Categories
мэдээ цаг-үе

2020-2024 оны олимпийн циклийн ДАШТ-ээс манай тамирчид 22 медаль хүртжээ DNN.mn

Өнгөрсөн дөрвөн жилийн циклд олимпын төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улс хоёр алт, долоон мөнгө, 13 хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилтаар 53-д жагсаж байна.

Уг медалийн жагсаалтыг гаргахдаа зөвхөн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны бүртгэлтэй байдлаар нь гаргажээ. Тодруулбал Шотланд улс боксын ДАШТ-ээс медаль хүртвэл Их Британийн нэр дээр тоологдох бол Фарерын арлуудаас усанд сэлэлтээр медаль хүртсэн бол Дани дээр нэмэгдэх юм.

Нийт 104 улс өнгөрсөн олимпын циклд ДАШТ-ээс медаль хүртжээ. Тодруулбал 81 улс алтан медаль хүртсэн бол Андорра, Босни ба Херцеговин, Кувейт, Мозамбик, Сан Марино улс нэг хүрэл медаль хүртсэн юм.

Монголын баг тамирчдын хувьд өнгөрсөн циклд жүдогийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн бол долоон мөнгөн медалийнх нь зургаа нь чөлөөт бөхийн төрлөөр хүртжээ. Үлдсэн нэг нь боксын төрөлд хамааралтай бол 13 хүрлийн зургаа нь бөхийн төрлүүдээр, зургаа нь жүдо, нэг төрөл нь боксоор хүртсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *