Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгууль 29 тойрог 76 мандаттай явагдана

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. хуарладаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын нэгнээс тойрог байгуулах, сонгууль явуулах товыг УИХ шийдвэрлэх ёстой. Өглөө МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлаар шийдвэр гаргалаа. Улсын хэмжээнд 29 тойрогт 76 мандат хуваарилна. Орон нутагт 20 тойрог, 52 мандат хуваарилна. Мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуулинд олон мандаттай тойрог байгуулна гэсэн. Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймаг нэг мандаттай байсныг нэмж байна. Нийслэлийн хэмжээнд 9 тойрог 24 мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан тав таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Багахангай, Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хоёр хоёр тойрогт хувааж байна.

Баянзүрх дүүрэгт 360 мянган сонгогч байна. Сонгуулийн 22 хоноггийн хугацаанд хүрч ажиллахад хэцүү.

МАН-ын бүлгийн хуралдаанаар 11 Элчин сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн оруулж ирсэн. МАН-ын бүлэг 9 Элчин сайдыг дэмжлээ. БНЭУ-д Элчин сайдад нэр дэвшсэн н.Бүрэнбаяр гэж хүн 66 настай. Өнөөдөр төрийн албаны хуулиар дээд хязгаар 65 нас хүртэл гэж заасан байгаа. БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Өнөрзаяа гэж хүн мэргэжлийн бус, дипломат албанд ажиллаж байгаагүй хүн байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн үү?

-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн. Хугацаа болоогүй учир бүлэг эргэж ярилцана гэсэн байр суурьт хүрсэн. Санал сонсоод өнгөрсөн.

-Болгарт Элчин сайдаар томилогдох Ц.Цэнгэл нэр дэвшигчийг дэмжсэн үү?

-Цэнгэл нэр дэвшигчийг төрийн албанд олон удаа томилогдсон хүн гэж дэмжсэн.

Categories
мэдээ улс-төр

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээн “Үндсэн хууль ба Үндэсний язгуур эрх ашиг” уриан дор болсон юм. 11 дэх тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, НЗДТГ хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн мэтгэлцээн Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх нь зөв, Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгодог болох нь зөв, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах нь зөв, Шүүгчдийг Ерөнхийлөгч томилох бус батламжлах нь зөв, Үндэсний баялгийн санг байгуулахдаа Норвегийн загварыг баримтлах нь зөв, Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй, Шүүгчийн сахилгын хорооны гишүүдийн талаас илүү хувьд нь жирийн иргэдийн төлөөлөл байх ёстой, Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ нь тэргүүлэгчгүй байх нь зөв зэрэг 15 шийдлийн хүрээнд өрнөлөө.

Тэмцээн 2 өдөр үргэлжилсэн бөгөөд 48 багийн 96 оролцогч оролцож аваргаа өчигдөр /2020.01.26/ тодрууллаа. Тэргүүн байранд “Морал” багийн Ж.Өнөмөнх, Н.Мөнгөнбагана, дэд байранд МУИС-ийн “ Golden Snitch” багийн Б.Гүнболд, Л.Амарзаяа, Гуравдугаар байранд СЭЗИС-ийн баг, тусгай байранд А.Сүхбат, М.Агиймаа нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Увс аймаг өрх толгойлсон аав болон 0-5 насны хүүхэдтэй ээжийн ажлын цагийг багасгажээ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор аймгуудын Онцгой комисс хуралдаж байгаа юм.

Тухайлбал, Увс аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр болж, өрх толгойлсон аав болон 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагч ээжийн ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, 09:00-18:00 цагт хүртэлх ажлын найман цагийг 09:00-16:00 цаг буюу ажлын зургаан цаг байх зэрэг зохицуулалтыг байгууллагууд өөрсдийн ажлын онцлогтоо тулгуурлан шийднэ гэдгийг Увс аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн оношлуурыг хүлээн авлаа

Шинэ Коронавирусын генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн. Энэ оношлуураас өнөөдөр Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өглөө. Уг оношлуур маргааш Монгол Улсад ирнэ.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн хойшиллоо

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгийн Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээг цуцалж, хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларч цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2020 оны 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн Их чуулган хойшлогдлоо

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар ШУА-ийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит Их чуулганыг нэгдүгээр сарын 30-нд хуралдуулахаар тогтоод байсан юм. Гэвч коронавирусийн эрсдэлтэй холбоотойгоор хойшлогдоод байна.

2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэх юм.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн АШУҮИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-д харьяалуулах талаар салбарын тэргүүлэх эрдэмтдийн гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Энэ талаар шат дараатай хэлэлцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж Тэргүүлэгч гишүүд үзлээ.

Categories
мэдээ нийгэм

14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шийдвэрийг үл тоож Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Цэнд-очир “Засгийн газрын шийдвэрийн дагуу Элчин сайдын газраас нь ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас хичээллэсэн гэх тайлбарыг сургуулийн захиргаа өгсөн. Өнөөдрөөс энэ сургууль хичээллэхгүй. Бид Оросын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй холбогдохоор ажиллаж байна” гэв.

Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 7012-0000 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярын асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Бүлгийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үү?

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг сонсоод эцсийн шийдвэрээ гаргана. Маргааш хуваарийн дагуу Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэнэ.

-Нэг мандаттай тойргийн мандатын тоог нэмэх асуудал маргаан дагуулж байна?

-Аймгуудын хувьд өмнөх тойргууд мандат болоод явна. Энэ удаагийн сонгуулийн хуульд олон мандаттай, томсгосон тойрог гэж оруулсан. Тиймээс нэг мандаттай нэг тойрог байж болохгүй.