Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.АМБАСЭЛМАА: 1011 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа лабораторийн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

“2020 оны наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Шинжилгээг задалбал:

  • Наймдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар-Франкфуртийн онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан шинуилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ
  • Гадны улс орон руу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ
  • Эмч, ажилтан 28 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298. Үүнээс эмчлэгдэж эдгэрсэн 289 буюу 96.9 хувийг нь эмчилсэн.

Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 9 хүн эмчлэгдэж байна. Тэдний наймынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр.Нийтдээ ХӨСҮТ-д 27 хүн байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Д.НАРАНГЭРЭЛ: 24 цагийн хугацаанд 253,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн нас баржээ

Сүүлийн хоногт манай хөрш ОХУ-д 4,747 хүн халдвар авч, 65 хүн эндсэн бол БНХАУ-д 23 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14-г гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад өчигдөр 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндлээ. БНСУ-д 280 хүн халдвар авсны 16 тохиолдлыг гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад халдвар нэмэгдэх болсон тул гадаа, дотоод бүх орчинд амны хаалт зүүхийг шаардаж байна.

Дэлхий дахинд хийгдэж байгаа судалгаа шинжилгээнүүдээс тоймлон хүргэе.

  • Энэ жил улирлын томуугийн вакцин маш чухал бөгөөд хүн бүр дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэйг ДЭМБ зөвлөж байгаа. Тиймээс АНУ-ын Пенсивань мужийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцин хийлгэх нь чухал гэдгийг онцлон зөвлөж байна.
  • Хонг Конгт 36 настай эрэгтэйд коронавирусийн халдвар аваад эдгэрснээс 142 хоногийн дараа дахин халдвар илэрсэн байна. Эхний удаа халдвар авахад өвчний шинж тэмдгүүд илэрч байсан бол хоёр дахь удаа халдвар авсны дараа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хөнгөн балархай хэлбэртэй байжээ.
  • Өвчлөл буурч байсан орнуудад дахин халдвар гараад байгаа. Тухайлбал, Сингапурт ажилчдын байранд нэг сар орчмын дараа дахин халдвар гарч, одоогоор 51 хүн өвчлөөд байна.
  • Чех, Грек улсад амны хаалт зүүх, зай барих аргыг бүх шатны байгууллагуудад мөрдөж байгаа. Мөн зарим сургалтыг цахимаар явуулж байна.

Манай улсын хувьд өчигдөр 20 хүн шинээр тусгаарлалтад орж, 8 хүн гэрийн ажиглалт руу шилжин, одоогоор 3,574 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.

Энэ удаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахаар дрон, богино долгионы радио холбоо зэрэг тоног төхөөрөмж, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж халуун хэмжигч, амны хаалт зэрэг 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.

Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Өнөөдөр (2020.08.25) 10:00 цагт Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр байнгын хороод хуралдана

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

7.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: 500 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэнг зургаан тэрбумаар барьж байгаа нь Монголын гутамшиг

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-уих-аар 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна. Цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйлээс болж, орлого тасраад байгаа энэ үед бид яах ёстой вэ?

-Их алдагдалтай л төсөв тодотгож байна даа. Төсөв бол орлого зарлага хоёр л гэсэн үг. Энэ хоёр тэнцчихвэл алдагдалгүй гэсэн үг. Гэнэт мөнгө орж ирж орлого ихэсвэл тодотгодог. Төсөвт орж ирсэн энэ мөнгөөр үйлдвэр барих уу, сургууль барих уу гэдгээ ярих гэж тодотгодог юм. Орлого орж ирнэ ээ гэж бодож байтал гэнэт унавал мөн тодотгодог. Энэ алдагдал дээр аль сургууль, аль эмнэлгээ хасах вэ гэдгээ л ярьдаг. Бид маш том алдагдал үүрч байна. Уул уурхайн экспортын баялаг 25 хувиар орж ирнэ гэж тооцоолж байснаасаа уналаа. Гэтэл Оюу толгой, рио тинто 100 хувь явдгаараа явж байгаа. Цар тахлын үед онцгой байдал үүсч, давагдашгүй хүчин зүйл бий болоод байна. Энэ үед Оюу толгойтой хэлэлцээрт орооч ээ. Ц.Даваасүрэн, Тэрбишдагва, Бат-Эрдэнэ аварга гээд олон гишүүд Засгийн газарт Оюу толгойтой хэлэлцээрт орох эрх зүйн боломж өгсөн. Төсөв ярьж л байгаа бол орлогоо ярь. Орлогын хамгийн том боломж Оюу толгой.

-Цар тахлаас болж нүүрс тээврээ зогсоосон үед Оюу толгой 100 хувь тээврээ хийж байсан юм уу?

-Рио тинто монголын улстөрчдөд нөлөөтэй байна. Монголын Засгийн газрыг барьцаалсан байна гэж би үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 71 тонн алт, 250 тонн алттай тэнцэх баялаг Оюу толгойгоос гарсан. Далд уурхай ашиглалтад орохоор бүр ч их нэмэгдэнэ. Оюу толгойг шалгах ажлын хэсэг өнгөрсөн парламентын үед байгуулагдаж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

-2020-2021 оны улсын төсвийн төсөөлөл нэлээд өөдрөг байгаа…

-Сангийн яам өөрөө мөнгө тарьдаг байгууллага биш шүү дээ. Жирийн иргэд татвар төлөгч, бизнес эрхлэгчдээс мөнгийг нь хурааж авдаг л байгууллага. Тэр мөнгөө буцаагаад бизнес эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэгч, жирийн иргэдэд хуваарилдаг. Өөрөөс нь аваад, өөрсдөд нь буцааж хуваарилахдаа заавал зөвшилцөж байх явдал бол нийгэм, эдийн засгийн үндсэн зарчим. Үүнийг Нийгэм, эдийн засгийн гурван талт хэлэлцээрээр хийдэг. Сангийн яам, Засгийн газар бизнес эрхлэгчдээс хэдэн төгрөг хурааж авсан, хаанаас яаж авав, энийгээ яаж зарцуулах вэ гэдгээ Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын нэгдсэн холбоотой зөвлөлдөж, зөвшилцсөн үү. Хуулиараа зөвшилцөх ёстой юм. Энийг хангалттай хийгээгүй, өрөөн дотроо өөрсдөө бодоод суугаад байсан байж болно шүү дээ. Энэ жил хасах нэг хувийн өсөлттэй эдийн засагтай байгаа шүү дээ. Хасах нэг гэдэг онцгой аюултай тоо. Ирэх жил 2021 онд нэмэх 7.2 хувийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт бий болно гэж Сангийн яам оруулж ирлээ. Үндсэндээ 8.2 хувийн өсөлт орж ирж байна. Энэ бол зүгээр л тэнгэрээс таатаг тоо биш.

Энэ дээр тулгуурлаж бид төсвөө хийнэ. Мөнгө хэвлэж, юмны үнийг хөөрөгдөж, эдийн засгаа өсгөнө гэж байгаа бол андуурал. Арай тэгж бодоогүй байх. Яг аль уурхай, аль ашигт малтмал дээр юм өсөх гээд байгаа юм бэ. Эсвэл юу үйлдвэрлэх гээд байгаа юм. Төсвийн төсөөлөл ийм өөдрөг байгаа нь ямар бодит дүн шинжилгээ, шинжээч экспертийн дүгнэлт гаргасан юм. Олон улсын аль байгууллагын барометрийг ашигласан юм бэ гэдгээ тодорхой болгох нь хамгийн чухал. Бид бодитойгоор төсөвлөдөг болмоор байна. Бодитойгоор төлөвлөдөг болмоор байна. Ийм гурван зүйлийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр би илэрхийлсэн. Эдийн засгийн өөдрөг байдлыг мэргэн хүн шиг тааж бичдэггүй юм аа. Ямар шинжилгээ, дүгнэлтүүд гарсан юм бэ гэдэг чухал. Хоёр жил уначихсан, одоо босох гээд байна гэдэг тайлбар яриад байгаа юм л даа.

-Төсвийн мөнгөнд зардал нэмэгдсэн байна лээ. Орлого буурсан үед яагаад ийм өөрчлөлт төсөвт оров?

-Гадаад төслийн зээлийн ашиглалт 276 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Гадаадаас зээл авах юм бол энэ зээлийг буцаагаад төлөх ашигтай төслүүд рүү оруулах ёстой гэх зарчмын агуулга бий. Шууд халамжинд явуулж болохгүй гэсэн зарчим байгаа. Энийгээ зөрчөөд энэ 276 тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгө болон хүнсний талон дээр 74.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа, ажилчид болон хувиараа бичил аж ахуй, хөдөлмөр эрхлэгчдэд 42.4 тэрбум төгрөг өгнө. Энэ мөнгийг хэдэн улстөржсөн дарга нар шийдэх юм бол нам дагаж сонгуульд явдаг эрх баригч нарын багийн дарга нар л авах хэрэг гарна шүү дээ. Энэ дээр тухайлсан эмэгтэйчүүдийн байгууллага, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төлөөлдөг байгууллага, үйлдвэрчин, ажил олгогч бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай зөвшилцөөрэй гэдгийг л дахин дахин хэлээд байгаа. Халамж хэтэрч байгаа нь товчхондоо гадаадаас мөнгө зээлээд л хэтрүүлж байгаа юм. Зээл, тусламжаар хөгжсөн орон энэ дэлхийд үгүй. Энэ хүнд байдлаас бид гармаар байна, ингэхийн тулд Оюу толгойтойгоо илэн далангүй яриач ээ. Намайг Оюу толгой ярихаар томоор сэтгээч ээ гэдэг. Оюу толгойгоос өөр том нь манай Монголд юу байгааг би мэдэхгүй байна.

-Та Засгийн газарт ямар шаардлагыг тавив?

-Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьцааг төрийн өмчийн бүртгэлд авах. Мөн холбогдох төлбөр тооцоо суутгалыг даруй хий, 400 сая ам.доллар улсаас шамшигдуулаад авсан гэх мэдээлэл байдаг. Энийгээ улсдаа яаж авах юм, улсад энэ хувьцааг нь ав аа гэдэг Засгийн газрын 2018 оны долдугаар тогтоол гарсан. Энэ хэрэгжээгүй. Жирийн ард иргэдийн аж ахуйг хяргачих гээд байдаг хэрнээ том юм хийж байгаа Оюу толгой, рио тинто, Гокийн 49, 51 хувийнханд Засгийн газар барьцаалагдсан байна. Үүнийг шийдээч ээ гэдгийг Засгийн газарт тавьсан.

-Дотооддоо бонд босгох талаар Сангийн сайд ярьж байгаа. Бэлтгэл ажлыг нь хийж байна гэсэн. Маш өндөр хүүтэйгээр бонд босгох болов уу гэж харагдаад байгаа?

-Жилийн 10 хувийн хүүтэй гэж яригдаж байгаа. Энэ бол хойч ирээдүйгээсээ бид дээрэм хийж байна гэсэн үг. Ирээдүйд төлөх үр хүүхдээсээ зөвшөөрөл авахгүйгээр тэдний төлөх мөнгийг өнөөдөр бид зээлж, идэж ууна гэдэг нь энэ үеийн монголчууд маш хариуцлагагүй амьдарч байна гэсэн үг. Өнөөдрийн Засгийн газар, улстөрчид бид харамсалтай байна. Би зөвхөн шүүмжлээгүй. Эндээс гарах арга зам нь уул, уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хэдэн бүлэглэлүүд ууж идэх биш, ард иргэдэд яаж ашигтай байлгахав гэдгийг 16 жил ярьж байгаа шүү дээ. Энэ асуудлыг засахын төлөө иргэний нийгмийн байгууллага, ард иргэд, сэтгүүл зүйн салбарын ажилчид бид бүгд эрвийх, дэрвийхээрээ ажиллах ёстой. Эрх баригчдыг буруутгаж байна гэхээсээ илүү энийг яаралтай засах ёстой. Нябо Монголыг удирдаж болохгүй ээ. Татвар төлөгчдийн байр суурийг магтан дуулдаг шүү дээ. Тэгэхээр төсөвтөө л оруул л даа, тэдний байр суурийг. Их хурал дээр төсвийг ярилцахаас өмнө нийгэм эдийн засгийн гурван талт түншлэл, төсвийг ярьчихаад хувилбарыг нь оруулж ирдэг. Энэ бол баруунд байдаг зүйл.

-2020 оны төсөв хэт их бүтээн байгуулалттай болсон. Мөрөөдлийн лист гэж хэлж болохоор энэ төсвөө одоо засах гэж байна. Үүнийг засах ямар арга зам байна?

-Төсөв төлөвлөхдөө хэзээ ч мэргэжлийн шинжээч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсдоггүй. Зураг төсөл байхгүй зүгээр л мөрөөдлийн листийг жагсаагаад л давхчихаж байгаа юм. Эндээс гарах арга зам юу вэ гэвэл хянадаг аудитын байгууллага нь аудит шиг л бай л даа. Аудит үгүй ээ мөн сайн ажиллаад байдаг, төсвийн хулгай, төсвийн сахилга бат улам задгайраад байдаг. Хагалгаа амжилттай боллоо, өвчтөн нас барчихлаа гэдэг үг бий шүү дээ. Үүн шиг аудит амжилттай аудиталлаа, төсөв хулгайгаар дүүрэн байлаа. Хулгай дүүрэн байгаа учраас л энэ дотор олон цоорхой гарч байгаа шүү дээ. 500 сая төгрөгөөр барьчих цэцэрлэгт хүрээлэнг зургаан тэрбумаар барьж байгаа явдал бол Монголын гутамшиг юм шүү дээ. Энэ дээр аудит хам хулгайч юм уу даа. Зургаан тэрбумын хүмүүсийг зөв өө гээд дүгнэдэг нь. Ганц нэг арай хэтэрсэн юм дээр зөвлөмж гаргалаа гэдэг. Зөвлөмж нь яасан гэхээр зөвлөмжийг хэрэгжүүлэх албагүй ээ гэдэг. Тэгвэл аудит байх хэрэг юу байгаа юм. Ийм л төрийн хулгайчдад ээлтэй тогтолцоог засахын төлөө явж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Беларусийн ард түмний тэмцэл Монголын ардчилалд найдвар төрүүлж байна

Дэлхийд нэр нөлөөгөөрөө дээгүүрт ордог ч нэг хүний хэмжээлшгүй удирдлагатай, авторитор дэглэмтэй хоёр том улсын дунд Монгол Улс, Монголын ардчилал оршин тогтнож байна. Хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улс хоёр хөршөөсөө хавьгүй бага боловч хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллыг цогцлоон бий болгож чадсанаараа Азийн өндөрлөгт арай л тод гэрэлтэж байгаа билээ. Ер нь нэг намын нэг хүний байнгын удирдлагад байдаг улс орон энэ дэлхийд цөөн боловч тэд нэгдэж Тусгаар тогтнолын хамтын нийгэмлэг нэрийн дор бодлогоо зангидаж явдаг. Тэнд нийт гишүүн улсуудын бодлого гэхээсээ нэг их гүрний эрх ашиг, бодлого л голлон нөлөөлдөг гэсэн үг. Хуучин социалист орнуудын нэгдэж байсан Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн одоогийн гишүүн орнууд гэвэл Орос, Тажикистан, Киргизистан, Узбекистан, Беларусь, Казахстан, Армен, Азербайжан, Молдав. Эдгээр улсуудад ёсыг бодож Ерөнхийлөгчийн сонгууль болдог ч ардчилсан улсуудад болдог сонгуультай зүйрлэх юм биш. Ямартаа л нэг хүн насаараа төрийн тэргүүнд заларч байхав. Монгол Улс энэ нийгэмлэгт ажиглагчийн статустай байдаг гэдэг. Харин сүүлийн үед Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт жинхэнэ гишүүнээр орох магадлалтай гэсэн хардлага байгааг үгүйсгэх аргагүй юм. Одоогийн манай төрийн томчууд, дарга нар юм л бол Путин, Си Жинпинь нарыг магтаж, биеэ авч явах байдал, гаргаж байгаа шийдвэрийг нь даган дуурайж байгаа нь нэгийг өгүүлэх мэт. Тэгээд ч Оросын үгнээс гардаггүй социализмын үед энэ нийгэмлэгт ороогүй байж одоо ингэж байгаа нь юуных вэ. Хамгийн тодорхой нэг зүйл бол энэ бүхэн Монголын ардчилал бүдгэрч байгаагийн тод илрэл билээ.

Өнөө зун дэлхийн улс төрийн тавцанд олны анхааралд өртсөн содон үйл явдал өрнөж буй нь Беларусийн эсэргүүцлийн жагсаал. Энэ сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч А.Лукашенко үнэмлэхгүй ялалт байгуулсан нь олон хоног үргэлжлэх эсэргүүцлийн жагсаалын шалтгаан боллоо. Уг нь тэрээр өмнө нь таван удаа бас л ингэж үнэмлэхүй ялалт байгуулж, 1994 оноос өдийг хүртэл улс орноо удирдаж яваа юм. Энэ удаа харин ард түмэн “сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гээд бүгд гудамжиндаа гарч жагслаа. Беларусийн түүхэнд байгаагүй олон хүн жагсаалд оролцож, улам бүр эрчээ авч байна.

Беларусийн ард түмний энэ тэмцэл баруун талаас үүр цайх мэт, монголчууд ардчиллаа хамгаалж үлдэхэд дархлаа болох мэт сайн мэдээ, дэмжмээр үйл явдал боллоо. Ардчилал үүрээ засаад 30 гаруй жил болж буй Монголд бүх зүйл төгс төгөлдөр болоогүй, шинэчилж өөрчлөх, сайжруулах зүйл олон байгаа ч ямартаа ч өнөөдөр монгол хүн эрх, эрх чөлөөгөө мэддэг болсон. Ардчиллын талаарх ойлголттой болж чадсан. Тиймээс гэнэт дотроосоо нэг хүн дарангуйлагч болж гарч ирж чадахгүй. Харин гадны дарангуйлалч хүчин орж ирвэл ард түмэн айгаад хөдөлж чадахгүй байж мэднэ. Өнөөдөр хязгааргүй эрх мэдэлт А.Лукашенко ялагдал хүлээвэл Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын насаараа төр барьж буй Ерөнхийлөгч нар ч мөн унана. Манай хойд, урд хөршийн төрийн тэргүүн нарт ч энэ үйл явдал айдсын дохио болж очно. А.Лукашенко эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахыг гуйж Оросын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярихдаа “Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрэв бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бол Орост ч бас нөлөөлнө” гэсэн нь бодит үнэнийг л өгүүлсэн хэрэг.

Беларусьт болж буй үйл явдал бидэнд тун их хамаатай юм. Тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй, ардчилсан үзэл баримжаатай байхын үнэ цэнэ, амин чухал гэдгийг тэр ард түмэн харуулж, сануулж байна. Нэг хүний дарангуйлал хүсэх юм биш гэдгийг Беларусийн ард түмэн цусаараа, амь насаараа тунхаглаж байна. Хэцүү байсан болоод л тэд ингэж цуцаж нугарахгүй тэмцэж байгаа хэрэг. А.Лукашенко жагсагчид дээр очоод “Би та нарыг ажилтай, амьдралтай байлгаж байгаа хүн” гэж хэлсэн ч ажилтай, амьдралтай, аз жаргалтай ард түмэн ингэж жагсаж, тэмцдэггүй гэж жагсагчид бодитоор үзүүлж байна.

Өнөөдөр Монголд ардчиллыг харааж зүхэгсэд маш олон болжээ. Муу бүхэн ардчилалтай холбоотой мэт, болохгүй бүтэхгүй болгон ардчиллаас үүдэлтэй мэт буруутгаж байгаа энэ үед эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа беларусьчуудын тэмцэл нэгийг бодогдуулах биз. Энэ тэмцлийг монголчууд дэмжих ёстой юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Золбаяр: Мэдээллийн технологид бага ангиасаа суралцах, кодинг боловсрол эзэмших боломж нээгдлээ

Монголын анхны кодинг сургалтын “Codercub” төвийн үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа.


-Хөл хорионы үеэр хүүхдүүд гар утас, зурагт, компьютертэй нэлээд ойр байх шиг байна. Үүнийг ажигласан зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ кодингийн зуны сургалтад суулгаж байна. Танайх ч бас зуны сургалт явуулсан уу?

-Манайх зуны нийт таван ээлж сургалтыг Улаанбаатар инновацийн төв дээр амжилттай явуулж дууслаа. Хүүхдүүд маань удаан амарсан учир эцэг эхчүүд ч сургалтад суулгах сонирхол өндөр байгаа. Хамгийн гол нь үүссэн нөхцөл байдалтай холбоотой аюулгүй байдлын журмуудыг дагаж явуулсан.

-Код бичиж сурснаар, кодын сургалтад сууснаар хүүхэд багачуудад хамгийн түрүүнд ямар эерэг өөрчлөлт гардаг вэ?

-Маш олон өөрчлөлтүүд гардаг. Хамгийн түрүүнд гардаг өөрчлөлт бол анхаарал болон нухацтай байдал. Код бичих гэдэг нь компьютертэй машины хэлээр харьцаа үүсгэж буй явдал. Тиймээс программчлалын хэлний нарийн дүрмүүдийг барихгүй бол компьютер нь ойлгохгүй буюу алдаа гарна. Энэ үед хүүхэд алдаагаа засаж алдаан дээрээ суралцаж байж цааш явах хэрэг гарна. Энэ процесс давтагдаад эхлэхээр хүүхэд маш амархан суралцаж эхэлдэг, мөн алдаа бол сургалтын нэг хэсэг гэдэг ойлголтыг авдаг.

-Хүүхэд хэдэн наснаасаа эхэлж кодинг сургалтад суувал зүйтэй вэ?

-Аль болох багаасаа байх тусам хүүхдийн оюуны чадамжид нөлөөлөх эерэг өөрчлөлтүүд их гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Австрали улсад гэхэд цэцэрлэгийн хөтөлбөрт кодинг боловсролыг заавал үзэх хэлбэрээр оруулах шийдвэр гараад хоёр жил болж байна.

-Сурагчдыг багаас нь код бичих чадвартай болгох тал дээр дэлхийн хөгжингүй орон гэлтгүй нийтээрээ анхаарал хандуулж байгаагийн цаад учир шалтгаан юу вэ?

-Мэдээллийн эрин зуунд компьютертэй холбогдолгүй ажил гэж үгүй болох төлөвтэй байна. Энэ ч утгаараа мэдлэгийн эдийн засгийн үед мэргэжилтэн бүр энэ чиглэлээр суурьтай байх шаардлага тулгарч байна. Тиймээс АНУ тэргүүтэй улсууд компьютерийн шинжлэх ухааныг бусад байгалийн ухааны хичээлүүдтэй адил ерөнхий эрдэм гэж үзэх боллоо. Тухайн улс орны ирээдүй, хөгжлийн түвшин нь иргэдийнх нь хувь хүний хөгжил, сэтгэн бодох чадвартай нь шууд хамааралтай болохоор энэ тал дээр анхаарч байгаа нь ойлгомжтой байх.

-Код бичиж сурсан, кодинг сургалтад суугаа хүүхэд аав ээждээ, эргэн тойрныхондоо компьютерийн программын тал дээр ямар туслалцаа үзүүлэх чадвартай болдог вэ?

-Код бичиж сурах, хэрэглээний программ сурах хоёр хоорондоо ялгаатай л даа. Гэхдээ мэдээж технологийн суурь мэдлэг авч байгаагийн хувьд хүүхдийн компьютерийг харах өнцөг өөрчлөгдөнө. Дээр хэлсэнчлэн алдаагаа залруулж юманд нухацтай хандах хандлага сайжирдаг тул компьютерийн ямар нэг асуудлыг өөрөө trouble­shoot хийж болгох бүтээх талаас нь үздэг болдог нь ч ажиглагддаг.

-Танай сургалтын төв мэдээллийн технологийн боловсролын дэлхийд тэргүүлэх байгууллага болох Code.org-ын “Компьютерийн шинжлэх ухааны үндэс”бага ангийн хөтөлбөрийг албан ёсоор Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэ хөтөлбөрийн талаар сонирхуулахгүй юу?

-Энэ хөтөлбөрийн тухайд бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд сургуулиудад нэвтэрч байгаа жишиг хөтөлбөр юм. Бид Code.org байгууллагын түншээр ажилладгийн хувьд ноднин болсон CSEdCon 2019 дэлхийн компьютерийн шинжлэх ухааны боловсролын анхдугаар чуулганд оролцож энэ талаар дэлгэрэнгүй сургалт семинарт хамрагдсан. АНУ-аас гадна Итали, Швед, Турк, Япон, Тайвань, Малайз, Энэтхэг, Өмнөд Африк гээд маш олон оронд уг хөтөлбөрийг дунд сургуульд үзэж байгаа. Code.org байгууллага Am­azon, Google, Microsoft компаниудын инженерүүдийн хамтаар зохиосон жил бүр шинэчлэн сайжруулж явдаг хөтөлбөр байгаа. Уг хөтөлбөрт цэцэрлэгт нэг жил, сургуульд арван хоёр жил үзэх өндөр чанартай, хүүхдийн насны онцлогт нийцсэн компьютер ашиглан хийх болон компьютер шаардлагагүй дасгал ажлууд багтсан юм. Сургалтын хөтөлбөрийн үр дүнгийн талаар сүүлд хийсэн хоёр ч судалгаа байна. АНУ-ын Флорида мужид уг хөтөлбөрөөр суралцсан бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахад “Achieve3000” уншиж ойлгох тест дээр энэ хөтөлбөр үзээгүй хүүхдүүдээс тогтмол өндөр оноо авсан байна. Мөн математик, байгалийн ухаан, англи хэл зэрэг хичээлүүдийн оноо нь илүү байсан судалгаа гарсан. Мөн Итали улсад хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн байна. Үүнд таван өөр сургуулиас нэгдүгээр ангийн нийт 179 хүүхдийг уг хөтөлбөрөөр дөрвөн долоо хоног явуулахад тэдгээр хүүхдүүдийн executive func­tioning буюу гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээс төлөвлөлт, төвлөрөл гэсэн хоёр үзүүлэлт эрс сайжирсан үр дүн гарчээ. Мэдээж асуудал шийдвэрлэх чадвар бас сайжирсан байна. Үүнээс харахад код багаасаа үзсэнээрээ дан технологийн бичиг үсэг төдийгүй бусад чадвар, оюуны чадамжид онцгой нөлөөлөл үзүүлж байдаг болох нь тодорхой болж байна.

-Танай сургууль хичнээн ангид элсэлт авах вэ. Элсэлтийнхээ талаар мэдээлэл өгвөл?

-Энэ хичээлийн жилээс “Кириллица” сургууль дээр энэ хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжихэд бэлэн болоод байна. Бид шинээр нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа энэ хөтөлбөрөөр ганцхан нэгдүгээр анги буюу хорин дөрвөн сурагчийг элсүүлнэ. Эцэг эхчүүд РЦНК дээр байрлах Кириллица сургууль дээр хүүхэдтэйгээ ирж ярилцлаганд орж бүртгүүлж байгаа. Манай 99253307 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Код бичих сургалтын төв үйл ажиллагаагаа тэлж, ийнхүү албан ёсоор элсэлт авч байгааг харахад манай нийгэмд энэ төрлийн боловсрол эрэлттэй байна гэж ойлгож болох уу?

-Манай эрчимжүүлсэн сургалт бол дандаа дундаас дээш ангийн хүүхдүүд хамрагддаг. Бага ангийн хүүхдүүдийн хувьд энгийн сургалтад хамруулаад байх төдийлөн оновчтой биш санагддаг. Тэдэнд технологийн боловсрол олгох оновчтой арга нь бага ангийн хөтөлбөрт нь энэ агуулгыг оруулж өгөх юм. Тэр ч утгаараа бид Монголдоо анх удаа дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй, танигдсан, өндөр үр дүнтэй шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.

-Анх төвөө нээж байх үе, өнөөдөр хоёрыг харьцуулахад эцэг, эхчүүд код бичих талаар илүү мэдээлэлтэй болсон гэж үзэж болох уу?

-Эцэг эхчүүдийн хувьд маш өөр болж байна. Анх би төслөө эхлүүлж байхдаа ямар ач холбогдолтой юу хийх гэж байгаагаа ойлгуулах гэж зөндөө тайлбарлах хэрэгтэй болдог байлаа. Одоо бол эцэг эхчүүд технологийн боловсролын үнэ цэнийг сайн мэддэг болсон байна.

-Сургуулийнхаа орчин нөхцөл, багш боловсон хүчний талаар танилцуулбал?

-Энэхүү шинэ хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа сургууль бол орос бага сургууль бөгөөд 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын ууган хувийн сургуулиудын нэг юм. Сургалтын чанар, сурган хүмүүжүүлэх арга барил гээд олон талаар төлөвшсөн боловсролын институт гэж хэлж болно. Тиймдээ ч энэхүү шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж байгуулагдсан сургуулийг бодвол хүүхдэд чанартай боловсрол олгох нөү-хау, уламжлал нь байж байна.

“Компьютерийн шинжлэх ухааны үндэс” хөтөлбөрийг code.org байгууллагын зөвлөгөө зааварчилгаан дор албан ёсоор хэрэгжүүлж байгаагийн хувьд бид тохилог лабораторийг байгуулж, сургалтын орчин үеийн технологийг нэвтрүүлж байна. Мөн англи хэл заах гадаад багш болон гадаадад төгссөн сургалтын менежерээр багаа бүрдүүлсэн. Кодинг хичээлээ би өөрөө заана.

-Гар утас оролдоод суучихдаг, дэлгэцийн хамааралтай хүүхэд код бичиж сурснаар тэр буруу зуршлаасаа салах боломжтой юу?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдийн технологийн сонирхлыг бүтээлч тал руу нь чиглүүлэхэд харьцангуй амархан. Манай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт digital citizenship буюу цахим иргэншил гээд энэ талаар боловсрол олгох бүхэл бүтэн хичээл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тангаргаасаа няцлаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Гадагш хичээл, сургуульдаа явах оюутнуудын тоо нэмэгдэж эхэлсэн” хэмээн Өдрийн сонины I-III нүүрт ярьсан байна.

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа. Тэрээр “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тангаргаасаа няцлаа” хэмээн өгүүлжээ.

Олон улсын сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат, зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор гадаад хэлний мэргэжлийн багш-орчуулагч, яруу найрагч Б.Дашзэвэгтэй ярилцлаа. Сонирхолтой ярилцлагыг V нүүрнээс унших боломжтой.

Монголын уран сайхны нэлээд хэдэн киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа Н.Мөнхсоёлтой ярилцлаа. Тэрбээр саяхан олны хүртээл болоод байгаа “Бэрүүд” киноны Хонгороогийн дүрд тун чадварлаг тоглосон юм. Саяхан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн “Асрагч” киноны гол дүрийн жүжигчнээр ажилласан байна.

“Ховор мэргэжил” буландаа нэгэн ховор зочныг урилаа. Ш.Эрдэнэжаргал Цэцэрлэгийн анхны эрэгтэй багш бөгөөд Цэцэрлэгийн багшийн текникумыг 1990 онд энэ мэргэжлээр төгсжээ.

Японд ажлын байран дээрээ унтаж байгаа хүнийг хамгийн хөдөлмөрч ажилтан хэмээн сайшаадаг гэнэ” Танин мэдэхгүй нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгээгүй

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн 5-р тогтоолоор ойн сангаас 16440 куб.метр хэрэглээний болон түлээний мод бэлтгэх, модны хэмжээ, хуваарийг батлан 8 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Мань-Уул хайрхан, Титэм ой, Сод ногоон төгөл гэсэн 3 компани хэрэглээний болон түлээний мод бэлтгэж байна. Нойтон мод хууль бусаар огтолсон гэх газарт энэ сарын 13, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Батсүмбэр суман дахь сум дундын ойн анги зэрэг мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн юм. Мод бэлтгэлийн талбайд хийсэн шалгалтын явцад урьдчилсан байдлаар гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдэл тогтоогдоогүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан: “Бид Батсүмбэр сумын 3-р багын хэсэгт хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан. Хяналт шалгалтын хүрээнд Батсүмбэр суманд Мань-Уул, Титэм ой, Сод ногоон төгөл гэсэн гурван аж ахуйн нэгж, дөрвөн газарт талбай тусгаарлуулан мод бэлтгэлийн ажлыг явуулж байсан. Мод бэлтгэлийн газрыг ЖПС төхөөрөмж ашиглан тухайн тусгаарласан талбайгаас хэтэрсэн эсэх дээр мэргэжлийн байгууллага шалгалтын ажил хийсэн. Урьдчилсан байдлаар хууль бус зүйл илрээгүй, шалгалтын ажиллагаа явагдаж байна.”

Түүнчлэн энэ оны 6-р сарын 19-нд болсон их салхи шуурганд үндсээрээ булгарсан, хугарсан, цаашид ургах чадваргүй болсон 327 ширхэг модыг зохих журмын дагуу иргэдэд олгох дүгнэлт гарчээ. Үүний дагуу зургаан иргэн тус бүр 10 куб.метр модыг холбогдох хууль журмын дагуу авсан байна. Урьдчилсан байдлаар хууль бусаар нойтон мод бэлтгээгүй гэж мэргэжлийн хүмүүс мэдэгдлээ.

Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Батбаатар: “Манай төв 8 сарын 21 өдөр экологийн цагдаатай хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам гэх газар ажиллалаа. Иргэдтэй холбоотой нойтон мод бэлдсэн гэх асуудал гарсан. Иргэдийн хувьд ойн тухай хуулиар багын засаг дарга хэрэглээний мод бэлтгэх өргөдөл гаргаснаар засаг даргын захирамжийн дагуу иргэдэд олгодог. Тухайн иргэдэд олгосон модны хувьд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цаашид ургах чадваргүй болсон моддыг ойн ангийн дүгнэлтийн дагуу иргэдэд олгосон.” гэдгийг хэллээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хууль бусаар мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, мод бэлтгэлийн талбайд хяналт шалгалт тогтмол хийх, хараа хяналтыг сайжруулах, зөрчил гарсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авах авч хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.