Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: “Миний бие Гадаад харилцааны сайдын хувиар АНУ-ын ТНБД Помпеод захидал илгээж Монгол Америкийн Стратегийн түншлэлийн харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, тааламжтай үед тань Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгаагаа дахин нотлов” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Month: October 2020
Баянгол дүүрэгт цахилгаан тасраад байна. Иргэдийн зүгээс “Сонгуулийн өдөр яагаад цахилгаан тасрав. Санал хураалтад нөлөөлөх зорилгоор ийм юм зориуд хийв үү” гэж хардаж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дуудлагын төвөөс энэ талаар тодруулахад “Цахилгааны шугамд гэмтэл гарсан учир Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан, Модны хоёр орчимд тог тасраад байна. Шуурхай баг очиж гэмтлийг засаж байна. 18 цаг 30 минутаас цахилгаан ирж, хэвийн байдалдаа орно” гэлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэлсэн билээ.
Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогчдод хандаж “Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал. 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 31.5 хувьтай байна. Бага байна. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Иргэнийхээ эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй байж, дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй байна” хэмээсэн билээ.
Ингээд бид Баянгол дүүргийн 26-р тойргийн 12 дугаар хэсгийн фото сурвалжилгыг хүргэж байна.
Д.БАТТОГТОХ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Болдбаатар өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч М-ийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар Өмнөговь аймгийн ИТХ-аас тодруулахад “Цагдаагийн газраас мэдэгдэл хийгээд л байна. Тийм хэрэг гарсан. Нэр дэвшигч нас барсан. Автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн” гэсэн хариу өглөө.
Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс оронд үүссэн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан үг хэллээ.
“Өчигдөр Жогорку Кенеш засгийн газрын бүрэлдэхүүнийг баталж, би холбогдох томилгооны талаарх ерөнхийлөгчийн зарлигуудад гарын үсэг зурсан хэдий ч энэ бүхэн хурцадмал байдлыг намжаасангүй. Намайг даруй огцрохыг шаардсаар байна. Одоогийн нөхцөл байдал хоёр талын мөргөлдөөнд хүргэхэд ойрхон байна” хэмээн тэрбээр хэлжээ.
“Цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд төрийн ордныг хамгаалахын тулд зэвсэг ашиглах ёстой. Ийм тохиолдол цус урсах нь гарцаагүй. Өдөөн хатгалгад автахгүй байхыг би талуудад уриалж байна. Миний хувьд Киргиз дэх энх тайван байдал, улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал бүхнээс чухал. Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг би хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” хэмээн Сооронбай Жээнбеков мэдэгдсэн байна.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий ассамблейн 24 дүгээр чуулганд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян цахимаар оролцов.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Монгол Улс нь Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулдаг үйл ажиллагаанд нь идэвхтэйгээр оролцож байна.
Цахим хурлаар 2018 онд Доха хотод зохион байгуулагдсан Ерөнхий ассамблейн 23 дугаар чуулганаас хойш гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 2021-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх юм.
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймгаар тойрч, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон билээ.
Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, гантай аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдолоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм.
Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байна.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ган гачигт өртсөн зургаан аймгийн малчдын амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулах талаар хэлэлцэх шуурхай хурлыг Баасан гарагийн өглөө зарлалаа.
Шуурхай хуралд Засгийн газар, салбарын төлөөлөл болон өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн удирдлагууд оролцоно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 15.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 31.5 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.
Санал хураалт 07.00 цагт эхэлсэн бөгөөд 20.00 цагт дуусна.
Ирцийн мэдээг хүснэгтээр хүргэж байна.
Тойрог |
Хэсгийн хорооны тоо |
Зөөврийн хайрцагаар санал өгсөн |
Сонгогчийн тоо |
Ирц 17.00 цаг (хувиар) |
1.Архангай |
105 |
991 |
60956 |
40.2 |
2.Баян-Өлгий |
97 |
732 |
59834 |
24 |
3.Баянхонгор |
106 |
1349 |
56290 |
42 |
4. Булган |
75 |
631 |
40591 |
37.2 |
5.Говь-Алтай |
88 |
614 |
37270 |
43.9 |
6. Говьсүмбэр |
10 |
44 |
10520 |
31.9 |
7.Дорнод |
75 |
425 |
51204 |
35.2 |
8.Дорноговь |
70 |
982 |
43857 |
34.6 |
9Дундговь |
68 |
342 |
30281 |
35.5 |
10.Завхан |
115 |
977 |
47014 |
42.2 |
11.Өвөрхангай |
113 |
1567 |
73984 |
36.2 |
12.Өмнөговь |
61 |
789 |
44346 |
37.8 |
13.Сүхбаатар |
67 |
749 |
40337 |
47.7 |
14.Сэлэнгэ |
63 |
477 |
69977 |
29.1 |
15.Төв |
98 |
709 |
61251 |
35.8 |
16.Увс |
93 |
685 |
51258 |
43.1 |
17.Ховд |
91 |
982 |
53815 |
40.1 |
18.Хөвсгөл |
130 |
2250 |
86096 |
28.5 |
19.Хэнтий |
93 |
586 |
49606 |
39.3 |
20.Дархан-Уул |
40 |
299 |
65212 |
22 |
21.Орхон |
37 |
331 |
66857 |
29 |
Аймгийн дүн |
1695 |
16511 |
1100556 |
35.2 |
1.Багахангай |
2 |
35 |
2726 |
44.2 |
2.Багануур |
11 |
140 |
18468 |
29.7 |
3. Баянгол |
77 |
356 |
138225 |
28.5 |
4. Баянзүрх |
102 |
472 |
226613 |
28 |
5. Налайх |
13 |
167 |
23684 |
28.6 |
6. Сонгинохайрхан |
102 |
1122 |
197982 |
25 |
7. Сүхбаатар |
42 |
412 |
88579 |
29.4 |
8. Хан-Уул |
60 |
498 |
120458 |
27 |
9. Чингэлтэй |
44 |
545 |
97493 |
23.2 |
Нийслэлийн дүн |
453 |
3747 |
914208 |
27 |
Улсын хэмжээнд |
2148 |
20258 |
2014764 |
31.5 |
Ташрамд дурдахад, орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байна. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 хүн нэр дэвшиж байна. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 25-1-2 хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
.Саналаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогчдод хандан үг хэллээ. Тэрбээр, “Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал. 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 31.5 хувьтай байна. Бага байна. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Иргэнийхээ эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй байж, дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй байна. Жишээлбэл, сүүлд нийслэлээс хүүхдийн автобусыг өндөр үнээр худалдаж авсан талаар маргаан гарч байна. Хэрэв олон намын тогтолцоотой, тендерт хяналттай хандсан бол энэ мэт маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй. Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим. Тиймээс орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Зургадугаар сард болсон 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтад Ерөнхийлөгч 17:00 цагт саналаа өгсөн бөгөөд сонгогчдын ирцийн мэдээллийг авч байгаад идэвхжүүлэлт хийж байгаагаа хэлсэн. Энэ удаад мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дараа саналаа өгч байгаа юм.
Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20:00 цагт дуусна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагаар саналаа өгсөн нийт 20 258 иргэний саналын хуудсыг өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.
Тодруулбал, орон нутагт 16 511, нийслэлд 3 747 иргэний саналыг авсан байна. Сонгуулийн тухай хуульд, санал авах байранд хүрэлцэн очих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн саналыг санал хураахын өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаар заасан байдаг. Энэ дагуу зөөврийн санал хураалтыг өчигдөр 07-20 цагийн хооронд явуулсан. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг дахь иргэдийн саналын хуудсыг өнөөдөр 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц ажиглагч нарт танилцуулан задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.