Categories
мэдээ нийгэм

Шенгений виз мэдүүлэхэд өөрчлөлтүүд оржээ

Image result for шенгений виз

2020 оны 2-р сарын 2-ны өдрөөс шинэчдэгдсэн Шенгений визийн кодекс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Богино хугацааны/шенгений виз мэдүүлэхэд дор дурьдсан өөрчлөлтүүд орсон болохыг уламжилж байна. Үүнд:

  • Шенгений визийн маягтанд хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу.
  • Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны хүүхдийн визийн хураамж 35 евро байснаас 40 евро болж харин 0-6 насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжинд өөрчлөлт ороогүй болно.
  • Виз мэдүүлгийн өргөдлийг зорчихоор төлөвлөсөн өдрөөс 6 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой болж байгаа болно. (Визийн кодексийг шинэчлэн найруулааагүй байхад 3 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой байсан) Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 15 хоногийн өмнө виз мэдүүлнэ. Хэрэв дээрх хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс визийн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болно!!!
  • 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсад богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүн Улаанбаатар хот дахь Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлэх эрх нь хэвээр үлдэж байгаа болно. Мөн дипломат/албан паспорт эзэмшигчид, төрийн/албан айлчлалын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас нэн яаралтай зорчих гэж буй виз мэдүүлэгчид урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтэстэй утсаар холбогдсоноор хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүлээн авах боломжтой болно. Шенгений визийн асуудлаар бусад Европын холбооны улсыг төлөөлөн виз мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч ажиллахад БНЧУ болон Европын холбооны холбогдох улстай байгуулсан засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээрийг мөрдөнө.
  • Виз мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгох нь хэвээр үлдэж байгаа боловч шинэчилсэн найруулгаар шийдвэрлэх явцыг нэг удаа хамгийн дээд тал нь 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болж байна.
  • Олон удаагийн нэвтрэх эрхтэй/мулти виз олгох нөхцөл шинэчлэгдэн – 1 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 удаагийн нэвтрэх эрхтэй визээр хууль дүрмийн дагуу 3 удаа зорчсон виз мэдүүлэгчид олгох боломжтой, 2 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан виз мэдүүлэгчид олгох боломжтой, 5 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг сүүлийн 2 жилийн хугацаанд 2 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан тохиолдолд олгох боломжтой болж байна.
  • Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүдийн визийн үйл явцыг хөнгөвчлөх нөхцөл шинэчлэгдсэн болно.
Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа

Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Тодруулбал, төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргав.

Мөн “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулах хүчит бөхийн барилдааныг цуцласан нь анхны тохиолдол боллоо.

Уг барилдааныг 1963 оны туулай жилээс зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат улсын заан цолтойдоо түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны гурван хүүхэд, 20 гаруй хүнийг аварчээ

Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хорооллын 53/9-3 байранд их хэмжээний гал гарчээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, эргүүлийн цагдаа Б.Энх-Амгалан нар түргэн шуурхай ажиллаж галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны гурван хүүхэд болон 20 гаруй хүнийг галын аюулаас аварлаа.

Түүнчлэн

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүсэлтийг хэлэлцэхээр ТББХ хуралдах гэж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр өргөдөлдөө “УИХ-ын дарга Г.Занданшатар танаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүсэлтийг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Бямбадорж: Орон сууцны тухай шинэчлэгдсэн хууль батлагдвал орон сууц ашиглалтын зардал хоёроос гурав дахин нэмэгдэнэ

Засгийн газраас өнгөрсөн 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг СӨХ-оос эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ.

СӨХ-ны нэгдсэн зөвлөлийн дарга Н.Бямбадорж “Орон сууцны тухай шинэчлэгдсэн хууль батлагдвал орон сууц ашиглалтын зардал хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Орон сууцны контор СӨХ-ийн бүх үйл ажиллагааг хийж, орон сууцны СӨХ гадна талбайд мод тарих, орчноо цэвэрлэх юм. Энэ үйл ажиллагааны төсвийг шинээр өргөн барьсан орон сууцны хуулинд тусгаж өгөөгүй байна. Тиймээс энэ орон сууцны шинэчлэгдсэн хууль батлагдах аваас СӨХ буяны байгууллага болно. Мөн уг хуулийн төсөлд СӨХ-ийг байгуулж болно, байгуулахгүй ч байж болно гэж тусгажээ. Тэгэхээр СӨХ-дын зөвлөл болон оршин суугчидтай зөвлөлдөж, орон сууцны тухай шинэ хуулийг батлахыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.

Тус орон сууцны шинэ хуулийн төслийг санаачилсан Улсын их хурлын гишүүн, засгийн газрын сайд барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гишүүнд хандаж СӨХ-ны гишүүд болон оршин суугчдын төлөөллүүд “Орон сууцны тухай хуулиар хувийн орон сууцны компаниудыг цэгцлэх ёстой. 2003 оноос хойш хэрэгжиж ирсэн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дангаар нь засч сайжруулаад бүлэг заалтаар нь нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл өнөөдөр орон сууцны тухай хуульд СӨХ-ны тухай хуулийг хүчингүй болгох гэж байна. Энэ хууль зүгээр нэг эрх мэдэлтэй хүний улс төрийн тоглоом боллоо. Хорин жилийн турш хэвийн үйл ажиллагааг доголдуулснаар оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
мэдээ нийгэм улс-төр

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2020.01.30) Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт нийслэлийн зургаан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны төлөөлөл болсон 80 гаруй төлөөлөгч оролцлоо. Хуулийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.

Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулан байгуулсан. Орон сууцны тухай хууль анх 1999 онд батлагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалтууд нь хуулийн зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдсон байна.

Түүнчлэн 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалт амьдралд нийцэхгүй, хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил маргаан гарсаар байна. Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа боловч ШӨХТГ-т 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний дотор хамгийн их буюу 31.6 хувийг барилга, орон сууц, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах асуудал эзэлж байгаа юм.

СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй байгаа зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна. Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах, мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулж, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх шаардлагыг үндэслэн Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн Орон сууцны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан талаар төслийн танилцуулгад дурджээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд учир дутагдалтай, засаж сайжруулах зохицуулалт олон байгааг дурдаад Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны хуулийг тус тусад нь боловсруулах, иргэд болон СӨХ-ны төлөөллийг оролцуулан дахин хэлэлцүүлэг хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Image result for номтойбаяр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн. Харин нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ч тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авч чадаагүй. Тодорхойгүй нөхцөл ингэж үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан байна. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Санал хураалтын дүн гарсан. Асуудал шийдэгдсэн. Тогтоолын төслийг албажуулах бол хэлбэр төдий зүйл. Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн байна. Хэрэв ийм хүсэлт гаргавал мөн л намын бүлэг, байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ” гэжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэнийхээ дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр /2020.01.30/ болж байна. Тус хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга гэсэн гурван асуудлыг хэлэлцэх товтой.

Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Шинэ коронавирусийн тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байгааг мэдээллийн эхэнд дурдсан. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа гэнэ. Ингэхдээ ЭМЯ-ны болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, тусгаарлах өрөө тасалгааны судалгаа гарган, нийт 995 орыг бэлдээд байгаа аж. Коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг өдөр тутам нутгийн захиргааны байгууллагууд, иргэдэд тогтмол хүргэж байна. Мөн цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмч мэргэжилтнүүдийг сэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн гэнэ. Эм ханган нийлүүлэх байгууллагуудын амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийн хангалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Авто замын шалган нэвтрүүлэх есөн цэгүүдэд эрүүл мэндийн хяналт явуулах боломжийг бүрдүүлж байгаа гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Норвегийн аялагчийн гэрэл зургийн цуглуулгыг Монголд шилжүүлэхээр болжээ

Осло хотын Соёлын түүхийн музейгээс Оскар Мамены зургийн цуглуулгыг энэ ондоо багтаан Монгол Улс руу илгээхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалж буй Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг сонирхуулсан бөгөөд тэдгээрийн дотор Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулга дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн юм.

Энэ үеэр Ослогийн их сургуулийн захирал Свен Стөлэн, Соёлын түүхийн музейн захирал Хекон Глөстад нар “Монгол Улстай холбогдох тэдгээр түүхэн гэрэл зураг баримт сэлт нь соёлын харилцааны томоохон хөшүүрэг болохоос гадна цаашдын судалгааны үндэс суурь болж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Оскар Мамен 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх соёлыг зургийн хальсандаа буулгажээ. Түүний 5000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг 2016 онд Осло хотын нэгэн тосгоноос олдсоны дотор монголчуудтай холбогдох зураг, дурсгал байсан байна.