Categories
мэдээ нийгэм

“Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчнийг дунд зэргийн эрсдэлтэй гэж дүгнэв

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг ажиллаж, одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлээ.

Эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээний дүнд үндэслэн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн цаашид авах арга хэмжээний чиглэлээ гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Тарагт суманд үхэр галзуурч хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Хашаат” гэдэг газар малчин “Ж”-ын 1 үхэр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Тус сумын Засаг даргын захирамжаар 12 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон. Нийт 387 мал, амьтныг вакцинжуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтын бүртгэл маргааш хаагдана

НӨАТ-ын төлбөрийн 2019 оны баримтыг бүртгүүлж дуусахад нэг хоног үлдлээ.

Тодруулбал, Е баримтыг бүртгүүлэх хугацаа маргааш буюу нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар тасалбар болно. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм байна.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс иргэд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгахыг сануулж байна.

Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна.

Иргэд НӨАТ-ын суутган төлөгч хувь хүн, ААН, байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа Е баримт системд бүртгүүлж, төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтын урамшууллыг дараа оны нэгдүгээр улиралд авдаг. Тэгвэл энэ 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болоод байна. Нэг ёсондоо тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

Еbarimt-ын бүртгэлтэй холбоотой мэдээллийг нийслэлд Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, хөдөө орон нутагт харьяа татварын албанд хандан авахыг мэдэгдэж байна.

Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43.714 иргэн байгаа аж. Тэдний гар утасны Е баримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлжээ. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд мөн нэгдүгээр сарын 8-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлах ёстойг татварын байгууллагаас сануулж байна.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг бөгөөд уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой юм байна. Одоо НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болж буй учир иргэдийг худалдан авалт бүр дээр Е баримтаа нэхэн авч байхыг сануулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ-наас амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмж гаргалаа

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Зөвлөмж:

  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
  • Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
  • Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
  • Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
  • Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
Categories
мэдээ соёл-урлаг

Италийн удирдаач Стефано Салватори “Богема” дуурийг удирдана

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлж байна.

Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори энэ сарын 7-нд Монголд ирээд 11, 12-нд 17:00 цагт “Богема” дуурийг удирдан тоглуулна. Италийн удирдаач Монгол Улсад ийнхүү дөрөв дэх удаагаа ирж, тоглолтод оролцох юм. Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартөвшиний урилгаар Стефано Салватори 2016 онд анх ирж, бие даасан тоглолтынх нь симфони найрал хөгжим удирджээ. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулснаар удирдан тоглуулсан. Гурав дахиа 2018 онд ирж УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнараны уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтыг удирджээ.

Categories
мэдээ спорт

Монголын 2 тамирчин Эрхүү хотноо алт, мөнгөн медаль хүртжээ

ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулсан “Горы Байкала” клубын 2020 оны мөсөн авиралтын нээлтийн тэмцээн нэгдүгээр сарын 5-6-нд амжилттай болж шилдгүүдийг тодруулсан талаар Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Энэхүүтэмцээнд Монголын уулчдын үндэсний холбооны Улаанбаатар аялагч клубын тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр, Монголиан экспедишн компанийн тамирчин спортын дэд мастер Д.Отгонхүү нар амжилттай оролцсон байна.

Тухайлбал, хурдны төрөлд: Ч.Мандахбаяр нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртсэн бол Д.Отгонхүү хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болжээ. Мөн техникийн төрөлд: Д.Отгонхүү гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртэж, Ч.Мандахбаяр дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бичигтэн”-үүд тодров

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв. Цаашид “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийг санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг уриаллаа.

“Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд:

“Мэргэжлийн багш нар”-ын ангилал

1- р байр: Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа

2- р байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон – Эрдэнэ

3- р байр: Хөвсгөл аймгийн “Сод эрдэм” сургуулийн багш Б.Алимаа

Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн

– Нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор

“Насанд хүрэгчид”-ийн ангилал:

1- р байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор

2- р байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан

3- байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр

Тусгай байр:

-БСШУСЯ -ны мэргэжилтэн Д.Наранзул

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай

“Сайхан бичигтэн анги” ангилал:

1- р байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9а анги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил

2- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д анги. Бэлтгэсэн багш: Б. Сүлдбаяр

3- р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д анги. Удирдсан багш: Б.Анхбаяр

“Бүтээл”-ийн ангилал

1- р байр: Хөвсгөл аймаг. Жаргалант сум. Ахмад багш Д.Сайнтогтох

2- р байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг

3- р байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл

Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9в ангийн сурагч Ч.Өнөрзаяа,

– Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэнэбаатар

“Уран бичлэг:

1- р байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/

2- р байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/

3- р байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/

Тусгай байр: О.Энх – Од /чөлөөт уран бүтээлч/

– Т.Хүмүүжилт /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/

Сурагчид”-ын ангилал:

1- р байр: Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо,

– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б. Амарзаяа,

2- р байр: Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун,

– Нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин,

3- р байр: Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б. Хүслэн

– Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ

Тусгай байр:

– Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11б ангийн сурагч Г. Эмүжин,

– Дорнод аймаг. Хэрлэн сум. “Шинэ хөгжил” сургуулийн 9б ангийн сурагч Т. Оюунзул,

– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э. Номин,

– Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. “Мэргэд” сургуулийн 2б ангийн сурагч Э. Хонгорзул

12-р ангийн сурагчид” ангилал

Тэргүүн байр: Дундговь аймаг. Сайнцагаан сум. “Хүмүүнлэг” сургуулийн 12б

ангийн сурагч Э. Энхзул,

– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н. Батчимэг,

– Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Ө. Сайнцэцэг,

– Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12в ангийн сурагч Б. Зэсмаа,

Нэрэмжит шагналтнууд:

Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн БСУГ-ын хамт олон.

Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8-ын “В” анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг.

Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан: Архангай аймаг. Хайрхан сум. 10-ын “А” анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар.

МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10-ын “А” анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа.

“Монголын сайхан бичигтэн” уралдаан нь 12-р ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг юм. 2019 оны улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар гурав дахь жилдээ дэмжин хамтран ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал

Image result for Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт

Хувь хүний орлогын албан татварын 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхэлсэн ба 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгоно. 2019 оны тайлан хүлээн авч байгаа учир үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 онд болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх ба 2006 онд батлагдсан хуулийн дагуу орон сууц худалдан авсан буюу барьсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг чөлөөлүүлж 3.0 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна.

Жич: Бүрдүүлэх материалын жагсаалтад байх Иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд дээр ирээд ХУР системээс авах боломжтой тул иргэд заавал авчрах шаардлагагүй.

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
  3. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
  4. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт/
  5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
  6. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

АШИГЛАЛТАД БАЙСАН ОРОН СУУЦЫГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАН АВЧ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
  3. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
  4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
  5. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ОРОН СУУЦ БАРЬСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
  3. Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/
  4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
  5. Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
  3. Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

ТӨРСӨН БУЮУ ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт / Сургалтын төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /
  4. Суралцагчийн сургуулийн тодорхойлолт
  5. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт

ӨӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх /
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
  4. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос УИХ-ын зарим гишүүн, ЗТХЯам Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд хот хооронд явуулах компанийн тоо, давтамжийг нэмэхийг эсэргүүцэж байгаа аж.

Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан.

Энэ тухай Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлэхдээ “Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Өнөөдөр хот хоорондын 70 гаруй чиглэлд 67 аж ахуйн нэгжийн 1,300 гаруй жолооч, 800 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт нийт 5,000-6,000 хүнийг улсын хэмжээнд тээвэрлэдэг.

Харин УИХ-ын зарим гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар зорчигчдын нэрийг барьж, авто тээврийн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, хот хооронд явах нийтийн тээврийн давтамжийг нэмэхээр болоод байна.

Гэтэл одоогийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан бөгөөд Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус сул зогсож байна.

Өөрөөр хэлбэл, нэг жолооч сард ердөө 1-2 удаа л зорчигч тээвэрлэх төдий байгаа юм.

Ийм байхад хот хоорондын зорчигчдын нэрийг барьж, явах давтамжийг нэмэх гэж буй энэ асуудлыг нийт тээвэрчид бид эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 онд хот хоорондын нийт 87 чиглэлийг баталсан байдаг. Гэтэл өнөөдөр 68 гаруй чиглэлд нь л автобус тогтмол үйлчилж байгаа бөгөөд цаана нь чиглэлүүд сул байсаар байгаа юм.

Сул чиглэлүүд байсаар байхад хэр туршлагатай нь мэдэгдэхгүй компаниудыг Увс, Баян-Өлгийн чиглэлд нэмэлт давтамжаар явуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна.

Тиймээс бид эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоохыг шаардаж хэвлэлийн хурал хийж байгаа” гэдгийг нэмж хэлэв.

“Газрын Од” компанийн захирал н.Энхбат “2016 оноос хойш хот хоорондын нийтийн тээвэрт 20 гаруй аж ахуйн нэгж нэмэгдсэн. Зорчигч урсгалын тооцоогоор жилд хот хооронд зорчигчийн тоо 200 мянгаар л нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 2018 онд бид хот хооронд давтагдсан тоогоор 3.2 сая хүн тээвэрлэж байсан бол аж ахуйн нэгжийг нь 1/3-ээр нэмэгдчихээд байхад зорчигчийн тоо нь 200-хан мянгаар нэмэгдсэн.

Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр компанийн 40 гаруй тээврийн хэрэгсэл, 100 гаруй жолооч долоо хоногт өдөр бүр нэг гаралттайгаар хот хооронд үйлчилж байна. Тэдгээр автобусны нэг риссийн суудал ашиглалт 90 хувьтай байх ёстой байтал 58-61 хувьтай байгаа бөгөөд компанийнх нь парк ашиглалт нь 31 хувь байна.

Энэ нь нийт 300 гаруй автомашины 100 гаруй нь л гэрээгээр үйлчлээд бусад нь сул зогсож байна гэсэн үг.

Зорчигчийн тоо нь нэмэгдэхгүй байхад аж ахуйн тоог нэмнэ гэдэг нь одоо явж байгаа жолооч нарын өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг” гэсэн юм.

Монголын авто тээврийн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвсамбуу “Авто тээврийн салбарт төрийн бодлого алдагдсанаас болж ийм хууль бус зүйл хийгдээд байна.

Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулж эрх бүхий албан тушаалтнууд хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаанд оролцож байгааг эсэргүүцэж байна.

Мөн бид эндээс гараад ЗТХЯ-д очиж, албаны хүмүүстэй уулзахаар боллоо. Учир нь 2016 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яам дөрвөн сайдын нүүр үзэж байгаа бөгөөд авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна

Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч доктор, профессор П.Бямбацэрэн тус мэдэгдэлдээ Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монголын ахмадын холбоо төр засгаасаа дараах зүйлсийг хүсэж байгаа юм.

  • Тэтгэврийн зээлийг тэглэх нь нэг хэсэг ахмадуудын амьжиргааг түр зохицуулсан өрөөсгөл асуудал тул ахмад настнуудын тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолдцоог шинэчлэх бодитой арга хэмжээ авах.
  • Тэтгэврийн зөрүүг арилгах талаар үе үеийн төр, засгийн газраас бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч дорвитой арга хэмжээ аваагүй тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна. Иймд 70 ба түүнээс дээш настай 78 мянга орчим ахмадуудын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгах, 150000төгрөг сар бүр зөрүүд нь олгохоор жилдээ 140 гаруй тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж өгөх.
  • Ахмад настнуудын өдөр бүрийн амьжиргааны орлого болох тэтгэврийг зогсоож, амьдралын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 3 хүртэлх сарын тэтгэврийг хүүгүйгээр урьдчилан авдаг хуулийн зориулалттай болгох.
  • Байгалийн баялагыг тэгш, шудрагаар хуваарилах зарчмыг бодолцон их бага зээлтэй хүмүүст ялгаварлал, ашиг хонжоо, сөрөг үр дагавар гаргахгүйгээр 6 сая хүртэл төгрөгийн зээлийн өрийг тэглэхээр шийдвэрдлэх.
  • Ахмад настай иргэн бүрт адил тэгш шийдвэрлэх зарчмаар олон талаас сайтар нягтлан оновчтой шийдвэр гаргаасай хэмээн МАхХ-ны удирдах зөвлөл хүсэж байна.

У.МӨНХ-ЭРДЭНЭ