Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

“2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс V сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн жолооч нарын болон Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн сорьцод халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ хийгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.04/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Categories
мэдээ спорт

Шатрын онлайн тэмцээний аваргууд тодорлоо

Дөрөвдүгээр сарын 13-29-нд Монголын шатрын холбооны онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргажээ.

Долоон хэсэг тэмцээний туршид нийт 204 шатарчид оролцсоноос нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт олон улсын мастер С.Ган-Эрдэнэ шалгарч, олон улсын мастер Д.Батсүрэн, олон улсын их мастер Б.Гүндаваа нар удаалав. Эмэгтэйчүүдээс олон улсын мастер Т.Мөнхзул, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Мөнхзул, Т.Номиндалай нар эхний байруудад шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махыг худалдаалж буй 24 байршил

Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулж байна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулж байгаа юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих хуваарь:

Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр,

Хаяг, байршил

Бэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тн

Хяналт тавих

албан тушаалтан

Нэг. Баянгол дүүрэг /4/

1

БГД 2-р хороо КFC-ийн баруун талд

Монгол тогоруу трейд ХХК

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.Сансар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БГДЦХ-1,2

“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв

БГД 20-р хороо Хархорин зах

Цэц манхан ХХК

“Баян тахилгат” худалдааны төв

БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд

Өлзийт тал ХХК

БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд

Цэц манхан ХХК

Хоёр. Баянзүрх дүүрэг /5/

2

“Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв

БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БЗДЦХ-1,2,3

“Скай хайпермаркет” ХХК

БЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай

Цамхаг констракшн ХХК

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Экомогул” ХХК

БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Нарантуул трейд” ХХК

БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

БЗД 4-р хороо Жуковын талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Гурав. Чингэлтэй дүүрэг /5/

3

“Алтжин санаа” ХХК

ЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ЧДЦХ-1,2

Ванхүү ХХК

ЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд

ХКҮ ХХК

“Амин хүнс” ХХК

ЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалд

Мах импекс ХХК

“Синго” ХХК

ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр

ХКҮ ХХК

Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/

4

“Говь түшээ” ХХК

СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.Амгалан

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СБДЦХ-1,2

СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

“ШАБ” ХХК

СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд

Монгол эко мах ХХК

Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/

5

СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

СХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СХДЦХ-1,2

СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төв

СХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвд

Соотон ХХК

“Ариунгүнгэрваа” ХХК

СХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төв

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Зургаа. Хан-Уул дүүрэг /3/

6

“Комит сервис” ХХК

Лавай худалдааны төвийн гадна талбайд

Комит сервис ХХК

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ХУДЦХ-1,2

“Алтан жолоо” ХХК

ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд

Монгол Тогоруу Трейд ХХК

Нийт-24 байршилд

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 2020.05.03-ны өдрийн 16:58 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн байна.

Иймд хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийг өөрчлөх санал хүргүүлэв

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байна.

Иймээс гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ҮСЧИН, ГОО САЙХНЫ САЛОНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

Ажлын байранд тавих шаардлага:

• Ажилчид амны хаалт зүүх
• Сандал, орыг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
• Тогтмол агаар сэлгэх
• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
• 00-г тогтмол цэвэрлэх

Үйлчилгээ үзүүлэхэд:
• Утас болон цахимаар цаг өгөх
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
• Аль болох картаар тооцоо хийх
• Гар ариутгагч байрлуулах
• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

Categories
мэдээ цаг-үе

А.Бямбажаргал: Онцгой нөхцөл мөн гэж үзвэл эдийн засгаас хамаарахгүйгээр сонгууль хойшилно

– АЛЬ Ч ТОХИОЛДОЛД БИД ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛД ХОЛБОГДОХ ХЭСГИЙН СУУРЬ ЗАРЧИМ, АГУУЛГЫГ Л ДАХИН САНАХ ХЭРЭГТЭЙ-

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Та Хууль зүйн яамнаас боловсруулсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон олон үзэл санааг гуйвуулж, ноцтой зөрчлүүдийг бий болгохоор байна гэж үзжээ. Ингэж үзэх болсон гол шалтгаан нь юу байв?

-Энд ямар нэг хувийн, эсвэл хэн нэгний ашиг сонирхлын төлөө хандаад буй зүйл огт байхгүй. Ганц зүйл буй нь таван сарын өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг зарим нэг нь олж үзээгүй байхад бүү мартаасай л гэдэг асуудал байгаа. Бодит байдал дээр буюу шүүхийн тухай хуулийн төсөлд буусан хэлбэрээр яах аргагүй таван сарын өмнө баталсан үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмаа мартсанд л учир байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлж буй асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон үзэл санаа, зарчмыг орхигдуулж буйгаас харж болно. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан суурь зарчмаа зөрчих юм бол яах гэж 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ.

-Та Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг томилж буй арга Үндсэн хууль зөрчихөөр байна гэжээ. Үүнийг тодорхой тайлбарлаач?

-Шүүхийн ерөнхий зөвлөл бүрдэх үйл явцыг аль болох улс төрийн албан тушаалтнаас л ангид байлгах зорилго нэн чухал байсан. Энэ ч үүднээс шүүгч бус таван гишүүн яг л энэ шалгуураар бүрдэх учиртай. Гэтэл төсөлд хэд хэдэн ноцтой зүйлс буй нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж байсан асуудлыг орхигдуулсанд хамаг учир байна. Төсөлд шүүгч бус таван гишүүнээ УИХ-ын холбогдох байнгын хороо гурав, Хууль зүйн сайд Засгийн газрыг төлөөлөөд нэг, Ерөнхийлөгчид энэ бас гомдох вий гэсэн шиг нэгийг томилно гээд оруулаад ирсэн. Үүгээр зогсохгүй шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ орон тооны, орон тооны бусаар ялгах зохицуулалт оржээ.

Хууль зүйн сайд Ерөнхий зөвлөлийн дарга байсан 1996-2002 он шигээ өөрийн томилж буй гишүүнээ орон тооны гишүүнийг төлөөлөн орохоор зохицуулсныг бид чухам юу гэж ойлгох вэ. Учир нь төсөлд ШЕЗ-ийн даргыг орон тооны гишүүд дотроос сонгохоор заасан. Гэтэл энэ заалт бүхэлдээ 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон нэмэлт болох “зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэх заалттай шууд зөрчилдөнө шүү дээ.

-Мөн төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилох эрх олгожээ. Энэ зохицуулалт орвол ямар үр дагавар бий болох вэ?

-2012 оны Шүүхийн багц хуулиудын гол эхлэх цэг бол 2002 оны хуулиар Шүүхийн дотоод хараат бус байдал хэрээс хэтэрлээ. Дээд шүүх бүхий л асуудлыг өөрөө мэдэж шүүн таслаад ч тэр, шүүхийн захиргаагаа ч тэр гартаа авлаа гэдгээс шинэчлэл эхэлсэн байдаг. Гэтэл энэ савлагаа нь 2012 оны хуулиар Ерөнхийлөгчид шүүхтэй холбоотой бүхий л эрх мэдэл төвлөрснөөр өнөөгийн асуудал бий болсон. Бид түүхийг мартаж болохгүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлэх буюу парламентын сонгодог тогтолцоо руу бодит алхам хийсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийг төрийн тэргүүний хувьд Монголын ард түмний эв нэгдлийг хангаж ажиллах тал руу зоримог өөрчлөлт орсон. Энэ дагуу хийгдсэн нэг томоохон өөрчлөлт бол Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт орсон өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх хувилбар Ерөнхийлөгчид зөвхөн хуулиар тодорхой бүрэн эрхийг олгож болно гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газрын дарга, дад даргыг нэр дэвшүүлэх, ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг томилох зэрэг Үндсэн хуульд заасан бүрэн эрхэд нь хамаарах эрхийг хуулиар олгож ирснийг хязгаарласан. Гэтэл төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны тус бүр нэг гишүүнийг Ерөнхийлөгч томилохоор бүрэн эрхийг хуулиар олгож буй манай Үндсэн хуульд Ерөнхийлөгчид огт олгоогүй бүрэн эрхийг дахин олгох гэж буйгаараа 2019 оны өөрчлөлтөөр орсон 33.4 дэх хэсгийг шууд зөрчиж буй юм.

-Энэ хуулийн төсөл батлагдвал Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог бүрдүүлэхэд ямар нэгэн улс төрийн байгууллагын нөлөөлөл үүсэх үү?

-Мэдээж хэрэг орон тооны гишүүдээр дамжин улс төрийн нөлөөлөлд орохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаасаа энэ төслийн дагуу нийлээд олон зүйлс Улсын дээд шүүхэд төвлөрч байгаа. Ялангуяа шүүхийн захиргааны байгууллагыг Улсын дээд шүүхтэй зэрэгцэх байгууллага боллоо гэх сүүлийн хэдэн жилийн шүүмжлэлийн үр дүнд 2002 оны шүүхийн тухай хуульд байсан төвлөрөл шүүхэд ирж буй юм. Энэ нь ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгож буй хэлбэр, мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгчид өөрсдөө бүрдүүлж буй зэргээс харж болно. Дээр нь хууч хамаарал сэдэрсэн асуудал болох Хууль зүйн сайд ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний өөрөө томилох эрхийг, өөрөө санаачилж оруулж ирсэн, дээр нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд үл хамаарах эрхийг хуулиар олгох замаар бий болгож буй нь хэрэг дээрээ дахин шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрийн нөлөөг хэвээр хадгалах л үр дүн гарахаар байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс мөн Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Ингэж барьж буй шалтгаан нь ямар учиртай вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн ээдрээтэй байсан хэсэг бол шүүх эрх мэдлийн асуудал юм. Ийнхүү хэлж буйн нотолгоо бол хууль санаачлах эрх бүхий хоёр институци болох Ерөнхийлөгч, Засгийн газар аль аль сонирхолтой нэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн багц хуул нэрээр Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулиудыг санаачилж буйгаас тод харж болно. Яагаад гэвэл хуулийг санаачлах замаар өөрийн эрх мэдлээ хэвээр хадгалах нөгөө л өрсөлдөөний үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд маш тодорхой байсан зүйлсийг, агуулгын хувьд зарчмыг тогтоох хэмжээний мөлийлгөж баталснаас харж болно. Энэ нь чухамдаа шүүхийн тухай хуулийг батлах замаар эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ирсэн түүхийг санагдуулж буй юм.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн гол агуулгыг та юу гэж харж байгаа бол?

-Төслийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор өргөн барьсны дараа л олж үзсэн. Ийм төсөл байгаа тухай магадгүй хэвлэлийн мэдээ гарахтай зэрэг л танилцсан. Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан хуулиуд бүхэлдээ Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй нь нууц биш юм. Харин агуулгын хувьд бүрэн судалж дуусаагүй боловч ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнийг томилох асуудалд Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй ижлээр өөрөө томилох саналыг оруулсан байсан. Өнгөц харьцуулж үзэхэд төсөөтэй заалтууд цөөнгүй байна. Дээр нь ШЕЗ, Сахилгын хороог бүрдүүлэх үйл ажиллагааг ялгаатай байдлаар зохицуулж өгсөн харагдсан. Гэхдээ аль аль төсөлд нэг төсөөтэй тал буй нь ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлэх асуудалд өөрийн эрх ашиг сонирхлыг хадгалах гэж зорьсон нь харагдаж буй юм. Мэдээж аль ч тохиолдолд бид 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлд холбогдох хэсгийн суурь зарчим, агуулгыг л дахин санах хэрэгтэй. Энгийн жишээ бол хуульчдаас шүүгчийн шилж олох чиг үүргийг ШЕЗ хүлээхээр заасан байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн Шүүхийн мэргэшлийн хороо гэх хэрэг дээрээ хуульчдаас шүүгчийн шилж олох ажлыг эрхлэх 2002 оноос бий болгосон бас нэг орон тооны бүтцийг аль аль төсөлд хэвээр хадгалахаар оруулж ирсэн байна. Энэ тохиолдолд бид яах гэж ШЕЗ-ийн гишүүний тоог арав болгосон юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэг дээрээ Үндсэн хуульд заасан хуульчдаас шүүгчийг шилж олох ажлыг хийх чиг үүрэгтэй учир түүнийг л хийлгэх гэж ийнхүү зохицуулсан шүү дээ. Энэ мэт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ашиглан шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлах замаар эрх мэдлээ өөрт төвлөрүүлэх оролдлогыг УИХ-ын гишүүд эрх биш засах болов уу л гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох нөхцөл байдал үүсэх үү?

-Товчхондоо бол огт үүсээгүй. Харин үүсээд буй асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай л эргэлзээ үүсч буйг зарим хуульч, судлаачид хэлж байгаа. Гэхдээ бид бүхэлд нь авч үзвэл дагаж мөрдөхөд шинжих асуудал бол 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөр хоорондоо уялдаа холбоо бүхий гурван баримт бичиг буйг мартаж болохгүй юм. Энэ нь нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хоёрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, гуравт, 2020 оны УИХ-ын Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гэж бас бий. Энэ тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжийг утга агуулгад нийцүүлэх хуваарийг тогтоосон байдаг. Тэгэхээр энэ гурван баримт бичгийн уялдааг харах хэрэгтэй болно. Энэ нь 2020 оны тавдугаар сарын 25-ны 12 цагт дан ганц Засгийн газартай холбоотой асуудалд бус бусад заалтуудад ингэхдээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд хугацааг тусгайлан заасан Улс төрийн намыг байгуулах нэг хувь болон Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг байгуулах харилцааг шууд уг хуульд заасан. Харин бусад хуулийн хувьд УИХ-ын тогтоосон хуваарийн дагуу шинэчлэн батлах хүртэл хуучин хуулийг дагаж мөрдөхөөр л зохицуулсан шүү дээ. Харин хуваарийг УИХ 2020 онд нэгдүгээр сарын 02 дугаар тогтоолоор баталсан. Хууль зүйн хувьд цаашид УИХ өөрийн баталсан хуваарьт багтан хууль тогтоомжийг батлахгүй бол сая асуудал гарна.

-Огцрох нөхцөл байдал үүснэ гэж зарим хуульчид үзжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн дагаж мөрдөх хуулийг өөрөөр тайлбарлах боломж бий юү?

-Үндсэн хуульд өөрт нь он, сар зааж дагаж мөрдөх заалт нэг ч байхгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд хугацааг нь зааж өгсөн. Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан.

Хууль зүйн хувьд хууль хүчин төгөлдөр болох, түүний дагаж мөрдөх гэх ойлголтыг өөр хооронд нь хольж болохгүй. Учир нь 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч нотлон баталгаажуулснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт албан ёсоор албажсан. Үүнээс үүдэн уг нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх асуудал бол одоо Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг болсон дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулагдаж буй юм.

Үүний нотолгоо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдэг заалт байгаа. Энэ нь уг хууль эрэмбийн хувьд ердийн хуулиас дээгүүр гэсэн үг. Энэ заалт гэв гэнэт ингэж хийгдээгүй. 1992 онд шинэ Үндсэн хуультайгаа хамт хавсралт буюу Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шилжих хуулийг баталсан. Өнөөгийнхтэй логик нь яг л адилхан. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль гэж нэрлэдэг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т яг ийм заалт бий. Үүний дагуу бид өнгөрсөн хугацаанд 2000 хүртэл дагаж мөрдөхөд шилжих хуулийн дагуу хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх үйл ажиллагааг хийснийг санах хэрэгтэй.

-Цар тахалд 4.6 тэрбум, сонгуульд 450 тэрбум зарцуулахаар байна. Ийм цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлэх нь олонтаа байна. Иргэдэд ч өвчин тарах вий гэсэн айдас байх шиг. Энэ удаад сонгуулийг хойшлуулаад үзвэл яадаг юм бэ?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах үүргийг УИХ-ын өмнө Засгийн газар хүлээдэг. Энэ хүрээнд өвчин хяналтад байна гэж үзэж байгаа юм болов уу гэж харсан.

Эдийн засаг дийлэхгүй гэдгээр сонгууль хойшлуулж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Монгол Улсын Үндсэн хуульд ээлжит сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалт бий. Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно. Үүнийг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөгийн нөхцөлд бол коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн боловч энэ манай улсад хэр хэмжээнд байна вэ гэдэг бол тусдаа асуудал юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа баривал Монгол Улсын хэмжээнд зарим хэсгийг, эсвэл бүхэлд нь хамарсан онцгой нөхцөл мөн эсэхийг тогтоох эрх нь зөвхөн УИХ-д хадгалагдаж байна. Хэрэв онцгой нөхцөл мөн гэж үзвэл эдийн засгаас хамаарахгүйгээр сонгууль хойшилно. Эргээд эдийн засгийн хямрал нь онцгой нөхцөл эсэхийг мөн л УИХ шийдвэрлэнэ. Дашрамд дурдахад, Сонгуулийн хуульд заасны дагуу сонгууль хойшлуулах зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдсөн байгаа. Үүнийг УИХ мөн засах хэрэгтэй болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зоригтой “АЛАГДАГСАД”

Төгсгөл. Түрүүч нь №084(6450) дугаарт


Бурхан болоочид зодуулагсад (II)

“Талийгаач бол хамгийн аймшигтай өшөө авагч байдаг. Учир нь түүнтэй хэлэлцэн тохирох арга байхгүй” Судрын үг.

…Бурхан багшийн номлолоор бол “Үйлийн үр нь хэнтэй ч хуваалцашгүй хувь хүний тавилан” ажгуу. Тэрээр “чиний үйлийн үрийг угааж цэвэрлэж, өөртөө авч чадахгүй. Харин үйлийн үрээсээ салах замд хөтлөн замчилна” гэдгээ хэлсэн байдаг. Эндээс “Талийгаачийн араас буян үйлдсэнээр түүний үйлийн үрийг өөрчлөх боломжгүй. Иймээс бурхан болоочийг сайн төрөл олоход хөндлөнгөөс нь туслах боломжгүй юм биш үү” гэсэн асуулт гарна.

Үүнийг эргэцүүлэхээр, “49 хоногийн буян”-ы талаар эмээгээсээ сонссон нэгэн тайлбар миний ой тойнд хадаатай үлдсэн нь сэргэж ирдэг. Нүүдэлчдийн сэтгэлгээ, үндэсний уламжлалт зүйлсийн нийтлэгийг өөрийн өнцгөөс тайлбарлахдаа эмээгээ эшлэх дуртай, би. Зарим хүний боддогчлон миний эмээ хүний дээд ухааны манлай, эсвэл би эмээгээ ойлгох тал дээр бусдаас тасарцан юм огт байгаагүй. Гол нь би эмээгээ нүүдэлчдийн уламжлалт философи, амьдралд хандах хандлагын алтан дундаж гэж хардаг юм. Тэр маань бусдын эмээгээс илүү ч биш, бас дутуусаад ч байх юмгүй бөлгөө.

Эмээ маань “Талийгаач бол өөрийн үйлийн үрээр олдог төрлөө л олно. Харин бүрлээчийн араас үйлдсэн буян чамд л үлдэнэ. Үхэл бол буяны шалтгаан. Энэ мэтээр төрөл арилжихаа санан сайн үр хураах үйлээ л арвижуулж байгаа юм” гэж тайлбарлаж билээ. Хүрээ хийд, лам хуврагтай цагт төрсөн эмээгийн маань ойлголт энэ. Үүнийг тэр бодож олоогүй, санаанаасаа зохиогоогүй. Мэдээ орохдоо, ухаан суухдаа, юмны учир ойлгож эхлэхдээ дуулж мэдсэн, ойлгож ухаарсан үнэн нь байж таарна.

Энэ утгаараа, буддистуудын хувьд үхэл бол нэгэн төрөлд олдсон бие махбодын төгсгөл боловч үнэн хэрэгтээ амьдрал төгсгөлгүйн баталгаа ажгуу. Үхэл тохиолдсон мөч бүрийд хүмүүс үхлээр ч дуусахгүй төрлийн хэлхээнд яваагаа санаж, буян үйлдэх боломж, шалтгааныг санаж сэдэх учиртай бололтой.

Ойр дотны нэгнээ төрөл арилжиж, хорвоогийн мөнх бус ба мөнхийг биеэр үлгэрлэн сануулсан үйл явцаар шалтгаацан үлдэгдсэд нь тодорхой хугацаанд буян хураах үйл явц ч гэж болно, 49 хоногийн буяныг. Талийгаачийн араас үйлдэх буян нь энэхүү бэрх үйл өөрт бас ирнэ гэдгийг сануулдаг. Ийм сэдлээр буянд шамдуулах менежмэнтийг хүрээ хийдийнхэн санаачилсан ч байж магадгүй. Үхэл бол өөрт шинэ төрөл олох шалтгаан, харин үлдэгсдийн хувьд хожим шинэ төрөл олоход хэрэгтэй буяныг хотол чуулган болгох сэдэл авай.

Тухайн хүмүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр энэ төрлийнх нь хэрэг явдал дуусах тул талийгаачтай холбогдох хорсол гомдлоо орхиж, уучлах нь хүн төрөлхтний суртлын нэгэн хэсэг бөлгөө. Хүний ертөнцөд түгээмэл байдаг “Талийгаачийг нэг бол сайнаар дурс, эсвэл март” хэмээх мораль нь “муу үйлийн үр байсан бол арилж, сайн нь үе дамжин дэлгэрээсэй” гэсэн санаа. Монголчууд ч тэр мэтээр бурхан болоочтой холбогдох аливаа гомдол, хэрүүл тэмцлийн үрийг мартаж, харин ч оронд нь ерөөл буян хураахыг хичээдэг байв. Энэ насандаа тарьсан өс хонзон, гомдлын үрийг цааш төрөл дамжуулахгүйг хичээж буй хэрэг юм.

Бурхан болоочийн нэрийн өмнөөс өс хонзон авах, түүний хэрүүл заргыг үргэлжлүүлэхийг монголчууд “бүрлээчийн ясыг өндөлдүүлж” үйлийн үр хураасан нүгэл хилэнц гэж үзэж байв. (Хууль цаазын хүрээнд өрнөж буй үйл явцыг энд хэлээгүй) Тийм ч учраас хэрсүү өвгөд, ухаалаг ахмад үеийнхэн энэ насны проблемуудаа боломжоороо цэгцэлж, энэ төрлийн элдэв тооцоог нь үргэлжлүүлэхгүй байхыг захиж гэрээсэлсээр иржээ. Насан өтөл болохын цагт үр хүүхдэдээ “Тэр хүн бид хоёрын сайдаж муудаж явсан нь хожмын та нарт огт хамаагүй шүү. Үр хүүхэдтэй эв найртай яваарай” гэхчлэнгээр захиж сургаж байдаг.

ДӨРӨВ. ХУВЬСГАЛЧ ХОЙЛГО, ПРОЛЕТАРИЙН ТАХИЛГА

Монголчуудын энэхүү утга төгөлдөр уламжлал ардын хувьсгалаар тасалдсан ажгуу. Хувьсгалчид зөвхөн шашныг хориглон, сүм хийдийг нураагаад зогссон юм биш. Тэд монголчуудын уламжлалт сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг хамтад нь үгүйсгэх болов.

Үгүйсгээд зогссонгүй, түүнийг орлох аймшигт ёс, хилэнцит үйлийг санаачлан хэрэгжүүлжээ. Хэлмэгдүүлэлт нь нэг талаасаа талийгаач болсон коммунист удирдагч нарын араас үйлдэж буй “пролетарийн буян” байв. Ленинийг буудаж шархдуулсан эсэргүүнүүдийг, Сүхбаатарт хор өгч алсан гэх лам нарыг алж гэсгээж байсан нь ихсийн араас үйлдэж буй хойлго тахилгатай төсөөтэй.

Талийгаачийн шарил дээр түүний дайснуудыг алж хядаж дуусгах, өс хонзонг өргөн дэлгэр авахыг авахыг андгайлдаг хувьсгалч ёсон ХХ зууны эхээр үүслээ. ХХ зууны бүхий хядлага, хэлмэгдүүлэлт нь пролетарийн хувьсгалын удирдагч нарын хийж амжаагүйг гүйцээх, гэрээслэлийг биелүүлэх уриан дор өрнөсөн юм.

Тэдний удирдагчид нь хувьсгалын эсэргүү нарыг дарж амжаагүй, ангийн дайснуудыг устгаж гүйцээгүй үхцгээжээ. Иймээс түүний албан тушаалыг нь залгамжлагчийн удирдлагаар үйл хэргийг нь үргэлжлүүлж буй дагалдагч нар нь нударганыг устгаж, өмчийг хурааж байгаа ажгуу.

Коммунист ёс суртлаар бол талийгаач нас барснаар энэ төрлийнх нь сайн ба муу үйлийн үр дуусахгүй аж. Пролетаричууд талийгаач багшийнхаа талаар “Ленин жив, живее всех живых” гэсэн хувьсгалч тарни зохиосон юм. Энэ бол “Ленин амьд, амьд юм болгоноос ч амьд” гэсэн утга.

Буддист хүнд энэ үг “үхсэн атлаа үхэж өгдөггүй ад тийрэн”-гийн төсөөлөл төрүүлнэ. Үнэхээр ч шавь нар нь Ленин багшийгаа үхэж өгдөггүй ад тийрэн, нэрийг нь бариад өшөө авч болдог хилинцэт сахиус, цусан тахилгын эзэн болгож орхисон. Монголын шилдэг хөвүүд, үндэсний сэхээтнүүд, алтан ургийнхан, лам хуврагууд маань хувьсгалын хүчирхийллийн золиос болон зуурдаар алагдсан явдал нь тодорхой утгаараа “үхсэн ч үхдэггүй Ленин багш”-ийн тайлгад явчихсан хэрэг.

Улмаар, дайсны талын этгээдийг хөнөөгөөд зогсохгүй, холбоотон, найз нөхдийг нь ангуучлах ёс үүдэв. Үүнийгээ “эсэргүүний үр ач, хамсаатныг илрүүлэх” хэмээн гоёмсгоор нэрлэнэ.

Төрөл арилжих процессийг өршөөл уучлал, буянч үйл дагалдуулж, мөнх бусыг бясалган амьдралынхаа хэв маягийг засварладаг монголчуудын уламжлал ийнхүү эсрэгээрээ эргэв. Нас барах нь буян үйлдэх шалтгаан бус харин ч өс хонзон авах сэдэл маягтай болоод нэгэн зууныг туулав.

ДӨРӨВ. С.ЗОРИГТОЙ “АЛАГДАГСАД”

Он жилүүд улирсаар, Монгол орон хувьсгалт хүчирхийлэл, хүчирхийллийн тогтцоосоо салаад гучаад жилийн нүүр үзжээ. Пролетарийн удирдагч нарын гэрээсийг биелүүлж, аллага хүчирийлэл үйлдэх хэрэгцээгүй болоод удав.

Харин нийгмийн ухамсарт талийгаачаар дамжуулан өшөө авдаг уламжлал үлдлээ. Төр засаглал, хууль цааз нь хувьсгалч тайлга тахилгаас ангижравч нийгмийн сэтгэлгээ нь тэгсэнгүй.

Түүний нэг нь бурхан болооч С.Зориг. Түүний амийг хөнөөсөн алуурчныг хайх эрэл, мөрдөлт нь юу ч болоод явчихав даа. Сүүлдээ, алуурчныг илрүүлэлгүй хадгалж байгаад, харин ч сөргөлдөгчдөө сэжигтний тогоонд чанасаар байх эрмэлзэл болон хувирав уу гэлтэй байна.

С.Зоригийн хэргийг илрүүлж байна гэж нэг хэсэг нь улс төр хийнэ. Нөгөөдүүл нь “Зоригийн хэрэг илрээгүй болохыг илрүүлж” нэр алдрын хожоо гаргана. Одоо ч үргэлжилсээр. Дараагийн ээлжинд хэн маань С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хутгалдан “шар махтайгаа хатах”-ыг төсөөлшгүй. Бас хэн гээч поп “С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй болохыг нотолж” тааварлашгүй.

ХХ зууны дундуур, америкчууд ерөнхийлөгч Ж.Кеннедигээ хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлыг хойшлуулж, холбогдох материалыг нууцалсан. БНМАУ-ын иргэдэд үүнийг “Капиталистууд ерөнхийлөгчөө өөрснөө нухчихаад, тэрийгээ мэдэгдүүлэхгүйн тулд хууль тогтоогчдыг мөнгөөр хахуульдан ийм шийдвэр гаргуулсан” хэмээн тайлбарлаж байв. Бид үнэмшин Америкийг улам жигшиж өссөн.

Гэвч өнөөгийн өндөрлөгөөс харахад хэнийг ч өршөөлгүйгээр хэрэгт татаж болох, ард түмний уур хилэнг хэн рүү ч эргүүлэн хонзонгоо тайлж мэдэх, нэгэн зүйл “Зоригийн хэрэг” гарахаас америкчууд сэргийлж чадсан юм шиг бодогдоод байх боллоо. Эндээс “нэг алуурчинд ял завшуулахгүйн тулд 99 гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхэд яах вэ” гэдэг социалист хууль цаазын уламжлал ба “Нэг ч болов хүнийг хэлмэгдүүлсэнд орвол бол 99 гэмтэн ял завшсан нь дээр” гэдэг ардчилсан ертөнцийн зарчим хоёрын зөрүү тодрох мэт.

С.Зоригийн гэрээс нь, итгэл найдвар нь “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх алдарт үг байжээ. Харамсалтай нь бид саруул ухаанаар гэрээсийг нь биелүүлэхийн оронд өшөө хорслын мананд умбаастай хориод жилийг үдлээ.

Бас “Амьддаа бие биенээ хайрла” хэмээх ялгуун шүлгээрээ алдартай О.Дашбалбар агсан байна. Гал цогтой, ил цагаан тэрээр хэнтэй ч муудахаас сийхгүй, бас сайдахдаа ч амархан, бадранугй нэгэн байв. Үгийн эрдэмд төгс тэрээр муудалцсан, санаа зөрсөн нэгнээ үзгийн хатуугаар цээрлүүлж явж. Гэтэл нас барсных нь дараагаар түүний дургүй байсан гэх хүнийг намнаж дуусгах, хувьсгалч үүргийг зарим хүн өөрөө авсан юм.

Зарим нэгнийхээр бол, “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд ардчиллын удирдагчдыг өөрөө алах гээд арай амжаагүй, та нар минь гүйцээчихээрэй” гэж гэрээсэлсэн аятай харагдаж байна. Алдарт найрагчийг үнэхээр хайрладаг юм бол, жинхэнээсээ шүтэн бишрэгч нь юм бол гэрээсийг нь хүндэтгэ, дага! О.Дашбалбар бидэнд “Амьддаа бие биенээ хайрла” хэмээн захиад явсан билээ.

…Хувьсгалт хүчирхийлэл, социалист дэглэм аль хэдийнэ биднийг орхин оджээ. Харин бид өнгөрсөн дэглэмийн үеийн үзэл санаа, туг хиураа толгой дээрээ тахисаар явнам. “Хүүхэн тосгоноосоо явсан ч тосгон нь хүүхнээсээ явсангүй” гэдэг шиг “Коммунизм биднээс явсан ч бид коммунист үзэл суртлаасаа явсангүй” аж.

2020.04.21

Categories
мэдээ цаг-үе

Ц.Энхжаргал: Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож цагаа ухаалгаар зарцуулах цаг үе ирээд байна

Менежментийн сэтгэл зүйч Ц.Энхжаргалтай ярилцлаа.


-Бид хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионд байлаа. Сая Улсын онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг бүтэн сараар сунгах шийдвэрийг гаргачихлаа. Иргэд тийм ч таатай хүлээж авсангүй. “Ковид-19” иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бид нар эмч рүү очихдоо ханиалгаад байна, эм өгөөч гэдэг. эмч юунаас гаралтайг нь тодорхойлоод эмчилгээний жор бичиж өгдөг. Үүнтэй ижил бид нар хөл хорионоос үүдэлтэй ямар асуудал хүмүүст тулгараад байгааг зөв оношлох хэрэгтэй. “Ковид-19” дөрвөн бүлэгт өөр өөрөөр л тусч байна. Нэгдүгээрт хувь хүмүүст өөр өөрөөр л тусч байх шиг. Ажилтай, ажилгүй хүмүүс байгаа шүү дээ. Гэр бүлүүдэд ч янз бүрээр тусч байна. Гэр бүл дотор хосоороо амьдарч байгаа хүмүүс ч бий. Хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа хүмүүс ч байгаа. энэ бүхэнд ялгаатай бэрхшээлүүд тулгарч байна. мөн байгууллагуудад ч бэрхшээл тулгарч л байна. Байгууллагууд ажилчдын орон тооноос шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй.Үүнээс гадна нийгэм буюу массад хүнд тусч байна. Нийтээр явж байгаа зүйлд дагаж хямраад байна.

-Тулгарч байгаа бэрхшээлүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Эхлээд нийтлэг асуудлыг ярих нь зүйтэй байх. Бүгдээрээ тодорхой хэмжээний санхүүгийн хохирол амсаж байгаа. Дэлхий даяараа л санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байна. Хувь хүний тухайд яалт ч үгүй ахуйн хэрэглээ танах шаардлага тулгарч байна. Энэ нь нийгмийн эмзэг давхаргынханд илүү хүнд тусч байх шиг. Хоёрдугаарт, тодорхойгүй байдал нь бүх салбарыг стресстүүлж байна. Яах нь мэдэгдэхгүй байж байгаад л хөл хорионы хугацааг сунгачихаад байна шүү дээ. Долдугаар сар юм уу, аравдугаар сар хүртэл хөл хорионд байна гээд тодорхой хугацаа заачихвал ажил төлөвлөхөд ч хялбар. Сая бол тавдугаар сард чухал ажил төлөвлөсөн хүмүүс хохирч байна. Ийм тодорхойгүй байдал хүмүүсийг бүх түвшинд бухимдуулж байна. Мөн ажилгүй гэртээ байгаа хувь хүмүүс, оюутнууд их уйдаж байна. Монголчууд хийцгүйрнэ гэж ярьдаг шүү дээ. Ийм хүмүүс хий бодолд автаж, бодит биш зүйлд санаа зовж, хямраад байна.

Мөн гэр бүлүүд тогтмол гэрт суугаад байхаар үзэл бодлын зөрчилдөөн үүсч байна. Гэхдээ бүх айлыг хамаатуулж ойлгож болохгүй.

-Хаврын адаг сар гарлаа. Хүүхдүүд гадуур хөөрч гүйлдэж бужигнаж байдаг цаг шүү дээ. Ийм үед ч бага насны хүүхдүүд гэрийн хорионд суугаад байхыг хүсэхгүй байх. Үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээн дэх маргаан тасрахгүй байх шиг?

-Хөл хорио тогтоосон энэ үед ахуйн хүрээнд тулгамдаж байгаа нэг асуудал нь энэ мөн. Өвлийн улиралд бол гэрийн хорионд байж болоод байсан. Тухайн үед цаг хугацаа нь ч тодорхой байсан. Одоо бол тодорхойгүй байна шүү дээ. Гадаа дулаарахад хүүхэд зөнгөөрөө гарч орж гүйхийг хүснэ. Тэгэхэд нь л хорьчихож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн зан ааш эрс өөрчлөгдөж маргаан зөрчилдөөн үүсч байгаа юм. Гэр бүлийн гишүүд хоорондоо нээлттэй байх нь чухал.

Таны хүүхэд эдийн засаг хүнд үед янз бүрийн үнэт зүйл хүсвэл тайлбарлаж ойлгуулж болно. Хүүхдийг сонсож, ойлгож болох түвшинд нээлттэй байх хэрэгтэй. Үүнийг хэсэг зуурынх гэдгийг ойлгуулах нь чухал. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж байгаа ч үеийнхнийг нь орлохгүй. Магадгүй зарим найзуудынх нь эцэг эхтэй нь зөвлөлдөөд хувийн ариун цэврийг нь хангаж өгөөд хэсэг хугацаанд хамт тоглох орчин бүрдүүлж өгч болно. Ингэхдээ аюулгүй байдлыг нь сайтар хангаж зөвлөмж мөрдөхөө мартаж болохгүй.

Дахин онцлоход энэ хугацаанд хүүхэдтэйгээ ойр байж хүмүүжил төлөвшилд нь анхаарах л чухал. Хүүхэд нэгэнт насанд хүрчихвэл зан аашийг өөрчилж чадахгүй.

-Хувь хүн, гэр бүлүүдэд таны дурдсан асуудлууд тулгарч байна. Албан байгууллагуудад ч бэрх цаг ирээд байна…

-Ажлын цагийн хуваариас авахуулаад загвараа өөрчлөх цаг ирээд байна. Ер нь тэгээд менежмэнтийн хувьд ч асуудлууд тулгараад л байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэр нэгэнт гарчихлаа. Хохирол багатайгаар давж гарах арга замыг та яаж харж байна вэ?

-Эхлээд хэсэг хугацаанд төвлөрч бодоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй энэ жилийг дуустал асуудал үргэлжлэх нь гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Бага зэрэг тайвширна шүү дээ. Ингээд төлөвлөгөө боловсруулж болно. Энэ цаг хугацааны тэдэн хувийг нь цахим орчинд зарцуулна, тэдэн хувийг нь бизнес, шинэ санаа олоход зарцуулна гэх мэт төлөвлөгөө гаргаж болно. Өмнө нь завгүйгээ гайхаад байсан бол одоо танд зав чөлөө гарч ирлээ. Магадгүй энэ жилийг хувь хүний хөгжлийн жил болгож болно. Өөрөө бие дааж сурахад хамгийн тохиромжтой үе ирээд байна. Ирэх жилүүдэд амжихгүй байж болно шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх боломж таны өмнө ирээд байна. Мөн хийж амжаагүй зүйлсээ бодож төлөвлөх хэрэгтэй.

Хүний тархи аливаа зүйлд хурдан дадал болдог. Бидний тархинд аль хэдийнэ өмнөх амьдралын загвар суучихсан байдаг. Өдөр тутмын тогтсон загвар байдаг. Тэр загвар маань өөрчлөгдөх шаардлагатай болоод байна.

-Хувь хүн сэтгэл зүйгээ тогвортой байлгахын тулд юуг анхаарах вэ?

-Хүмүүс өөртэйгөө ярилцаж чадахаа больсон болохоор л сэтгэл зүйч нарын хэрэгцээ их байгаа юм. Өөрийгөө ойлгохоо больсон учраас тэр шүү дээ. Тэгвэл одоо магадгүй өөрийгөө ойлгох боломжтой цаг гарч ирж байна. Юу хүсч байгаагаа чагна. Асуудлыг боломж болгож харах хэрэгтэй. Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож цагаа ухаалгаар зарцуулах цаг ирээд байна. Дасан зохицох чинь байгалийн хууль шүү дээ. Бидэнд шинэ загварыг “Ковид-19” сануулж байна. Ямар боломж өгч байгааг ашиглая.

Одоо ингээд бодсон юм чинь алхам хийнэ. Суръя гэсэн бол сур. Бүтээе гэсэн бол бүтээлц. Өөрийгөө хөгжүүл. Асуудал дундаас боломжийг олж харах нь чухал. Ингэж байж л хүнд үеийг даван туулна.

Үлдсэн амьдралдаа юу хийж бүтээхээ ч төлөвлөж болно шүү дээ. Бусдад найдалгүй, бодож төлөвлөөд өөртэйгөө илүү ойр байх нь танд хэрэгтэй.

-Масс баталгаагүй мэдээлэлд хэт их автаж өнөөх 76-гаа зүхэж бухимдаад байх шиг. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах тал дээр манайхан дутагдалтай байгаа нь цахим орчноос анзаарагддаг. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хар бараан баталгаагүй мэдээллүүд бүр л хүчээ авах байх. Үүнийг иргэд хэрхэн тусгаж авах вэ?

-Хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал. Хамгийн энгийн алхам нь хэн нээсэн нь мэдэгдэхгүй пейж хуудас, хуурамч аккаунт дагахаа болих хэрэгтэй. Сэжигтэй худлаа мэдээллийн сувгуудыг хаа. Бодитой судалгаатай мэдээллийг хүргэдэг мэргэжлийн редакцын бэлтгэсэн мэдээ материалыг үз. Мэдээлэлд шүүлтүүртэй хандахгүй бол хүний тархи хогийн сав болж дуусна. Тархинд юу орох орохгүйг та л шийднэ. Магадгүй “Өдрийн сонин”-г уншиж болно шүү дээ. Мэргэжилтнүүдийн үгийг тэндээс уншиж болно. Сонгууль дөхөж байна. Үнэн худал мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл зах замбараагүй л хөвөрнө. Энэ бүхэнд автаад бухимдаад байж болохгүй. Хар бараан мэдээлэл уншиж бухимдаж байхаар сэтгэл зүйч нарын цахим хуудсаар зочилж эерэг мэдээлэл зөвлөгөө авч болно. “Менежмэнтийн сэтгэл зүйч Ц.Энхжаргал” гэсэн фэйсбүүк хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл авахад нээлттэй байгаа. Өнөө үед хүн бүр л фейсбүүк хаягтай, цахим орчинд чөлөөтэй аялдаг болсон шүү дээ.

-Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы үеийг дагаад гарах сөрөг үр дагавар их байх шиг. Үүнийг сэтгэл судлаач хүний зүгээс яаж харж байна вэ?

-Хийцгүүрч байгаагаас үүдэлтэй асуудлууд гарч ирж байна л даа. Бар цэнгээний газруудыг хаасан ч ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдсэн. Хүнд баярлаж цэнгэх нийгмийн хэрэгцээ байдаг. Хянах хорихыг дагасан сөрөг үр дагаврууд энд илэрч байгаа юм. Хөл хорионд уйдсан иргэд амарч зугаалж байна. Салхинд гарч зугаалж буй иргэд түймэр тавих эрсдэлтэй. Энэ хөл хориог бүр удаан үргэлжлүүлэх тал дээр судлаачийн хувиас сөрөг байр суурьтай байна. Бид өнгөрсөн хоёр сарын хугацаанд ариун цэвэр сахиад сурчихсан бол хөл хориог бага багаар тавих хэрэгтэй. Хүмүүс хувийн ариун цэвэр сахиад маскаа зүүгээд явах дадал суучихсан байгаа гэж ойлгож байгаа. Европын орнууд хөл хориогоо тавиад эхэлчихлээ шүү дээ. Өвчлөл хянаад байгаа боловч нийгмийн ар талын асуудал хүндрээд байгааг харах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл баялаг бүтээгчид ар араасаа хаалгаа барьж байна. Ажилгүйчүүд эрс нэмэгдлээ. Үүнийг дагаад ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдээд ирлээ. Шууд эрсдэлээсээ айж байгаад урт хугацааны давагдашгүй эрсдэлийг үүсгэчих вий дээ. Улс орны хөгжлийн том хөшүүрэг нь эдийн засаг мөн. Дан ганц сэтгэл зүйгээ тайван байлгаад асуудал шийдэгдэхгүй.

-Улсын онцгой комиссоос зарим тохиолдолд гэр бүлээрээ хөдөө гар гэж зөвлөж байна лээ…

-Хэрэв хөдөө хүлээгээд авах орчин байгаа бол яагаад болохгүй гэж. Тийм боломж байгаа бол явж болно.Гэхдээ бүгд хөдөө явчихвал хэн хийж бүтээх билээ. Энэ талаас нь бодолцож үзэх хэрэгтэй