Categories
мэдээ нийгэм

Toyota Prius” маркийн автомашины жолооч замын цагдааг мөргөөд зугтжээ

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг “Toyota Prius” маркийн автомашины жолооч мөргөөд зугтаасан хэрэг гарсан талаар ТЦА-наас өнөөдөр мэдээлэв.

Энэ хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Моннис” ХХК-ийн урд уулзварт өчигдөр 19.45 цагийн орчим болсон байна.

Нийслэлд өчигдөр зам тээврийн ослын улмаас өчигдөр 7 хүн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, 13 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэр Улсын хэмжээнд энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэллээ.

Тэрбээр, “Эрчим хүчний үнийг энэ онд 50 хүртэл хувиар нэмнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Ер нь бол цахилгааны үнийг нэмэх шаардлага байгаа. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед эрчим хүчний үнийг нэмэхгүй гэдгээ албан ёсоор хэлэх нь зөв” хэмээв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Цахилгаан, дулааны үнэ нэмэгдээгүй байхад талх, нарийн боовноос эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард иргэдийн нуруун дээр ачаалал болж байна. Цахилгаан, дулааны төлбөр нэмэгдээгүй байхад үнээ нэмэх нь зохиомол үнийн хөөрөгдөл бий болгосон асуудал. Үүнийг ШӨХТГ анхаарч, шалгах хэрэгтэй. Зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт төрийн зохицуулалт байх зайлшгүй шаардлагатай. Бүгдийг хувийн хэвшилд даатгаж болохгүй. Үүнд НЗДТГ, ЭХЯ анхаарч ажиллах ёстой” хэмээлээ.
Categories
мэдээ нийгэм

МОБИКОМ: “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл орон даяар амжилттай хэрэгжлээ

Мобиком Корпораци ХХК-иас Нийгмийн хариуцлагын ээлжит нэгэн төслөө хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол орны өнцөг булан бүрд сурч боловсорч байгаа хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах зорилго бүхий “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл юм. Өнгөрсөн долоо хоногт Мобиком Корпорацийн удирдлагууд, төслийн багийнхан Монгол орныхоо баруун хязгаарыг чиглэн Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Ховд, Увс аймгуудыг зорьж, төсөлд хамрагдсан сургуулиудын удирдлага болон аймгуудын засаг захиргаанд чанар стандартын шаардлага хангасан ус цэвэршүүлэгч төхөөрөмжөө хүлээлгэн өгөөд ирлээ. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ өдрүүдэд баг хамт олноороо зорин ирж, багш ажилтнууд, сурагчидтай уулзан төслөө танилцуулж, хүлээлгэн өгсөн явдалд сургуулийн удирдлага, аймгийн засаг захиргааны төлөөллүүд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

“Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг эргэн сануулбал, Мобикомын бүх хэрэглэгчдэд зориулан гаргасан “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг төсөлд зарцуулсан бөгөөд уг төсөл нь Мобиком Корпораци болон Мобикомын 1,5 сая хэрэглэгч хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын төсөл гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн энэхүү төслийн үр дүнд өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 111 ЕБСургууль хамрагдаж, нийт 216 ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулснаар 200’000 гаруй сурагч багачууд, багш ажилтнууд өдөр бүр хүссэн үедээ эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдах боломж бүрдээд байна.

Ус гэдэг бол хүний анхдагч, амин чухал хэрэгцээ. Гэтэл манай ЕБС-иудад сурч буй 600’000 гаруй сурагчдын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 46 хувь нь сургууль дээрээ ундны цэвэр ус уух боломжгүй нөхцөлд сурч боловсордог гэсэн харамсалтай тоон үзүүлэлт гарсан юм. Тиймээс “Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, тэдний тав тухтай сурч амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн сайжруулах” хэмээн Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлээ тодорхойлсон Мобиком Корпораци нь энэхүү бодлогоо баримтлан хүүхэд багачуудынхаа анхдагч, амин чухал хэрэгцээг хангаж өгөхийг эрмэлзэж, “Хүүхэд бүрд цэвэр ус” төслөө санаачилж, ингэхдээ хэрэглэгчдийнхээ оролцоотойгоор ХАМТЫН ҮНЭ ЦЭНИЙГ бүтээхийг зорин, төслөө ийнхүү амжилттай хэрэгжүүлээд байна.

Дашрамд, Мобиком Корпораци ХХК нь цах тахалтай дэлхий нийтээрээ нүүр тулж, тэмцэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарыг дэмжих “Эмч нартаа хайр түгээе” аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Уг аянд мөн адил “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын орлогын 10 хувийг зарцуулж, аянаас цугласан орлогоор 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад 10’000 ширхэг тусгай зориулалтын амны хаалт хандивласан юм. Мөн дээр нь аянаас цугласан хандивыг ижил тэгш хүртээмжтэй байлгах үүднээс аймгуудын Нэгдсэн эмнэлэг тус бүрд нь 9’000’000 (есөн сая) төгрөгийг нэмж гардуулахаар болсныг Мобиком Корпорацийн удирдлагууд биечлэн очиж гардуулж байгаа бөгөөд энэ удаад тэд Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Ховд, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой уулзаж, хандиваа зохих ёсоор нь эздэд нь хүлээлгэн өгөөд иржээ.

2
Categories
мэдээ нийгэм

“Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто замыг хэсэгчлэн хаана

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгийн шинэчилсэн хуваарь

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу 09 дүгээр сарын 03-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирээд байна.

  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

М.Шижирбаяр: “Нар мон” компанийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу хүчингүй болгосон

“Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр тэргүүтэй холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нар-Мон” ХХК-д 27598 м кв газрыг аж ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар газрын эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар худалдаа, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар 62794 м2 газрын эзэмших эрхийг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Харин нийслэлийн Засаг даргын 2020 оны А/505 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр “Нар-Мон ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг эзэмшихдээ тухайн дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшихдээ тухайн газрын дуудлага худалдаа болон жил бүр төлөх ёстой газрын төлбөрийг төлөөгүй. Гэтэл “Нар-Мон” ХХК-ийнхан өөрсдөө тайлбарлахдаа бид төлбөрөө цаг тухай бүрд нь төлж байхад төрийн байгууллага шалтгаангүйгээр цуцаллаа гэж байсан. Тус компани мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4532 м2 газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж шийдвэрлэсэн. Энэ компанийн газрын төлбөр төлсөн актыг маргаан үүсгээд буй 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа газрын акт хэмээн тайлбарлаад байгаа. Олон нийтийг харахад газрын баримт төлсөн юм шиг боловч үнэн хэрэгтээ тухайн компанийн эзэмшдэг өөр нэг газрын төлбөрийн акт байгаа юм” гэв.

“Нар-Мон” компани дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авах ёстой байдаг. Компани жил бүр нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмшиж, ашигладаг. Гэтэл тус компани байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тодруулбал, гэрээний дагуу газрын төлбөрийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албад төлөөгүй. Энэ нь газрын эрхийг цуцлах үндсэн шалтгаан болсон. Мөн уг компанид газрын зөвшөөрлийг олгох үед дүүргийн болон нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан аж. Энэ нь анхнаасаа хууль зөрчин олгосон газар болохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэллээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал “Нар-Мон ХХК-ийн тухайд газар эзэмших эрхтэй байсан. Газрын тухай хуулиар төрийн өмчийн газрыг тодорхой болзол нөхцөлтэйгөөр эзэмшиж байгаа учраас захирамжийн дагуу гэрээ байгуулдаг. Гэрээнд газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн Газрын тухай хуулийн 35.3-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээдэг юм. Газар эзэмшигч гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй. Тухайн компани энэ үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ шийдвэр гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй боловч тус компани шүүхэд нэхэмжлэх гаргасан асуудал байхгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн А/506 дугаар захирамжаар 22,6 га газрыг “Тавантолгой түлш” ХХК-д сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрлэлд агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Манай компани нийслэлийн 220 гаруй мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажилладаг. Бид түлшээ нөөцлөх, хадгалах хүрээнд газрын асуудлыг Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад удаа тавьж байсан. Улаанбаатар хотын нэг өдрийн хэрэгцээнд 3000-5000 тонн түлш шаардлагатай байдаг. Иймд түлшээ нөөцлөх, агуулахад хадгалах хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг ашиглана” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Баярбаатар: Манай сонины цахим хувилбар уншихад маш ойлгомжтой, хялбархан

Монголын хамгийн олон уншигч,захиалагчтай, өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ыг цахимаар захиалан унших сонирхолтой хүмүүс их байдаг. Иймд манай сонины цахим хувилбарыг хэрхэн захиалж, унших талаар “Өдрийн сонин”-ы дэргэдэх “DNN.mn” сайтын орлогч эрхлэгч Я.Баярбаатартай ярилцлаа.


-Шинэ хэрэглэгчид цахим сониныг хэрхэн захиалж унших вэ. Энэ талаар та энгийн жишээн дээр тайлбарлахгүй юу?

-Бүх үйлдэл маш хялбар. Юуны өмнө www.admin.dnn.mn хэмээх манай сайт руу нэвтэрч орно. Дараа нь “ЦАХИМ ӨДРИЙН СОНИН” гэх цэс рүү нэвтэрч, нэр, мэйл хаягаа бичиж, бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэлээ хийлгэсний дараа таны мэйл хаягаар хэрэглэгчийн нэр болоод нууц үг ирнэ. Улмаар хүлээн авсан нууц үг, хэрэглэгчийнхээ нэрээр цахим Өдрийн сонин руу нэвтрэх болно. Ийн бүртгэлээ хийлгэсэн хэрэглэгч манай сонины Голомт банкин дахь 1102028377 “Өдрийн мэдээ ХХК” тоот дансанд төлбөрөө шилжүүлснээр цахим сонин унших боломжтой болж байгаа юм. Шинэ хэрэглэгчид манай сайт руу орж, бүртгэлээ хийлгэхээс гадна өөр нэг арга бий. Төлбөрийн баримт, бүртгүүлэх майл хаягаа манай сонины майл хаяг руу явуулж, 88085029 гэсэн дугаараар холбогдож, мэдэгдэнэ. Ингэснээр сайтын админ таны ирүүлсэн мэйл хаягаар цахим сонины мэдээллийн санд бүртгэж, хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үгийг таны утас руу мессежээр явуулах болно. Тухайлбал, Б гэх хүн шинээр цахим сонин захиалъя гэж бодъё. Ингэхийн тулд өөрийн майл хаяг, төлбөр төлсөн баримтынхаа зургийг udriinsonin@admin.dnn.mn гэсэн хаягаар явуулна. Улмаар танд админаас “хэрэглэгчийн нэр болон нууц үгийг явуулна. Энэхүү нэвтрэх нэр, нууц үгээрээ “admin.dnn.mn” сайт руу орж, “цахим өдрийн сонин” гэсэн цэсийг сонгож, нэвтэрснээр цахим сонин унших боломжтой болж байгаа юм. Цаашид сунгалт хийлгэхээр бол төлбөр төлсөн баримтынхаа зургийг, бүртгүүлсэн мэйл хаягтайгаа хамт сонины мэйл хаягаар илгээхэд л болно.

-Төлбөрийн тухайд тодруулбал…

-Нэг сарын төлбөр нь 6000 төгрөг. Дээрх дансанд төлбөр тушаасан баримтынхаа зургийг манай сонины udriinsonin@admin.dnn.mn мэйл хаягаар явуулснаар таны эрх баталгаажина. Мөн цахим сониныхоо эрхийг сэргээж, сунгуулах боломжтой. Эсвэл та өөрийн биеэр манай сонины байранд ирж, төлбөрийн баримтаа санхүүгийн албанд өгснөөр захиалгаа баталгаажуулж болно.

-Танай цахим сонины давуу тал юу вэ?

-Ер нь сонин уншиж, дэлхий ертөнцөд болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна гэдэг хувь хүний хамгийн том давуу тал. Манай сонины цахим хувилбарыг уншихад ойлгомжтой, эвтэйхэн хэмээн уншигчид маань сайшаадаг. Ихэнх сонины цаасан хэвлэл хараар хэвлэгддэг. Цахим хувилбар нь ч бас тийм. Харин манай цахим сонины бүх нүүр өнгөт.

Ерөнхийдөө орчин үеийн уншигчдын шаардлага, шалгуурыг бүрэн хангахыг хичээдэг. Хэрэглэгч гар утас юмуу таблет, ipad дээрээс унших боломжтой IOS, Google play store-оос “ӨДРИЙН СОНИН” гэсэн аппликэйшнийг хайж татаж суулгаад Аппликэйшний СОНИН УНШИХ гэсэн булан дээр дарж дээрх хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч унших боломжтой.

Зарим цахим сониныг зөвхөн интернеттэй орчинд уншдаг. Гэтэл уншигчид байнга интернеттэй газар байхгүй шүү дээ. Иймд хэрэглэгч та гар утасаараа интернет сүлжээтэй орчинд цахим сониныхоо шинэ дугаарыг татчихаад хаана ч, хэзээ ч эргээд унших боломжтой юм. Сонин татаж уншихад хэдхэн хором л болно.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Хакүхо М.Даваажаргал нар цахим уулзалт хийв

Уулзалтаар Монголын багийн элч М.Даваажаргал нь МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн, Зуны XXXII олимпийн наадам зохион байгуулагдах Япон улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэв.

Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны Гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, “Токио-2020” олимпийн наадмын үеэр эх орноо сурталчлах зорилготой “Монгол өргөө” /Mongolia House/ төслийг хэрэгжүүлэхэд түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монголын багийн элч М.Даваажаргал нар цар тахлын энэ үед тамирчдын сэтгэл зүй болон бэлтгэлийн түвшинг хангах талаар харилцан санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

9 дүгээр сард Сөүл хот руу 2 удаагийн нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

Categories
мэдээ нийгэм

Ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн майхантай боллоо

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад “Дэлхийн зөн” ОУБ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн майхныг хүлээлгэн өглөө.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Химийн ажиллагааны салбарын алба хаагчид ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд тогтмол зохион байгуулан ажиллаж буй аж.

.