Categories
мэдээ нийгэм

41 настай иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гал алдаж амиа алджээ

Өнгөрсөн арванхоёрдугаар 26-ны 22:00 цагийн орчимд орон сууцанд 41 настай иргэн угаартаж нас барсан хэрэг гарсан.

Тодруулбал, . Мэдээллийн дагуу шалгахад 41 настай иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэртээ очиж, зул өргөх гэж байгаад гал алдан, улмаар угаартаж амиа алдсан байжээ.

Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ж.Чинбүрэн ажлаасаа чөлөөлөгджээ

Image result for Чинбүрэн

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн 2019 оны XII сарын 31-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна. Түүний оронд АШУИС-ийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон бололтой.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг нэг өдөр товлохоор тусгасан

ИТХ-ын сонгуулийг тавдугаар сарын 1-нээс өмнө товлоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

Тэрбээр “Ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг нэг өдөр товлохоор тусгасан. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагуудын зардлыг тухайн байгууллагын төсвийн зардалд тусгахаар болсон. Тухайлбал, үүнд цагдаа, онцгой байдал, улсын бүртгэлийн байгууллагууд хамаарна. Бүх төрлийн сонгуулийн сурталчилгааны зардлыг багасгаж байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш 22 хоногт сурталчилгаа хийх өөрчлөлт оруулсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргах зохицуулалт нэмсэн. Цахим орчинд сурталчилгаа хийх болон сурталчилгааны самбарын стандартын талаар тусгасан” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Сурталчилгааны хугацаа 22 хоног байгаа нь их байна. Хуучин 15 хоног байсан. Сонгогчдын шилжилтийн хөдөлгөөнийг хориглох хугацаа 60 хоног байгаа нь урт байна. Аравдугаар сарын 10-ны үеэр сонгууль явууллаа гэхэд наймдугаар сарын 10-ны үеэр шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь. Харин 8-9 дүгээр сарын үед хичээл, сургуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн их байдаг. Тиймээс шилжилт хөдөлгөөний есдүгээр сарын 10-ны үеэр хаах нь зүйтэй” гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

АН-ын дарга С.Эрдэнэ тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ

Image result for с.эрдэнэ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр, “Тэтгэврийн зээлийг тэглэх нь ахмадуудад хүрсэн сайхан мэдээ хэдий ч ҮАБЗ тооцоо, судалгаагаа хэрхэн хийсэн нь тодорхойгүй байгааг дурдаад, ҮАБЗ бол зөвхөн зөвлөмж хүргүүлдэг болохоос шууд шийдвэр гаргаж, хууль батлахгүй гэжээ. Мөн “Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шийдвэрээ танилцуулахдаа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай зөвшилцсөн байх. Гэхдээ 2020 оны улсын төсвийг батлах үед тэтгэврийн зээлийг тэглэх талаар огт яриагүй. Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд улсаас арилжааны банкуудад мөнгө өгнө гэсэн үг. Энэ мөнгийг өгөх Салхитын мөнгөний ордыг хэзээ ашиглаж эхлэх, тус ордын нөөц, үйл ажиллагааны зардал, ашиг зэргийг нарийн тооцох хэрэгтэй. Эхний ээлжинд ирээдүйд Тэтгэврийн даатгалын сангаа хэрхэн баяжуулах талаар ярих нь зөв” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урамшууллаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн А/1374 дүгээр захирамжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналт шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин сайтар зохион байгуулж ажилласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороо, албан тушаалтныг шагнаж, мөнгөн урамшуулал олголоо.

Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлсэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн зохицуулагч Д.Алдартүшиг, их эмч Б.Бат-Ирээдүй, В.Цэрэнхүү, жолооч Л.Батмөнх, Ж.Мөнхжаргал, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч Д.Оролзод, сувилагч Г.Гантогтох, Б.Чулуунцэцэг нарыг шагнаж урамшуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүллээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5,232 алба хаагч, 1,269 аврах, гал унтраах автомашин (давхардсан тоогоор)-тайгаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 21, обьектын гал түймрийн 20, нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тухайлбал,

  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан зам, тээврийн ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Г (47 настай, эмэгтэй)-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаархорооны нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн “Дэйвүү” загварын автомашины чиргүүлийн /6 тн/ сав цоорч шатахуун асгарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн нийт 20 албан хаагч 12 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж асгарсан шатахууныг саармагжуулан аюулгүй болгож, жолооч Д (47 настай, эрэгтэй)-ын зүүн гарын 4 хуруу хөлдсөн байсныг анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлсэн байна.
  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Эрдэнэцагаан сумын нутагт дэвсгэрт 10 хүн, Хэнтий аймгийн Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Галшар, Мөрөн, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 20 хүн малдаа яваад, мөн автомашинтай сум, орон нутаг хооронд зорчих үедээ төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан тухай дуудлагаар тус аймгуудын Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж нийт 30 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.
  • Мөн Сүхбаатар аймгийн Асгат суманд 12 хүнтэй, 1 автомашин, Уулбаян суманд 2 хүнтэй, 1 автомашин, Эрдэнэцагаан суманд 3 хүнтэй, 1 автомашин, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2 хүнтэй, 1 автомашин, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1 хүнтэй, 1 автомашин нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 автомашинаар зорчиж явсан 20 хүн цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газар ажиллаж тусламж үйлчилгээ үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг авч эхэллээ

Image result for ХХОАТ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. 2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Бүрдүүлэх материалын жагсаалт ЭНД

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнууд II сарын 15-ныг дуустал хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой

Image result for атг

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Үүргийн дагуу албан тушаалтнууд өнөөдрөөс эхлэн II сарын 15-ныг дуустал Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

Гэр хорооллын 220,000 өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах Засгийн газрын шийдвэрийн дагуу 2019 оны сүүлчээр эхний ээлжийн 50,000 угаарын хий мэдрэгч ирж байгаа талаар албаныхан мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгчийг суурилуулах бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааврыг хүргэхээр болжээ.

Угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-аас захиалан авахаар гэрээ хийсэн. Үнэ, чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн угаарын хий мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэртэй бид шууд гэрээ хийж байгаа. Монголд угаарын хий мэдрэгчийн стандарт батлагдаагүй байдаг. Тиймээс олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулдаг байгууллагад хандсан. Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг НЗДТГ-аас БНХАУ-д суудаг төлөөлөгчөөр дамжуулаад тухайн үйлдвэрлэгчтэй шууд харилцаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

С.Даваасүрэн: Өнгөрсөн шөнө угаарын хийн хордлогын шинжтэй 22 хүн ирсэн

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод шахмал түлштэй холбоотой зургаан дуудлага ирсэн. Үүнээс 22 хүн хордлогын шинжтэй ирснээс 13 насанд хүрсэн хүн, 9 нь хүүхэд байсан гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээллийн эхэнд онцлов.

Мөн тэрбээрНМХГ-аас холбогдох байгууллагуудтайгаа хамтран 2019 онд нийт 5,450 объектод хяналт шалгалт хийж, 1,949 мэдэгдэл зөвлөмж хүргэсэн. Мөн түүхий нүүрс хэрэглэсэн гэх 71 зөрчил гарч, 106.5 тонн нүүрсийг битүүмжилж, оны өмнө “Амгалан дулааны станц” болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажилласан” гэв.

ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Ж.БатбаярАгаарын бохирдол өмнө нь үлэмж их байсан. Энэ жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үнэ дүнд агаарын бохирдол бус агаарын чанарын талаар ярьдаг жил болж байгаад баяртай байна. Арванхоёрдугаар сарын 31-нд агаарын чанарын индекс бага бохирдолтой байсан. Ойрын үеийн цаг агаарын нөхцөл байдлаас харахад агаарын бохирдол харьцангуй хэвийн түвшиндээ байхаар байна” гэлээ.