Categories
мэдээ улс-төр

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Ялагдсан нь хөнжилдөө ороод, ялсан нь баяраа тэмдэглээд явдаг

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Аймаг, нийслэлийн сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байна уу. Үүнд хариуцлагатай холбоотой асуудал үүссэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор санал оруулж байна. Сонгуулийн хуультай холбоотой 36 зөрчлийг арилгах шаардлагатай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол 10 мянган хүртэл нэгжээр торгоно гэж байна. Ер нь урьдчилсан мэдээлэл өгдөг, сонгуулийн дүнгийн талаар. Энэ бүхэнд торгоод байх уу?

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-Өмнө нь байсан заалт. Дүнгийн талаар мэдэгдэл хийсэн бол торгоно гэсэн заалт байгаа. Зөвхөн сонгуулийн байгууллага эхэлж мэдээлэх ёстой.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Манай гишүүд болохгүй зүйл яриад байна. Хар машины дүн гарч ирээд, нам тэдэн санал авлаа гээд зарлаж л байсан. Одоо оруулж байгаа зүйлээр бүгдийг нь торгох нь ээ. Ялагдсан нь хөнжилдөө ороод, ялсан нь баяраа тэмдэглээд явдаг. Албан ёсоор СЕХ 2-3 өдрийн дараа гаргадаг. Дараагаар нь СЕХ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Гэтэл урьдчилсан мэдээлэл чинь шийтгэлтэй болох нь. Маргаагүй сонгууль гэж байдаггүй. Тухайлбал, 2008 оны сонгуулиар Ц.Элбэгдорж мэдэгдэл хийж, “7 сарын 01”-нийг бий болгосон. Энэ томъёоллоор ялсан нь ч, ялагдсан ч шийтгэгдэх юм байна. Сонгуулийн дараах үеийн нөхцөл байдлыг эвийн журмаар л шийддэг. 2016 оны сонгуулиар би зуслан дээрээ байж байхад сонгуулийн дүн гарсан. 25 минутын дотор миний дүн гараад дуусчихсан байсан.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаалттай хэлэлцэж байна

Related image

Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна. Хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцож байгаа аж. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор тус асуудлыг хэлэлцээд Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзсэн.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Та хүүхдийнхээ аюулгүй орчинг бүрдүүлсэн үү?

Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

  1. Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь.
  2. Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга.
  3. Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээнэ.
  4. Гэрийн нөхцөлд уксус, ацетон, цайруулагч шингэн болон бусад ахуйн чанартай бодисуудыг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Эдгээр шингэнүүдийн зарим нь устай адилхан өнгөтэй, зарим нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц, тод өнгөтэй байдаг учраас ундаа жүүс гэж андууран ууж залгиснаас хоол боловсруулах эрхтнүүдийг хүндээр гэмтээх аюултай. Иймд эдгээр бодисуудыг хаягжуулж, хүүхдийн нүднээс хол байлгах, хүүхэд гар хүрэх газраас хол байлга, тусгай зориулалтын сав, цоожтой газар байлгах,
  5. Ихэнх цахилгааны осол нь буруу холбосон болон ил задгай цахилгааны утаснаас үүсдэг. Мөн цахилгаан хэрэгслүүдийг уснаас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ВИДЕО:






Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа

Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа.

Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсад тавтай морилохыг хүсээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар өргөн хүрээнд ярилцахаар төлөвлөсөн бөгөөд Хунтайж Хааконыг айлчлалаар ярьсан асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд энэ оны есдүгээр сард Монгол Улсад НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын дунд спортын 19 төрлөөр “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүслээ.

Categories
мэдээ улс-төр

БХ-ын сайд Н.Энхболд: НҮБ-ын зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусгах шаардлагатай байгаа

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгийг БХ-ын сайд Н.Энхболд хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-Өнөөдөр бид химийн зэвсэг болон бүлэгт сум хэрэглэсэн тохиолдолд дайны гэмт хэрэг гэж тооцохоор байна гэж ойлголоо. Энэ талаарх ойлголтыг ГХЯ-наас өгч, мэдээллээр хангах шаардлагатай гэлээ.

БХ-ын сайд Н.Энхболд:

-Энэ талаарх НҮБ-ын зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусгах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна. ГХЯ-наас ирүүлсэн ёстой шинэ мэдээ мэдээлэл, олон улсын хэмжээнд болж байгаа үйл явдлыг тухай тухайд нь хууль тогтоогч, бодлого боловсруулагч нарт өгч байх ёстой хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-НҮБ дээр хэлэлцсэн асуудлаас гадна Монгол Улсын нэгдсэн орсон конвенциудын хэрэгжилтийг бид олон улсын экспертүүд дээр тайлагнаад, нөгөө экспертүүд нь заалт бүрээр зөвлөмж гаргадаг. Гэтэл тэр зөвлөмж ХНХЯ дээр очоод дуусдаг. Гэтэл бодлого гаргах ёстой хүмүүс нь авч чаддаггүй. Тухайлбал, Албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох суурь конвенцийн талаар зөвлөмж өгсөн байдаг. Засгийн газарт өгч байгаа зөвлөмжүүдийг орчуулж амжихгүй бол УИХ-ын Тамгын газарт өгчихмөөр байна. Гол голыг нь УИХ-ын Тамгын орчуулаад гишүүдэд өгөх юм.

Ийнхүү гишүүд уг төслийг хэлэлцэн дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 26.3 тн нүүрс оруулахыг завджээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт шалган нэвтрүүлэх товчоогоор 24-31 УБИ улсын дугаартай Хино маркын ачааны авто машинаар 26,3 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч 26,3 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захын автозамыг урдаасаа хойш нэг чигийн урсгалд орууллаа

БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэл бий болсон. Үүнээс үүдэн

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнээс тодруулахад, “Урд хөршид коронавирусийн халдвар гарсантай холбоотой хүнсээ нөөцлөх гэсэн маш олон тооны иргэн “Хүчит шонхор” болон “Наран туул – 2” захаар үйлчлүүлж байна. Үүнээс үүдэн замын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсч дээрх захуудын зогсоол дүүрсэн. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас найман цагдаа зохицуулагч, гурван автомашинтай өнөөдрийн 08:00 цагаас эхлэн “Хүчит шонхор” захын хоёр чигийн автозамыг автомашинуудын хөдөлгөөн сийрэг болтол урдаасаа хойш нэг чигийн урсгалд оруулах зохицуулалт хийж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагджээ

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.1-д заасныг үндэслэн дараахь ажлын байруудад сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Үүнд, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт зохион байгуулна.

Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Засгийн газрын ХI байрны 1 давхарт “Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд” 2020 оны 02 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хүлээн авна. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас www.csc.gov.mn сайтаар орж хүлээн авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт таван газар хөл хорио тогтоогоод байна

Хэнтий аймагт өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө 14 настай Н өндөр халуурсан байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өдрийн 16 цагийн үед нас нөгчсөн золгүй явдал гарсан. Талийгаачийг коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх хардлага үүссэн учраас сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв руу явуулсан. Сорьцын хариу 72 цагийн дараа гарна гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаач Н-ийн амьдарч байсан орон сууц барилгын ойр орчимд, хоёрдугаар хавьталт байж болзошгүй хүмүүст хөл хорио тогтоож аймгийн хэмжээнд нийтдээ таван газар хөл хорио тогтоогоод байна. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас 34 албан хаагч, 16 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгааг ОБГ-ын дарга дэд хурандаа Н.Чанцал мэдэгдлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урсгал чиглэлүүдийг өөрчилж, байнгын постууд ажиллуулж, орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж талийгаачийн онош тодортол үйл ажиллагаа явуулж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөнийг 72 цагийн дотор гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гаднаас зөвхөн эргэлт оруулж байгаа аж.

Түүнчлэн Чингис хотын хэмжээнд хорио тогтоосон газруудынхаа зураглалыг үйлдэж, бүх сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт чиглэл өгч, багш нарыг утсаар тандалт судалгаа хийлгэх, сумдын дарга нартай онлайн хурал зохион байгуулж, томуу томуу төст өвчний мэдээлэл нэгтгэх, чиглэлээр өнөөдөр дахин хуралдаж байна.

Эх сурвалж: http://khentii.mn/

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь дэлгэрэнгүй танилцлаа

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол энэ удаад сөрөг болон учирч болох эрсдэлд бэлэн байхад түлхүү анхаарч баялгийн сантай болохоор эрмэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтаар, Баялгийн санг үүсгэн байгуулсан түүх, сангийн хөрөнгө оруулалтын стратеги ба менежмент, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, Норвегийн эдийн засагт нефть, байгалийн хийн салбарын орлогын оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар голчлон ярилцлаа. Түүнчлэн Норвегийн Сангийн яам нь Баялгийн сангийн менежмэнтийг хариуцан ажилладаг бөгөөд тус яамны албан тушаалтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүнийг дагалдан яваа төлөөлөгдчийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.

Норвег Улс нь 1969 онд Монгол Улсын адил өөрсдөө хайгуул хийж томоохон орд газруудыг /газрын тосны/ илрүүлсэн бөгөөд 1983 онд баялгийн сан байгуулах санаа гаргаж, 1990 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2007 онд Европын хамгийн өндөр үнэлгээтэй үндэсний баялгийн сан болж, 2019 онд сангийн орлого анх удаагаа их наяд ам.доллар давсан амжилт тогтоосон юм.