Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний 48.39 хувийг бага насныхан эзэлж байна

Томуу, томуу төст өвчин /ТТӨ/-ий харуулдан тандалтын мэдээ энэ сарын 27-ноор гарчээ. Амбулаторид суурилсан харуулдан тандалтыг 01 дүгээр сарын 20-26-ныг /4-р долоо хоног/ дуустал хийсэн байна.

Томуугийн харуулдан тандалтын 4-р долоо хоногт нийт 6482 хүн үйлчлүүлснээс 1215 буюу 18,7 хувь нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 7,1 хувиар өсжээ.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 48,39 хувийг 4 хүртэлх насны хүүхэд, 39,01 хувийг 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Томуу, томуу төст өвчтэй тохиолдлыг насны бүтцээр нь авч үзэж 3-р 7 хоногтой харьцуулахад 0-11 нас 7,5 хувиар, 1 нас 4,3 хувиар тус тус буурсан байгаа бол 2-4 нас 1,8 хувиар, 5-9 нас 2,8 хувиар, 10-14 нас 4,7 хувиар, 15–аас дээш насныхан тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Аймгийн төв Эрдэнэбулган сумын ӨЭМТ-үүдэд ТТӨ-ний өвчлөл амбулаторийн үзлэгт 3-р долоо хоногт 1041 буюу 12.0 хувь байсан бол 4-р долоо хоногт 1254 буюу 35.8 хувь болж өмнөх долоо хоногоос 23.8 хувиар өсжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Австралид очсон Монгол Улсын иргэн коронавирусын халдвараар халдварлаагүй нь тогтоогдлоо

ЭМЯ-наас “2020 оны I сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй шинэ коронавирусын халдвар авсан гэсэн мэдээлэл авлаа. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан. Энэ сарын 25-нд шинэ коронавирус болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан” хэмээн мэдээлсэн. Тэгвэл Австралийн эрүүл мэндийн байгууллагаас 14:40 цагт манай холбогдох байгууллагатай холбогдсон байна. Монгол Улсын иргэн шинэ коронавирусын халдвараар халдварлаагүй, харин уг вирусаар халдварласан хүнтэй хамт нэг онгоцоор тус улсад очсон байна гэдгийг мэдэгджээ. Монгол Улсын иргэн шинэ коронавирусын халдвараар халдварласан гэдэг нь ташаа мэдээлэл байсан байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Image result for ЭХЯ

2020 онд эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төслүүдийг танилцууллаа.

Эрчим хүчний салбарын бодлогын хүрээнд 2020 онд нийслэл болон орон нутагт хэрэгжих томоохон төслүүдийг дурдвал:

  • Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл
  • нэийслэлийн Баянзүрх дүүрэгт шинэ сайжруулсан шахмал түлш барих төсөл
  • Улаанбаатар хотын дулааны IY цахилгаан станцын турбогенератор №2-3-ийг шинэчлэх төсөл
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төсөл
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Улаанбаатар хотын дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
  • Улаанбаатар хотын дулааны II цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт -аар өргөтгөх төсөл
  • Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх
  • Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Таван толгойн цахилгаан станц барих төслийг эхлүүлэх
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
  • Эрдэнэбүрэн-Улиастай чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийг тус тус эхлүүлэх аж.
Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 7-нд болох байсан Төрийн албаны ерөнхий шалгалт хойшиллоо

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны 2 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

МЖБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөл байгуулав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тэмцээний үеэр /2020.01.24-26/ МЖБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийг байгуулав.

Энэхүү зөвлөлийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар ахлах юм. Дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүдээр ҮШБ-ийн дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Цэрэнханд, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон Баруун бүсээс Ю.Баттогтох /Увс аймаг/, Төвийн бүсээс Д.Балжинням /Дархан-Уул/, Хангайн бүсээс Б.Очир /Өвөрхангай/, Зүүн бүсээс Б.Соёлчхүү /Дорнод/ сонгогджээ.

Харин Улаанбаатар хотын хувьд ХУД-ээс Цэвэлмаа, БГД, ЧД-ээс Х.Цагаанбаатар, СХД-ээс Б.Хаштогтох, СБД-ээс Г.Эрдэнэбат, БЗД-ээс Г.Энхбаяр нарыг сонгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “2020 оны I сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй шинэ коронавирусын халдвар авсан гэсэн мэдээлэл авлаа. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан. Энэ сарын 25-нд шинэ коронавирус болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний геологийн алба байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсөлд, Үндэсний геологийн алба байгуулахаар тусгажээ. Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг олонх дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.

АРВАЙХЭЭР, ТАРАГТ БОЛОН ӨЛГИЙ, БУГАТ СУМЫН
ХИЛИЙН ЦЭСЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Image result for номтойбаяр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзлээ. Байнгын хорооны хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 9 гишүүн “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.28) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.

Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 bis дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субьект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм.

Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, асуулт асууж, Н.Энхболд сайдаас хариулт мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил хэлэлцэж буй асуудал болон олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой, эдгээрийн хэрэгжилттэй холбоотойгоор олон улсын мэргэжилтнүүдээс ирүүлсэн зөвлөмжийг тоймлон Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлж байх саналыг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь төслийг дэмжсэн тул энэ санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайныг” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайныг” гэж,29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 29.2 дугаар зүйлийн гарчиг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайн” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайн” гэж тус тус өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Ийнхүү өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгох юм.

Илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын хууль тогтоомжийг нэг мөр нийцүүлэх шаардлага байгааг анхаарч, төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатайг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажлын хэсэгт санууллаа. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хэдий ч эдгээр хуулиудад тухайн асуудльи зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүссэн болно.

Иймд Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчил арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-оргил, Ц.Нямдорж, Л.Болд нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авлаа. Мөн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхээр товлосон тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хаалттай горимд шилжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 24-нд явуулахыг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Энэ техник хэрэгслийг хэдэн сонгуульд ашигласан бэ. Олон мандаттай тойргоор явуулж байгаа. Үүнийг тоолох программчлалыг яаж хийсэн бэ. Хэл амгүй тоолох механизм байгаа юу?

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

-2012 оноос хойш автомат системийг ашигласан. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийг тус бүр хоёр удаагийн, нийтдээ 6 удаагийн сонгуульд ашигласан. Дээрээс нь нөхөн сонгуульд ашигласан. Автомат машины аюулгүй байдлыг ТЕГ, МХХЗГ-ын Мэдээлэл технологийн газрын хамтарсан ажлын хэсэг гардаг. Техникийн хувьд аттестатчилалд оруулсан. Энэ удаагийн сонгуульд ашиглаж болох техникүүдээ ашиглана. Программыг СЕХ-ны Мэдээлэл технологийн инженерүүд хийдэг. Саналын хуудасны файл үүсгэдэг. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт тодорхой болсны дараа файл үүсгэдэг. ТЕГ-ын хяналт дор хийдэг. ТЕГ-ын төрийн тусгай хамгаалалт 24 цагийн хамгаалалтад байлгадаг.

Ийнхүү “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ЗУРГАДУГААР САРЫН 24-НД ЯВУУЛАХЫГ ДЭМЖИВ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараагаар нь“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулиараа хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө товлон зарладаг заалттай. Ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдрийн лхагва гаригт байхаар товложээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны гишүүд дээрх саналыг дэмжсэн юм.