Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Image result for мөс цөмрөх

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байгаа юм.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан гэсэн дөрвөн удаагийн дуудлагаар ажиллалаа.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баянхангай: Монголчуудын хэт хувиа хичээсэн зан эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна

-ХӨЛ ХОРИО ГЭДЭГ ЧИНЬ ХООЛНООС НЬ САЛГАХ ГЭЖ БАЙГАА ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ-

БНХАУ-д коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор манай улсад хөл хорио тогтоочихоод байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд амны хаалт, цэнхэр спирт, гурил, будаа, махнаас эхлүүлээд хүнсний зүйл их хэмжээгээр худалдан авч нөөцөлж байгаа нь нөгөө талдаа хүнсний хомсдол үүсэх нөхцөл болоод байна.

Хэрвээ энэ нь цаашид даамжирвал улс орны эдийн засагт асар их хор хохирол учруулна. Хүнсний томоохон худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ 1,000-3,000 төгрөгөөр огцом өсөөд байна.

“Иргэд ингэж амны хаалт, хүнсний зүйл их хэмжээгээр нөөцөлж, хомсдол үүсгэж байгаа нь гамшиг болоод хөл хорионы тухай мэдлэг дутмаг, хэтэрхий хувиа хичээсэн зантай, нийтийг хамарсан ханиадны талаар ойлголт байхгүй, мэдээлэлд шүүлтүүртэй ханддаггүйг нотолж байна” гэж гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах сургалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Х.БАЯНХАНГАЙ: МОНГОЛЧУУДЫН ХЭТ ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАН ЭРГЭЭД УЛС, ҮНДЭСТЭНДЭЭ АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

“Баян хүрээ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвийн захирал Х.Баянхангайтай ярилцлаа.


-Хөл хорио тогтоочихоод байгааг иргэд арай л өөрөөр хүлээж аваад байх шиг байна. Хүнсний хомсдол үүсгээд, амны хаалт ч олдохоо байлаа?

-Хүнс, амны хаалттай холбоотойгоор үүсгээд байгаа хомсдол энэ бүхэн бол иргэд өөрсдийгөө гадны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж харж болно.

Тэрийгээ хэрэгжүүлж байгаа явц нь бусдыг хүндлээгүй, бусдыг бодоогүй тийм зүйлүүдийг хийж байна. Үүнийг мэддэг, ойлгодог ард түмэн бий. Халуун орон, Африкийн орнуудад өдөр болгон л халдварт өвчин гарч, өдөр болгон шахуу хөл хориотой байдаг газрууд.

Энэ улсуудад “Би, өөрийгөө” гэхээсээ илүүтэй “Бид, хамтдаа” гэсэн өндөр ухамсартай байдаг байхгүй юу. Манай иргэдийн энэ буруу, муйхар үйлдлийг хүчээр зогсоох ямар ч арга байдаггүй юм. Тэгэхээр энэ бүхнийг зөв ухуулан таниулах хэрэгтэй. “Сургуулиудыг амраачихлаа” гэж яриад байна. Хөл хорио юу, амралт уу гэдгийг багш нар нь сурагчдадаа хэлж өгдөггүй.

Эцэг, эхийнх нь ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж нь ажилчдадаа энэ талаар сургалт мэдээлэл өгдөггүй, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлага, захирлууд нь түрээслэгчдэдээ энэ талаар зөв ухуулга, таниулга сургалт явуулдаггүй. Улсын онцгой комисс хуралдлаа гээд л шийдвэрээ гаргаад бүх үйл ажиллагааг нам зогсоочихдог.

Шийдвэрээ гаргасан юм бол дагалдаж сургалт, семинар, ухуулга, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр системтэйгээр яВуулах ёстой. Монгол Улс маань бүхлээрээ энэ бодлогыг хэрэгжүүлэх туршлага байхгүй. Үүнийг бид яаж засаж залруулах вэ гэхээр, ганцхан энгийн арга байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөрт ядаж 30 минутыг ард иргэддээ зориулаач ээ.

Нэг хүний л ярилцлагыг гаргах биш. Ерөөсөө л “Хөл хорио тогтооно гэж юу юм”, “Бид юу хийх ёстой вэ” гэдэг хоёрхон л юмыг ярь. Хөл хорио тогтоохоор ач тус нь юу байдаг вэ гэхээр, өвчний даамжралыг нэвтрүүлэхгүй байх ёстой.

Хоёрдугаарт, хөл хорионы үед бид юу хийх вэ гэдэг дээр маскаа бөөнөөр нь худалдаж авах нь чухал байдаг юм уу гэдгийг ойлгуул. Эсвэл бид гар хөлөө сайн угаагаад айл хэсэхээ болиод, гадуур хүүхдээ дагуулж явахаа болих. Таксинд явдаг аав, ээжүүд гэртээ хариад хүүхдүүдтэйгээ тоглож байгаа. Тиймээс гараа угаах хэрэгтэй.

Хөл хорио гэдэг чинь хоолноос нь салгах гэж байгаа зүйл биш шүү дээ. Бид энэ өвчнийг тусчих юм бол харин жинхэнээсээ хоолноосоо удам угсаагаараа сална. Үүнийг мэдрүүлэх үүднээс ухамсарт нь нөлөөлөх сургалт, сурталчилгаа нэвтрүүлэхгүй болохоор ийм сөрөг үйлдлүүд гараад байна. Бид энэ алдаагаа богино хугацаанд засахгүй бол энэ нь улам бүр даамжирна шүү дээ. Энэ бол дөнгөж эхлэл нь. Нөхцөл байдал улам бүр даамжирна.

-2012 оны арванхоёрдугаар сард “Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал бол ганцхан өдөр болоод л өнгөрсөн үйл явдал. Гэтэл энэ удаагийнх нэг cap үргэлжилнэ. Одоо кг нь 1,100 төгрөг байгаа гурил сарын дараа 10 мянган төгрөг болохыг үгүйсгэх арга алга. Тэгэхээр монголчуудыг коронавирус биш хувиа хичээсэн зан л сүйдлэх нь ээ?

-Өөрөө өөрсдийгөө устгаж байна шүү дээ. Аймшигтай оюуны хомсдол, доройтлоос болж байна. Энэ байдал өөрсдийг нь алж байна. Аптек руу ороод маскыг 50, 100 ширхгээр нь бөөндөж авч байна гэдэг нь тэр хүний хувиа хичээсэн, өөрийгөө бодсон зүйл нь хэт давамгайлж байгааг харуулж байгаа юм. Тэгтэл тэр хүний ард дугаарлаж зогсоо эмгэн адилхан л үр хүүхэдтэй шүү дээ. Адилхан л ач, гучтай шүү дээ.

Ам бүлдээ тавхан ширхэг маск авах гэж дугаарлаж зогсож байхад нь урдуур нь дайраад “Ширхгийг нь 3,000 төгрөгөөр авъя” гээд үнэ цохиод авчихаж байна. Нөгөө ард нь зогсоо эмээ тэтгэврийн хамаг мөнгөө атгаад л зогсоод байДаг. Нийгэмд хүмүүсийн ухамсрын асуудал маш дорой.

Халдварт өвчний ийм тархалттай холбоотой туршлага бага. Улсаасаа авахуулаад иргэд нь туршлагагүй. Бид энэ алдаагаа маш богинохон хугацаанд засах хэрэгтэй.

21 аймаг, 300 гаруй сумтай шилэн кабелиар холбогдсон. Энэ бүхнийг ашиглаад нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрт 30-хан минутыг иргэдэд мэдээлэл өгч, ухамсарлуулахад зориулахад болно. Түүнээс ч илүү минутыг зарцуулах тусмаа сайн. Сая хүртэл би хичээл дээрээ ярьж байлаа.

Стресст ороогүй хүн “Ёоё, стресстчихлээ” гэж хэлэхэд л стресст орчихдог гэж. Бид халдварт өвчний тохиолдлыг илрүүлээгүй байж халдвартай өвчинтэй тэмцэж байна гэсээр байгаад бүгд энэ өвчнийг тусах гээд байгаа юм уу хаашаа юм. Тийм л болох гээд байна.

Монголчууд өөрсдийгөө хэт дөвийлгөж боддог, хэт хувиа хичээсэн зан нь эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна.

-Төрийн мэргэжлийн байгууллагууд энэ бүхэнд ямар нэг тайлбар өгөхөөс цааргалж, “Дээрээс юм битгий ярь гэсэн чиглэл өгсөн” гэцгээж, нэг нэг рүү чихээд байна. Уг нь иргэддээ мэдээлэл өгч, хөл хорионы үеэр юу хийх ёстойг нь заагаад өгчихмөөр юм?

-Юуг нь нуугаад байгаа юм. Оросын сайтууд, телевизүүд нээлттэй байна. Монголын хэвлэл мэдээлэл ч нээлттэй байна. Хөл хорио гэдэг чинь онц байдал зарласан гэсэн үг биш байхгүй юу. Онц байдал зарлахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаадаг. Та бүхэн санаж байгаа бол 2008 оны долдугаар сарын 1-нд тэгсэн биз дээ.

Тэгэхэд онц байдал зарлаж, зөвхөн Үндэсний телевиз, радио нь ажиллаж байсан. Хөл хорио тогтоох, онц байдал зарлах хоёрынхоо ялгааг төрийн байгууллагууд нь мэдэхгүй байхад юу ярих юм бэ.

-Энэ чиглэлээр дунд сургуульд хичээл ордоггүй байх аа?

-Байхгүй. 1989 он хүртэл Иргэний хамгааллын хичээл ордог байсан юм. Хөл хорио тавина гэж юу вэ, онц байдал зарлана гэж юуг хэлдэг юм, дайны үед яах юм, газар хөдлөхөд юу хийх ёстой вэ гээд бүгдийг хичээлээр заадаг байсан. Ийм хичээл орохоо байгаад 30 жил болчихсон л доо.

-Мэргэжлийн хүний хувьд, багшийн хувьд хөл хориотой байгаа энэ үед монголчуудад хандаж юу гэж зөвлөх вэ?

-Дор бүрнээ хувийн ариун цэврээ сахь. Тэгээд л боллоо. Энэ зүгээр л ханиад шүү дээ. Булчин задрах тахал, тарваган тахал биш. Зүгээр л ханиад. Ариун цэврээ сайтар сахь. Хувийн ариун цэврээ сахихад заавал аптект бөөнөөрөө оочерлож дайрч ороод 50 ширхэг маск авах шаардлагагүй. Гэрээсээ гарахгүй бол маскаар яах гэж байгаа юм. Ажил, гэр хоёрын хооронд явдаг бол маскаа угаагаад хэрэглэж болно.

Маарль байсаар байхад маск хийгээд зүүчих л дээ. Энэ чинь ханиадны вирус шүү дээ. Африкийн эдгэшгүй аймшигтай тахал тусчихсан юм шиг л байх юм. Мэдээллээр хомс байлгах тусам хүн илүү их буруу мэдээллийг үнэн мэт хүлээж авдаг. Шүүх чадамжгүй болчихдог байхгүй юу. Шүүх сонголтгүй болчихдог.

Онц байдал зарлаагүй л бол хүн нээлттэй байгаа мэдээлэл дундаас шүүлт хийдэг. Харьцуулж уншаад “Оросын сайт худлаа бичжээ, Монголынх бас худлаа байна. CNN-ийх харин үнэн байна” гээд шүүлтүүртэй ханддаг. Тэгтэл шүүх мэдээллийг нь байхгүй болгочихвол бүр баларна.

Оросын нэг сайтад нэг юм биччихвэл тэрийг ямар ч сонголтгүй шууд тавих нь байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, хүмүүс нь мэргэжлийнхээ дагуу иргэдийнхээ тархинд л юм хийх хэрэгтэй л дээ. Үүнийг даруй хийхгүй бол юмны үнэ тэнгэрт хадаж, юун Цагаан cap манатай болно.

-Хүмүүс шуудайтай гурил үүрээд л гүйлдээд байна?

-Зүгээр л ханиад шүү дээ. Ханиадны вирус гэдгийг ойлго. Хувийн ариун цэврээ сах^. Угаасаа энэ долоо хоногт хүйтэрнэ. Хүйтрээд ирэхээр ханиадны вирусүүд чинь хүйтэнд тэсвэргүйг ард түмэн мэднэ. “Хүйтрээсэй, ханиад хүрсэн хүүхдүүд минь эдгээсэй” гэж ярьдаг биз дээ. Тэгэхээр халуун, дулаан орны өвчин тэндээ л үлдэнэ.

Тэр вирус Сибирийн энэ хүйтэн агаар руу орж ирэхгүй. Хил дамжаад ганц хоёр хүнд халдлаа ч хүйтэнд устаад алга болчихно. Энэ чинь эдгэхгүй биш, эдгэдэг өвчин.

С.АЛТАНГЭРЭЛ: ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮНИЙ Л ЗАНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хиймэл нуур” ХХК-ийн захирал, экологич С.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Иргэд хоол хүнс нөөцөлж, эмийн сангуудад маск дуусчихаад байна. Энэ бүхнийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Эрүүл мэнд талаасаа харвал үнэндээ энэ бол гамшгаас ч илүү юм л даа. Дэлхийг хамарсан юм болж байгаа учир ергөн хүрээний асуудал. Хэрвээ өвчинг газар авхуулбал гамшиг байтугай л юм болно л доо.

-Хөл хорионы үед иргэд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Их хэмжээгээр хүнс нөөцлөх хэрэгтэй юү?

-Өмнө нь дэлгэрсэн САРС, H1N1 вирусийн дэргэд энэ вирусийн ерөндөг хараахан гараагүй байна. Тэгэхээр аюултай. Хүмүүс энэ үед юу хийх вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар яваад байгаа “Амны хаалт зүүх, дархлаагаа сайжруулах, олон нийтийн газраар явахгүй байх” зэрэг арга хэмжээг авч байж л урьдчилан сэргийлнэ.

Ингэж л урьдчилан сэргийлнэ. Хэрвээ энэ байдал цаашид даамжирвал хүнсний хомсдол үүснэ. Энэ бүгд бол монгол хүний л зантай холбоотой. Монголчууд дэлхийн I, II дайныг биеэрээ үзээгүй ард түмэн.

Гэтэл Япон, Вьетнам зэрэг дайныг биеэр үзсэн орнууд мөн өндөр хөгжилтэй орнуудын иргэд хөл хорионы үеэр арай л өөр хандлагатай байгаа нь анзаарагддаг.

-2012 оны арванхоёрдугаар сард монголчууд яг энэ зангаа бие биедээ гаргацгаасан шүү дээ?

-Харин тэгсэн шүү дээ. Лаа, шүдэнз худалдаж аваад уул хад руу явцгаагаад гэр барьж хоноцгоосон. Маск дуусчихаад байгаа нь монголчуудын амин хувиа хичээсэн сэтгэхүйтэй л холбоотой.

-Монголчууд гамшигт хэзээд бэлэн биш. Гамшиг, онц байдал, хөл хорио гэхээр бүгд айдаг. Энэ бол энэ талаар мэдлэггүйн шинж биз?

-Сэтгэлзүйн хувьд бэлэн биш. Тийм ойлголт бага. Энэ өндөр барилгууд долоо, найман баллын газар хөдлөлтөд л нурна гэдгийг мэддэггүй. Биеэр үзэж байж л ой тойндоо шингээж авах гээд байдаг. Муу ёрлож байгаа ч юм биш. Эрсдэлээс сэргийлэх тухай мэддэггүй. Тэр талын ойлголт дутуу. Тэр талаар мэддэг, урьдчилан сэргийлж ойлгодог хүмүүс ганц нэг байна.

-Гэтэл Хятадын Ухань хотод хүнсний хомсдол үүсээгүй, иргэд нь шаардлагатай хүнсээ цуглуулчихаад л гэртээ байцгаагаад байгаа юм билээ?

-Нөгөө талд нь бизнесийн ашиг харж байгаа хүмүүс байна. Энэ вирусийн талаар мэдээлэл бас дутмаг байна. Энэ вирусийн тархац нь тодорхойгүй байна. Ийм тохиолдолд бидний зүгээс хийх зүйл бол ерөөсөө дархлаагаа сайжруулах, дор бүрнээ амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэргээр хувь хүн талаасаа авч болох бүх л арга хэмжээг авч байж тэр вирусээс урьдчилан сэргийлнэ гэж үзээд байгаа юм л даа.

Мэдээлэл нь түүхий байна. Өвчний нууц үе нь 14 хоног гэж байгаа. Бас л эрсдэл байна л даа. Ийм байхад оновчтой хариулт өгөх хэцүү.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Коронавирусийн цаг үeийн ээлжит мэдээлэл хийж эхэлж байна

Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ баг бэлтгэл сургуулиа үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын удирдах албаныхан энэ цаг үед Үндэсний шигшээ баг хэрхэн ажиллах тухай хэлэлцсэн байна.

Энэхүү хурлаар Спортын төв ордны “А”, “В” зааланд олон нийтийг хамарсан аливаа тэмцээн, уралдаан зохион байгуулахыг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглож, харин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ жил “Токио-2020” зуны XXXII олимпын наадам болох учраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийг тасалдуулж болохгүй бөгөөд өндөр хяналтын дор тамирчид бэлтгэлээ базаах шаардлагатай хэмээн уг шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хөл хорио тогтоосон хугацаа сурагчдын амралт биш

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцлээ.

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй.

Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл таван долоо хоногийн турш Бямба гарагт нөхөж хичээллэнэ. Үүнд цэцэрлэг хамаарахгүй.

Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийг хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевиз нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлнэ.

Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой.

402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан.

Гуравдугаар сарын 2-н хүртэл багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа утсаар, цахим шуудангаар гэх мэтчилэн боломжтой харилцаа холбоогоороо холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, сургуулийнхаа дотоод зохион байгуулалтаар ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй” гэсэн мэдээллийг өгч байна.

Мөн “Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх учиртай” гэсэн юм.

Анги

Нэвтрүүлэх телевиз

1.

1-р анги

25-р суваг телевиз

2.

2-р анги

С1 телевиз

3.

3-р анги

Эх орон телевиз

4.

4-р анги

UBS телевиз

5.

5-р анги

ETV телевиз

6.

6-р анги

TV5 телевиз

7.

7-р анги

Боловсрол телевиз

8.

8-р анги

TV8 телевиз

9.

9-р анги

TV9 телевиз

10.

10-р анги

SBN телевиз

11.

11-р анги

Eagle телевиз

12.

12-р анги

Монгол HD телевиз

13.

Цэцэрлэг

NTV телевиз

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд цэцэрлэг, сургуульд хувьсах зардлыг олгохоор болсон байна. Харин хоолны мөнгө олгохгүй аж.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийнхээ үеэр хөл хорио тогтоосон хугацаанд цахим болон теле хичээл заах тухай Засгийн газрын шийдвэрийн “цахимаар харилцах” гэдгийг олон нийтийн сүлжээ гэж ойлгож болохгүй. Үүгээр далимдуулж, хүүхдүүдийг фейсбүүк хаяг нээхийг уриалж болохгүй бөгөөд энэ нь цахим шуудангаар харилцах гэж ойлгоно хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Баялгийн сангийн үйл ажиллагааг амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсныхаа дараа хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзаж, айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, айлчлалаар яригдсан асуудлуудад өндөр хэмжээнд анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Ялангуяа, Монгол Улс Үндсэн хуульдаа Баялгийн сантай байх, түүгээрээ дамжуулан байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгш хүртээх заалт оруулснаа хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд Норвег Улсын баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгасан юм. Хатагтай Троэн мөн Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой тул энэ санг үүсгэн байгуулсан болоод үйл ажиллагааг нь өдийг хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд талууд сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар дэлгэрүүлэн ярилцсан юм.

Мөн хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, салбарын болон өндөр, дээд хэмжээндээ цаашид ямар чигт, хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Иргэн Ц /39 настай, эмэгтэй/ 01.25-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан.

Тус сумын ЗДТГ-аас 27 хүн, 1 автомашин, Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 1 автомашин, Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 автомашинтайгаар 12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад 1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо.

Энэ үеэр Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулагдах дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг татсан юм. Тэрээр 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх, соёлыг зургийн хальсандаа буулгажээ. Түүний 5000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг 2016 онд Осло хотын нэгэн тосгоноос олдсон дотор монголчуудтай холбогдох зураг, дурсгал байсан бөгөөд Ослогийн их сургуулийн захирал Свен Стөлэн, Соёлын түүхийн музейн захирал Хекон Глөстад нар Монгол Улстай холбогдох тэрхүү түүхэн гэрэл зураг баримт, сэлт нь соёлын харилцааны томоохон хөшүүрэг болохоос гадна цаашдын судалгааны үндэс суурь болж байгаа хэмээн тодотгосон юм.

Үзэсгэлэнд 34 зураг, 20 үзмэр тавигдсан бөгөөд энэ ондоо багтан Монгол Улс руу илгээж, судалгааны ажлаа өргөтгөх гэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй Норвегийн иргэн Мариа Картвейтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Монгол Улсад суралцах, судалгаа хийх батламж олголоо.

Мөн олон жил Монгол судлалын чиглэлээр ажиллаж, Монгол судлалыг дэлхий дахинд дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Норвегийн Хаант Улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн Мариа Магдолна Татарыг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан юм.







Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Уул уурхайг ад үздэг аймгууд уутаа гөвж байна даа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын дүнг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Монголын 21 аймгийн аль нь өнгөрсөн онд чадал чансаатай байсан бэ гэдгийг гаргасан хэрэг. Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Өмнөговь, Дорноговь аймгууд удаалжээ. Эд бол эдийн засгийн хувьд тамир тэнхээтэй, засаглал болон бизнесийн үр ашиг өндөр, дэд бүтэц хамгийн сайтай аймаг. Харин 21 аймгаас өрсөлдөх чадвараараа хамгийн сүүлд Булган, Архангай, Говь-Алтай орсон байна. Эд бол юм юмаараа бусдаасаа хамгийн доогуур үзүүлэлттэй, ядруухан аймаг юм. Өрсөлдөх чадварын энэхүү жагсаалтаас хаана хүмүүс ашиг орлого багатай амьжиргаа тааруу байгааг, ажилгүйдэл, ядуурал аль аймагт их байгааг харж болно. Ажилгүйдэл, ядуурлын ард архидалт, хулгай дээрэм гээд гэмт хэрэг ч өндөр байдаг. Нутаг орон нь уруу дорой байгааг дарга, удирдлагуудынх нь зохион байгуулалт, арга барилтай холбоотой л байх. Хамгийн гол нь өрслдөх чадвараараа сүүл мушгисан аймгууд эдийн засгийн суурь үндсээ буруу ойлгож, попролыг дэмжиж, амьдралаас тасарсны гай юм. Эдийн засгийн суурь нь буруу болохоор яаж хөгжих билээ.

Энд нэг зүйлийг анзаарч, анхаарч байна уу. Уул уурхайтай аймаг л өрсөлдөх чадвараараа дандаа түрүүлж байна. Тэнд амьжиргаа сайн байна. Ард түмэн нь аз жаргалтай амьдарч байна. Харин уул уухайгаа ад үзсэн аймгууд уутаа гөвдөг гэдэг нь бэлээхэн харагдаж байгааг анзаарав уу. Өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан дээрх аймгуудын Засаг дарга нар саяхан “Бид уул уурхайгүй жишиг аймаг болно” хэмээн мэдэгдэж байсан. Тэгж хэлснийх нь төлөө попууд эхэр татах нь холгүй нулимс унаган алга ташиж, хаа сайгүй зургийн аппаратны гэрэл гялсхийж, сүйд болон баярлалдаж байв. “Бид анхдагч” гэлцээд л.

Тэгвэл одоо хар даа, яг ингэж зарласан Булган, Архангай, Говь-Алтай Монголын бүх аймгийн сүүлд орлоо. Булган аймаг Сайханы айргаа зараад амьдрал нь дээшилж байна уу. Говь-Алтай замбай гурилаа, Архангай цагаан идээгээ зараад эдийн засаг нь өөдлөв үү. Үгүй байна. Хамгийн сүүл мушгисан хэвээрээ байна. Уул уурхай муухай хэмээн мунхарсаар байвал улам л хойно үлдэх нь тодорхой юм.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадсан нь л дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэнэ гэдгийг түрүүлж ойлгосон аймгууд эдийн засаг болон бусад үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Өнөө жил Орхон аймаг түрүүллээ. Булган сүүл мушгисан. Энэ хоёр аймаг хоорондоо 70-хан км зайтай. Өрсөлдөх чадварын хоёр туйл болсон аймаг. Нэг нь түрүүнд, нөгөө нь бөгсөнд. Түрүүлж, удаалсан аймгуудын Засаг дарга нарын менежмэнт, удирдан зохион байгуулах чадвар бусдаасаа тэнгэр, газар шиг ялгаатай гэж би огт бодохгүй байна.

Орхон аймаг уул уурхайгаа унагана гэж яваагүй. Эрдэнэт үйлдвэр жамаараа ажиллаж байгаа учраас л Орхон бусдаасаа дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Булган аймаг ч мөн жамаараа, уул уурхайгүй болно гэж зүтгэсээр яваад сүүлдэж хоцорч байна. Уул уурхайтай аймгуудын улсад өгдөг татаасаар л Булган, Архангай, Говь-Алтай өдий зэрэгтэй амьдарч байгаа юм.

Цаашид бид бүгдээрээ зүгээр л жамаараа амьдармаар байна. Завсрын үед бий болсон “уул уурхайг эсэргүүцнэ” гэдэг тэнэг үзлээсээ салах хэрэгтэй болжээ. Улс гүрэн яаж амьдардаг тэр жамаар л амьдрахаас өөр арга байхгүй. Уул уурхай ажиллаж л байдаг, хараа хяналт, дэмжлэг туслалцаа нь хамт явдаг. Ус гол нь урсаж л байдаг, харуул хамгаалалт, арчилгаа тордлого нь нэгэн цогц байдаг. Улс гүрэнд юу хэрэгтэй байна, тэр бүхэн нэг нэгэнтэйгээ харилцан хамааралтай зэрэг хөгжиж байдаг. Дэлхий ертөнц ингэж л хөгжиж байна.