Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн хамт олон 35 сая төгрөг хандивлалаа

МУБИС-ийн хамт олон CoVID-19-ын эсрэг хандив өгөх аянг богино хугацаанд зохион байгуулан Монгол Улсын Онцгой комисст 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг хандивлалаа. Дэлхийн олон улс, орныг хамран хурдацтайгаар тархаж буй шинэ коронавирус /CoVID-19/ -аас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өргөн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Онцгой Комисст Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт багш, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа амжилт хүсэн хандивлаж байгаа нь энэ.

Нийт 35 000 000 төгрөгийг батламжийн хамт гардуулж өгөх үеэр Монгол Улсын шадар сайд, Онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин МУБИС-ийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн амны хаалт, ариутгалын бодис хандивлав

“Монхимо” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх онцгой дэглэмийн үед чухал шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт, ариутгалын бодисыг МХЕГ-т хандивлалаа.

“Монхимо” компанийн эмийн үйлдвэр эрчимжүүлсэн горимд 24 цагаар ажиллан ариутгалын бодис, амны хаалтыг үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээгдэхүүн болох нэг удаагийн амны хаалт 1000 ширхэг, “Санитол” гар халдваргүйтгэгч гель-30мл 1000 ширхэг, 300 мл 96 ширхэг, “Тамедин” ам зайлах уусмал 100 мл 600 ширхэг, “Ариун” уусмал 2 л 12 ширхэг болон “Белизна” гипохлорид натрийн уусмал 1 л 24 ширхэгийг тус тус хандивлав.

Нэг удаагийн амны хаалт, ариутгалын бодис хандивлав

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“ЖДҮ-чдийн хөшөө” гэж алдаршсан дөрвөлжин чулууг хаа сайгүй байрлуулж байна

Өнгөрсөн оны 12-р сард Төв талбайг тойруулан байрлуулсан чулуу ихээхэн анхаарал татаж, хэл амны бай болж болж байсан. Чулуунууд ямар учиртай болохыг холбогдох хүмүүс нь “Манайхтай хамааралгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эсвэл Хууль зүйн яамнаас тодруулах нь зүйтэй”, “Ямар учраас чулуу зассаныг манайх сайн мэдэхгүй. Бид нар чулууг тавих ажилд оролцоогүй. Д.Сүхбаатарын талбайг Хот тохижилтын газар хариуцдаг гэх мэт тайлбарыг өгч байв. Ямартай ч тухайн үед нийслэлийн төв талбай дээр ямар учраас дөрвөлжин чулуунуудыг тойруулан тавьсан тухай тайлбар хэлэх хүн олдохгүй байсан юм. Чулуунуудын нийт төсөв нь 152 сая 231 мянган төгрөг бөгөөд 2019 оны IХ сарын 06-ны өдөр захирамж нь гарч, Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлсэн нь ил болсон юм. Харин өнөөдөр энэ хэл ам дагуулсан чулуугаа багтааж шингээх газаргүй болсон уу, эсвэл ажил хийсэн нэр зүүх гэж үү энд тэнд аваачиж байрлуулж эхэлжээ. Мөнгө угаасан, тавих газаргүй болсон чулуугаа бүүр “Өдрийн сонин”-ы үүдэнд авчираад хаячихаж. Нэг өглөө яваад ирэхэд л бараг явган хүнд садаа болмоор ойр ойр өрж байрлуулсан байх юм. Хэвлэл мэдээллээр шүүмжилж, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж байсан учир хэргээр сонин, хэвлэлийнгазрын үүдэнд авчирчбайрлуулан хашрааж байгаа бололтой юм даг уу даа. “Өдрийн сонин”-ы редакцад болон энэ хавиар олон хэвлэл мэдээллийн байгуулага байралдаг. “Мэдээ. МН” сайт болон “Үдэсний шуудан” сонин, “Өнөөдөр” сонины хэвлэх гэх мэтчлэн. Төв талбай дээр уг чулуунуудыг байрлуулахад сошиолд “ЖДҮ”-чидын хөшөө чулуу гэж баалан уг чулуун дээр нөгөө хулгайч гишүүдийн зургийг байрлуулан баалсан. Үүнээс нь сэжиглэснгишүүд “Наад балай юм аа хурдан зайлуулаач” гэж ууралсан гэсэн. Түүнээс хойш сураг тасарсан чулуу энд тэнд ийнхүү ганцнэгээрээ гарч байгаа дуулдсан. Харин хэвлэл мэдээлэлийнхэн шигүү байралдаг “Өдрийн сонин”-ы байрны хажууд нэг хэсэг нь ийнхүү гарч ирлээ. Харин ч талбай тойрсон чулуугаар хэрхэн мөнгө угаасныг, мөн ЖДҮ-чид хэрэхэн ард түмний мөнгийг хулгайлж авсаныг өдөр бүр сануулаад сэтгүүлчид зав гарахлаараа хулгай булхайг нь хөөцөлдөж байх сайхан сэдэл болох шиг болов.

Төрийн мөнгө ёо ёо гэхгүй учраас хэн дуртайдарга нь яаж ч хулгай хийж болдог гэж боддог. Төрийн мөнгө гэж байхгүй, ард түмнийтатварын мөнгө л гэж байдаг. Ганц сохор зоос хулгайлсан чараас нь нэхэхнь хэвлэл мэдээллийн үүрэг билээ.

Image may contain: outdoor

Image may contain: outdoor

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

Image result for ой, хээрийн түймэр

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 121 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 311,8 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 24,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх онтой харьцуулахад шатсан талбай 45,2 хувиар, учирсан хохирлын хэмжээ 38,8 хувиар тус тус буурчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр 2,3,4,5 дугаар саруудад Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Завхан зэрэг аймгийн ихэнх нутгаар дундаж орчим, бусад нутгаар 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй байна. Олон жилийн дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар, Завханы баруун, Өвөрхангай өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг ирүүлсэн.

Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгаварыг гаргалаа.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуйгаа сольж байсан жолоочийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар өнгөрөгч шөнө 00:05 цагийн орчимд машиныхаа дугуйг засахаар түр зогсож байсан жолоочийг машинтай нь мөргөж, амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ.

Улаанбаатар чиглэлийн автозамд “Toyota allion” маркийн автомашины жолооч П нь зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан “Mitsubishi Airtrek” маркийн автомашиныг мөргөн жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироосон аж. Хэргийг шалгах ажил үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.


-“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байгаа гэдэг нь үнэн үү. Энэ асуудал анх хөндөгдөхөд та бас эсэргүүцэж байсан санагдаж байна.

-2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс Таван толгой”-г хувьчлах УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан юм. Би энэ өдрийг яагаад сайн санаж байна вэ гэхээр зургадугаар сарын 20-30-ны хооронд ОХУ-д Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тухайн үед би Екатеринбургт хөл бөмбөг үзээд явж байсан. УИХ-ын тогтоол гарлаа гэдгийг дуулаад яаруу сандруу ирж, хувьчилж болохгүй талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байлаа. Түүнээс хойш тэд ичингүйрхсэн шиг байгаа юм. Харин 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх тогтоолыг хэрэгжүүлнэ гэж оролдож байгаа. Үүний тулд Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарна гэж. Их хурлын тогтоолд бол Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн байна. 2018 оны тогтоол гарснаар хэд хэдэн чухал үйл явдал боллоо л доо. Нэгдүгээрт, энэ тогтоол гарснаар “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаад, Зүүнбаянгийн төмөр замын мөнгийг 100 хувь өгөөд, бонд гаргаад, 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд төгрөгнөөс 800 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгсөн.

Засгийн газар 80 хувийнх нь эзэн учраас тэр, 20 хувь нь ард түмний өмч юм. 200 тэрбум төгрөгөөсөө ногдол ашиг өгөхөөр болж, 1072 хувьцаанд 94490 төгрөг оногдож байгаа. Зүүн тийшээ болон урагшаа явж буй төмөр замыг хоёуланг нь “Эрдэнэс Таван толгой”-н мөнгөөр санхүүжүүлсэн. Зүүн тийшээ явж байгаа нь энэ есдүгээр сард, урд талынх нь ирэх оны наадмын үеэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

Хоёрдугаарт, 2019 оны наадмын үеэр Ерөнхийлөгч х.Баттулга үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж оролцсон. үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг төрийн өмч мэтээр УИХ-ын гишүүд, засгийн газар нь мэдэж зарчихдаг байдлыг болиулсан. Т.Аюурсайхан, Б.Бат-эрдэнэ нарын гишүүд санал гаргаж, байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна, тэр нь нийт ард түмэнд хүртээлтэй байна гэж оруулсан. Тийм байхад л хувьчлалаа хийх гэж улайрч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Түүнээс өмнө амжиж “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувиа зарчих гээд байна л даа. Хамгийн гол нь 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-аар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллараар зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар зарах гэж байна.

-Үүний учрыг та юу гэж харж байна вэ?

-Угаасаа зах зээл ингэж үнэлэх нь тодорхой. Таван тэрбум ам.доллар гэж худлаа ярьж батлуулсанд их асуудал байна. Яахав тэр үед нэг биш ч гурав, эсвэл 3.5 тэрбум ам.доллар байсан байх. Таван тэрбум ам.доллар гэж хэлэхгүй бол УИХ-ын гишүүд нь зөвшөөрөхгүй л дээ. Тиймдээ ч энэ засгийн газар нь УИХ-ын гишүүдээ хуурсан хэрэг.

Нэг тэрбум ам.доллар гэдэг ердөө “Эрдэнэс Таван толгой”-н өнгөрсөн жилийн л борлуулалт. Нэг тэрбум ам.доллараар экспорт хийгээд нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг хувааж байна. 2015 оны Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилиг нарын луйврыг бодоход энэ нь хамаагүй ашигтай л даа. 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байгаад одоо нэг тэрбум ам.доллар руу бууж байна. Тэр үед 6.7 тэрбум тонны нөөцөө Хятадад 100 хувь үнэгүй өгөх гэж байлаа шүү дээ. Одоо түүнийгээ зөв байсан гэж яриад л хүний толгой эргүүлээд байгаа юм. 6.7 тэрбум тонн нөөцөө 6700 хонь гэе. Гэнэт нэг өдөр танайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд гурав орж ирээд “Энэ 6700 хонь чиний мал биш. чи бол мал хариулж чадахгүй мулгуу амьтан байна. Чи цалингаа аваад л наад малаа малла. Харин хонь чинь Хятадын компанийнх болсон шүү” гэж хэлсэнтэй яг л адил юм болсон. 6700 хониноос гарах мах, сүү, арьс ширийг ч өнөөх Хятадын компани л авна. Цалин авч байгаа малчинд тэр бүхэн хамаагүй болчих учраас тэр. Яг л ийм шийдвэр гарах гэж байсныг 2015 онд манай УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж, мөн оны дөрөвдүгээр сарын 6-нд нэгдсэн хуралдааны нээлтийн үгэн дээр хэлж, энэ гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж айлгаж байж зогсоосон.

Гэтэл тэдний үйл хэргийг У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр үргэлжлүүлчихсэн явж байна. 2018 оны Уих-ын, 2019 оны засгийн газрын тогтоолуудыг хэлж байгаа юм. Тэр хооронд төмөр замын мөнгө хэрэггүй боллоо. Үндсэн хууль өөрчлөгдлөө. Гэсэн ч ойролцоогоор 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна шүү дээ. Цаана нь 208 жил ашиглах нөөцөө монголчууд бид бэлэглэнэ гэсэн үг.

-Таван тэрбум ам.доллараар зарна гэчихсэн тогтоол бий. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар зарахаар болсон талаар та хэллээ. Энэ зөрүүнээс үүдэж тооцооллуудаасаа эхлээд л зөрж таарна биз дээ?

-Бүгд будилна. Үүнийг эсэргүүцэж Самбуунямын эрдэнээ гэж хүн холбогдох албан тушаалтнуудад маш олон бичиг өгсөн юм билээ. Хоёрдугаар сарын 12-нд өгсөн бичигт өнөөдрийг хүртэл хариу байхгүй.

-Хувьчиллаа гэхэд худалдан авагч нь хэн байх бол?

-Хэн ч байж болно. Манай олигархууд ч байж мэднэ. Хэн дуртай нь нэг тэрбум ам.доллараар авчихна. Авах хүнтэйгээ цаанаа тохирчихоод зардаг бизнес байхгүй юу. Нөгөө хүмүүс нь таван тэрбум ам.доллараар юу гэж авах вэ гэсэн учраас нэгээр зарахаар болсон байх. Ийм луйвар байж болохгүй. Угтаа “эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч нь чи, би, бид бүгдээрээ мөн. Хоёр сая 350 мянган монголчууд хувьцаатай байгаа. Тийм байхад иргэдээс зөвшөөрөл авахгүйгээр хувьцааг нь зарах ажиллагаа эхэлсэн байна.

-Иргэд ногдол ашиг хүртэх хүлээлттэй байсан. Тиймдээ ч энэ удаагийн ногдол ашиг өгөх шийдвэрийг иргэд дэмжсэн. Мөн цаашдаа ч ногдол ашиг авна гэсэн хүлээлт үүссэн нь мэдээж.

-Би ард түмэнтэйгээ цуг байгаа. их бага нь хамаагүй би 209 жил ногдол ашиг авмаар байна. Гэтэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хамгийн их коксжих нүүрстэйг нь тасалж өгөөд, 30 хувийг нь зарах гэж байна.

-Таныхаар энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ?

-Зарахаас нь өмнө зогсоох л хэрэгтэй. МАН дураараа аашилж хууль бус хувьчлалыг хийвэл дараагийн Уи х засна, хүчингүй болгоно. Хамгийн сайн зүйл нь МАН ухамсарлаад өөрсдөө 73 дугаар тогтоолоо хүчингүй болгочих хэрэгтэй. үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон учир бидний урьд нь төлөвлөсөн зүйл буруу байжээ гээд л болоо.МАН-ын өөрийнх нь л эрх ашиг. Шууд маргааш цуглаад 73 дугаар тогтоолоо хүчингүй болгоод, засгийн газар нь хувьчилж авна гэж ярихаа болих хэрэгтэй.

“Эрдэнэс Таван толгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх. Цахилгаан станц барихад мөнгө хэрэгтэй гэх юм. Зээл аваад л барина биз дээ. Заавал уурхайгаа өгч яах гэсэн юм бэ. энэ уурхай жил бүр нэг тэрбум ам.доллар өгөөд байна шүү дээ.

-БНХАУ зээлийн төлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийг сая дуудсан гэдэг үнэн үү. Энэхүү зээлийн асуудал нааштайгаар шийдэгдсэн гэх юм. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг дуудаагүй. Хоёрдугаарт, мөнгө төгрөгний асуудал огт яриагүй. Тэр улс, ард түмэнд зовлон тохиолдчихоод байна шүү дээ. Мөнхийн хөршийн хувьд ийм үед нь бид хамт байх үүрэгтэй. Ерөнхийлөгч өөрөө ч хоёр долоо хоног хөл хорионд орлоо шүү дээ. Өмнөд Монголд коронавирусээр нас барсан хүн нэг ч байхгүй юм билээ. Бидний иддэг хоол хүнс, цаг агаартай холбоотой байж магадгүй. Ямартаа ч 30 мянган хонь хандивлаад ирсэн. Түүнийг улсын төсвөөс худалдаж авахаар бодож байсан юм.

Гэтэл ард иргэд, аймгууд зохион байгуулалттайгаар цуглуулаад бараг бүрдчихэж байх шиг байна. хоёр улсын харилцаа үүгээр дуусахгүй, цаашид олон олон жил үргэлжилнэ. Өр төлбөр, зээл хууль зөндөө л бий. Тэр бүрийгээ жич ярина. Энэ нь саяын айлчлалаар огт яригдаагүй. Ярих нь ч зохимжгүй. Янз бүрээр таамаглаж бичээд л байна. Хүмүүс зовж байхад юун мөнгө төгрөг ярих дуртай юм гэж хэлмээр санагдаж байна. Мөнгө ярих үе байна, ярихгүй үе байна. Манайхан жаахан соёлтой баймаар.

-Сонгуулийн санхүүжилт өндөр байгааг шүүмжлэх хүмүүс байна л даа. Нам тус бүр 5.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь АНУ-ийн сонгуулийн зардлаас ч өндөр байгаа хэлж байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Манай сонгуулийн төсөв АНУ-аас их байдаг юм. АНУ-д Өвөрхангай аймгийн 19 сумаар тойроод явах шиг зардал гардаггүй. Нийтийн тээвэр зэрэг нь өндөр хөгжчихсөн, нэг тойрог нь л гэхэд манай Баянзүрх дүүрэг шиг юм. Манайд дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотойгоор их зардал гардаг нь үнэн. Гэхдээ ийм их байж болохгүй. Өндөр зардлаа бууруулах хэрэгтэй. Яахав шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст өөрийгөө таниулахад мөнгө хэрэгтэй байгаа байх. Түүнийг хязгаарлаж болохгүй л дээ.

-М.Энхсайханыг барьж хорино, яллана гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-М.Энхсайхан өөрөө ямар ариун амьтан биш дээ. Гэмт хэрэг хийсэн бол ялаа л авна шүү дээ. Би тэрийг мэдэхгүй.

-Таныг ойрын үед сошиал орчинд элдвээр бичих боллоо. Та юу гэж бодож байх юм?

Хэнийг ч юу гэж ч магадгүй тийм л нийгэмд амьдарч байна. Гэхдээ хүнийг гүтгэх, харлуулах үйлдэлд хязгаар бий. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Таван толгойн ордыг ард түмэнд авч үлдсэний минь төлөө 2015 онд намайг харлуулж байсан. Энэ удаа Таван толгойг мөн л ард түмэнд авч үлдэхийн төлөө дахин хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. Мөн л намайг гүтгэх, харлуулах ажлууд эхэлчихсэн байна. Бүгдийг нь хуулийн дагуу шийдүүлнэ. Өөр хэлэх зүйл байхгүй.

Categories
мэдээ нийгэм

54 мянган тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтрээд байна

Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэн ажиллаж буй.

Коронавирусын халдвараас сэргийлэх нийслэлийн Шуурхай штабын албан ёсны мэдээллээс үзвэл, энэ сарын 03-ны өдрийн 08:00 цагаас 04-ний өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоод дээр зохион байгуулж буй хяналтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн нийт 201 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор нийт 54.389 тээврийн хэрэгсэл нэвтэрч, нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 11 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно.

1.Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан асуудлыг арилгаж орон нутгийн Хурлын дахин болон нөхөн сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулах, дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулахаар хуульчлав.

2.1996 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсоноос хойш орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэнийг сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өглөө.

3.Төлөөлөгчдийн Хуралд 18 насанд хүрсэн, энэ хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэн нэр дэвших боломжтой боллоо.

4.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана.

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн Орон нутгийн Хурлын сонгуулийг аль болохоор улс төржүүлэхгүй байх зорилгоор:

мөнгөн хандивийн хэмжээг иргэний хувьд 2 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байхаар бууруулав;

сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгав;

нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болов.

6.Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд анхны удаа квотын асуудлыг хөндсөн бөгөөд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байхаар зохицуулсан болно.

7.Орон нутгийн Хурлын сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаадаг байхаар хуульчилав.

8.Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

9.Хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно

Image result for сурагчид

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын хичээлийг ирэх сарын нэгэн хүртэл зогсоогоод байгаа. Тэгвэл энэ жилийн хувьд анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэсэн байна. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцох аж. Харин ЭЕШ-ийг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулах товтой байгаа юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​ТЕСЛАГИЙН ШИНЭ КОМПЬЮТЕРИЙН ТУХАЙД

Image result for Elon Musk

Tesla Motors, SpaceX, Solar City зэрэг хэд хэдэн дэвшилтэт компанийг үүсгэн байгуулагч, шинийг санаачлагч, зохион бүтээгч Элон Маск гэж сүрхий шар нөхрийн фенүүд Монголд ч цөөнгүй болжээ. Манай үеийн үлгэр домгийн баатар болсон энэ хүнийг шүтэх нь байг гэхэд дэмжихээс өөр яахав.
Теслагийн автомашинууд өндөр хүчин чадал, энергийн бага хэрэглээг нэг дор хослуулсан бүрэн цахилгаан хөдөлгүүрээс гадна автомат жолоодлогоороо сонирхол татдаг. Монголын замд яахыг мэдэхгүй ч, замын тэмдэг тэмдэглэгээ стандарт сайтай өндөр хөгжилтэй улсуудад бол өөрийгөө жолоодоод явчихдаг машин.
Сүүлийн үед Тесла автомат жолоодлого дээрээ ихээхэн анхаарал тавьж байгаа. Тэр ч зорилтынхоо дагуу автомашины удирдлагын компьютерээ шинэчилснээ саяхан олон нийтэд танилцуулжээ. Харин түүнийг нь үзэж сонирхсон япон эрдэмтэн гайхан биширч бараг соёлын шоконд орсон гэх сүртэй яриа технологийн сонин хэвлэл сайтуудаар гарсан байна.
Компьютерийн техник хангамжийн талаас нь харвал тэгтлээ ч сүр бадруулах харь гаригийн технологи ч бас биш л дээ. Жаахан аналитик байцгаая.

Энэ Теслагийн HW3 гээд байгаа жолоодлогын автомашины компьютер бол байдаг л нэг нягт ихтэйхэн PCB /Printed Circuit Board/.
Одоогийн өндөр хүчин чадалтай график картуудаас эхлээд супер компьютерийн нэгж кластер, янз бүрийн үүрэгтэй тооцооллын модуляр юнитууд иймэрхүү л юмнууд байдаг.

Техникийн үүднээсээ бол 2 ширхэг Тесла чип тус бүртээ 4, 4 ширхэг DDR4 санах ойн чиптэй холбогдоод PCB дээр суулгагдсан байгаа. PCB дээр мөн өөр бусад туслах жижиг чипүүд, транзистор конденсаторууд, коннектор, Сlock Generator гэх мэт үй олон элементүүд нягт суурилагдсан байна.

Санах ой нь Micron -ий үйлдвэрлэсэн Low Power DDR4.
Харин Tesla чип нь самсунгад үйлдвэрлэгдсэн. Ер нь чипийг энд тэнд үйлдвэрлэсэн гэхээсээ шарсан гэж яривал илүү зохимжтой. Учир нь ихэнх чипийг өөр газар бүтээж, өөр үйлдвэрт шардаг.
Tesla чип 2 ширхэг байгаа нь хүчин чадлыг өсгөх биш, нэг үүргийг давхар гүйцэтгэж найдваржилтыг өсгөх, алдаанаас сэргийлэх зорилготой юм байна.

Tesla чипний дотор график процессор GPU, төв процессор CPU, 2 ширхэг нейраль процессор NPU, бас бус ерөнхий үүргийн нэгжүүд байна.

График процессор нь nVidia -н GPU юм байна. Бидний мэдэхээр бол овоо хүчтэй GeForce болтой юм. Давтамж нь 1GHz юмуу даа.

Төв процессор нь АRM-72 архитектуртай, 12 цөмтэй, 2.2GHz давтамжтай CPU гэж байна.
Ер нь бол гар утасны л процессортой ижилхэн зүйл л дээ. Бидний барьж байгаа гар утасны үнэтэйгээс нь арай хүчтэй, дунд зэргээс нь 2 дахин, хямдавтараас нь 3 дахин хүчтэй гээд баримжаа авчихад болно.

Тэгээд хамгийн сонирхолтой нь NPU буюу нейрал процессор гэгч нэгж.
Тесла чипний литограф дээрээс харахад 2 ширхэг NPU нь чипний ихэнх хэсгийг эзэлж байна.
Энэ нь энгийн компьютерийн хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй, саяхнаас хөгжиж буй процессорын төрөл тул маш их кэйш санах ойтой гэхээс өөр тодорхой юм техникийн хувьд хэлж чадахгүй нь.
Ерөнхийдөө NPU гэдэг нь Machine Learning -н асар олон салаа үйлдлүүдийг өндөр бүтээмжтэйгээр гүйцэтгэхэд зориулагдсан процессорын архитектур юм.

За нэг иймэрхүү. Би хувьдаа тэр шоконд орсон япон эрдэмтэн биш боловч орчин үеийн бас л нэг өндөр нягтралтай, транзисторын тоо нь замбараагаа алдсан PCB төхөөрөмж байна гэж харлаа.
Харин асар их транзисторуудтай нүсэр нүсэр нэгжүүдийг нэг дор бөөгнүүлсэн хэр нь бүгд харьцангуй өндөр давтамжид ажиллаж байгаа нь асар их халалт үүсгэж, хөргөлтийн асуудалд маш их анхаарах хэрэгтэй болжээ гэж бодогдох юм.

М.ПҮРЭВ-ЭРДЭНЭ