Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 15:00 цагт хуралдуулахаар зарлалаа. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийх аж.
Month: October 2020
Өнөөдөр Европын холбоо Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Төсөл гурван жилийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэхэд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа: COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд Европын холбооны зүгээс Монгол Улсыг дэмжиж ажиллана гэдгийг онцолж, COVID-19-ийн цар тахлын үр нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагуудын тасралтгүй хүчин зүтгэлийг үнэлж байна. Энэхүү төсөл нь Европын холбооноос COVID-19-ийн хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улсад өгч байгаа 37.5 сая еврогийн нэг хэсэг юм. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд болон манай түнш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтаар эрүүл мэндийн салбарын чадавхыг тогтвортой нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аливаа болзошгүй ноцтой байдлын нөлөөг бууруулах үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна.” хэмээлээ.
“COVID-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төслийг эхлүүлж байгаад талархал илэрхийлэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
“КОВИД-19 халдварын цар тахал нь манай эрүүл мэндийн тогтолцооны байдал, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодитоор туршлаа. Мөн нөгөө талаас бидэнд эрүүл мэндийн тогтолцоон дахь сул, бэрхшээлтэй асуудлуудаа тодорхойлох, цаашид сайжруулах шаардлагатай ажлыг тодорхойлох боломж өгсөн. Энэхүү төсөл нь эдгээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, тогтолцоог улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн үр дүнд бид салбар хоорондын хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог улам бэхжүүлж, олон эх сурвалжит мэдээллийн тандалтын тогтолцоо, мэдээллийн солилцоог сайжруулах, үнэлгээний механизмыг бий болгож чадна” хэмээлээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Би энэхүү төслийг Эрүүл мэндийн яам, Европын холбоо, ДЭМБ-ын хамтарсан санаачилга гэж нэрлэх нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Төслийн хувьд эхлэх, дуусах өдөртэй боловч Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хөрөнгө оруулж, урт хугацааны үр дүн авчирна гэж итгэж байна. Үндэсний чадавхыг бэхжүүлснээр Ковид-19 цар тахалд бэлэн байдлыг хангаад зогсохгүй ирээдүйд гарч болзошгүй халдварын дэгдэгт, эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлтгэл хангах болно. Төслийн үр нөлөө нь төсөл дууссаны дараа үргэлжилсээр байх болно” гэдгийг онцлон хэллээ.
ОУЖБХ-ноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Кано түүний мэндэлсэн өдөр 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон 2011 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал бий болгожээ. МЖБХ нь мөн энэ өдрөөр жүдогийн арга хэмжээ зохион байгуулж өнгөрүүлдэг уламжлал тогтоод байгаа бөгөөд дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан Монголын жүдочид зуны олимпийн наадмаас анхны медалиудыг эх орондоо авч ирсэн түүхт 40 жилийн ойн нэрэмжит МЖБХ-ны цуврал “Улаанбаатар 2020” насанд хүрэгчдийн 10 дугаар сарын тэмцээнийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулсан юм.
Жин тус бүрийн шилдэгүүд
Эмэгтэйчүүдийн -48кг жинд
1.Э.Гэрэлмаа /Хилчин/
2.Б.Баасанхүү /Хөвсгөл/
3.О.Дуламжав /Хилчин/
3.Г.Бүрнээбаяр /Боржин/
эрэгтэйчүүдийн -60кг жинд
1.Д.Амартүвшин /Хилчин/
2.Б.Энэбиш /Бөх Билэгт/
3.Б.Амартүвшин /Женко/
3.М.Тогтохбаяр /Хурд/
Эмэгтэйчүүдийн -52кг жинд
1.М.Уранцэцэг /Женко/
2.О.Сарантуяа /Хилчин/
3.Г.Ганцэцэг /Хилчин/
3.Э.Номинтуяа /СДС/
Эрэгтэйчүүдийн -66кг жинд
1.Г.Сод-Эрдэнэ /Төв Тэмүүлэл/
2.Ё.Басхүү /Хилчин/
3.Г.Галмандах /Хурд/
3.Б.Мөнхчулуун /Хангарьд/
Эмэгтэйчүүдийн -57кг жинд
1.Л.Энхрийлэн /Сүлд/
2.Г.Отгонцэцэг /Сүлд/
3.П.Буянхишиг /Женко/
А.Намуундалай /Женко/
Эрэгтэйчүүдийн -73кг жинд
1.Ц.Цогтбаатар /Сүлд/
2.Б.Батболд /Хангарьд, Шилдэг зам ХХК/
3.О.Уранбаяр /Мон Алтиус/
3.Г.Болдбаатар /Хангарьд/
Эмэгтэйчүүдийн -63кг жинд
1.Б.Ганхайч /Алдар/
2.Б.Баасанжаргал /Хилчин/
3.Ц.Сүнжидмаа /Женко/
3.Л.Энх-Отгон /СТС/
Эрэгтэйчүүдийн -81кг жинд
1.Н.Дагвасүрэн /Хангарьд/
2.Г.Болор-Очир /Женко/
3.Т.Баттөмөр /Сүлд/
3.А.Батсуурь /Алдар/
Эмэгтэйчүүдийн -70кг жинд
1.Ц.Наранжаргал /Женко/
2.Б.Хонгорзул /Алдар/
3.С.Лхагвадулам/Сүлд/
3.Ц.Энхчимэг /СТС/
Эрэгтэйчүүдийн -90кг жинд
1.Б.Бат-Эрдэнэ /Хилчин/
2.Б.Гаажадамба /Женко/
3.А.Мөнх-Эрдэнэ /Мон Алтиус/
3.Э.Түмэндэмбэрэл /Хилчин/
Эмэгтэйчүүдийн -78кг жинд
1.Ц.Батцэцэг /Эрч/
2.А.Батзул /Женко/
3.Г.Намуун /Борнуур/
3.Б.Ганзаяа /Женко/
Эрэгтэйчүүдийн -100кг жинд
1.Л.Отгонбаатар /Сүлд/
2.Д.Цэрэнням /Хилчин/
3.Э.Түмэннасан /Женко/
3.Б.Адьяа /Хүч/
Эмэгтэйчүүдийн +78кг жинд
1.Б.Мөнхтуяа /Хилчин/
2.Д.Номинзул /Алдар/
3.Н.Нямтуяа /Сүлд/
3.Н.Балжинням /Борнуур/
Эрэгтэйчүүдийн +100кг жинд
1.Ө.Дүүрэнбаяр /Алдар/
2.Х.Цогтгэрэл /Алдар/
3.Б.Сугаржаргал /Женко/
3.Э.Мөнхжаргал /Сүлд/
11-р сарын 03-ны үдшийн оргил тулаан 66кг-ийн жинд Э.Ганзориг, А.Гантүлхүүр нарын хооронд болно. Эх орныхоо нэрийг хоёр хөрш оронд гаргаж явсан хүчирхэг залуусын гал гарсан тулаан болох юм. Тулаан “OMNI NIGHT CLUB”-т болно.
Гаруда академийн тамирчин А.Гантүлхүүр: “Миний хувьд MFC тулааны гурван тоглолт юм. Өмнөнь ЗХОУ, Тайландад тулаан хийж байсан. Анх удаа, Монгол тамирчинтай хүч үзэх болсондоо баяртай байна. Ганзоригын бүх тулааныг бичлэгийг үзсэн. Тэр маш дайчин тамирчин. Тийм тамирчинтай тоглох гэж байгаа даа догдлож байна. Би ч бас дутахгүй дайсан гэлгээ л харуулах зорилготой байгаа.”хэмээлээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ховор амьтны жагсаалтад орсон хүрэн байвгайн савар, доньд худалдаасан хэрэг илрүүлжээ.Мөрөн сумын иргэн Д “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар худалдаалж байсныг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид энэ онь 10 дугаар сарын 23-ны орой 18:00-20:00 цагийн хооронд илрүүлэн тухайн иргэнийг саатууллаа.
Иргэн Д-гийн эзэмшлийн байшин, агуулахаас хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы хатаасан арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг, хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан, борлуулсан гэх зүйл заалтад тулгуурлан мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Өчигдөр өдрийн 20:50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум 4-р баг “Өндөр даваа” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 5км/ шороон замд “Toyota Probox” автомашины жолооч нь согтуугаар автомашин жолоодож яваад замын хажуугийн мод мөргөж 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
МУ-ын ЗХД-ийн 12.2 дахь заалт Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг анхааруулж байна
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, арваннэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/тай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болоод байгаа.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн: “Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд
- Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,
- Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон билээ.
Энэхүү хуулийн хэрэгжилт арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу Даваа гарагаас эхлэн хэрэгжинэ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр боллоо.
Хөнгөлөлттэй эмийн жор бичих эмчийн мэдээллийг /регистрийн дугаар бүхий/ эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийгдлээ. Одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6,500 гаруй эмч жор бичнэ.
Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүллээ. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай гэж хүсэж байна.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгож буй эмийн олголт болон зарцуулалтад иргэний хяналтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр Танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан зурвас очих юм. Иргэн Та “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлтэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох болно.
“Үгүй” гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авна” хэмээв.
ЭМДЕГ хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлт бүхий эмийн сангуудын хүсэлтийг хүлээн авч, гэрээ хийж байгаа юм байна.
Монгол Улсын хэмжээнд 2,000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ОБЕГ–ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш манай улс 100 удаагийн тусгай үүргийн нислэг хийж, гадаад улсаас иргэдээ авчирчээ.
Дээрх нислэгүүдээр 80 гаруй улс орноос 19,754 иргэн ирсэн бол газраар буюу хилийн боомтуудаар 6,581 иргэнээ нэвтрүүллээ. Ингээд нийтдээ 26,335 иргэн эх орондоо ирсэн байна.
Судалгаагаар тусгай үүргийн нислэгээр татан авсан 19,754 иргэнээс:
- Бага насны хүүхэдтэй 3,333,
- Эрүүл мэндийн шалтгаантай 1,996,
- Өндөр настан 1,577,
- Жирэмсэн 677 эмэгтэй,
- Хөгжлийн бэрхшээлтэй 349,
- Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 427,
- Гадаад орон саатуулагдсан ямар нэг шалтгаантай 87,
- Санхүүгийн хүндрэл болон хүндэтгэх бусад шалтгаантай 11,351 иргэн байна.
Нийт татан авалтын 57.4 хувийг санхүүгийн хүндрэлийн шалтгаантай иргэд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2,857 иргэн тусгаарлан ажиглах байруудад хянагдаж байна. Улаанбаатар хотод 2,694 иргэн тусгаарлагдаж байгаа бол орон нутагт 163 иргэн байна” гэв.
“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай энэ сарын 29-нд цахим форум зохион байгуулав.
Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өглөө. Гадаадын улс орнуудаас хуулбарлан авах эд өлгийн зүйлс нь музейн үзмэрийн хоёр хувийг эзэлж буй ч түүхийн хувьд ач холбогдолтой болохыг Соёлын сайд тэмдэглээд, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалж, эд өлгийн зүйлсийг эрж хайх, судлан тогтоох, тэдгээрийг эх хувиар нь буюу ижил хэмжээ, адил төстэй материалаар хуулбарлан авахад үргэлжлүүлэн ажиллахыг ДТГ–ын тэргүүн нараас хүслээ.
Засгийн газраас “Чингис хаан” монгол хаадын музейг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үеэр нээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80 орчим хувийн биелэлттэй байна.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хамтын ажиллагаа, 12 дугаар сард болох “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах” дээд хэмжээний цахим уулзалт, ирэх жил зохион байгуулах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын талаар санал солилцлоо.
Элчин сайд Филип Малоун, “Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, орон нутагт уур амьсгалын эрсдэлийн менежмэнтийг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зэргийг нэрлэж болно. Энэ чигт бидний хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх эрсдэлтэй 10 орны нэгд тооцогддог. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн талаар багагүй анхаардаг. Хэдийгээр манай орны хүлэмжийн хийн ялгарал өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад бага ч иргэдийнхээ болон Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа ухамсарлаж зорилтдоо хүрэхээр хичээнэ. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувь багасгахыг 22,7 хувь болгох том зорилт тавьсан. Хүлэмжийн хийн ялгарлын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад санаачилгатай ажиллаж байгаа”-гаа онцоллоо.