Categories
мэдээ нийгэм

Гэр, албан тасалгаа, өрөө байрны агаарт спирт гэх мэт элдэв зүйл цацаж болохгүй

Сүүлийн үед сошиал ертөнцөөр тархаад буй, мөн иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулж байгаа зарим зүйлд тодруулга болгон дараах зөвлөмжийг НЭМГ-аас хүргэж байна.

  • Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг 2 цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
  • Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, томуу болон амьсгалын замын өвчтэй хүмүүс бусдад халдвар тараахгүйн тулд зүүвэл илүү зохимжтой.
  • Гарын ариун цэврийг сайтар сахих. Автобус, галт тэрэг зэрэг олон нийтийн газраар явах, гэртээ орж ирсний дараа, хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, ам, хамраа цэвэрлэсний дараа заавал гараа савантай бүлээн усаар сайтар угаана. Нүд, хамар, ам загатнасан тохиолдолд гараа угаасаны дараа нүүрэндээ ойртуулна.
  • Гэр, албан тасалгаа, өрөө байрны агаарт спирт гэх мэт элдэв зүйл цацаж болохгүй. Энэ нь агаар хуурайшихаас гадна харшил, багтраа зэргийг өдөөнө. Харин агаар сэлгэлтийг 15 минут тутамд 3-5 минутын турш хийнэ. Гэхдээ өрөөний агаарын хэмийг хэт хүйтрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.
  • Аль болох гэртээ хооллох хэрэгтэй. Хүн бүр өөрийн аяга, халбагатай байхаас гадна бусадтай хоол, хүнсийг 1 таваг аяганаас идэхгүй байх, ус, ундаа, тамхийг хувааж хэрэглэхгүй. Олноор хувааж иддэг (солонгос, хятад хоол гэх мэт) ресторан, хоолны газраар хооллохгүй байхыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ

Image result for Н.Золжаргал

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр нууцын зэрэглэлтэй үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Эрээн хотод Монголын 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлт гаргасан

Image result for Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг,

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа. Хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан чиг үүргийн дагуу Ухань хотоос оюутнуудыг авчирна. Голомтын бүсэд 31 оюутан байгаа. Тухайн 31 иргэнийг авах ажиллагааг хийхэд бэлэн болсон. Хятадын талд ч албан ёсоор мэдэгдсэн. Зөвшөөрөл гармагц иргэдээ авчирна. Мөн Эрээн хотод Монголын 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Бас БНХАУ-аас ирэх бүлэг жуулчны визийг зогсоосон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хоногийн дотор 25 согтуу жолоочийг илрүүлэв

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.29-ний өдөр нийт 272 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 200-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн нөөц алга

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшил хариуцдаг. Улсдаа ганц үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Түүхий эдийн үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужид байдаг тул түүхий эдээ авахад асуудал үүсч байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна. Мөн эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн нөөц алга. Ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгаа. ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана” гэлээ.

Categories
мэдээ спорт

Тэшүүрчин Б.Жалбаа Инсбрукт 56 жилийн дараа хурдаа сорьж аман хүзүүдэв

Австри улсын Инсбрук хотноо болсон Дэлхийн ахмадын өвлийн спортын III наадамд Монголын мастеруудын биеийн спортын хороо /ММБТСХ/-ны баг тамирчид амжилттай оролцоод ирсэн юм.

Тухайлбал, Монголын тэшүүрийн мастеруудын холбоо /МТМХ/-ны ахмад тамирчид Инсбрук хотноо 2020 оны нэгдүгээр сарын 10-19-нд болсон ахмад тамирчдын гүйлтийн тэшүүр, шорт трекийн төрөлд уралдаж, медалийн хур буулгасан байна.

Гүйлтийн тэшүүрийн тэмцээнд спортын мастер 78 настай тамирчин Б.Жалбаа 5000 метрийн зайд уралдаж мөнгөн медаль, ОУХМ Л. Алтанцэцэг 5000 м-т мөнгө, 1500 м-т хүрэл медаль тус тус хүртэв.

Мөн спортын мастер Р.Сарантуяа 5000 м-т мөнгөн медаль, ОУХМ Н.Эрдэнэтуяа 5000 м-т хүрэл медаль, ОУХМ Б.Базарсад 1500 м-т хүрэл медаль хүртэн, манай тэшүүрчид нийт 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа Төрийн далбааг Инсбрук хотын тэнгэрт мандуулав. Анх удаагаа манай МТМХ-ны ахмад тамирчид шорт трекийн төрөлд багаараа амжилттай оролцсон байна.

Ташрамд сонирхуулахад, Одоогоос 56 жилийн өмнө Монгол Улсын баг тамирчид анх удаагаа олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Энэ бол “Инсбрук-1964” өвлийн IX олимпын наадам бөгөөд Монгол Улсаас тэшүүр, цанын спортын төрлөөр баг тамирчид хурдаа сорин өрсөлдөж байв.

“Инсбрук-1964” өвлийн олимпын наадамд Монголын тэшүүрийн шигшээ багийн тамирчнаар оролцсон өдгөө 78 настай Б.Жалбаа ийнхүү 56 жилийн дараа Инсбрук хотын мөсөн талбайд дахин уралдаж мөнгөн медаль хүртсэн нь ховорхон тохиох онцгой үйл явдал болж спортын түүхэнд бичигдэж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн ​Н.Номтойбаяр: Би гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө

Image result for номтойбаяр

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 30 нь түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ. Олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслийг батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй аж. Ингэснээр нууц санал хураалт хүчингүйд тооцогджээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өчигдөр МАН-ын удирдлагууд, хяналтын хороон дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйя гэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Би өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болсон. Мөн хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье.Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй” хэмээн мэдэгдэв.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар: Орон нутгийн сонгуульд ирцийн босгогүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Орон нутгийн сонгуулийн хуулийн онцлог юу вэ?

-Энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль хэд хэдэн онцлогтой. Аймаг, орон нутгийн сонгуулийн нөхөн болон дахин санал хураалт явуулдаггүй байсан. Үүнд цэг тавьсан. Жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногт нөхөн болон дахин сонгуулийн санал хураалтыг улс орон даяар явуулахаар боллоо.

Энэ удаагийн сонгууль ирцийн босгогүй сонгууль болж байна. Иргэд өөрсдөө хариуцлагатай оролцох ёстой. Сонгуулийн соёл тогтсон орнуудад ирцийн босго тавьдаггүй. Цагийн хуваарьт онцлог зохицуулалт оруулж ирсэн. Өглөө 07:00 цагт эхэлж, 20:00 цагаар санал хураалтыг дуусгавар болгохоор хуульчилсан. Ажиглагчид манай улсыг хамгийн орой сонгуулиа хаадаг улс гэдэг. Манайтай ойр нь Канад улс цагийн гурван бүсчлэлтэй. Орон нутгийн сонгууль намар орой болдог. Орой болохоор архи дарс тараах зэрэг бусармаг үзэгдэл байдаг. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчлөлтэй хуулийн этгээдийн захирал, дэд захирал, ТУЗ-ын дарга нар наймдугаар сарын нэгэнд ажлаа хүлээлгэж өгөхөөр хуульчилж байна. Энэ нь бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулахтай холбоотой заалт.

-Орон нутгийг улс төрөөс ангид байлгах талаар ямар заалт орсон бол?

-Орон нутгийн сонгуулийг улс төрийн сонгууль гэдэг шинж чанараа гээх хэрэгтэй. Намуудыг нэр дэвшүүлэхийг хориглох, уул уурхайн бизнес эрхэлдэг компаниудаас нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал орж ирж байсан. Цаашдаа энэ хувилбар хэрэгжих вэ?

-Хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Сонгуулийн дүн мэдээг будилаантуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, төрийн албанд ажиллахыг гурван жил хүртэл хугацаагаар хориглоно.

Categories
мэдээ нийгэм

Төрийн золголт, нутгийн, байгууллагууд олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шйидвэр гаргалаа

БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн цөөнгүй оронд тархаад буй коронавирусийн халдвар авсан 7711 тохиолдол бүртгэгдэн, 170 хүн нас барж, 124 иргэн эдгээд байгаа билээ. ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл шуурхай хүргэн, иргэдийг сэрэмжлүүлсээр байгаа. Хэдийгээр Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй ч Цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа.

Үүсээд буй цаг үеийн асуудлаар Монгол Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Цагаан сарын үеэр болдог Төрийн золголт, нутгийн зон олон, байгууллагууд, олноороо Цагаан сар тэмдэглэхийг хязгаарлах шйидвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэв

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор .

Ун шалгалтын үеэр Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа 12-568 тоотод нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулдаг иргэн “Г” зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шалгуулж, хариуцлага тооцуулахаар материалыг шилжүүллээ.