Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж, ахуйн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 20 хороонд угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийг тооцох зорилгоор гамшгийн эрсдэлийн түрэвчилсэн үнэлгээ хийлээ.

Үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийж, угаарын хийн хордлогын түвшинг тогтоон, эрсдэлийг бууруулах зөвлөмж гаргаад байна.

Үнэлгээгээр тухайн дүүрэг нь угаарын хийн хордлогоос үүсэх магадлал нь “Ихэнх нөхцөлд тохиолдох магадлалтай”, үр дагавар нь “Маш өндөр” гэж үнэлэгдлээ гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Төрийн албаны шалгалтын сорилын ном хэвлэгдэн гарлаа

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн “Төрийн албаны шалгалтын сорил” номыг хэрэглэх боломжийг цахим хэлбэрээр иргэдэд олгосон бол энэ удаад цаасан хэвлэлтийг хүргэж эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулах, боловсронгуй болгох ажлыг өнгөрсөн хугацаанд тасралтгүй хийж, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулах, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх талаар өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Мөн Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл санаачлан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалт болж, сонгон шалгаруулалтын арга туршлагын талаар санал солилцсон байна.

Та бүхэн 2020 онд шинээр хэвлэгдэн гарсан “Төрийн албаны шалгалтын сорил” номоо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын номын худалдаанаас худалдан авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны цонхоор унах гэж байсан 8 настай хүүхдийн амийг аварлаа

Нийслэлийн Аврах анги-105 дугаар анги өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байрны 7 давхраас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагаар аврах ажиллагаа явуулжээ. Аврагчдыг очиход тус байрны оршин суугч М /8 настай/ эрэгтэй нь гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг 8 давхрын айлаас доош аврах олс, шуудаг ашиглан бууж цонхоор орж дотогш орж аюулгүй болгож Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голд цогцос байна гэх дуудлагаар очиход 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сураггүй алга болсон иргэн Э /35 настай/ эмэгтэй нь голын салаанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Энэ сарын нислэгүүдээр нэн яаралтай буцах иргэдийг авчирснаар татан авах ажиллагаа үндсэндээ дуусна

Коронавирусийн нөхцөл байдлыг мэдээлэх хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг зарим мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23354 иргэнийг эх оронд нь авчраад байна. Энэ сард УОК-ын даргын өгсөн үүргийн дагуу 11 тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Эхний нислэгээ амжилттай хийсэн, Нурсултанаас иргэдээ авчирсан байгаа. ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдын төлөөлөлтэй холбогдож, нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог цаг тухайд нь авч, шинэчилж байна. Тэр дундаа гадаадад гацсан гэх тодотголд хамаарах, хүнд нөхцөлд байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж байгаа.

Өнөөдрийн байдлаар аравдугаар сардаа багтаж эх орондоо нэн яаралтай буцаж ирэх хүсэлтэй байгаа хүний тоо 300 орчим байна. Энэ иргэдийн дийлэнх нь буюу 2500 орчим нь БНСУ-д байгаа. Харин АНУ-д яаралтай буцах хүсэлтэй 205 хүн байна. Европ болон бусад бүс нутагт 490 орчим хүн байгаа юм. Энэ сарын нислэгүүдээр бид 2760 иргэнийг авчирна гэж урьдчилсан байдлаар тооцсон. Тэгэхээр энэ сарын сүүлчээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч, татан авах ажиллагаа үндсэндээ дуусна гэж хэлж болно.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор гадаадаас ирж буй зорчигдыг задгай талбайд буулгаж, тусгаарлах байр руу зөөвөрлөх горимыг өөрчилсөн. Нурсултаны нислэгээс эхлээд онгоцны буудлаар дамжуулж, тусгаарлах байр руу зөөвөрлөж эхэлсэн. Энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллыг сайтар сахьсаны үндсэн дээр хийж байгаа.

Бас нэг мэдээллийг өгөхөд, нэн шаардлагатайгаар, бизнесийн ажлаар Монголд ирэх хүсэлтэй иргэдэд виз олгохыг УОК-ын удирдлагаас өгсөн. Богино хугацааны буюу 30 хоногийн визтэй ирсэн иргэн 21 хоног тусгаарлалтад байна. Улмаар дахин 30 хоногоор визээ сунгуулах боломжтой байхаар зохицуулж байгаа юм. Энэ шийдвэрийг өнөөдрөөс эхлээд хилийн чанадад байгаа Элчин сайдын яамдад өгнө. Улмаар ажлыг эхлүүлж байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

ОБЕГ-ын алба хаагчид наадмын өдрүүдэд 251 иргэний амь насыг аварчээ : Тал  нутгийн цахим мэдээлэлийн сайт

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо болон нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо болон нойтон цас, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-ны өдөр зарим газраар 12-14 м/с, 9-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн зүүн хагаст зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10-ны өдөр нутгийн баруун хагаст, 11-ний өдөр ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:20 цагт очиж, иргэн И-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Залуусын хорооллын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:56 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хананы хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 12:40 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон үүдний амбаар шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 46 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:20 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн 12х24 метрийн хэмжээтэй байшингийн зүүн талын хананы хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 05:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:07 цагт очиж, тус тоотод иргэн Я-ын эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд баг дахь “Оч“ худалдааны төв алт, мөнгөний дарханы өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага 10.06-ны өдрийн 07:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 0.7 км замыг туулан 07:17 цагт очиж 3х4 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 12х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:48 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хар цайн гүнбэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, 10.06-ны өдрийн 16:10 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 120 га талбай шатсан/

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар /Мандал сумаас зүүн зүгт 150 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 200 км-т/Тус аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц/65 настай, эрэгтэй/, С/47 настай, эрэгтэй/ нар 09.26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.06-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:20 цагт иргэн Ц-г “Улаан хад” гэдэг газраас хойд зүгт 12 км-т уулнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг “Улаан хад” гэдэг газар 5 км-ын радиуст зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 10.07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/Тус сумын харьяат иргэн Т/51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.23-ны өдрийн 10:00 цагийн орчим уулнаас эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 14:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газар: Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна. 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд 1,443.809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой юм.

2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

– 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах

– Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх

– Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах

– Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах

– Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтыг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд хатуу хучилттай болгоно

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргажээ

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Тэрээр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” гэжээ. Уг шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байсан стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тул саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр дахин нэг хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарлаа

Д.Нямхүү: Өнөөдөр сайн мэдээтэй, 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа | Mand.mn  Паприка

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн хоёр хоногт дөрвөн лабораторид 1281 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,280 хүний сорьцод коронавирус илрээгүй. Нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Энэ хүн аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч байсан. Нэг сайн мэдээ нь өнөөдөр дахин нэг хүн эдгэрэн ХӨСҮТөөс гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүний тухайд, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй байна. Одоогоор ХӨСҮТ-д нийт долоон хүн эмчлэгдэж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

GJ1A7608.jpg

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “ЖАЙКА”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Японы Нагоя их сургуулийн санаачлагаар МУИС, ОБЕГ-тай хамтран “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Ховд аймагт хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уулзалтын үеэр дээрх төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа болон хүний нөөцийг чадавхжуулах магистр, докторын сургалтын талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Сингапурын засгийн газар цар тахлын үеэр хүүхэд төрүүлж буй иргэддээ нэг удаа урамшуулал олгохоор болжээ. Сингапурын иргэд санхүүгийн хүндрэл, ажилгүйдэл зэргээс хамаарч хүүхэдтэй болохоос зайлсхийсээр иржээ. Улмаар Сингапур олон жилийн өмнөөс дэлхийн хамгийн бага төрөлттэй улсуудын нэг болсон байна. Эрх баригчид уг асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. “Коронавирусийн үеийн санхүүгийн хямралаас шалтгаалж олон гэр бүл хүүхэдтэй болохоо хойшлуулах шалтгаан болж байгаа гэж бид таамаглаж байна” хэмээн Сингапурын Ерөнхий сайдын орлогч Хен Сви Кит ярьжээ.

Харин энэ удаа засгийн газар цар тахлын үеэр хүүхэд төрүүлсэн иргэдэд нэг удаа мөнгөн тусламж олгохоо амлажээ. Одоогоор чухам хэр хэмжээний мөнгөн тусламж олгох нь тодорхой болоогүй байгаа аж. Цар тахлын хөл хорио тогтоосноос хойш хөрш Филиппин, Индонез улсуудын төрөлт эрс ихэссэн ч Сингапурт огтхон ч өсөөгүй гэнэ.

Өдгөө Сингапурын засгийн газар шаардлага хангасан эцэг эхчүүдэд 7330 ам.долларын тэтгэмж олгодог аж.