Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын найман байршилд дугуйн зам нэмж байгуулна

Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1,5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна” хэмээлээ.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Энэ жил Улаанбаатар хотод 9 зогсолт 14 ажил хийгдэх зуны засварын төлөвлөгөө гарсан байгаа. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тэрбээр “Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар, хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла” хэмээн онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн нутгийн захиргааны байгууллага хоорондын гарын үсгийг цахим хэлбэрт оруулж хэвшүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга саальчин, малчныг тодрууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчныг тодрууллаа. Улсын аварга малчныг өрхийг сүргийн зохистой бүтэц, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулсан байдал, бэлчээр ашиглалт, нэг малаас авах ашиг шим зэрэг 75 үзүүлэлтээр дүгнэж, шалгаруулжээ.

“Улсын аварга малчин өрх”-өөр:

  • Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн малчин Бат-Очирын Лхагважир, Хашаат сумын Цайдам багийн малчин Осорын Намжилдорж, Өлзийт сумын Бодонт багийн малчин Пүрэв-Очирын Есөнжаргал, Тариат сумын Мөрөн багийн малчин Гондийн Өнөрсайхан, Өгийнуур сумын Орхон багийн малчин Дашдондогийн Цогтбаяр, Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Чогсомжавын Эрдэнэбаатар, Цэнхэр сумын Орхон багийн малчин Жамъянгийн Пүрэвсүрэн, Ихтамир сумын Хөх нуур багийн малчин Батцагааны Батболд, Булган сумын Зуун мод багийн малчин Ванягийн Жадамбаа, Чулуут сумын Зуун мод багийн малчин Цэнд-Аюушийн Гунгаабуу;
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн малчин Жанкейн Барбол, Дэлүүн сумын Бүргэд багийн малчин Шауейн Төлепберди, Толбо сумын Хонгор-Өлөн багийн малчин Оразханы Класхан, Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Духаагийн Шаривжамц, Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Баянжаргалын Гантулга, Буянт сумын Хөх эрэг багийн малчин Сангаагийн Цэдэнбал, Дэлүүн сумын Чихэртэй багийн малчин Табайн Ерболат;
  • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Норовлин багийн малчин Амгайн Батдэлгэр, Гурванбулаг сумын Хөвийн ам багийн малчин Доржпүрэвийн Цэндсүрэн, Баянлиг сумын Их баян багийн малчин Сангийн Банди, Баацагаан сумын Оройн бууц багийн малчин Жаргалын Ганзориг, Бууцагаан сумын Баян багийн малчин Базарын Магвансүрэн, Заг сумын Баянбулаг багийн малчин Барамсайн Лувсанбат, Галуут сумын Мандал багийн малчин Халзангийн Амгаабазар, Баян-Өндөр сумын Улаан үзүүр багийн малчин Зээхүүгийн Батцоодол, Хүрээмарал сумын Цорж багийн малчин Сандагийн Сумъяабазар, Өлзийт сумын Байн ам багийн малчин Баатарсүрэнгийн Бат-Олдох;
  • Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх багийн малчин Пүрэвдоржийн Дашгарваа, Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батдэлгэр, Тэшиг сумын Хангал багийн малчин Бямбаасүрэнгийн Цэрэндаваа, Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Насанбуянгийн Уламбаяр, Орхон сумын Арбулаг багийн малчин Саялхамын Энхбаяр, Сайхан сумын Мануулт багийн малчин Пүрэвсүрэнгийн Эрдэнэбилэг, Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Дамчаагийн Бумцэнд, Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэнгийн Шаравсамбуу;
  • Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн малчин Чилхаасүрэнгийн Цэрэндорж, Дарви сумын Ихэс багийн малчин Шагдарсүрэнгийн Батмагнай, Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Үрчгэрийн Бямбажав, Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчин Ёндонгийн Гомбоо, Баян-Уул сумын Баянхайрхан багийн малчин Нацагийн Ариунзориг, Бугат сумын Биж багийн малчин Доржийн Ишбат, Цогт сумын Баян-Улаан багийн малчин Нацагийн Гомбосүрэн, Алтай сумын Урт багийн малчин Дээдхүүгийн Ганболд;
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчин Цэндийн Гурвантамир;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн малчин Жигдэнгийн Ганхуяг;
  • Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн малчин Жамбалын Заяаханд, Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Дэмидийн Баатарсүх, Мандах сумын Баянхошуу багийн малчин Баатарын Батбаяр, Улаанбадрах сумын Сангийн далай багийн малчин Лувсанжамцын Батбаяр, Замын-Үүд сумын Сүлд багийн малчин Тангадын Доржсүрэн, Хатанбулаг сумын Сулинхээр багийн малчин Хүүхэний Энхболд;
  • Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин Повдоржийн Аминзүрх, Булган сумын Баян Уул багийн малчин Очирын Жамбалдорж, Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Хооламын Энхбаатар, Гурванзагал сумын Рашаант багийн малчин Загдын Чинбат, Баяндун сумын Яргай багийн малчин Сампилын Дамдиндорж, Дашбалбар сумын Харзат багийн малчин Дамдинсүрэнгийн Дондогжамц;
  • Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Жаргалын Рэгзэн, Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Алтангэрэлийн Бараахас, Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Гончигийн Отгонбаатар, Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Халтарын Цолмонбаяр, Дэлгэрцогт сумын Цахиур багийн малчин Балдангийн Балдорж, Сайхан-Овоо сумын Төгрөг багийн малчин Дашдондогийн Ойдов, Цагаандэлгэр сумын Замын улаан багийн малчин Дагвын Сайнбаяр, Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Цэенпилийн Шатар;
  • Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Тайвангийн Бат-Эрдэнэ, Сонгино сумын Айраг нуур багийн малчин Намхайнямбуугийн Батмөнх, Идэр сумын Мануустай багийн малчин Цогт-Очирын Баярсайхан, Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Рэнчингийн Цогттөмөр, Отгон сумын Буянт багийн малчин Лхаажавын Ганбаатар, Тэс сумын Баян-Уул багийн малчин Баатарын Батбаяр, Цагаанчулуут сумын Дэлгэр багийн малчин Энхбатын Бат-Эрдэнэ, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн малчин Пүрэвсүрэнгийн Гантөмөр, Отгон сумын Бадрал багийн малчин Ренчинсамбуугийн Үнэнбат, Дөрвөлжин сумын Таван толгой багийн малчин Вандандагвын Энхбат;
  • Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Очирын Хишигсүрэн;
  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Цэвэлмаагийн Тунгалаг;
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн малчин Осорын Дашдаваа, Сант сумын Царги багийн малчин Чойжавын Болоож, Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Дондогсэрчингийн Буянбадрах, Баян-Өндөр сумын Хар тойром багийн малчин Осорын Даваадэлэг, Баянгол сумын Цавын-Ихэр багийн малчин Доржийн Дашдорж, Богд сумын Өлзийт хошуу багийн малчин Лувсандамбын Батсүх, Нарийнтээл сумын Шарга багийн малчин Тоомойёндонгийн Дамдинсүрэн, Баруунбаян-Улаан сумын Цагаан овоо багийн малчин Шагдарын Бямба-Очир, Уянга сумын Бадрал багийн малчин Даваадоржийн Батмөнх;
  • Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн малчин Маамаагийн Төмөр, Сэврэй сумын Сайншанд багийн малчин Сугирын Батцэнгэл, Баяндалай сумын Наран багийн малчин Энхтуяагийн Чулуун-Арилди, Цогт-Овоо сумын Найз багийн малчин Бямбаагийн Ганхуяг, Мандал-Овоо сумын Мандал багийн малчин Чойсүрэнгийн Дашвандан, Гурвантэс сумын Тост багийн малчин Лувсанжамцын Баярсайхан, Ноён сумын Сайран багийн малчин Жуужаагийн Мөнхбадрах;
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Төмөрийн Гансүх, Асгат сумын Дөхөм багийн малчин Аавынхүүгийн Буд, Түмэнцогт сумын Хошмиг багийн малчин Дамдинсүрэнгийн Баярхүү, Онгон сумын Ихбулаг багийн малчин Цэрэнжавын Баяраа, Түвшинширээ сумын Өгөөмөр багийн малчин Санжаажавын Арилд, Мөнххаан сумын Баянтэрэм багийн малчин Содовын Юндэн, Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Моононгийн Ариунбаатар, Эрдэнэцагаан сумын Хонгор багийн малчин Сумъяагийн Нэргүй;
  • Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн малчин Батаагийн Бат-Эрдэнэ, Зүүнбүрэн сумын Мангирт багийн малчин Өнөржавын Цогтбаяр, Баянгол сумын Хараа багийн малчин Нянгарын Отгондорж, Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Цээлэйгийн Цэрэнчимэд, Жавхлант сумын Моностой багийн малчин Пунцагийн Ганбат;
  • Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Чимэд-Очирын Цэрэнчимэд, Эрдэнэсант сумын Угалзат багийн малчин Дамдингийн Хүрэлбаатар, Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Адилбишийн Энхнаст, Лүн сумын Өгөөмөр багийн малчин Аззанын Батзаяа, Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Дашдэндэвийн Оргодол, Дэлгэрхаан сумын Тарган багийн малчин Алтангэрэлийн Хурц, Бүрэн сумын Өнжүүл багийн малчин Дагвадоржийн Дангаа, Баянцагаан сумын Баян айраг багийн малчин Цэдэвдоржийн Амгаланбаатар, Өндөрширээт сумын Баянтуул багийн малчин Дамбын Санжмятав;
  • Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин Пунцагийн Байгаль, Наранбулаг сумын Алдар багийн малчин Дүүдэйгийн Балжинням, Давст сумын Торхилог багийн малчин Цэрэнжавын Цэдэнгомбо, Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин Гатавын Сүрэн, Тариалан сумын Мянган багийн малчин Чангаагийн Насантогтох, Баруунтуруун сумын Баян-Айраг багийн малчин Доржийн Дорлиг, Өмнөговь сумын Холбоо багийн малчин Нямсүрэнгийн Чимэдцэрэн, Хяргас сумын Бугат багийн малчин Баньдын Балжинням;
  • Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн малчин Доржийн Мөнхцоож, Буянт сумын Нарийн гол багийн малчин Батхүүгийн Дашдаваа, Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Баатаржавын Бат-Эрдэнэ, Алтай сумын Алтангадас багийн малчин Догсомын Содбилэг, Ховд сумын Цагаанбургас багийн малчин Солбанбайгийн Бейбитхан, Булган сумын Байтаг багийн малчин Намжаагийн Мөнхбаяр, Мөст сумын Цэцэг гол багийн малчин Ёндонгийн Эрдэнээ, Зэрэг сумын Гүвээ багийн малчин Авирмэдийн Мөнхбат;
  • Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Төөчөөгийн Галтбаяр, Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Аюушийн Норовбадам, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн малчин Жамцын Доржсүрэн, Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Чойнорын Түдэвванчиг, Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Даваасүрэнгийн Даваадорж, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн малчин Гүрбадамсэдийн Дагвасүрэн, Арбулаг сумын Сүмбэр багийн малчин Мачуухайн Батбаяр, Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Даваагийн Нямцэрэн, Рашаант сумын Энхтал багийн малчин Алтанхуягийн Оюунсүрэн, Цагаан нуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалай;
  • Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Рапелийн Эрдэнэтөгс, Галшар сумын Оч багийн малчин Дуламсүрэнгийн Очирбат, Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Гомбын Өлзийхутаг, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Жигжидийн Эрдэнэжаргал, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн малчин Цэрэндоржийн Эрдэнэшагай, Цэнхэрмандал сумын Хужхан багийн малчин Цэрэндэжидийн Ганхуяг, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Фелчирийн Батсайхан, Норовлин сумын Баян-Өлзийт багийн малчин Лувсандашийн Баасандорж, Хэрлэн сумын Баянмөнх багийн малчин Энхтайвангийн Батзориг нарыг шалгаруулжээ.

“Улсын хошой аварга малчин өрх”-өөр:

  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин Зейнолдагийн Өмиртай;
  • Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Цэдэвийн Дамба;
  • Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн малчин Цэвээний Цэрэнпагам;
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Гомбодоржийн Сампил;
  • Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Лодонгийн Чогсомжав;
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн малчин Лувсандашийн Даваадаш
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн малчин Баяраагийн Өсөхбаяр;
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багийн малчин Рагчаагийн Мөнхтөр;
  • Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн малчин Баярын Давааням;
  • Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин Халтархүүгийн Сүрэн;
  • Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Рэнцэндоржийн Цэрэндорж;
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Уртбулаг багийн малчин Мижидийн Ганбаатар;
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Галсангийн Нарангэрэл нарыг шалгаруулжээ.Image result for сүү сааль“Улсын аварга саальчин”-аар:
    • Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн малчин Мөндалхаагийн Жавзмаа;
    • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёл багийн малчин Сангийн Оюунчимэг;
    • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн малчин Базарын Отгон;
    • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дашнямын Даваахүү;
    • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эмт багийн малчин Нямсүрэнгийн Пүрэвсүрэн;
    • Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Найдангийн Хэрлэнцэцэг нарыг шалгаруулжээ.
Categories
мэдээ нийгэм

22-ын товчоо ачаалал ихтэй байна

Хот хоорондын тээврийн хэрэгслийн өнөөдөр нээгдсэнээр товчоод ачаалал ихтэй байна. Одоогийн байдлаар Улаанбаатарын баруун зах буюу 22-ын товчоогоор орж, гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ТЦА-наас мэдээлж байна.

Өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна.

Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваажээ.

  • Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
  • Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
  • Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
  • Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
  • Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллаж байна.
  • Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллах юм.
Categories
мэдээ нийгэм

“Жи тайм” сүлжээний хохирогчдыг шүүхэд хандахыг мэдэгдэв

Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотой хэргийг шалгах ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр шүүх хурлын товыг тогтоогоод байна. Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байх тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг үүгээр мэдэгдэж байна.

Хохирсон иргэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ын ард шүүхийн байр. Холбоо барих утас шүүгчийн туслах Г.Энхгэрэл 95200524.

Categories
мэдээ нийгэм

Олуулаа нийлж агаар салхинд гарахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ныг хүртэл дэн буудал, амралтын газар, сувилал, цанын баазуудын үйл ажиллагааг зогсоож байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 40 орчим амралтын газар үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй нийслэлийн ногоон бүс, амралт сувиллын газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодын ажилтан зэрэг нийт 90 гаруй алба хаагч иргэд олноор цуглаж болзошгүй амралтын 9 газар, мөн иргэд салхилдаг Богдхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн нийслэлийн дөрвөн бүсийн 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар 1093 автомашинтай 3852 иргэнийг уулын амнаас буулгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд тогтмол цэвэр агаар салхинд гарах нь дархлааг сэргээн дэмждэг боловч иргэдийг олноор гарахгүй байж, агаар, салхинд гарахдаа амны хаалтаа зүүхийг эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.

Иргэд олноор цуглах гэдэг нь 5-аас дээш хүнийг хэлж байгаа аж. Иргэд агаар салхинд олноор гарахад нэг машинд суух, нэг тавагнаас хоол идэх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул хориглож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд гардуулан өглөө.

Газраа орон сууцаар сольсон эхний ээлжийн иргэд болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошуу орчмын 310 гаруй иргэд өнгөрсөн сарын 20-ны өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан билээ.Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах байршил буюу хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 140 гаруй иргэд нэгдэн эзэмшил газраа орон сууцаар ийнхүү сольж байна. Өөрсдийн өмч хөрөнгөө үнэлүүлэн газраа орон сууцаар сольж буй иргэдийн хувьд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлж байлаа. Учир нь дээрх байршил нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 2013 онд хамрагдсан боловч одоог хүртэл орон сууцанд хамрагдаж чадаагүй байсан юм.

“НОСК” ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа

Өнөөдөр өглөөний /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.

Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна.

Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Алтанбулаг, Сүхбаатар боомтод ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор 2020.03.02-ны 22:30 цагт орж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас (2020.03.03, 00 цаг 15 минут) хяналт тандалт хийж байна.

Улсын Онцгой комиссын 2020.03.01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо. Үүнтэй холбогдуулан УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байгаа тул газар дээр нь ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэн, үүрэг даалгавар өглөө. Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт эмнэлгийн ор дэлгэх шаардлагатай гэж үзэн, Дархан-Уул аймагт эмнэлгийн ор дэлгэж сэжигтэй болон шаардлагатай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ажиглалтанд авах асуудлыг Улсын Онцгой комисст тавьж шийдвэрлүүллээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр (2020.03.02) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос 9 том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч 19:10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлээд байна. Түүнчлэн Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагчийг Улаанбаатар хотоос томилон өнөөдрөөс ажиллуулж эхлээд байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэний 13- ийн хариу сөрөг гарч, 3 хариу хүлээгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хувьд зохион байгуулалт сайтай, салбар дундын оролцоог хангаж ажиллаж байна гэж дүгнэлээ. Маргааш Дархан-Уул аймагт ажиллана гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сэтгэлийн хандив илгээсээр байна

Шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон, Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө.

Мөн Жи Мобайл” компанийн хамт олноос 10 сая төгрөг, Улаанбаатар хот дахь Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлөөс 300 хонь өгсөн бол “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг Улсын онцгой комисст гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачлага өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн та бүхнээрээ талархаж байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье ” гэлээ

гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC6525.jpg

Categories
мэдээ нийгэм

АНУ-д коронавирусын халдвараар зургаан хүн нас бараад байна

Коронавирусээр халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.03.03/-ийн байдлаар 90,925 болсноос эдгэсэн 48,137 нас барсан 3,125 тохиолдол бүртгэгджээ.

Өчигдөр АНУ-ын Вашингтон мужид коронавирусын халдвар авсан дөрвөн хүн нас баржээ. Өмнө нь уг халдварын улмаас хоёр хүн амиа алдаад байсан юм. АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 102 хүрээд байна. Тэднээс 48 нь бусад орноос ирсэн иргэд бол үлдсэн 54 тохиолдол нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 4,812 байгаа бол нас барсан хүний тоо 34 болж нэмэгджээ. Итали улсад 2,036 хүн халдвар авч, 52 хүн нас барсан байна. Иранд өнөөдрийн байдлаар 1,501 хүн халдвар авч, 66 хүн нас баржээ. Япон улсын хувьд 274 хүн халдвар авч, зургаан хүн нас бараад байна. Тус улсад хөд хорионд ороод байсан “Diamond Princess” аяллын хөлөг дээр халдвар авсан 705 хүн, нас барсан долоон хүн дээрх тоо баримт дээр нэмэгдэх юм.