Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спортоор тэргүүлэгч нэг ангийнхан

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн “Бизнесийн сургууль”-ийн Нягтлан бодох бүртгэлийн гуравдугаар курсийн хоёрдугаар ангийнхан уригдлаа.

ЯГ ҮНЭНДЭЭ БИД ОЮУТАН БАЙХ ДӨРВӨН ЖИЛИЙНХЭЭ НЭГ ЖИЛИЙГ БИЕ БИЕНЭЭ МЭДЭХГҮЙ ӨНГӨРӨӨСӨН

Тэд 2017 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн нэгдүгээр курсэд элсэн орж, суралцахад нэг анги гэсэн ойлголт байгаагүй аж. Учир нь МУИС-д шинээр элсэгчид тодорхой нэг мэргэжил бус, сонирхож буй мэргэжлийн хөтөлбөр, харьяалагдах сургуульдаа элсэн ороод, эхний хичээлийн жилд МУИС-ийн ерөнхий суурийн хичээлээс сонгон суралцсаны дараа мэргэжлээ сонгох журамтай. Энэ дагуу оюутнууд ерөнхий суурь бүлгийн хичээлүүдээс эхний жил өөрийн хүсэлтээр сонгон судлаад, нэгдүгээр курсийн төгсгөлд ерөнхий суурийн хичээлийг хэр амжилттай судалснаасаа шалтгаалан мэргэжлээ сонгожээ. Тэд ийнхүү хоёрдугаар курсээсээ эхлэн нягтлан бодох бүртгэлийн тэнхимээр хаяглах болсон аж.

НЭГ ХАМТ ОЛОН БОЛОХОД БИДЭНД ТИЙМ Ч ИХ ЦАГ ХУГАЦАА ШААРДАГДААГҮЙ

Н.Амаржаргал, Б.Мөнх, С.Цээлхам, Н.Мөнхзаяа, Л.Уянга, Б.Банзрагч, Б.Хулан, Э.Мөнгөнтуул, П.Хулан, Б.Биндэрьяа, Б.Гүнж, Л.Номинзул, Б.Анхтамир, А.Итгэлт, Ц.Цэцээсүн, Б.Намуунзул, Д.Пүрэвзул, Т.Үржимбадам, Н.Хулан, Б.Хонгорзул, Б.Ичинхорлоо, Д.Дөлгөөн, Б.Үүрийнцолмон, Б.Болормаа, Д.Жамъян, Э.Цэнддорж, Э.Анударь, П.Нарантуяа, М.Хүслэн, Г.Жүгдэрнамжилмаа, С.Билгүтэй, П.Батзориг, О.Пүрэвдаваа, Г.Энэрэл, Г.Цолмон нар нэг ангийнхан. Анги удирдсан багш нь Б.Болор, ангийн дарга Л.Бат-Оргил аж.

Өмнө нь нэг сургуульд нэг жилийн турш суралцахдаа бие биенийхээ царайг ч харж байгаагүй 36 оюутан нэг ангид хуваарилагдсан нь энэ юм. Анхны ангийн хурал дээр арваадхан хүүхэд ирж, анхны урлагийн үзлэгт 12-уулхнаа оролцож байжээ. Анхандаа нэг нэгнийгээ сайн мэдэхгүй болохоор яаж ангийнхантайгаа дотно болно доо гэж боддог байсныг тэд хэлж байв. Гэвч урлагийн бага наадмын дараа спортын наадам зохиогдоход бүгд идэвхтэй оролцож алт, мөнгөн медаль авч байжээ. Тэр үеэс хойш тэд нэгдэж, жинхэнэ нэг анги болж эхэлсэн гэнэ.

Маш богино хугацаанд нэг нэгнээ сонсож ойлгодог болцгоож, найзалж нөхөрлөцгөөсөн. Нэг хамт олон болоход бидэнд тийм ч их цаг хугацаа шаардагдаагүй. Манай ангид төрөл бүрийн авьяаслаг, идэвхтэй хүүхдүүд байдаг. Тийм ч болохоороо тэмцээн уралдаанд амжилттай оролцож, олон шагнал авч байсан гэдгийг С.Цээлхам онцолсон юм.

Сонирхуулахад, нягтлан бодох бүртгэлийн тэнхим эрэгтэй оюутан цөөтэй, нэг ангид дөрвөөс таван эрэгтэй оюутан суралцдаг бол энэ анги 11 эрэгтэй оюутантай.

Бизнесийн сургууль дотроо нягтлан бодох бүртгэлийн тэнхимийнхэн коллектив сайтай байдаг аж. Тэр тусмаа энэ анги хамгийн авьяаслаг, нийтэч, хамт олонсог, инээд хөөртэй, дуу хууртай анги гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтэй хэлж байв.

Жишээлбэл, Б.Намуунзул, А.Итгэлт нар сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй, Б.Болормаа сагсан бөмбөгийн спортын хоёрдугаар зэрэгтэй. Тэрээр 2017, 2018 онд МУИС-ийн спортын бага наадамд сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, гар бөмбөгийн спортын төрөлд хүрэл медаль, мөн Архангай аймгийн оюутны их наадамд хоёрдугаар байрт орж, шилдэг тоглогчоор шалгарч байсан ажээ.

Мөн Э.Цэнддорж, О.Пүрэвдаваа, Б.Хонгорзул нар гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй. Б.Үүрийнцолмон аэробик, гимнастикийн гуравдугаар зэрэгтэй. Г.Энэрэл 2018 оны “The Voice of Mongolia” шоунд амжилттай оролцож байсан бол Б.Үүрийнцолмон “Miss mongolia-2018” тэмцээний финальд шалгарч байжээ.

Мөн Л.Номинзул сонирхлоороо англи хэлний орчуулга хийдэг. П.Хулан, Н.Хулан нар бүжиглэх авьяастай. Л.Номинзул өнгөрсөн жил анхны уран бүтээл болох “A Fairy bell in the rose gar­den” дуугаа гаргасан. Л.Бат-Оргил 2019 оны Татварын улсын олимпиадад багаараа нэгдүгээр байр эзэлж, Э.Цэнддорж МУИС-ийн бизнесийн сургуулийн теннисний аваргаар шалгарч байжээ. Тэд анги хамт олноороо сургууль болон тэмхимийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсоор иржээ.

Тухайлбал, 2018 оны намар тэнхимийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль, “Оновчтой бүртгэгч” тэмцээнд анги хамт олноороо “Ирээдүйтэй баг хамт олон”, 2019 оны хавар тэнхимээс зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд ангиас хоёр баг орж алт, хүрэл медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль, 2019 оны намар сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль, гар бөмбөгийн тэмцээнээс алтан медаль, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн урлагийн наадамд гутгаар байр, “Оновчтой бүртгэгч” тэмцээнд анги хамт олноороо “Тусгай байр” тус тус эзэлсэн амжилттай.

Тэд шалгалтын үеэр ангиараа сууж, нэг нэгэндээ зааж, туслан шалгалтдаа бэлддэг байна. Мөн МУИС-ийн шинэ номын санд сууж хичээлээ давтахад саруулхан, ширээ сандал хүрэлцээтэй, тав тухтай байдаг талаар оюутнууд дурдсан юм.

Мэдээж хөгжилтэй, дурсамжтай үйл явдал оюутан насанд их тохиолддог. Өнгөрсөн намар Урлагийн үзлэгтэй өдөр тэдний ангийн оюутан Б.Анхтамир гэнэт үсээ хусуулчихсан ирж л дээ. Тэд гайхан яасан талаар нь асуухад тэрээр цэргийн үзлэгт тэнцээд аль хэдийнэ цэрэгт явахаар шийдчихсэн байж. Б.Анхтамир язгуур урлаг төрөлд бүжиглэх ёстой байсан бүжгээ бүжиглэсний сацуу жүжигчилсэн тоглолтын гол дүрд санамсаргүй байдлаар тоглож.

Учир нь жүжигчилсэн тоглолтын гол дүрийн баатар урлагийн үзлэгтээ хоцорч ирж л дээ. Б.Анхтамир нэг ч удаа бэлдээгүй хэрнээ тэр үед ангиараа хүрэл медаль авсан нь тэдний хувьд их дурсамжтай түүх болон үлдсэн талаар залуус хуучиллаа. Б.Анхтамир түүнээс хойш төд удалгүй цэргийн албанд мордож, одоо албан үүргээ сайн хашиж байгаа гэнэ лээ. Ангийнхан нь ч шинэ жилийн өмнөхөн түүнийг эргэж, шинэ оноо хамт тэмдэглэжээ. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, авьяаслаг, авхаалжтай оюутан залуусдаа цаашдын сурлагад нь өндөр амжилт хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Зовлонгоор зоологсод буюу коронавирусийн сургаар монголчуудын үнэн төрх илэрч байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Барилга, инженерийн болон кибер орон зайг халдлагаас хамгаалах мэргэжлийн цэрэгтэй болно” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Японд үйлдвэрлэсэн оношлуурыг Монголд авчирсан тухай “Эмч” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Баян-Өлгий аймгийн малчин И.Серикболын хот руу энэ сарын 23-нд галзуурсан чоно дайрч, эхнэр нөхөр хоёр аюулгүй болгосон тухай мэдээ улс даяар түгсэн. Үйл явдал хэрхэн өрнөсөн талаар эхнэр М.Нургултай хийсэн ярилцлагыг “Цаг үе” нүүрнээс уншиж сонирхоорой.

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ тухай “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

ТЕГ-ын ажилтнууд ОХУ-ын иргэнийг “Мөнгөн ус зарна” хэмээн хуурч дээрэмджээ. Энэ тухай “Баримт, үйл явдал” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Зовлонгоор зоологсод буюу коронавирусийн сургаар монголчуудын үнэн төрх илэрч байна” хэмээн өгүүлжээ.

БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотод суралцаж байгаад хөл хорионд орсон Р.Болорцэцэгтэй хийсэн ярилцлагыг “Үйл явдал” нүүрнээс уншаарай.

“Домогт тамирчин Коби Брайант зуурдаар нас баржээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Агуу эрдэмтдэд тохиолдсон зугаатай түүхүүдийг “Танин мэдэхүй” нүүрнээс хүлэээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад биеийн хүч сайжирна

Аргын тооллын нэгдүгээр сарын 28, Ангараг гариг. Билгийн тооллын 4, цагаан морь өдөр. Өдрийн наран 08:26 цагт мандан 17:44 цагт жаргана. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад биеийн хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

Хэнтий аймгийн засаг дарга аймгийн нутаг дэвсгэр дэх зарим үйлчилгээний газрууд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, согтууруулах ундааг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл худалдаалахгүй байх захирамжийг гаргажээ. Мөн талийгаач охины амьдарч байсан байр, аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Хонгконгоос ирсэн өндөр халуунтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д хүргэлээ

ХӨСҮТ зурган илэрцүүд

Өнөөдөр Хонг Конгийн онгоцоор өндөр халуунтай ирсэн иргэнийг тусгаарлах асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Чингис хаан нисэх онгоцны буудлаас мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бидэнд ирсэн мэдээллээр Хонг Конгийн онгоцоор нэг зорчигч халуунтай ирж байгаа гэсэн ч үзлэгийн явцад нэг биш хоёр зорчигчийн биеийн темпаратур хэвийн хэмжээнээс өссөн байсан нь илэрсэн. Одоогоор Хонг Конгоос ирсэн хоёр зорчигчийг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу тусгаарлан үзлэг хийж байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл бид яаралтай мэдээлэх болно. Харин иргэд болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэн Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Хонг Конгийн онгоцоор ирсэн зорчигчдод нисэх буудлын тусгаарлах өрөөнд үзлэг хийсэн. Нарийвчилсан шинжилгээ хийхээр тусгаарлан ХӨСҮТ рүү авч явсан. Энэ хоёр хүн нь Тайваньд суралцаж байгаад ирсэн хоёр монгол оюутан юм байна.” гэлээ. Мөн Хэнтий аймагт нас барсан охины цогцсоос сорьц авч, дээжийг ХӨСҮТ-д илгээсэн. Бид сорьцийг шинжилж хариу гарсан даруйд нь мэдээлнэ” гэв.

\

Categories
мэдээ нийгэм

Нас барсан охины цогцсоос сорьц авч ХӨСҮТ рүү илгээжээ

Image result for хөсүт

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин нас барсан мэдээлэл гараад байна. Талийгаач охин өнөөдөр өглөө ларингит уушгины хатгалгаа гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Гэвч 17 цагийн орчимд нас барсан тул сорьц авч ХӨСҮТ рүү илгээсэн байна. Энэ талаар тус аймгийн Онцгой комисс дөнгөж сая мэдээлэл өгсөн бөгөөд нас барсан охины онош бүрэн тогтоогдоогүй байгаа багаад Хөх хотоос ирсэн чихэр, жимс идсэн байж болзошгүй тул шалгалт явуулж байгаа юм байна. Мөн өнөөдөр 20:00 цагт Хонконгийн онгоцоор өндөр халуунтай ирсэн иргэнийг тусгаарлан, үзлэг хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргалаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй

Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй юм.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа амралтын өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр илэрхийлсэн. Тэрбээр “Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм. Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон юм.

Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг уламжилж байна. Ийм ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийт та бүхэнд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Өндөр халуунтай иргэнийг тусгаарлах арга хэмжээ авна

Related image

Хонг Конгоос өнөөдөр 20:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух онгоцонд зорчиж байгаа өндөр халуунтай монгол иргэнийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлах арга хэмжээ авах аж. Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв. Манай улсын хувьд одоогоор шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл гаргалаа. Сүүлийн үед титэм вирустэй холбогдуулан олон нийтийг цочирдуулсан худал мэдээлэл ихээр цацагдах болсон. Иймд тус яамны зүгээс худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.