Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд Нэрт нийтлэлч Баабар “CCCP​ өгсөн, CCCP​ нь буцааж татсан” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


ӨМӨЗО даяар “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн хүчтэй өрнөсөөр байгаа билээ. Эцэг эхчүүд хятад хэл дээр хичээл оруулахыг эсэргүүцэж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байгаа юм. ӨМӨЗО-д өрнөж буй энэ хөдөлгөөнийг Ар монголчууд ч дэмжиж, сошиал орчинд эсэргүүцлээ илэрхийлцгээж “Энэ асуудлыг даруй олон улсын анхааралд оруулж, НҮБ, ЮНЕСКо-д дуулгах хэрэгтэй” гэцгээж байна. “Өдрийн сонин” Өмнөд Монголд өрнөж буй асуудалтай холбогдуулж НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт албан бичиг илгээж, албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. Тэрээр “Хуурамч эмийг хянадаг эмийн агентлагтай болох зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндаг: Төрийн мэдлийн эмнэлгүүдэд ус, цахилгаан, дулааны асуудлыг боддог дарга бараг байхгүй дээ” хэмээлээ. Өдрийн сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Ард түмний дуу хоолой болж байдаг гуравдугаар нүүрт Нэрт нийтлэлч Баабар “CCCP өгсөн, CCCP нь буцааж татсан” хэмээлээ.

Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатарын ярилцлагыг “Улс төрийн тавдугаар нүүрнээс ушних боломжтой.

Эдийн засан буландаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, эдийн засагч, эрх зүйч Б.Лхагважавтай төрийн өмчит компаниудын хяналт тойрсон сэдвээр ярилцлаа.

“Нар хүнээс манддаг”, “Амьдрал оргилд биш бэлд” зэрэг номын зохиогч, хүний хөгжлийн ментор П.Буяндэлгэртэй ярилцлаа. Түүний номонд хүний хөгжил, тэр дундаа бэрхшээл сорилтыг хэрхэн туулах, аз жаргал, амжилт гэж юу юм зэрэг олон сэдвийг хөнддөг билээ. Манай өнөөдрийн дугаарын XII нүүрнээс уншаарай.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Зарагдсан барааг буцаахгүй байгаа дэлгүүр, худалдааны төвүүдэд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. “Жайка” олон улсын байгууллагатай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1994 оноос хойш Буцалтгүй тусламжаар 4, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 3, хөгжлийн судалгааны 3 төслүүд хэрэгжээд байна.

“Жайка” ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико “Би сар бүр 2-3 удаа хөдөө явж амардаг. Энэ үед үргэлж анзаарагддаг нэг зүйл нь хогны асуудал байдаг. Хогийг хогийн саванд хаях ёстой гэсэн ухамсарыг иргэн бүрт суулгах, байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах чиглэлд хийх ажил их байгааг эндээс хардаг. Энэ утгаараа аялал жуулчлалын салбарт иргэдийг соён гэгээрүүлэх, зөв аялаж сургах, тэр дундаа хогны асуудалд шийдэл олоход манай байгууллага хамтран ажиллах бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн бид байгаль орчны таван гол асуудалд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, агаарын бохирдол, хогны асуудал, усны бохирдол, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг багтаасан. Энэ хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллах олон нөөц,боломжууд байгаа гэж үэзж байна” гэдгээ онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Миний хувьд тантай санал нэг байна. Таны дурдсан манай салбарын асуудлууд нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан байгаа. Монгол улс анх удаа эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Монголчуудад үзэсгэлэнт байгаль болон түүх, соёлын гайхалтай өв байдаг. Одоо харин аялал жуулчлалын салбарын соёлыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлага байгаа. Энэ асуудалд бид та бүхний санал, санаачилгыг бүх шатандаа дэмжин, хамтран ажиллах болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сибирийн ойд гал гарчээ

Оросын Красноярскийн хязгаар дахь ойн түймрийн талбай 132,4 мянган га газарт хүрсэн талаар Вести агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Эвенк, Кежемийн аймгууд дахь тайга шатаж байгаа бөгөөд гэхдээ суурин газар руу түймэр орох эрсдэл байхгүй гэж бүс нутгийн ойн түймрийн төвөөс мэдээлсэн байна.

Тус бүс нутагт ойд онцгой байдлын дэглэм тогтоож, хүмүүсийг ойн бүс рүү орохыг хоригложээ. Красноярск хязгаарын Ойн аж ахуйн яамны мэдээлснээр гал түймэр гарч буй газарт ойн тусгайгийн цэргүүдийг онгоцоор хүргэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Сибирийн ой их хэмжээгээр шатаж, түймрийн утаа манай улсын хойд аймгуудыг бүхэлд нь бүрхэж байсан. 2019 оны зургаас есдүгээр сарын хооронд Сибирийн нутаг дэвсгэр дээр тэр дундаа Якут, Красноярск, Эрхүү муж, Буриадад гал төвлөрч байв. Галд автсан талбайн хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 1,5 дахин их байсны дээр сүүлийн 20 жилд тохиосон хамгийн том түймэрт тооцогдож байв. Наймдугаар сарын дунд үе гэхэд галд автсан талбайн хэмжээ таван саяыг давж, түймрийн утаа Сибирь, Урал, Казахстаны томоохон хотуудад хүрч байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.МАНДАХ: Энэ хичээлийн жилийг “Цахим сургалтын чанарыг сайжруулах жил” болгох зорилт тавиад байна

МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандахтай ярилцлаа.

-Танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Танай сургуулийн өнгөрсөн хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдав?

-Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе, манай сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жилийн үйл ажиллагаа хэвийн явагдсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Манай сургууль “Сургалтын удирдлага мэдээллийн систем” гэдэг өөрийн программтай, энэхүү систем нь сургалтын бүхий л үйл ажиллагааг хэдийд ч цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтой байдаг тул ямар нэгэн ноцтой хүндрэл бэрхшээл гарсангүй. Ер нь бид “ЕСУРГУУЛЬ” болох ажлын хүрээнд шинэ технологи нэвтрүүлж байсан нь хөл хорионы үед их хэрэг боллоо, зөвхөн хөл хорио гэлгүйгээр цаашид ч зарим сургалтуудаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэх боломжтой гэдэг нь харагдлаа. Товчхондоо бид сургалтаа цахимаар явуулахад бэлэн байсан гэж ойлгож болно.

Энэ талаараа тодруулбал?

-Өнгөрсөн 6-р сарын байдлаар МУБИС-ийн 476 багш 1520 хичээлээр 22907 контентыг цахим хэлбэрээр өөрсдийн “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-дээ байршуулсан дүн мэдээтэй байна. Нийт оюутнуудын 84.1 хувь нь мөнхүү цахим хичээлд хандалт хийн суралцсан байна. Бид хөдөө орон нутагт интернетэд холбогдох боломж муу газруудад сургалтын контентыг түргэн шуурхай хүргэх зорилгоор “G-Mobile” компанитай хамтран ажиллаж манай сургуулийн программ уруу үнэгүй нэвтрэх эрхтэй гар утасны дугаарыг оюутнууддаа олголоо, ингэснээр хүүхдүүд цаг хугацаа алдалгүй хичээл сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж чадлаа. Хаврын төгсөлтийн үйл ажиллагаа цахимаар амжилттай хийгдэж оюутнууд “Монгол шуудан” компаниар дамжуулан дипломоо гардлаа, элсэлтийн үйл ажиллагаа ч цахимаар хийгдлээ. Мөн ажлын хүрээнд сургуулийнхаа “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-ийг сайжруулсан, тухайлбал уг системийг 9 модулиар баяжуулж, нийт 2 террабайт байсан хүчин чадлыг 72 террабайт болгож 35 дахин нэмэгдүүлсэн. Тэгээд серверийн өргөтгөл, мэдээллийн аюулгүй байдал, “Үндэсний дата төв”-өөр дамжуулан төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох ХУР, ДАН системд холбогдсон байна, нийт багш нараа зөөврийн компьютертэй болголоо, цахим номын сан, хоёр ч зайн сургалтын төв байгуулсан гээд олон ажил хийгдсэн.

-За баярлалаа, элсэлтийн үйл ажиллагааны талаар?

-Энэ жилийн хувьд 12-р ангийг 30 орчим мянган хүүхэд төгссөн, манай сургууль 3000 орчим хүүхэд элсүүлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ ажил амжилттай зохион байгуулагдлаа. Бид элсэлтэндээ зарим хөнгөлөлт зарласан, одоо ч үргэлжүүлэн нэмэлт элсэлт зохион байгуулагдсаар байна. Манай сургуулийн хувьд сүүлийн 3 жилд элсэлтийн бодлогодоо анхааран багш болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг элсүүлэх, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор ЕБС-ийн багш нар, төгсөгчидтэйгөө нягт хамтран ажиллаж байгаа, үүний үр дүнд элсэгчдийн чанар тодорхой хэмжээгээр сайжирч байна. Манай сургуульд элсэгчдийн дундаж оноо 610-620 орчим болсон байгаа.

-Тэгэхээр элсэлт хангалттай гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тийм, харин зарим мэргэжлээр элсэгчид буурах хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багш буюу цэцэрлэгийн багш, байгалийн ухааны чиглэлээр элсэгчдийн тоо буурч байна. Бид хүүхэд эхлээд хүн, дараа нь монгол хүн, тэгж байж дэлхийн хүн болох ёстой гэж ойлгодог, гэтэл хүн болох үндсэн суурийг тавьж өгдөг цэцэрлэгийн асуудал санаа зовоож байна. Мөн математик, физик, хими, биологи болон байгалийн ухааны мэргэжлээр элсэгчид өсөхгүй байгаа нь бидний анхаарах асуудал мөн, учир нь хөгжлийн үндсэн суурийг байгалийн ухааны чиглэлийнхэн инженерийн боловсролтнууд тавьж өгдөг гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн элсэлт төдийгүй төгсөгчдийн чанарт ч анхаарах ёстой. Өнөөдөр нийт багш нарын 60 гаруй хувь нь л манай сургуулиар бэлтгэгдэж байгаа, үлдсэн 40 орчим хувь нь багш бэлтгэдэг бусад сургуулийн төгсөгчид байдаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 90 гаруй их дээд сургуулийн 50 хувьд нь багш бэлтгэж байна, тэдгээр сургуулиуд мэдээж багшлах боловсон хүчин, сургалтын орчин нөхцлийн хувьд 70-100 жилийн түүхтэй манай сургуулийн хэмжээнд хүрч чадахгүй л дээ. Тиймээс ажил олгогчид маань аль сургуулийн төгсөгчдийн ажиллуулах тал дээр нухацтай хандах шаардлагатай байгаа нь нууц биш.

-Өнгөрсөн хичээлийн жилд танай сургууль гадаад оюутнаараа улсын хэмжээнд тэргүүлж байгаа гэж байсан энэ жилийн хувьд?

-Хөл хорио тогтоож хил хаасан тул гадаад оюутны асуудал хүндрэлтэй байгаа, гэхдээ элссэн оюутнууд маань цахимаар үргэлжлүүлэн суралцана, бас цахим элсэлт ч зохион байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 1000 гаруй гадаад оюутан суралцаж байна.

-За баярлалаа, бас нэгэн чухал асуудал нь сургалтын төлбөр байдаг. Энэ талаар?

-Энэ хичээлийн жилийн хувьд сургалтын болон оюутны байрны төлбөр огт нэмэгдээгүй, мөн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор сургалтын төлбөрөө улирлаар нь хуваан төлөх боломжоор оюутнуудаа хангаж өгөөд байна.

-Энэ хичээлийн жилийн зорилго юу байгаа вэ?

-Энэ хичээлийн жилийн хувьд “Цахим сургалтын чанарыг сайжруулах жил” болгох зорилт тавиад байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургалт цахимаар явагдаж хаа хаанаа чамгүй туршлага хуримтлууллаа, харин энэ жил мөнхүү сургалтынхаа чанарыг сайжруулах талд түлхүү ажиллах хэрэгцээ гараад байна. Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор хөл хорионы үед олдсон нэг боломж нь цахим сургалтаа амьдралд нэвтрүүлэх, түүний чанарыг сайжруулах талд ажиллах нөхцөл бүрдлээ. Үүнийг ашиглан энэ хичээлийн жилд цахим сургалтынхаа чанарт анхаарах зорилт дэвшүүлээд байна. Мөн 2021 онд манай сургуулийн 70 жилийн ой болно, ойгоо угтан олон ажил төлөвлөөд байна.

-Сургуулийнхаа ойг угтсан ажлын талаар?

-МУБИС 1951 онд байгуулагдсан, манай сургуулийн бүрэлдэхүүнд 99 жилийн түүхтэй Багшийн сургууль байдаг, ер нь монгол улсын ууган сургууль гэж хэлж болно. Бид 70 жилийн ойгоо угтан 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал өнөөдөр багш нарын 50 гаруй хувь нь докторын зэрэгтэй байгааг 70 хувьд хүргэх, үүний тулд докторын сургалтын төлбөрийг нь 70 хувиар хөнгөлөх шийдвэр гарсан, сургалтын төлөвлөгөөний суурь хичээлүүдээр 70 сурах бичиг хэвлэх, сургуулийн цахим музей байгуулах, мөн ерөнхий боловсролын 70 сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах гээд олон ажлууд төлөвлөөд зарим нь хэрэгжиж эхлээд байна.

-Ерөнхий боловсролын 70 сургуультай хамтран ажиллах талаараа тодруулбал?

-Ерөнхий боловсролын 70 сургууль гэдэг нь манай улсын нийт сургуулиудын үндсэндээ 10 хувь нь болж байгаа, мэдээж хот, хөдөөгийн сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулна, гэрээний хүрээнд танилцах, судлах, туршин заах, багшлах гээд дадлагуудаа хийх, тухайн сургуулиудын багшлах сохирхолтой хүүхдүүдийг багш бүлэгт хамруулах улмаар сургуульдаа элсүүлэх мөн өөрийн төгсөгч багш нартайгаа холбоо тогтоох, гэрээтэй сургуулиудын багш нарыг магистрантур, докторантурт хөнгөлөлттэй сургах болон сургуульд нь сургалтын тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гээд олон ажил бий. Жишээлэхэд бид өнгөрсөн хугацаанд Японтой хамтарсан төслийн хүрээнд манай сургууль дээр ажилладаг “Моноцүкүри” төвөөс 840 орчим сая төгрөгийн өртөг бүхий физикийн кабинет, тоног төхөөрөмжүүдийг ерөнхий боловсролын 20 сургуульд хүлээлгэн өгсөн байгаа энэ мэтийн ажлуудыг өргөжүүлж гэрээ байгуулсан 70 сургуульдаа дурдсан тоног төхөөрөмжийг өгнө.

– Баярлалаа, эцэст манай сонины уншигчдад хандан юу хэлмээр байна?

-Манай сургуультай хамааралгүй хүн гэж байдаггүй учир нь бүх хүн багшаар хичээл заалгадаг. Тиймээс монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан улсын маань ууган сургууль болох МУБИС-ийн бүтээлч хамт олны өмнөөс нийт ард түмэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье! Та бүхэндээ амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд мөргөөд зугтсан согтуу жолоочийг илрүүлжээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт наймдугаар сарын 31-ний шөнө “Toyota Fielder” маркийн автомашины жолооч гурван настай хүүхэд мөргөж, зугтсан байна.

Автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, гурван настай хүүхэд мөргөж, зугтаасан гэх гомдол мэдээлэл аймгийн Замын цагдаагийн хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц. Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 03.00 цагт жолоочийг илрүүлжээ. Алба хаагчид жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 0.49 промилл байсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

118251700_1806424789498269_509449181413417102_n
Categories
мэдээ нийгэм

75 эмнэлэг баригдаж байгаагаас энэ онд 44 нь ашиглалтад орно

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг баталлаа. Цар тахлын үед тодотгон батлагдсан төсөвт юу юу туссан талаарх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Энэ онд 1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1446 төсөл хэрэгжүүлж, 514 барилга байгууламж ашиглалтад орох төлөвтэй байгаа аж. Үүнийг тодруулбал:

  • Нийт 134 сургууль баригдаж байгаагаас 2020 онд 51 сургууль
  • Нийт 145 цэцэрлэг баригдаж байгаагаас 2020 онд 72 цэцэрлэг
  • Нийт 75 эмнэлэг баригдаж байгаагаас 2020 онд 44 эмнэлэг
  • Нийт 107 авто зам, гүүрийн байгууламж баригдаж байгаагаас 2020 онд 28 авто зам, 9 гүүр
  • Түүхийн өв соёл, аялал жуулчлалын төсөл Чингис хааны музей, соёл, боловсролын салбарын төсөл Үндэсний номын сангийн барилга ашиглалтанд орно.

Түүнчлэн 217.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, зургаан цахилгаан дамжуулах дэд станц энэ онд ашиглалтанд орж Дорноговь аймгийн дулааны станц шинэчлэгдэнэ.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх Энэтхэг улсын элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргээд хоёр улсын олон жилийн түүхт харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэлээ.

Сайд Н.Тавинбэх Сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоороо дэмжиж ажиллана гэдгийг дурдаад усан цахилгаан станцын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэтхэг болон Франц улсын ерөнхийлөгч нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Олон улсын Нарны Эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс элсэх хүсэлтээ гаргасан ба гишүүнээр элссэн тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно.

Нарны болон усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нарийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг Энэтхэгийн элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэсэн юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг ээжүүдэд зориулсан “Solar mom” сургалтын хөтөлбөрт орон нутгийн малчин эмэгтэйчүүд хамрагдах боломж нээгдэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сард хийх тусгай нислэгийн ХУВААРЬ

Есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг УОК-оос гаргасан.

УОК-ын Шуурхай штабаас гаргасан 2020 оны есдүгээр сард гадаад орноос иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарийг хүргэж байна. Үүнд:

  • 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Categories
мэдээ нийгэм

С.Одонтуяа Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа өнөөдөр (2020.09.01) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши найм дахь удаагийн Улсын Их Хуралд дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргэв.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улсын парламент болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн чухлыг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа онцлон тэмдэглэв.

Тэрбээр, дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байгаа илэрхийлээд хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа нотлоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн 2022 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудтай санал солилцож эхэлсэн гэдгээ хэллээ.


Categories
мэдээ нийгэм

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хойшлогдож, есдүгээр сарын 12-нд боллоо

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Есдүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдэх байсан Токиогийн нислэгт өөрчлөлт орж есдүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэхээр болсон гэдгийг мэдэгдье. Өнгөрсөн хугацаанд нийт 66 удаагийн нислэгээр 13600 мянган иргэнийг эх оронд нь авчраад байна.

Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна.

Есдүгээр сарын хуваарь бол урьдчилсан хуваарь бөгөөд ба Шуурхай штаб тусгаарлах байрыг эрэлхийлж, нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Мөн энэ цаг мөчид Сөүл хотын Элчин сайдын яамны гадна суулт хийж байгаа иргэд бий. БНСУ-д халдвар эрчимтэй тархаж буй энэ цаг үед тухайн орныхоо дэглэмийг сахиж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг хүсмээр байна.

Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан” гэв.