ВАШИНГТОН. /Worldometers/. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 43 сая 328 мянга давж, эдгэрсэн хүний тоо 31 сая 900 мянгад хүрлээ.
ВАШИНГТОН. /Worldometers/. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 43 сая 328 мянга давж, эдгэрсэн хүний тоо 31 сая 900 мянгад хүрлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн, 55 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 468 хэрэг шалгагдаж байна.
Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн арав дах шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.
Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, НОБГ -ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд хийсэн юм.
Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийсэн бөгөөд үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар,
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам оролцож, мэдээлэл хийлээ.
“Энэ жил эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар Монгол Улс 509,500 хүн тун вакцин хүлээн авч, дархлаажуулах ажлыг зохион байгуулсан.
Аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дархлаажуулалтад нийт 442,000 хүн хамрагджээ.
Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан, Булган зэрэг аймагт улирлын томуугийн вакцинжуулалт дууссан бол бусад аймаг, дүүргүүдийн хэмжээнд вакцинжуулалтын ажил 90 хувьтайгаар зохион байгуулагдаж байна.
Бид нийлүүлэгдсэн нийт вакцины 70 гаруй хувийг томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий байдаг бага насны хүүхдүүдэд хуваарилсан.
Түүнчлэн томуугийн эсрэг дархлаажуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотын ЕБС-ийн 10-12 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан” гэв.
“Вакцинжуулалтаас хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандана уу”
Бага насны хүүхдийн томуугийн дархлаажуулалтад одоогоор 300,000 гаруй хүүхэд хамрагдаж, 88.9 хувьтай явагдаж байна.
Зорилтот бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг дархлаажуулах ажил ерөнхийдөө дуусаж байаа тул хоцорсон хүмүүс энэ долоо хоногтоо багтаж харьяа Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.
Томуугийн вакцинд хамрагдсанаар томуугийн А хүрээний хоёр, В хүрээний нэг вирусээс өөрийгөө сэргийлэх бөгөөд архаг өвчтэй хүмүүс уг вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдлээс хамгаалах ач холбогдолтой гэлээ.
Тээврийн цагдаагийн алба 2020.10.24-25-ны өдрүүдэд нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 16 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
– Мөргөлдөх хэлбэрээр-2
– Онхолдох хэлбэрээр-3
– Өнхрөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.24-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Оргихын ар” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд Toyota Corolla Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй, Б, 42 настай, эрэгтэй, П нарын 2 хүний амь нас хохирсон.
2020.10.24-ны 16 цагийн орчим Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан сумын 4-р баг Бумбат хороолол 1 дүгээр гудамжны үзүүрт /сумын төвд/ шороон замд улсын дугааргүй GH Gold А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй А нас барсан .
2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.
2020.10.24-ний өдрийн 20.14 цагийн орчимд СХД-н 3 дугаар хороо Их нарангийн зам, Арвайн үндэс ХХК-ийн хойд замд Nissan Note автомашины жолооч Х нь явган зорчигч нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
2020.10.25-ны өдрийн 14.25 цагийн орчимд СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн замд Zoomlion автомашины жолооч Ч нь Hyundai Porter У, Hyundai Porter Н, Toyota Prius М, Hyundai Accent Б, Volvo FH-480 О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, жолооч 58 настай, эрэгтэй Ч, зорчигч 31 настай, эмэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн байна.
2020.10.25-ны 15.30 цагийн орчим Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын 3 дугаар багийн нутаг “Хонгорын талын адаг” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд ЗИЛ-131 маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч Б Nissan X-Trail М жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 34 настай, эрэгтэй М, зорчигч 37 настай, эрэгтэй З нарын 2 хүний амь нас хохирсон байна.
Мөн амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж ажиллажээ. Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 256 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Дуучин Д.Отгонжаргал “Хун галуу” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийхээр болжээ.
Түүний энэ удаагийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, “UB DRUMS” бөмбөрийн хамтлаг, “Салхи” хамтлаг, бүжгийн “UB dance” хамтлаг оролцох аж.
Дуучин бүсгүй тус тоглолтдоо сүүлийн үед хит болсон дуунуудаас эгшиглүүлэхээс гадна шинэ бүтээлээ ч сонгосон гэнэ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт байрлах “Түмэн плаза” худалдааны төвийн лангуунд шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360”, “L-Carnitine 360+”, Герман улсад үйлдвэрлэсэн “Garcinia Cambogia Extrakt” зэрэг тураах үйлчилгээтэй эм бэлдмэлүүд гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүйзэрэг зөрчлүүд илэрсэн тулбуруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, нийт 8.420.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүлжээ.
Тиймээс иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
БШУЯ-наас өнөөдөр боловсролын цахим шилжилтийн талаар хийсэн мэдээлэлдээ их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх талаар онцоллоо.
Дэд сайд Г.Ганбаяр: “Цахим орчинд гараад байгаа шиг12 их дээд сургуулийг шууд хаахгүй хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулах замаар шийдвэрлэнэ. ХААИС-ийг 2021 онд Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлсэн тул өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг харин Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ.
Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа сургуулиа шилжүүлье гэсэн бодлогыг ирэх жилээс хэрэгжүүлнэ. . Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна.. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ” гэлээ.
Дэлхийн дахинд коронавирусийн шинэ давлагаа эхэлж, сүүлийн долоо хоногт Европын орнуудад коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж эхэллээ. Сүүлийн 24 цагт дэлхийн дахинд 404 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр авч, нийт тохиолдлын тоо 43.3 сая давлаа. Сүүлийн гурван хоног дараалан халдварын тархалтын тоо 400-500 мянган тохиолдлоос буурахгүй байна. Дэлхийн дахинд коронавирусийн халдвар гарснаас хойш 1.1 сая хүн нас барж, 31.8 сая хүн эдгэрчээ.
Халдварын тархалтаар АНУ хамгийн өндөр байгаа бөгөөд өдөрт 60-80 мянган хүн халдвар авч, нийт тохиолдлын тоо 8.8 сая даваад байна.Мөн Энэтхэгт коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 45 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авч, нийт тохиолдлын тоо 7.9 саяд хүрчээ.
Сүүлийн өдрүүдэд Франц, Испани зэрэг Европын орнуудад тархалт нэмэгдэж, өдөрт 40-50 мянган хүн шинээр халдварын тохиолдлын тоо нэг сая даваад байна. Мөн манай хойд хөрш болох ОХУ-д коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдлээ. Сүүлийн 24 цагт 16.7 мянган хүн шинээр халдвар авч, тус улсын нийт тохиолдлын тоо 1.5 сая давсан байна.
Монгол Улсад халдварын тархалт харьцангуй намжмал байдалтай байгаа. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 96 хувийг эмчилж, эдгээгээд байгаа билээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд хойд хөршөөр дамжин ирж байгаа иргэдээр дамжин коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын доо нэмэгдэх хандлагатай байна. Баасан гаригт гэхэд ОХУ-аар дамжин Алтанбулагийн хилийн боомтоор нэвтэрсэн 9 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 338 болоод байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа улс орнуудад хөл хорионы дэглэмээ чангатгаж, иргэд хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж байна. Цаашдаа коронавирусийн халдвар улирлын томуугийн дэгдэлттэй хавсарч олон нийтийн дунд тархах магадал өндөр байгааг анхааруулж байна.