Categories
мэдээ нийгэм

АМНАТ-өөс 1.1 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрчээ

Монгол Улс 2020 онд АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвтөө тусгасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 38.1 хувь буюу 493.4 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 45.9 хувь буюу 593.6 тэрбум төгрөгийг нүүрснээс, 9.8 хувь буюу 126.2 тэрбум төгрөгийг алтнаас төвлөрүүлэхээр тооцсон байна.

Сангийн яамнаас өгсөн мэдээллээр олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн 2020 оны олборлолтын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг тооцоолсон юм байна.

Монгол Улс 2019 онд АМНАТ-өөс 1.2 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн юм. Одоогоор үүний 1.1 их наяд төгрөг нь төсөвт төвлөрчээ.

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт өнөөдөр эхэллээ.

Энэхүү сургалт нь биеийн тамирын үйл ажиллагааг жигд, хэвийн үр дүнтэйгээр зохион явуулах, хэрэгжүүлэн ажиллах арга зүйчдэд мэдлэг олгох, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, зорилготой юм.

Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, тусгай газрууд дахь Биеийн тамир, спортын төрийн байгууллагууд, мөн Аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагууд, Аж ахуйн нэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлаг, спорт клуб зэрэг байгууллагуудын биеийн тамирын арга зүйч нарын төлөөлөл хамрагдаж байна.

Биеийн тамирын чиглэлээр баримталж буй бодлого, биеийн тамирын арга зүйчдэд мэргэжлийн зэрэг олгох ажлын явц, магадлан итгэмжлэлийн журмын хэрэгжилт, биеийн тамирын чиглэлээр зохиогдох үйл ажиллагаанд баримталж буй бодлого зэрэг сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл хийхээс гадна Бээжин дэх спортын их сургуулийн тэмцээн, уралдааны хэлтсийн дарга Мао Вэнжун сургуулийнхаа спортын тэмцээн зохион байгуулах менежментийн туршлагаасаа хуваалцах юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

Гэрийнхээ ойролцоо явсан хоёр охиныг үл таних залуус хүчээр автомашинд чихэн суулгаад хээр аваачиж хүчирхийлсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өвөрхангай аймагт бага насны буюу 12 болон 15 настай хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних залуус аймгийн төвийн хүнгүй газар аваачин хүчирхийлээд хэргийн газарт нь орхиод зугтжээ.

Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ спорт

​Монголын шигшээ БНХАУ-ыг зорилоо​

БНХАУ-ын Аннин хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор сагсан бөмбөгийн Үндэсний лигийн шигшээ баг өнөөдөр БНХАУ-ыг зорив.

Тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, БНХАУ, Филиппин, Япон, Монгол улсын багууд өрсөлдөнө. Тус тэмцээний дүрмээр баг бүрийн бүрэлдэхүүнд нэг гадаад тоглогч тоглохыг зөвшөөрч байгаа ба Монголчуудын сайн танил Маркус Хаммондс Монгол Улсын төлөө тоглохоор болов. Гадны өндөр чадвартай, чухал байрлал дээр тоглодог тоглогчийг Монгол Улсын иргэн болгож авч болох яриа гардаг. Тэгвэл энэ яриа бодит ажил болж хэрэгжин АНУ-ын иргэн Хаммондс Монгол гэсэн өмсгөлтэй талбайд гарах нь ээ. Мөн тус багийн бүрэлдэхүүнд ах нартайгаа залуу авьяастнуудын төлөөлөл “Улаанбаатар” багийн М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр нар багтсан юм. Багийн бүрэлдэхүүн:

1. О.Энхбаатар (Архангай Алтан Дорнодын Дайчид)

2. Т.Санчир ( Архангай Алтан Дорнодын Дайчид)

3. Э.Дорж-Арилд ( Ховд Шонхорууд)

4. Ц.Отгонжаргал (Ховд Шонхорууд)

5. С.Эрдэнэдалай (Сүхбаатар Дарьганга Альянс Тех)

6. Б.Дархантөгс (Сүхбаатар Дарьганга Альянс Тех)

7. Б.Батзолбоо (Сүхбаатар Дарьганга Альянс Тех)

8. А.Гансүх (Сүхбаатар Дарьганга Альянс Тех)

9. О.Доржзовд (Өвөрхангай Тэнүүн-Өлзий

10. Маркус Хаммондс (Баянхонгор Мазаалай)

11. М.Өлзий-Орших (Улаанбаатар)

12. Х.Мөнхтөр (Улаанбаатар) Дасгалжуулагч: Ш.Азжаргал, А.Алтан-Очир

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019.12.06-ны өдрийн 11 цагт эхэлсэн.

Хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн юм.

Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019.12.13-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллагдлаа

Амьжиргааг дэмжих зөвлөл нь иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, нийгмийн халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрийг хэрэгжүүлэн ажилладаг орон тооны бус зөвлөл юм.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбогдон шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрүүд, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт мэдээлэл өгч, мэдлэг олгох, чадавхижуулах сургалтыг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр ХХҮХ-ийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад 1,3,4,5,6,7,11,12,15,16 -р хороодын Амьжиргааг дэмжих зөвлөлийн шинэ гишүүд хамрагдлаа.

Сургалтад хамрагдсанаар Амьжиргааг дэмжих зөвлөлийн ажлыг зохион байгуулах арга зүйд суралцах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан өрх, иргэний баримт бичгийг шаардлагын дагуу бүрдүүлэх, нөхцөл байдлыг газар дээр нь судлан үзэж, үнэлгээ дүгнэлтийг зөв хийх, халамжийн үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг хууль журмын шуурхай, бодитой шийдвэрлэх зэрэг мэдлэг, чадвар эзэмшсэн үр дүнтэй сургалт боллоо.

Categories
мэдээ улс-төр

АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг соёрхон батлав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор дээрх гурван үе шаттай төслийг 10 жил хэрэгүүлэхээр төлөвлөж буй юм. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх аж.

Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь дэмжиж, баталсан юм. Төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд юу хийх вэ? Эмзэг бүлгийн иргэдэд хэр хүртээмжтэй байх вэ?

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл эрүүл мэнд, боловсролын салбарт хөгжиж байгаа улс оронд олгодог. Монгол Улсын эрүүл мэндийн салбар 6 дахь удаагийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Эрүүл мэндийн тусламж, хүртээмж хангалтгүй байгаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр 6 өрхийн эрүүл мэндийн төвийг нийслэлийн алслагдсан хороодод байгуулна. Өөрөөр хэлбэл, гурван хорооны дунд нэг өрхийн эмнэлэг байсан. Жишиг өрхийн эмнэлэг байгуулна. Алслагдсан хороодын иргэдэд өрхийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна 10 аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэнэ. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбар тогтолцоогоороо өөрчлөгдөж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт мөн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг байгуулж, хүлээж авах гэж байна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг шинээр байгуулна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг орон нутагт байгуулж, онлайнаар холбогдон, яаралтай тусламж үзүүлдэг болно.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Эрүүл мэндийн салбарт их зүйл хийгдсэн. Бөөрний эмчилгээнд долоо хоногт гурван удаа орж байгаа иргэнээс талархал илэрхийлж өгөөч гэж надад хэлснийг дамжуулъя. Гэхдээ эрүүл мэндийн салбар асуудал их байгаа. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэх ямар арга хэмжээ хийж байна вэ? Өрхийн эмнэлэггүй хороо ч байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

-Диализийн аппаратад долоо хоногт гурван удаа ордог 790 иргэн байна. Иргэд маань нэг удаад 170 гаруй мянган төгрөгөөр ордог. Өрхийн эмнэлгийг байгуулахад 522 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс гаднын зээл, тусламжийг авахаас шаардлагагүй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг хууль бусаар 17 тендер явуулахдаа өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн. Ингэхдээ бусдад давуу байдал олгож, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй гэж буруутган гурван жил гаруйн хугацаанд шалгаж, яллагдагчаар тооцжээ. Яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учир ажлаар хөдөө орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байсаар өдийг хүрчээ.

Мөн нэг холбогдогч нь нас барсны улмаас хэрэг шийдвэрлэгдэх боломжгүйд хүрсэн гэсэн мэдээлэл байсан ч прокурорын байгууллагын эх сурвалж “Талийгаачийн бүх мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Тиймээс хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой” хэмээсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Офицер, ахлагч бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Сургуулийн хүрээнд “Цэргийн алба хаагчийн ёсзүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” сэдэвт онолын болон дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм. Хээрийн дадлага сургууль энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.