Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээл ирэх даваа гаригт буюу II сарын 3-нд эхэлнэ.
2020.02.03-2020.02.14 хүртэлх хуваарь:
Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээл ирэх даваа гаригт буюу II сарын 3-нд эхэлнэ.
2020.02.03-2020.02.14 хүртэлх хуваарь:
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 10 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирчээ.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Оргил ачааллын үед эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас авч хэрэглэдэг бөгөөд 150-200 мВт-ыг импортоор авдаг байна. Цэнэг хураагуур нь 3 цаг тутамд 100 мВт эрчим хүч хуримтлуулах бөгөөд шөнийн цагаар үйлдвэрлэж буй эрчим хүчийг хуримтлуулж, тэр хэрээрээ импортыг бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байна. Сонгинод байгуулах цэнэг хураагуурын системийг ирэх өвлөөс буюу 2020-2021 оны өвөл ашиглалтад оруулах боломжтой хэмээн төлөвлөөд байгаа гэлээ. Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед нар, салхин цахилгаан станцууд эрчим хүчний дутагдлаа нөхөх боломжтой болж байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэллээ. Монгол Улсын хэмжээнд нэн тэргүүнд 250-300 мВт-ын цэнэг хураагуурын систем шаардлагатай юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар техник, технологи нь асар их хөрөнгө, үүнтэй зэрэгцээд дэвшил, сайжруулалт, сэлбэг, үйлчилгээний хамаарлыг бий болгож байдгийг тооцох шаардлагатайг сануулж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь банкны салбарыг чадавхжуулах хүрээнд Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцуулав. “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр банкны системийн өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, улмаар эрсдэл даах чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжин, банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэн, нээлттэй ил тод болох аж. Мөн зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, хяналт-тэнцэл хангагдахын зэрэгцээ дотоод хяналтын тогтолцоо бий болох ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлэх, эдгээрийн үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин гүнзгийрч, улмаар банкны системд эдийн засгийн урт хугацааны тогтвортой хүртээмжтэй, эерэг өсөлтөд зохих хувь нэмрээ оруулна гэлээ. Хөтөлбөр үндсэн таван зорилттой юм байна.
Тодруулбал, банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах зэрэг зорилтуудын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх болон банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон байна.
“Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Д.Дамба-очир, Б.Ундармаа нар асуулт асууж, тодруулга хийн ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, “ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг. Урамшуулал олгосноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгосон бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон. 2019 онд сугалаанд азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон” гэв. Харин ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан, “Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн. Харин 996 иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцон шалгаж байгаа иргэдийн зарим нэг жишээ нь, үүрэн холбооны компанийн 8 000 гаруй баримт, шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн тохиолдол байгаа ажээ.” гэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 04 дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай тухай хуулиудийг соёрхон баталсан Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн хамтаар нийтэлжээ.
Мөн Хөтөлбөр батлах тухай, Хөтөлбөр тодотгон батлах тухай, Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай, “Ирээдүйн өв сан корпораци” байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Дээрх тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”, “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг тодотгон, Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тодотгон баталсантай холбогдуулан хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн баталжээ.
Түүнчлэн “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын агуулга”, “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор баталжээ.
Мөн Засгийн газрын тогтоолоор Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Ирээдүйн өв сан корпораци”-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 10 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирчээ.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Оргил ачааллын үед эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас авч хэрэглэдэг бөгөөд 150-200 мВт-ыг импортоор авдаг байна. Цэнэг хураагуур нь 3 цаг тутамд 100 мВт эрчим хүч хуримтлуулах бөгөөд шөнийн цагаар үйлдвэрлэж буй эрчим хүчийг хуримтлуулж, тэр хэрээрээ импортыг бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байна. Сонгинод байгуулах цэнэг хураагуурын системийг ирэх өвлөөс буюу 2020-2021 оны өвөл ашиглалтад оруулах боломжтой хэмээн төлөвлөөд байгаа гэлээ. Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед нар, салхин цахилгаан станцууд эрчим хүчний дутагдлаа нөхөх боломжтой болж байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэллээ. Монгол Улсын хэмжээнд нэн тэргүүнд 250-300 мВт-ын цэнэг хураагуурын систем шаардлагатай юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар техник, технологи нь асар их хөрөнгө, үүнтэй зэрэгцээд дэвшил, сайжруулалт, сэлбэг, үйлчилгээний хамаарлыг бий болгож байдгийг тооцох шаардлагатайг сануулж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь банкны салбарыг чадавхжуулах хүрээнд Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцуулав. “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр банкны системийн өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, улмаар эрсдэл даах чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжин, банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэн, нээлттэй ил тод болох аж. Мөн зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, хяналт-тэнцэл хангагдахын зэрэгцээ дотоод хяналтын тогтолцоо бий болох ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлэх, эдгээрийн үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин гүнзгийрч, улмаар банкны системд эдийн засгийн урт хугацааны тогтвортой хүртээмжтэй, эерэг өсөлтөд зохих хувь нэмрээ оруулна гэлээ. Хөтөлбөр үндсэн таван зорилттой юм байна.
Тодруулбал, банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах зэрэг зорилтуудын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх болон банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон байна.
“Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Д.Дамба-очир, Б.Ундармаа нар асуулт асууж, тодруулга хийн ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас 2019 онд аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид шалгалт явуулж, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй болгох зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тогтоосон байсан.
Тиймээс АТГ-аас зөвлөмж гаргаж хүргүүлжээ. Зөвлөмжид, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, Сум хөгжүүлэх санд тавих олон нийтийн хяналтыг бий болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхэд эцсийн өмчлөгчийг бүрэн тодорхойлох, эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ татвар болон бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах зэргийг тусгажээ. Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалтыг бий болгох, өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл, гомдлыг бусад руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж эцсийн хариуг өгдөг байх, төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн өмч, хөрөнгө, төсөв, мөнгө, хүн хүчийг улс төрийн үйл ажиллагаа болон сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх асуудлыг тусгасан байна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр:
-Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ.
-Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно.
-Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна.
-Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран, төсөл, хөтөлбөр хэрэгжинэ.
-Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.
Хөтөлбөрт:
-Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин
-Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин
-Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин
-Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.
Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн хуралдаанаар “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Үндэсний инновацийн тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотод суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудад зориулан шинэ коронавирусын халдварт өвчний нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурлыг зохион байгуулжээ. Уг хурлын үеэр Хятадын Засгийн газар шинэ коронавирустай тэмцэхдээ хүний амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавьж, БНХАУ-д оршин суугаа гадаадын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг мэдэгдэж, шинэ коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд дараах 3 зүйлийг онцолсон байна. Үүнд:
Тайван байх – Халдварын тархалт хурдацтай байгаа, үйл явдлын өрнөл хэцүү харагдаж байгаа хэдий ч, Хятадын Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгааг мэдэгдэж, олон улсын нийгэмлэгт сандрах шаардлагагүй болохыг тэмдэглэв. Халдварт өвчний тархалт хяналтад байгаа, өвчнийг урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой бөгөөд уг өвчинтэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас шийдэмгий, хатуу арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна. Сандралд орох нь өвчний тархалтаас илүү муу үр дагавартай байдаг.
Итгэх – Хятадын Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргээ өндөр хариуцлагатайгаар үргэлжлүүлэн биелүүлнэ. Мөн Хятадад байгаа гадаад иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах болон санаа зовниж буй асуудлыг шийдвэрлэхэд бүхий ч хүчин чадлаа зориулна. БНХАУ-ын Засгийн газарт итгэж, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудад хүлээцтэй хандаж, дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Итгэл үнэмшилтэй байх- Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын удирдлагаас боловсруулсан халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн аргачлал, SARS өвчин, H1N1 томуу, шувууны томуу, Эбола вирустэй тэмцэхэд хуримтлуулсан туршлага болон Хятадын шинжлэх ухаан, технологи, биет нөөц бололцоо гээд сүүлийн 70 жилд буй болсон ололт амжилт, туршлага байгаа тул энэ удаагийн халдварт өвчний тархалтыг дарж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа онцолжээ.
Түүнчлэн Хятадын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шинэ коронавирусын халдварт өвчин гарснаас хойш авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлсэн байна. Үүнд дараах 6 ажлыг онцолжээ:
-Халдварт өвчин гарсан даруйд засаг захиргааны нэгжүүдэд шинжлэх ухааны аргачлалын зааварчилгааг хүргүүлсэн. Халдварт өвчний шалтгаан нь шинэ коронавирус болохыг богино хугацаанд буюу 7 хоногт тогтоож чадсан.
-Иргэд болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед мөрдөх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг гаргаж, олон нийтэд хүргүүлсэн.
-Суурин газарт амьдарч буй иргэдэд зориулж зөвлөмж гаргаснаар нийтээр амьдрах орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн.
-Засаг захиргааны нэгж хооронд халдварт өвчний талаар мэдээлэл солилцох механизмыг бий болгож, өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар гарсан шинэ ололтуудыг цаг алдалгүй хүргэж байна.
-Нийтийн тээврээр тархалт явагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргаж, замын хяналт, шалгалтын цэгүүдийг байгуулсан.
-Амьтны мах, далайн гаралтай болон зэрлэг амьтны бүтээгдэхүүн борлуулж буй захын хяналтыг сайжруулсан. Үхань хотын аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, соёл, урлагийн арга хэмжээг цуцалсан зэргтйг шуурхай хэрэгжүүлсэн гэв.
Хятадын Засгийн газар гадаадын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Үхань хотод байгаа гадаадын иргэдэд шаардлагатай хангамж, туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Хятадын ГХЯ-наас мэдэгджээ. Мөн Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, өөрийн орны иргэддээ Хятадын холбогдох байгууллагаас хүргүүлж буй заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллахыг зөвлөж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна гэж Бээжинд суугаа манай ЭСЯ-наас мэдээлэв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ХЗБХ, ТББХ-ны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаад байсан. Тэгвэл МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас хасах шийдвэр гаргажээ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, “Намын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан” гэжээ.
Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг бүртгэлийн ажлын явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэл 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
Цэргийн бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар:
Иргэд та бүхэн үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдана уу.