Categories
мэдээ улс-төр

Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Сөрөг” санал, дүгнэлт өгчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,3 их наяд тэрбум төгрөгт, нэгдсэн төсвийн зарлага 9,3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын багцын 90 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 9 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 9 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

Үргэлжлүүлэн тус Байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн болон гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын талаар Монголын Үндэсний аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар илэрсэн 0.1 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж, 1 албан шаардлага хүргүүлсэн.

УИХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” гэсэн санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн бүртгэл тайлагналын алдааг залруулан, 0.4 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмжийг хүргүүллээ.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар 12.0 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.9 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 27 зөвлөмж,1.2 тэрбум төгрөгийн акт тогтоож, 0.7 тэрбум төгрөгийн албан шаардлагыг хүргүүлсэн гэж байлаа.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгүуллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 93 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 81 байгууллага аудитад хамрагдсан байна. Аудитаар 15.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 10.2 тэрбум төгрөгийн алдааг залруулан 30.0 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 128 зөвлөмж, 2.3 тэрбум төгрөгийн 62 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Харьяа байгууллагуудаас Стандарт, хэмжил зүйн газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Сөрөг” санал, дүгнэлт өгсөн. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 5.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 5.3 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 77.8 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 21 зөвлөмж, 79.8 сая төгрөгийн 5 албан шаардлагыг хүргүүлэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 26.4 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн гэдгийг тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Улсын драмын эрдмийн театр “Хөхөө намжил”-аар тоглолтын улирлаа нээнэ

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 57 дахь улирлын нээлтээ 2019 оны 10-р сарын 05, 06-ны өдрүүдэд 17 цагаас нээх гэж байна. Тоглолтыг Монголын сонгодог шилдэг уран бүтээлүүдийн нэг “Хөхөө намжил” дууриар нээх аж.

“Хөхөө намжил” дуурь нь Монголын үндэсний хөгжим, морин хуурын домгоос сэдэвлэн бүтээгдсэн Монголын өв уламжлалыг хадгалсан шилдэг бүтээл билээ. Энэхүү бүтээлийн хөгжмийг зохиосон Л.Мөрдоржийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан найруулагч, Улсын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай дахин шинэчлэн найруулж байгаа юм байна.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон нь 2019-2020 онд буюу 57 дахь тогтолтын улиралдаа хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү хийхээр зорилго тавин ажиллаж байгаа аж. Тоглолтын 57 дахь улиралдаа дэлхийн сонгодог болох Л.Минкус “Баядера”, “Испани бүжгийн цоморлиг” балет, хүүхдэд зориулсан шинэ бүтээл Д.Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу”, зэрэг уран бүтээлүүдийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөжээ.

М.Болор-Оюун

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Орхон голоо хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Засгийн газар тогтоол гарган Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд 22 жил талхлагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нутаг орон нь өнгөө засч, Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд Ерөнхий сайдад илэрхийлэв. Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га-д техникийн, 300 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хариуцлагагүй уул уурхай эрхлэх нь иргэдийн амьд явах эрхэнд халдаж байгаа хэрэг. Иймээс үүнийг таслан зогсооно. Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулахаар төсвийн төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Иргэд ч орон нутагтаа байнгын хяналт тавьж, хууль зөрчдөг, байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй бол төр, засагтайгаа хамтран тэмцэх ёстой гэв.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр дамжааны оюутнууд дунд “Хотын аялал” зохион байгууллаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын 380 жилийн ой мөн “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Улаанбаатар музейтэй хамтран 10 дугаар сарын 01-ний өдөр “Хотын аялал”-ыг зохион байгууллаа.

Аяллаар зочлох үйлчилгээний байгууллага мөн Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын Үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Холидэй Инн зочид буудал, Соёл амралтын “Зайсан хилл” цогцолбор зэрэг газруудыг танилцуулав.

Тус аялалд Монгол Улсын Боловсролын их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны нийт 40 гаруй оюутныг хамрууллаа.

Categories
мэдээ улс-төр

“Хамтран ажиллах” тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив.

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг хэрэгжүүлэх Киотогийн протоколд 1999 онд, 2020 оноос түүнийг залгамжлан хэрэгжих Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орсон. Тус конвенцын талуудын 16 дугаар бага хурлаас санхүүгийн шинэ механизм буюу “Уур амьсгалын ногоон сан” байгуулах шийдвэр гарч, уг сан 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, өөрийн хөрөнгө, зээлийн баталгаа зэрэг санхүүгийн хэрэгслүүд, мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологи болон эко системийн тогтвортой менежмент, ухаалаг технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хамтран ажиллагч улс орнуудын бэлэн байдлыг хангах, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд дээрх сан санхүүжилт олгодог. Манай улс 2014 оноос уг сантай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор 7 төслийг хэрэгжүүлэх шатандаа оржээ.

Эдгээр төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга ажиллагаа, техник, технологи бүхий жижиг, дунд бизнесийг дэмжих, ногоон санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, гэр хорооллын эрчим хүчний бичил сүлжээ үүсгэх, нийслэлд эко шийдэл бүхий хороолол байгуулж хүлэмжийн хийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдол бууруулах асуудлыг хам шийдвэрлэх зэрэг асуудлыг хамарч байгаа аж. Түүнчлэн хот суурин газрын хэсэгчилсэн халаалтыг шийдэх арга, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх боломж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө зэргийн бэлэн байдлыг болон урьдчилсан судалгааны таван жижиг төслийн санал дэмжлэг авч, хэрэгжүүлээд байна. Монгол Улс оролцсон бүсийн гурван төсөл батлагдаад, хэрэгжүүлэх яриа хэлэлцүүд үргэлжилж байна.

Монгол Улс Уур амьсгалын ногоон санд хүргүүлэн шийдвэрлүүлсэн болон шийдвэрлүүлэх төвшинд хэлэлцэгдэж байгаа төслүүдийн хэрэгжилтийг шуурхайлж, үр өгөөжтэй болгох зорилгоор тус сантай байгуулах “Хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар соёрхон батлах шаардлага үүссэн болохыг танилцуулгад дурдсан.

Холбогдох хуулийг баталсан тохиолдолд Монгол Улсад орж ирэх бүхий л төрлийн санхүүгийн дэмжлэгт давхар татвар ногдохгүй байх, хөнгөлттэй зээлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн түншлэгч талуудын зээлийн хүүгийн дарамт буурах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой аж. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

О.Нарантуяа: Гудамжинд 16 жил дуулж бүжиглээд өөрийн гэсэн байшинтай болсон

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн О.Нарантуяа өнөөдөр төрийн гурван өндөрлөгөөс тусламж хүсч мэдэгдэл хийлээ.

О.Нарантуяа 1991 онд түүний нөхөр зуурдаар нас барахад нэг сартайгаас арван нэгэн нас хүртэлх зургаан хүүхэдтэйгээ үлдсэн байна. Тэрээр “Одоогийнх шиг хүүхдийн мөнгө олгодоггүй, картын бараа ч байхгүй тийм үед олон хүүхэд төрүүлсэн миний хохь болсон. Ганц би биш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд гудамжинд гарсан. Хүүхдүүдээ сургууль завсардуулахгүйг хичээж байсан боловч идэр есийн хүйтэнд дулаан хувцасгүй, нөхөх ч боломжгүй уранхай гуталтай. Энэ гачигдлаа сургуулийн удирдлагад хэлэхэд үл ойшоон сургууль завсардсан. Хүүхдүүд мааньхоол тэжээлийн дутагдалд орохын эрхэнд 1996 онд гэр бүлээрээ концерт бэлтгэж “Сэлэнгийн долгио” чуулгын дарга, улсын гавьяат жүжигчин Баадайжав тэргүүтэй мэргэжлийн дуу хөгжмийн багш нарт шалгуулж тэдний зүгээс сайшаал хүлээн авсан. Үүнээс хойш гудамжинд 16 жил дуулж бүжиглэж өөрийн гэсэн байшинтай болсон. 2003 онд охин маань бамбай булчирхайн хурц хордлогод орж 2004 оны аравдугаар сард хэвтэрт ороход эмч нар эдгэх боломжгүй гэсэн хэдий чолсон орлогоороо охиноо хөл дээр нь босгож авсан. Одоо охин маань ээрч гацаж ярьдаг ч дуулахдаа зүгээр дуулдаг. “Дуулим хорвоог уяртал дуулсаар эдгэнэ” гэж хэлэх дуртай” хэмээн ярьсан юм.

Хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлсэн О.Наранцэцэг ард түмэндээ баярлаж талархдагаа илэрхийлж, төрийн түшээдээсээ тусламж хүссэн юм.

М.Болор-Оюун

Categories
мэдээ нийгэм

Асрамжийн газрын хүүхдүүдийг томуугийн вакцинд үнэгүй хамруулна

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан томуугийн эхний ээлжийн 159.500 хүн тун вакциныг өнөөдөр /2019.10.3/ хүлээн авлаа.

Тус вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж. Хэрэв иргэн улирлын томуугаас сэргийлж, сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинетаар 8.30-14.30 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой юм байна.

Сонирхуулахад, томуугийн эсрэг вакциныг 15 мянган төгрөгөөр хийх ажээ. Мөн тус вакциныг БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам болох бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө хийлгэх шаардлагатай ажээ.

Categories
мэдээ нийгэм

233 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулна

МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун вакциныг хүлээн авлаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжын төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Иргэн та хүсвэл Улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм.

Categories
мэдээ нийгэм

​Ховд аймгийн “Шударга ёс, агаар ус” ТББ мэдэгдэл хийлээ

“Шударга ёс, агаар ус” төрийн бус байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллагын тэргүүн А.Дамба: “Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллага нь хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байна, төрийн албыг өндөр албан тушаалтнууд маш хурдан хугацаанд их ашиг олдог хар зах мэтээр боддог. Монгол улсад хууль үйлчлэхгүй болсон байна, авлига хээл хахууль хэрээс хэтэрлээ. Хөдөө орон нутагт МАНАН, 60 тэрбум, ЖДҮ тэр чигээрээ бөглөсөн байдалтай байдаг. Энэ талаарх асуудлыг бид хөндөж ярина гэлээ.

“Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцоож: Ховд аймгийн “Шударга ёс, агаар ус” Төрийн бус байгууллага нь байгуулагдаад нэг сар болж байна. Ховд гэлтгүй хорин нэгэн аймагт зориулан үйл ажиллагаагаа явуулах зорилготой. Өнөөдөр нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. Ховд аймгийн иргэд одоог хүртэл өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орж эхлээгүй байгаа. Энэ зун хийж дуусгасан байх ажлаа өнөөдрөөс л хийж эхэлж байна. Улаанбаатар хотоос 1500 километрийн цаана байрны айлуудынх нь халаалт ирээгүй, халуун усгүй амьдарч байна. Халуун ус, тог байнга тасарч байдаг ийм нөхцөлд амьдардаг. Засаг дарга нь суудлаа булаацалдаад иргэдийнхээ төлөө юу ч хийж бүтээдэггүй. Бид тэмцэнэ судална, баримт нотолгоотойгоор мэдээлэл хийнэ. Ховд аймаг Улаанбаатар хот шиг утаатай. Бид Ховд нутгийн ард иргэдтэйгээ хамтарч ажиллана. Манай байгууллага нь таван гишүүнтэй, бидэнтэй нэгдэхийг хүссэн хүмүүст нээлтэй гэв.

түүнчлэн Ховд аймаг нь ОХУ-аас тог цахилгаанаа татдаг. Усан цахаилгаан станц нь нэг сумыг ч тогоор хангаж чадахгүй байгаа хэмээн мэдээллээ.

М.Болор-Оюун

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын санхүү, аж ахуйн алба сайн үйлсийн аянг өрнүүллээ

Цагдаагийн байгууллагад Санхүү, аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус албаны бие бүрэлдэхүүн албаныхаа хэмжээнд хүүхдийн тоглоом цуглуулах хандивын аяныг өрнүүлжээ. Цугларсан тоглоомуудыг “Сүүж-уул” амралт, сэргээн засах сувиллын хүүхдийн цэцэрлэг болон Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт хандивлан, тус цэцэрлэгийн гадна талбайг өөрийн боломж бололцоогоор тохижуулах, мод тарих гэрэлтүүлэг тавих ажлыг мөн хийжээ.

Сайн үйлсийн аяныг Санхүү, аж ахуйн албаны Хангалт, үйлчилгээний төвөөс санаачлан цагдаагийн хурандаа Р.Төмөрбаатар даргатай Хангалт, үйлчилгээний төвийн Барилга, байгууламжийн хяналтын тасгийн хамт олон гүйцэтгэжээ.