Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах чиглэл өгчээ

Image result for Онцгой комисс

Ерөнхий сайд У. Хүрэлсүх УОК-ын дарга болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгчээ. Энэ асуудлыг Улсын Онцгой комисс маргаашийн хуралданаар шийдвэрлэнэ.

Учир нь, уушгины шинэ төрлийн “коронавирус”-ээр халдварлагдаж буй япон иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа тул Монголоос Япон руу хийх нислэгүүдээ зогсоох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маханд хахаж амиа алдсан байж болзошгүй хэрэг гарчээ

Сар шинийн баярын өдөр нийслэлийн Налайх дүүрэгт буузны маханд хахаж, нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт оршин суугаа хаягтай 19 настай эмэгтэй идэж байсан зүйлдээ хахаж, амь насаа алдсан байж болзошгүй талаарх дуудлага мэдээлэл иржээ. Шалгалтын явцад талийгаач нь буузны маханд хахаж, нас барсан байж болзошгүй бөгөөд талийгаачийн нас барсан шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болох аж.

Categories
мэдээ нийгэм

Алтан овоо, Шилийн богд чиглэлд шинийн 15-ныг дуустал зорчихгүй байхыг анхааруулж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан байсныг 3 дугаар сарын 9 болгон сунгажээ.

УОК-ын шийдвэрээр энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар шинийн 15-ыг дуустал Алтан овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Иймд Сухбаатар аймаг, Дарьганга сумын цагдаагийн хэсгээс энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, Шилийн богд орчимд 24 цагийн хяналтыг пост ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ дахь ЭСЯ-наас ​СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэж байна

No photo description available.

БНСУ-д коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа, Умард Гёнсан муж, Дэгү хотод халдвар авч буй хүмүүсийн тоо өндөр байна. БНСУ-ын Онцгой байдлын комисс, Нэгдсэн удирдлагын төв нөхцөл байдалд бүрэн хяналт тавьж, эмнэлгийн байгууллагууд халдвар тархалтыг тогтоох, халдвар авсан хүмүүсийг тогтоох, эмчлэх ажлыг эрчимтэй хийж байна. БНСУ-ын Халдварт өвчний үндэсний судлалын төвөөс нийт хүмүүст хандаж эрүүл мэндийн зөвлөмжийг сайн мөрдөж, албан ёсны мэдээллийн сувгийг ашиглахыг байнга зөвлөж байна.

Манай иргэд халдварын голомт хот, муж, дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцгой шаардлагагүй бол эмнэлгүүдээр явахгүй байх нь зүйтэй. БНСУ-д эмчлүүлж буй манай улсын 1 иргэн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Уг өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна. Мөн гэр бүлийн гишүүд зэрэг хүмүүсийг тусгаарлаад байна. ЭСЯ холбогдох байгууллагуудаас тухай бүр мэдээлэл авч байгаа болно.

Иргэд Та бүхэн БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна!

– Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
– Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
– Амны хаалт /маск/тогтмол зүүх;
– Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах;
– Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
– Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
– Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
– Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
– Шувуу зэрэг ан амьтнаас хол байх.

Хэрэв таньд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй), Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

ЭСЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, мөн ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, мөн (02)798-3464 утсаар холбогдож санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.

Categories
мэдээ нийгэм

Зах болон банкуудын ажиллах цагийн хуваарь

Томоохон зах, худалдааны төв, банк болон банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ

Коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийг мөрдөж байгаа юм.

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх нийтээр амрах амралтын өдөр билээ. Ихэнх банкууд 24-26-ны өдрүүдэд ажиллахгүй ба энэ үеэр зарим нэг салбар нь ажиллах аж.

Хаан банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Голомт банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна. Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Төрийн банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
Хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд амарна.

Хас банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

Худалдаа хөгжлийн банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна. Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.

Ариг банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна.

Нисэхийн салбар 24 цаг ажиллана.

Капитрон банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Улаанбаатар хотын банк: Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

  • Бөмбөгөр худалдааны төв хоёдугаар сарын 23-ны 09:00-20:00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.
  • Нарантуул болон Баялаг-Ундраа худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
  • Хүчит шонхор худалдааны төв нь хоёрдугаар сарын 23-ны 06:00- 14:00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
  • Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.
Categories
мэдээ нийгэм

Маргааш УОК хуралдана

Image result for Онцгой комисс

Улсын Онцгой комисс маргааш хуралдана. Мөн ЭМЯ өдөр бүр 11.00 цагт олон нийтэд нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгч байгаа. Иймээс иргэдийг баталгаажсан эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт зургаан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Визний хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн виз шууд сунгагдана

Image result for korea visa

БНСУ-ын Хууль зүй яамны шийдвэрээр тус улсад түр оршин суух хугацаа нь дуусаж байгаа иргэдийн визийг 2020 оны 4-р сарын 30 хүртэл сунгах болсон. Визний хугацаа дуусаж байгаа гадаадын иргэн заавал Цагаачлалын албанд очих шаардлагагүйгээр шууд сунгагдах юм.

Categories
мэдээ нийгэм

​Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна

Богдхан уулын Дархан цаазат газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бүрэлдэхүүнээрээ Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хоёрдугаар сарын 24-ний өглөөний 04.00 цагаас эхлэн ажиллаж байгаа аж. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А-6 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт хөл хорио тогтоосон тул 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Богдхан уулын дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон. Тиймээс Жаргалант, Нүхт, Арцат, Хийморийн овоо, Зайсан, Залаат, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төр хурхын амуудаар хүн нэвтрүүлэх байхад хяналт тавин ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын сургалтын төвийг тусгаарлах байр болгоод байна

Орон нутгийн амралт сувиллыг тусгаарлах байраар ашиглана

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаас шаардлагатай тохиолдолд орон нутгийн амралт сувиллын газруудыг тусгаарлах байр болгох орчин нөхцлөөр хангах шийдвэр гаргасан байна. Одоогоор Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын сургалтын төвийг тусгаарлах байр болгоод байгаа аж. Энд уржигдрийн онгоцоор Тэгү хотоос ирсэн солонгосын зургаа, монголын 17 иргэнийг тусгаарлаад байгаа юм. Эдгээр хүмүүст өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй ч халдварын голомтот бүс нутгаас ирсэн тул түр хугацаанд хяналтад байлгахаар болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хэргийн газраас зугтсан жолоочийг илрүүлжээ

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Хоёрдугаар сарын 24-ний 21.10 цагийн орчимд Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд улсын дугаар тодорхойгүй марк автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж, гэмтээн, хэргийн газрыг орхин явжээ. Улмаар явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан аж. Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хэргийг газрыг орхиж явсан жолоочийг олж тогтоосон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг хариуцлага тооцсон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ.

Сануулахад, тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08.00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08.00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна.

Иймд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна. Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.