Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 368 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, нийслэлд гурав, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6
  • Мөргөлдөх хэлбэрээр -1
  • Онхолдох хэлбэрээр -1 тус тус бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.08.22-ны 16 цаг 30 минутын орчимд СХД-ийн 9-р хороо Баянхошууны замд “Гор газ” ШТС-ын урд замд Daewoo маркийн М жолоочтой автобус явган зорчигч 60 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон
  • 2020.08.23-ны 10 цаг 20 минутын орчимд СБД-ийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, “Сансар-32” худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн Б жолоочтой автомашин нь явган зорчигч 41 настай эмэгтэй, 51 настай эрэгтэй нарыг мөргөж, 51 настай эрэгтэйгийн амь насыг нь хохироосон. Жолооч Б согтуу ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /драгер: 1.37%/
  • 2020.08.23-ны 17 цаг 00 минутын орчимд Төв аймаг Лүн сумын нутаг дэвсгэр асфальтан замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, эрэгтэйн амь нас хохирсон.
  • 2020.08.23-ны шөнийн 03 цаг 11 минутын орчимд БЗД-ийн 12-р хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, “Тэнгэр” худалдааны төвийн урд замд T.Prius маркийн Г жолоочтой автомашин нь явган зорчигч 44 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй нарыг мөргөж, 45 настай эрэгтэйгийн амь насыг нь хохироосон байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон тухай ТЦА-наас мэдээллээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ

Categories
мэдээ нийгэм

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгах шийдвэр гаргалаа

Улсын онцгой комиссын ээлжит хурал өндөрлөлөө.

Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжжээ.Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулан батлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал түр завсарлалаа

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан шүүгдэгч Б.Минжбадамын биеийн байдлыг тодруулах зорилгоор өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13.30 цаг хүртэл завсарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангид саатуулагдсан залуу амиа алджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олджээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүнийг онц хэрцгийгээр алах гэмт хэрэг сэжиглэгдэн зургадугаар сарын 15-аас хойш саатуулагдаад байжээ. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн хэрэглээний газ дэлбэрч гурван хүн түлэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 18 дугаар хороо, 10 дугаар байрны 4 дүгээр орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 20206 08.22-ны өдрийн 16:12 цагт Онцгой байдлын албанд мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд иргэн Э /17 настай, эрэгтэй, биеийн 21 хувь түлэгдэлтэй/, З /17 настай, эмэгтэй/ биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд, Э /19 настай, эрэгтэй/ биеийн 50 хувь түлэгдэлтэй/ гэр ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн байжээ. Улмаар тус иргэдийг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Мөн орц руу орж байх үед дэлбэрэлтэд өртөж иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2 гар болон толгой түлэгдсэн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С /27 настай, эрэгтэй/ 2 гар, нүүр түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт байгаа 3 хүний бие хүндэвтэр байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ” БНСУ-д нэг өдөрт 266 хүн шинээр халдвар авсны 8 нь гадаад улсаас зөөвөрлөгджээ. Тус улсын Засгийн газраас хязгаарлалтын зэргийг чангатган хоёрдугаар шат руу шилжсэн байна. Мөн иргэд аппликейшн ашиглан амны хаалт зүүгээгүй хүнийг холбогдох байгууллагад мэдэгдэж байгаа аж.

Манай улсын тусгаарлан ажиглах байранд 271 хүн шинээр орж 3 хүн гарсан ба одоогоор нийт 3562 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 3 хүний бие хүндэвтэр байна.

Түүнчлэн томуугийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс авдаг. Эхний ээлжид засгийн газрын хөрөнгөөр 120 мянган тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын Global Alliance байгууллагатай хийсэн гэрээний хүрээнд 80 мянган тун вакцин ирнэ. Ингээд нийт 200 мянга орчим тунг есдүгээр сарын 15-наас авна. Вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч байгаа ба юун түрүүнд эрсдэлтэй бүлэг буюу эрүүл мэндийн ажилчид, 65-аас дээш насны өндөр настнууд, нийслэл дэх цэцэрлэгийн хүүхдүүдэд хийх төлөвлөгөөтэй байна. Мөн нэмэлтээр улсын төсвөөр вакцин авах ба тендер зарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Нэг хүн эдгэрч, 399 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа​

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, Дарханы вирус судлалын лабораторид 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд 21 жолооч, Өмнөговьд тусгаарлагдсан 27, сувилалд байгаа 5, Франкфуртын онгоцноос ирсэн хүмүүсийн шинжилгээ багтсан.

Харин ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гарснаар нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 298, үүний 289 нь эдгэрээд байна.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлэг, байнгын хороод хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 17.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ цаг-үе

Венецийн кино наадмын тайзнаа тод гэрэлтэх од Б.Ганчимэг

76 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр монгол эмэгтэй Холливудын алдартнуудтай мөр зэрэгцэн алхлаа. Английн кино урлаг, загварын ертөнцөд тод мөрөөр алхаж буй, жүжигчин монгол бүсгүй бол Б.Ганчимэг юм. Түүний гол дүр бүтээсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн ижил нэртэй романаас сэдэвлэж бүтээгджээ. Тус киног Жони Депп продюсерлсэн байна.

Жүжигчин бүсгүй Б.Ганчимэгийн эцэг, эх нь Архангай, Баянхонгор аймгийн уугуул. Дээрээ нэг ахтай айлын отгон охин юм. Ээж нь түүний хамгийн дотны найз, үнэнч дэмжигч нь гэнэ. Тэрбээр багаасаа л урлагт хайртай, үүгээр ч зогсохгүй хувцас загвар зохион бүтээх, зурах дуртай охин байжээ. Аав нь зураач учраас энэ төрлийн урлагийг хоббигоо болгосон гэнэ. Б.Ганчимэг энэ талаараа “Аав минь надад үлгэр их уншиж өгдөг учраас үлгэрт их дуртай. Гурван настайгаасаа үлгэрийн баатруудыг дуурайж зурж эхэлсэн. Аав минь их сайхан зурдаг хүн байсан нь надад нөлөөлсөн болов уу. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр бүр багаасаа л хувцас дизайнд сонирхолтой байж. Хүүхэлдэйнүүддээ хувцас оёж, өмсгөж тоглох дуртай байсан төдийгүй энэ авьяасаа сорьж, загварын “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байна. Харин Англи улсад очоод GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд амжилттай оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа авахуулж байж. Тэрбээр өдгөө Их Британи улсад ажиллаж, амьдарч өөрийн давтагдашгүй өвөрмөц монгол төрх, хэнд ч дарагдахгүй уугуул царайгаа авьяас, хөдөлмөр, мэдлэг боловсролтойгоо уяж дэлхийн шилдэг кинонуудад дүр бүтээж байна. Энэ том амжилтад хүрсэн тэрээр Монголын ирээдүй хойч болсон дүү нартаа “Өөрийгөө дайчил, хэл сур, харилцаагаа тэл, тэгээд дэлхийд гар” гэж захиж байна.

Арваад жилийн тэртээ олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорихоор Англи улсыг зорьсон бүсгүй 2016 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд дурлаж, амжилт гаргахаар зорьж яваа аж. Харин түүнд эх орондоо ирж кинонд тоглох боломж олдвол түүхэн кинонд тоглож, дүр бүтээхийг хүсдэг гэнэ. Өнгөрсөн хугацаанд “Won­der Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ro­nan-47, “Waiting for barbar­ians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй“A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх кино төслүүд дээр ажиллаж байхдаа тэрбээр Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон зэрэг Холливудын алдартнуудтай хамтран ажиллажээ. Тэрээр “Жүжигчний мэргэжил гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа тэр том зах зээлд маш өрсөлдөөнтэй учир өдөр бүр л яг тамирчин хүн шиг бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө дайчилж байдаг. Шантрах үе бишгүй тохиолддог ч “Унавал хормойгоо гүвээд бос” гэдэг монгол ардын үгийг санан зорилгынхоо төлөө цааш урагшилдаг” хэмээн ярьж байсан юм. “Зэрлэгүүдийг хүлээхүй” /Waiting for the Barbarians/ кино өнөөдөр Монгол Улсад албан ёсны нээлтээ хийх аж. Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Staliion” продакшн авч монголчууддаа толилуулах юм. Тус кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүр бүтээжээ. Монголын 14 уран бүтээлч оролцон ажилласан байна. Киноны гол утга санаа нь, эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал ярианаас үүдэж эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовооно. Харин эзэнт гүрний мэдлийн хот руу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөөгүй довтолгоонд бэлтгэдэг. Эцэстээ жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг харуулна. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай энэ кинонд өгүүлэх юм. Уг кинонны зохиолч J.M. Coetzee/ нь 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Австралийн иргэн, хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч юм. Тэрбээр 2003 онд “Waitin for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртжээ. Түүний бүтээлүүд байгаль, экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог юм.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

​Гэгээн Муза 15 наадам 8 сарын 30нд болно


Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадам 2003 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн ч сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчлөн тавдугаар сард хийдэг уламжлал тогтжээ.

Энэ удаагийн “Гэгээн Муза-15” наадам тавдугаар сард болох байсан ч “COVID-19” халдварт цар тахлын улмаас хойшилсон ба олон улсын наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болохоор товлогджээ.

Наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөнө. Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид бүтээлүүдээрээ оролцоно.

Д.СУВД-ЭРДЭНЭ