Categories
мэдээ спорт

Залуучуудын олимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэв

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны хурлын танхимд өнөөдөр “Лозанн 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад /2019.12.30/ хүндэтгэл илэрхийлэх ёслол болов.

Энэхүү ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. “Лозанн-2020” Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана. Монголын багийн тугчаар гүйлтийн цанын тамирчин О.Золбаяр сонгогдсон бол тамирчдаа төлөөлөн Д.Урангоо тамирчны тангараг өргөв. Монголын биатлоны баг тамирчид одоогоор Итали улсад бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, Итали улсаас Швейцарын Лозанн хотноо шууд хүрэлцэн очиж тэмцээндээ оролцох юм.

Залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-нд 16 спортын төрлөөр болно. Тус наадамд 70 гаруй орны 1800 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Монгол Улсаас гүйлтийн цана, биатлоны төрлөөр зургаан тамирчин эрхээ авч оролцохоор болсон юм. Энэ нь залуучуудын өвлийн олимпын наадмын түүхэнд Монгол Улсаас хамгийн олон баг тамирчид оролцох гэж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ

цагдаа зурган илэрцүүд

Өнгөрөгч 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж, нийт гурван эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг энэ сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Дээрх этгээд нь урд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, долоон удаа ял шийтгэгдэж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

31-ны үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар мэдээлэл хийлээ. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ гэв.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Он солигдох мөчид иргэд төв талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд 18 их багтаамжийн авютобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчилнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Богдхан амралт- Ар зайсангийн гудамж чиглэлд автобусны шинэ маршрут нээлээ

Богдхан амралт- Ар зайсангийн гудамж чиглэлд автобусны шинэ маршрут нээлээ

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн нийтийн Тээврийн үйлчилгээний Ч:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна. Тухайн чиглэлд зургаан дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.

Энэ чиглэл нь нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Могул таун, Номун виллаж, Зайсан вилла хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл юм.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ спорт

Сүүлийн 10 жилийн шилдэг тамирчныг нэрлэлээ

Ассошейтед Пресс агентлаг сүүлийн 10 жилийн шилдэг тамирчнаар Леброн Жеймсийг нэрлэжээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч Леброныг “хаан, аварга” хэмээгээд нэг ч сагсан бөмбөгчин 10 жилийн хугацаанд түүн шиг их тоглож, шагнуулаагүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, плей-оффыг тооцохгүй бол Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд сүүлийн 10 жилд Леброн Жеймсээс их оноо цуглуулсан нэг ч тамирчин байхгүй гэнэ.

2010 онд шилдэг тоглогчдын жагсаалтад 124 дүгээрт бичигдэж байсан тэрбээр одоо Коби Брайант, Карл Мэлоун, Карим Абдул-Жаббар нарыг гүйцэж түрүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм.

Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Арванхоёрдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын улсын хяналтын 21 байцаагч утаа ихээр тогтож байгаа хэсэг, түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хүрэлцээнд хяналт тавьж ажиллалаа. Амралтын өдрүүдэд агаарын температур өдөртөө 20-25 хэм хүйтэн, салхи зүүнээс баруун урагш 6-8 м/сек хурдтай байсан. Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Чингэлтэй дүүргийн Хайлааст орчим утаагүй, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын арын хэсэг, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоор утаа багатай, Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу, Сүхбаатар дүүрэг Дамбадаржаагийн эцсийн уулзвараас эхлэн утаа тогтож, улмаар 32-ийн уулзвар, 100 айл орчим утаатай, хотын төвөөр МУИС, Бага тойруу, Сүхбаатарын талбай хүртэл тархсан байдалтай байсан. Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт шалгалтын хүрээнд ажиглагдсан” гэлээ.

Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр түлш борлуулах цэгүүдэд хөдөлгөөнт хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч борлуулагч нарын бөөнөөр болон картгүй түлш зарах асуудлыг зогсоосон. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр хөдөлгөөнт түгээлт хийж эхэлсэнээр иргэд түлшээ ойроос авч, түлш хүрэлцэхгүй байгаа иргэдэд хүрч, зөв зохион байгуулалттай ажил болсон гэж иргэд талархалтай байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрөөр банкуудын ажиллах цагийн хуваарь

Арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Хаан банк

XII/31-нд Улаанбаатар хотын бүх салбар болон Өмнөговь аймгийн Оюутолгой тоцооны төв ажиллах бол Завхан аймгийн Арцсуурь /нэгдүгээр сарын 2-ныг дуустал амарна/, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт тооцооны төв амарна.

I/1-нд Бүх салбар, нэгжүүд амарна.

Баярын өдрүүдэд ХААН Банкны

  • Цахим Банк
  • КИОСК машин
  • Экспресс Банк
  • АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.

Төрийн банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

I/1-ний цагийн хуваарь хараахан гараагүй байна гэв.

Голомт банк

XII/31-нд Бүх салбар 15:00 цаг хүртэл ажиллана.

I/1-нд Бүх салбар амарна /24 цагаар ажилладаг Солонго салбар I/2-ны өдрийн 09:00 цагт нээнэ/.

Худалдаа хөгжлийн банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

I/1-нд Бүх салбар амарна.

Капитрон банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

I/1-нд Бүх салбар амарна.

ХасБанк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Оройн 22:00 цагт Сансарын И-Март салбар 21:00 цагаас хаана.

I/1-нд Сансарын И-Март салбар 12:00-21:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна.

I/2-ноос бүх банк энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Categories
мэдээ улс-төр

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв

Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо.

Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо.

Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ.

Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв.

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм.

Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.