Categories
мэдээ нийгэм

Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулж байна

Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 дугаар захирамж, нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг сайжруулсан түлшний хэрэглээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж болзошгүй эрсдлээс хамгаалах талаар сургалтыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдын дунд зохион байгуулж байна.

Тус сургалтаар:

  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 дугаар захирамжийг сурталчлан таниулах;
  • Сайжруулсан түлшний хэрэглээ, заавар зөвлөмж, зөв галлах зааварчилгаа өгөх;
  • Айл өрхийн зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах;
  • Сайжруулсан шахмал түлшний үнсийг ялгах, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар;
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөх;
  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж суурилуулах заавар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч байна.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн инженер, техникийн ажилтнууд ханан пийшинтэй айлын янданг хөөлж, пийшингийн битүүмжийг шалган, сайжруулсан шахмал түлшээр хэрхэн зөв галлагаа хийх талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ. Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр зургаан настнуудын бүртэл тухайн сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Цахим бүртгэлд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдах бол таван настай буюу 2015 оноос хойш төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй.

Эцэг эхчүүд www.esis.edu.mn цахим хаягаар регистрийн дугаараар нэвтэрч, хамран сурах тойрог, дүүрэг, сургуулийн жагсаалтыг баталгаажуулснаар нэгдүгээр ангийн бүртгэлд элсэх боломжтой. Мөн цахимаар харилцах боломжгүй иргэдэд туслах мэргэжилтнүүд сургууль бүрт ажиллаж байгаа аж. Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог нь эхний, үндсэн шалгуур нь байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал Говь-Алтайн Дэлгэр, Жаргалант, Тайшир, Халиун, Чандмань, Төгрөг, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Жинст, Баянхонгор, Баян-Өндөр, Заг, Баянцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төвийн Бүрэн, Аргалант, Дундговийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Мандалговь, Өлзийт, Сайхан-Овоо, Өндөршил, Говь-Угтаал, Адаацаг, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Цогтцэций, Гурвантэс, Дорноговийн Мандах, Сайхандулаан сумдын нутгаар муу байна.

Categories
мэдээ нийгэм

Зурагт зөвлөгөө /2-р хэсэг/

No photo description available.

COVID19 өвчний энэ цаг үед гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, зугаатайгаар өнгөрөөх үүднээс дараах зургаан зурагт зөвлөгөөний 2-р хэсгийг хүргэж байна.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

UNICEF Mongolia,

Categories
мэдээ нийгэм улс-төр

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовт хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэн ажилладагт нь талархал илэрхийлж, хоёр талын улс төр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Уралдаанд оролцохыг урьж байна

Онцгой байдлын байгууллагаас “Онцгой байдлын албаны хүндэт тэмдэг”, “Онцгой үйлстэн тэмдэг”, “Мэргэшлийн зэргийн тэмдэг”-ний загвар шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Нэг. Тэмдгийн нэр, тайлбар:

1.1. “Онцгой байдлын албаны хүндэт тэмдэг”- Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсан, ажил мэргэжлийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагч, иргэнд,

1.2. “Онцгой үйлстэн тэмдэг”- Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж гавъяа байгуулсан, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсан төрийн болон төрийн бус байгууллага, ажилтан, иргэнд,

1.3. “Мэргэшлийн зэргийн тэмдэг”-Алба хаагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин, алба хаасан хугацаанд нийцүүлэн мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэн алба хаагчдад тус тус олгоно.

Хоёр. Загварын агуулга:

2.1. Байгууллагын онцлог, уламжлал, үүрэг зорилго, үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн загварын төслийг боловсруулж, хэмжээ, өнгө, хийц зэргийг тодорхой тусгаж, зургийн түвшинд гүйцэтгэнэ.

Гурав. Уран бүтээлчид тавигдах шаардлага:

3.1. Загвар нь байгууллагын онцлог, үндэсний уламжлал, утга санааг илэрхийлсэн, олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.

3.2. Бүтээлийг мэргэжлийн программаар зурна.

3.3. Загварыг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн ирүүлнэ.

3.4. Тэмдгийн тодорхойлолт, тайлбар, бэлгэдэл, утга санааг дэлгэрэнгүй бичиж, хавсаргана.

3.5. Загвар зохион бүтээгчийн овог, нэр, хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг хавсарган ирүүлнэ.

Дөрөв. Уралдааны бүтээлийг хүлээн авах, шалгаруулах хугацаа

4.1. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хүлээн авч, 09 дүгээр сарын 07-ны өдөр шалгаруулна.

Тав. Бүтээлийг шалгаруулж, урамшуулах:

5.1. Тэмдгийн загвар тус бүрт нэг бүтээлийг шалгаруулж, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгоно.

Зургаа. Бусад:

6.1. Тэмдгийн загварт Онцой байдлын албаны бэлгэ тэмдэг /лого/ оруулахгүй байх, мөн бусад байгууллагын тэмдгийн загварыг хуулбарлахгүй байх.

6.2. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд 1-ээс доошгүй бүтээл ирүүлнэ.

Харилцах утас: 262494, 263561

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

ТАРВАГАНЫ 5 ТУЛАМ ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн тахлын улмаас амиа алдсан. Гэсэн ч иргэд хууль бусаар тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрсээр байна. Архангай-Улаанбаатар чиглэлийн “KIA Granbird” маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг албаныхан илрүүлж, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлсэн байна. Мөн Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрсэн байна. Одоогоор тухайн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Нутаг буцах хүсэлтээ гаргасан 11 951 хүний 5 497 нь тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна

Гадны улс орнуудаас иргэдээ татан авахаар энэ сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2 445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна. Одоогоор 55 улсаас 11 951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрээр, “Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Энэ үед 3,000 гаруй иргэн өргөдлөө өгсөн байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 11,951 болсон. Харин татан авсан иргэний тоо 14 000 гарсан.

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-д бий. Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл 11 951 хүний 5 497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна. Татан авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн үеэс УОК-оос тавьсан шалгуурыг баримталж, хүмүүсээ татан авсан тул энэ хүмүүсийн тоо эрс буурсан. Өөрийгөө таван шаардлагыг хангахгүй гэж үзэн хүлээцтэй байсан иргэд маань саяхнаас өргөдлөө гаргаж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

27032020-1585291437-695043788-bnsu_tusgai_nisleg5-203839-1494286574.jpeg

– КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 7 дугаар сарын 28-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• Коронавирусын шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

– ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –

• Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

– ХУУЛЬ БУС ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ –

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай. Хэрвээ ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандана уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Төрийн аудитын тухай хууль (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нараас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль 6 бүлэг, 43 зүйлтэй. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох” гэж тодорхойлсон.

Дээрх үзэл баримтлалын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон.

Төрийн аудитын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан.

1.Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг тусгаж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд шалгагдагч этгээдэд санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

2.Нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах үндэс бүрдсэн.

3.Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам тодорхой болж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүргийг төрийн аудитын байгууллагад бусад хуулиар нэмэгдүүлэхгүй байх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн.

4.Аудитын төлөвлөлт, төлөвлөгөөт бус аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

5.Төрийн аудитын байгууллага үр дүнтэй, үр ашигтай аудит хийх шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

6.Төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ мэдээллээр бүрэн хангагдах зарчим тодорхой болж, шалгагдагч этгээдийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах, шалгагдагч этгээдийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээсэн авсан мэдээлэлтэй танилцах, тайлбар гаргуулах, тодорхой асуудлаар асуулт тавьж, хариулт авах зэрэг хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

7. Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар өгсөн албан шаардлага, төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, төрийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд тогтоосон төлбөрийн акт биелэгдэх эрх зүйн орчныг тодорхой болгосон.

8.Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжийг бий болгосон.

9.Монгол Улсын Ерөнхий аудиторт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэхээс бөгөөд албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохгүй байх хууль зүйн баталгааг бий болгосон.

10.Төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Төрийн аудитын тухай хуулийн хамт батлагдсан хуулиудын талаар:

1.Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг төрийн аудитын байгууллага аудит хийх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглох зохицуулалтыг тусгасан.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулж зөвлөх үйлчилгээ авах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулахгүй байхаар тусгасан.

3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай:

Төрийн аудитын байгууллага гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын санхүүгийн тайланд аудит хийх, энээнэ аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулахаар зохицуулсан.

4.Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай:

Төсвийн цаглабарт аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийгжил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр зохицуулсан.

5.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай:

Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 03 дугаар сарын 01-ний дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэхээр тусгасныг 02 дугаар сарын 15-ны дотор гэж хугацааг өөрчилсөн.

Улсын Их Хурлын Тамгын газар