Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Уулархаг нутгаар нойтон цас орно

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар хур тунадас орсон. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо, нойтон цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчил 1.5 км зам туулан 15:02 цагт очиход эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Ямаатын тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, Зүүнбаян багаас хойд зүгт 10 км-т/ иргэн Ц-ийн өөрөө өргөгч автомашин 05.28-ны өдрийн 17:00 цагт шатсан. Мэдээллийг иргэн Ц мөн өдрийн 17:24 цагт аймгийн Онцгой байдлын газар ирүүлсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Шивэртийн хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 08:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 05.28-ны өдрийн 09:30 цагт түймрийг унтраан тус багийн Засаг дарга Р.Хатанбаатарт хүлээлгэн өгсөн. Уг түймэрт 15 га ойн талбай шатсан.

5. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Худагтын бууц” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 58 км-т/ тус сумын нутгаар 05.28-ны өдрийн 17:00 цагт салхи 18 м/с хүрсний улмаас малчин С-ын 5 ханатай гэр, Б-ын 4 ханатай гэр, Б-ын 4 ханатай гэр нурсан. Мэдээллийг тус багийн Засаг дарга Л.Баярсайхан мөн өдрийн 22:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Та өөрийн бизнестээ Facebook-ийн төлбөртэй сурталчилгааг ашигладаг уу?

Facebook нь нийт 2.6 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний сайт бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр Facebook хэрэглээгээрээ Монгол улс нь 2.2 сая хэрэглэгчидтэйгээрээ Ази тивдээ тэргүүлж байна.

Энэхүү нийгмийн сүлжээний сайт нь бизнес эрхлэгчдэд байгаа газраасаа үл хамааран бизнесээ зах зээлд таниулж, зорилтот хэрэглэгчдээ татах мөн тэднийг үнэнч хэрэглэгч болгон, борлуулалтаа нэмэгдүүлэх, сурталчлах боломжийг харьцангуй хямд зардлаар олгодог.

Та ч мөн Facebook-т олон улсын картаа холбоод л өөрийн бизнесийн сурталчилгааг эхлүүлэх боломжтой.

Төлбөртэй сурталчилгааг хэрхэн ашиглах вэ?

Өөрийн Page дээрх контентоо олон хүнд хүргэхээс гадна зорилтот сегмент зааж өгөх боломжтой “Boost Post” буюу төлбөртэй сурталчилгаа нь бүхий л төрлийн бизнес болон бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн түгээмэл сурталчилгааны сувагт тооцогддог.

Ингэхийн тулд Та Facebook компанид төлбөрөө төлөх хамгийн найдвартай, олон улсын эрхтэй банкны карт эсвэл Paypal account байх хэрэгтэй.

Та тухайн постын дор харагдах BOOST POST цэнхэр товчийг дарснаар дор харагдах дэлгэц гарч ирэх болно.

Хамгийн эхэнд байрлах OBJECTIVE хэсгээс сурталчилгааны зорилгоо сонгох шаардлагатай бөгөөд “Илүү их REACTION буюу хандалт авах” болон “Илүү их хүнтэй холбогдох” гэх үндсэн 2 сонголтоос сонгох боломжтой. BUTTON хэсэгт таны сурталчилгаа хэрэглэгчдэд харагдахдаа ямар байдлаар хүргэх боломжтойг асуух бөгөөд SEND MESSAGE буюу мессеж бичих боломжтойгоор эсвэл LEARN MORE буюу таны заасан линк рүү шилжих гэх мэт олон сонголттойгоор хүргэх юм.


AUDIENCE хэсэгт Та сурталчилгаагаа ямар хүмүүст хүргэхийг хүсэж байгаагаа зааж өгөх бөгөөд байршил, сонирхлоор нь сонгон маш нарийвчлан тодорхойлох боломжтой байдаг.

DURATION and BUDGET хэсгээс сурталчилгааны зардал болон үргэлжлэх хугацааг зааж өгөх бөгөөд таны заасан төсөв болон хугацааг хооронд нь харьцуулан нийт хүрэх боломжтой хэрэглэгчдийн тоог тооцоолон гаргаж өгдөг. Мөнгөн дүн өндөр байх тусам хүрэх хүмүүсийн тоо нэмэгддэг гэсэн үг.

Хамгийн сүүлд PAYMENT бүлэгт төлбөрөө төлөх карт буюу дансны сонголтоо сонгосноор сурталчилгаа “BOOST” хийхэд бэлэн болно. Гэвч карт холбогдоогүй үед шинээр үүсгэх шаардлагатай болно.

Та картаа холбохдоо баруун доор байх BOOST товчийг дарснаар дээр харагдах цонх гарч ирэх бөгөөд Карт эзэмшигчийн нэр, картын 16 оронтой дугаар, дуусах хугацаа, болон картын хойно байрлах CVV кодыг бөглөж CONTINUE товчийг дарснаар таны сурталчилгаа эхлэхэд бэлэн болно.

Таны бизнесийн нэр хүнд, ашиг орлоготой шууд холбогдох сошиал сурталчилгаандаа Монголын хамгийн өргөн гадаад харилцаа, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан ХХБанкны олон улсын картыг ашиглахыг зөвлөж байна. Танд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр МХЕГ-аас иргэдийг өвчлөл бүртгэгдсэн улсаас онлайнаар худалдан авалт хийхгүй байхыг анхааруулав. Түүнчлэн хэрвээ худалдан авалт хийсэн бол тухайн бараа, бүтээгдэхүүний гадаргууд сайтар ариутгаж, халдваргүйтгэж ашиглах хэрэгтэйг сануулав.

Мөн эх үрсийн баяртай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй байж эрсдэлээс гэр бүлээ хамгаалахыг уриалав.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн үеэр Covid-19 халдвараас сэргийлэх журам батлагджээ

Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа.

Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгажээ.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард 2000 иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд:

  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 06 дугаар сарын 11-нд Токио,
  • 06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд Сөүл
  • 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.
  • Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас
    мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Баяраар хүүхдээ дагуулж хэсэхгүй, ундаа, чипс өгөхгүй байх хэрэгтэй


Хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөөг гаргажээ.


  • Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах,
  • Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин),
  • Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт),
  • Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох,
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах,
  • Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх,
  • Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах,
  • Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх зэрэг багтжээ.
Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэллээ

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг “2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирч байсан гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Тийм учраас эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэлмээр байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа их чухал байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг хуульчилан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчинд гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгжүүд бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тийм учраас хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил нь өөрөө бүх нийтийн ажил юм” гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон анхааруулж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд УОК-т хамгаалах хувцас хандивлалаа

Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд УОК-т хамгаалах хувцас хандивлалаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр энэ сарын 19-ний өдөр БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан юм.

Өнөөдөр БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь үнэхээрийн цаг үеэ олсон чухал шийдвэр байсан. Монголчууд тэр бүр хэлэхгүй байгаа ч Монгол Улсын засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа. Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье” гэв.
Монгол Улсын Шадар сайд “Бидний ажлыг чин сэтгэлээсээ ойлгон, өндрөөр үнэлж сэтгэл санааны урам дэмжлэг өгч байгаа та бүхэнд талархлаа. Хэдийгээр эхний нислэгээр ламхай нар багтаасан ч цөөн тоогоор ирсэн. Одоо бид хоёр дахь нислэгээр тэр багачуудыг авчрахын төлөө бэлтгэлээ хангаж байна” гэлээ.
Ар гэрийн төлөөлөл болон ирсэн Баярсайхны Мөнх-Учрал Шадар сайдад дахин дахин талархал илэрхийлж байв. Түүний ээж 62 настай, ховор тохиолдлын хорт хавдрын улмаас Монгол, БНСУ-д хагалгаанд орж байсан. Дахин Энэтхэг улсад хагалгаанд орж эх орондоо ирэх боломжгүйд хүрээд байжээ. Хэдийгээр хагалгааны үр дүн гарах болоогүй ч эх орондоо ирсэндээ туйлын их баяртай буйгаа уламжилсан юм.
БНЭУ-аас ирсэн иргэд гурав хоногийн хугацаанд хандивын аяныг дотоод цахим группээр дамжуулан зохион байгуулж, аяны хүрээнд цугларсан 4.0 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй exMed сайн чанарын нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авч, тэнцүү хуваан Улсын Онцгой комисс болон Энэтхэгийн Элчин сайдын яаманд тус бүр 120 ширхгийг хүлээлгэн өгч байгаа ажээ.
Мөн “Exclusive” ХХК-ийн зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, 34 ширхэг хамгаалах хувцсыг үнэгүй нийлүүлж, хандив өгсөн байна.

Улсын Онцгой комиссын дарга БНЭУ-руу үйлдэх хоёр дахь удаагийн нислэгийг Гоман, Сэра дацан хийдэд шавилан суралцаж байгаа бага насны лам хүүхдүүдийг оршин суугаа газартай нь хамгийн ойр газраас шууд нислэгээр татан авах ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудын зүгээс зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Лам-оюутнуудын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул хүүхдүүдийг удаан хугацаагаар холын замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авахаар ийнхүү төлөвлөөд байгаа юм.
Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар өдөрт дундажаар 7,000 орчмоор нэмэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 160 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, халдварын тоогоор дэлхийд 9 дүгээрт бичигдэж эхлээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“БЭЛЭН БАЙ” сургалтын хичээлийг хүргэж байна

GJ1A1368.jpg

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран ‘Бэлэн бай’, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулж, та бүхэнд хүргүүлж байна.

2.1. Газар хөдлөлт

2.2. Зуд

2.3. Хүчтэй цасан болон шороон шуурга

2.4. Аянга цахилгаан

2.5. Үер

2.6. Гал түймэр

2.7. Ой хээрийн түймэр

2.8. Уур амьсгалын өөрчлөлт

2.9. Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин

2.10. Химийн бодис материалын зохистой хэрэглээ

БЭЛЭН БАЙ сургалтын видео татах

Багшийн гарын авлага татах

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-29-ны байдлаар

No photo description available.