Categories
мэдээ нийгэм

Хүсэлт гаргасан өрхийн 0-18 насны хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тогтоол өнөөдрөөс хэрэгжинэ

Image result for хүүхдийн мөнгө шалгах

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 28-ны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тогтоолд, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна.

Иргэд орон нутгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсийн нийгмийн ажилтанд хандаж, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргах боломжтой. Энэхүү хүсэлтийг авсны дараа амьжиргааны түвшинг 670 оноогоор дүгнэж мөнгөн тэтгэмжид хамрагдах баталгаажуулалт хийх аж.

Categories
мэдээ нийгэм

НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна

Image result for МХЕГ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай жижүүр томилон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. I сарын 1-нд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллаж байна. Үүнээс гадна “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа аж.

МХЕГ-ын шуурхай жижүүр 51+263072,

НМХГ-ын шуурхай алба 7012-8012

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтжээ

Image result for цагдаа

Өнгөрсөн шөнө ТЦА-нд 353 дуудлага мэдээлэл ирснээс 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээ бүртгэгджээ. Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ

image

Өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар бүхий ЗИЛ-131 автомашинаар шахмал түлшний түгээлт хийж эхэлсэн. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна.

Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу ЗИЛ-131 автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдээрэй

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
  • Дулаан хувцаслаж, даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
  • Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
  • Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

  • Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх:

  • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
  • Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
  • Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
  • Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
  • Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Image result for хоолны хордлого

Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд:

  1. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.
  2. Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.
  3. Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.
  4. Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.
  5. Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
  6. Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
  7. Хоолыг шавж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.
  8. Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас​ зохион байгуулсан аянууд үр дүнгээ өгчээ

Image result for Дураараа биш ээ Дүрмээрээ

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг Цагдаагийн байгууллагаас амжилттай зохион байгуулжээ. Дээрх аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар гэмт хэрэг 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Мөн “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Төгөлдөр их монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн агшин”

Үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч, бөх судлаач Бямбадоржийн Цогтбаатарын “Төгөлдөр их монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн агшин” гэрэл зургийн бүтээлийг онцолж байна.

Монгол бөхийн түүхийг товчилж өгүүлэх энэ бүтээл долоон бүлгээс бүтнэ. Зохиолч өөрийн цуглуулга дахь гэрэл зургуудаасаа сорчилж номондоо 1400 гаруйг оруулжээ. Энэ бүтээлд аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд хийгээд аймаг орон нутгийн наадамдаа олон удаа түрүүлж үзүүрлэж байсан цолтнуудын ид барилдаж байх үеийнх нь агшин бий. Далай даян аварга Ц. Буянтогтох, Их Монгол Хасын Шаравжамц гээд түүхэнд мөнхөрсөн аваргуудын ид барилдаж байх үеийн гэрэл зургийг энэхүү номд оруулсан нь бөх сонирхогч, судлаач хэн бүхний сонирхлыг татна.

1933 оны улсын их баяр наадамд түрүү бөх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Боохой” хэмээх Данзан арслан түрүүлж, “Урт гарт” Маамын Лхагва арслан үзүүрлэж байсан зураг энэ номд бий. Мөн “Малига” бүргэд П.Бат-Очир арсангийн улсын наадамд түрүүлж байх үеийн ховор зургийг эндээс харж болно. Мөн 1944 оны улсын их баяр наадмын их шөвгийн дөрвөн бөхийн олонд хүрээгүй ховор зургийг энэ номноос та уншина.

Бөхийн тухай номонд нийтлэгдэж байгаагүй 1980-аад оны үеийн улсын аварга шалгаруулах спартакиадын гэрэл зургийн сурвалжлага ч энд бий. Идэр залуу дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлчхээд баярлан гүйж буй гэрэлт агшин ахмад үеийн бөх сонирхогчдын сэтгэлийг баясгах нь дамжиггүй. Спартакиадын барилдаанд гялалзаж, начин, заан цол хүртэж байсан бөхчүүдийн гэрэлт агшин гээд дурдахад олон.

Мөн бага наадам сар шинийн барилдааны түрүү үзүүр их шөвөгт шалгарч байсан шилдэг хүчтэнүүдийн залуу нас “Төгөлдөр их монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн ашин”-нд буужээ. Мөн сүүлийн үед сар шинийн барилдаануудад сайн барилдаж буй улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан нарын зургуудыг та эндээс үзэж болох юм.

Үүнээс гадна аав хүү, ах дүү, садан төрлийн холбоотой бөхчүүдийн зургийг зохиогч номдоо оруулжээ. Дархан аварга Жигжидийн Мөнхбат хүү М.Даваажаргалын хамт номын хойморт заларчээ. Мөн дархан аварга Х.Баянмөнх улсын гарьд Гантогтох нарын ховор зураг, Дархан аварга Дарийн Дамдин, улсын гарьд Дамдингийн Баяраа нарын, улсын харцага Намсрайжав, улсын аварга Батсуурь нарын зургуудыг энэхүү номноос сонирхоорой.

Энэ мэт монгол бөхийн дэвжээнд эрт цагаас өдийг хүртэл эзэгнэж явсан их аваргуудын фото агшин бөх сонирхогч хэн бүхний анхаарлыг татах нь лавтай.

Монгол бөхийн үнэн түүхийг залуу хойч үеийнхэнд үнэн зөвөөр өвлөж үлээх зорилготой энэ бүтээл бөх судлаач, бөх тайлбарлагч хэн бүхэнд гарын авлага болох нь дамжиггүй.


Categories
мэдээ нийгэм

2020 онд индукцийн технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэх хос шугам ашиглалтад орлоо

Эрдэнэт үйлдвэрийн “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт 2019” жилийн хүрээнд хийгдсэн Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдэнэт үйлдвэр хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг дагаж тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд хийсэн.

Цувих хос шугам ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо. 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэг агсны санаачилгаар байгуулагдсан Ган бөөрөнцгийн цех өнөөг хүртэлх хугацаанд 300-аад мянган тонн ган бөөрөнцөг буюу 60 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй индукцийн технологи нэвтрүүлснээр 80х100, 40х80-ын голчтой цувих шугамаар ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдлээ. Шинэ технологи нэвтрүүлэх тус ажилд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зардлаа 1,5 жилийн дотор нөхөх тооцоо гаргаад байна. Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг индукцийн технологи руу шилжсэнээр жилдээ 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэж ажиллана. Баялаг бүтээгчид оны ажлаа үр дүнтэй бүтээн байгуулалтаар өндөрлөж, ирэх оныг эрч хүчээр дүүрэн угтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Image result for цаг уур

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2019 оны 12 дугаар сарын 31-ний 20:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2020 оны 1 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР