Categories
мэдээ нийгэм

Хогийн цэг дээрээс гүзээ түүж, Улаанбаатар хот руу тээвэрлэж байжээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​X сарын махны үнийн судалгаа

Image result for махны худалдаа

2019.10.30-ны өдрийн өглөөний 7.30 минутын байдлаар

Хүнсний зах

Бөөний үнэ

Жижиглэнгийн үнэ

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

1

Хүчит шонхор зах

4200-5000

6500-6700

5000-6300

4500-5000

6800-8500

7500-8000

7500-10000

7000-8500

/Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/

2019.10.29-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээрмахны нийлүүлэлт хэвийн байна. Адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байдал ажиглагдаж байна. /Хүчит шонхор зах/

Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлэгдэж буй амьд мал, махны талаарх мэдээлэл

/2019.10.28-10.29-ны өдрийн байдлаар/

Нэр, төрөл

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Дайвар түүхий эд

Нийт дүн

1.

Амьд мал /тол/

65

22

3133

1167

4387

2

Мах /тн/

5.2

129.3

49.5

53.8

18.8

19.9

256.6

/Эх үүсвэр: Нийслэлийн мал эмнэлгийн газар/

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн өчигдөр шөнө ТЕГ-аас явуулсан гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл сонсч байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудын жагсаалтыг та бүхэнд танилцуулъя.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах

Н.Цэрэнбат

2.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Ч.Хүрэлбаатар

3.

Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

4.

Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

С.Чинзориг

5.

Үндэсний хөтөлбөр батлах тухай

С.Чинзориг

6.

Хөрөнгө гаргах тухай

Х.Баделхан

7.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай

Ё.Баатарбилэг

8.

Инновацийн төсөл бүртгэх журам батлах тухай

Ё.Баатарбилэг

9.

Хөрөнгө гаргах тухай

Ч.Улаан

10.

Хөрөнгө гаргах тухай

Ц.Даваасүрэн

11.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Д.Сарангэрэл

12.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах ажиллагаа

14.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.Энхболд

15.

Монгол Улсын Шадар сайд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцох талаар

Д.Цогтбаатар

16.

Гадаад харилцааны сайд олон улсын үзэсгэлэнд оролцох талаар

Д.Цогтбаатар


Categories
мэдээ нийгэм

500 гаруй хятад иргэдийн толгойлогчдыг Шангри-Ла зочид буудлаас баривчилжээ

Цахим луйврын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хятад иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас өнгөрсөн шөнө баривчилжээ. Ийнхүү хууль хяналтын байгууллагаас нийтдээ 750 гаруй хятад иргэнийг баривчлаад байна.

Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр 38 хос хуримлалаа

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, гэрлэх ёслолын ордон, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр баталгаат гэр бүлүүдийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учрыг таниулах зорилгоор залуу гэр бүлд үлгэр дуурайлал болж яваа 10-аас дээш жил ханилсан гучин найман хосын хуримын ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхний ерөөлийг өргөсөн юм.

Хамтын сайхан амдралыг бий болгож олон жил ханилсан хосууд гэрлэх ёслолын ордонд орж гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан бөгөөд Нийслэлийн 380 жилийн ой,“Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр ийнхүү хуримлаж гэрлэлтийн баталгаагаа гардсандаа сэтгэл дүүрэн баярлаж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Дагавар хүүхдээ хэрцгийгээр тамласан Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Б.Тодзаяа нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хаалттай дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ял оногдуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны маргаан намжсанаар 2020 он үр өгөөжтэй жил болно гэж Америкийн фермерчид найдаж байна


АНУ-ын Айова муж улсын Атлантика хотын фермерч Билл Пеллетт эрдэнэ шиш ачиж байгааг харж буй нь.

2019 оны 10 дугаар сарын 14-нд авсан зураг. (Синьхуа/Ван Ин)

Вашингтон болон Бээжин хоо­рондын ээлжит худалдааны хэ­лэлцээнэлээдамжилттай бол­сон учир“хоёрулсхоорондын худалдаа удахгүй хэвийн бай­далдаа орно” гэж АНУ-ын Айова муж улсын шар буурцаг болон эрдэнэ шишийн аж ахуй эрхлэгчид найдаж, 2020 оныг өөдрөгөөр харж байна. Айова муж улс нь шар буурцаг болон эрдэнэ шиш тариалалтаараа улсдаа тэргүүлдэг юм.

АНУ-ын Айова муж улсын Атлантика хотын “Милк Анлимитед Дайри Фармс” фермийн ажилтан үнээ сааж буй нь. 2019 оны 10 дугаар сарын 16-нд авсан зураг. Синьхуа/Ван Ин)

ДОГДЛОЛ & ӨӨДРӨГ ҮЗЭЛ

“Хятадтай хийж буй худалдаа аль болох хурдан хэвийн байдалд орсноор бүтээгдэхүүний үнэ ханш сэргэнэ гэж найдаж байна. Тэр цагт л фермерчид бид хүссэн үедээ инээж чадах “тэнхээ”-тэй болох байх даа” гэж Айова муж улсын Атлантика хэмээх жижиг хотын 71 настай фермерч Билл Пеллетт тариалангийн талбайгаасаа шар буурцгаа хурааж байх үеэрээ “Синьхуа” агентлагийн сэтгүүлчид ярилцага өгөхдөө хэлсэн юм.

“10дугаарсарын 10-11-нд АНУ-ын нийслэл Вашингтон хо­тод АНУ болонХятадынэдийн засаг ба худалдааны дээд түвшний хэлэлцээ болж,талууд хөдөө аж ахуй, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны маргааныг шийд­вэрлэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг авч хэлэлцэж, нэлээд нааштай ший­дэлд хүрснээр хэлэлцээ өндөр­лөсөн байна” гэх мэдээг сонсоод баярлаж сууна гэж таван үеэрээ шар буурцгийн аж ахуй эрхэлж буй Пеллетт ярив.

Түүний хэлсэнчлэн, зах зээл судлаачид энэ мэдээг “сайны дохио” гэж харж байгаа бөгөөд худалдааны маргааны асуудлыг шийдвэрлэх нь тус хоёр улсын аль алинд нь, фермерчдэд, цаашлаад дэлхий дахинд ашиг тустай, чухал ач холбогдолтой.

Айова муж улсын Касс хо­шуунд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлд­вэрлэгч, 52 настай Келли Д.Каннингем түүнтэй санал нэг буйгаа илэрхийлсэн юм.

“Худалдааны асуудлаарх энэ нааштай алхам нь зогсонги байдалтай буй ачаа тээврийн олон усан онгоцыг хөдөлгөөнд оруулж, АНУ-аас хөдөлгөнө гэж бид маш их найдаж байна. Хоёр тал энэ асуудлыг ганц хоёр жилийн дотор бүрмөсөн нааштайгаар шийд­вэрлэж чадна гэдэгт найдаж байна” гэж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Милк Анлимитед Дайри Фармс” компанийн гол түншүүдийн нэг Каннингем ярив.

“Хятад дахь түншүүдтэйгээ урьдын адил сайхан хамтран ажиллаж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх цаг удахгүй ирнэ гэж бодох төдийд догдолж, ирээдүйгээ өөдрөгөөр харж бай­на” гэж Айовагийн Шар буур­цаг тариаланчдын холбооны мар­ке­тинг хариуцсан захирал Грант Кимберли саяханАйовамуж улсын төв Де-Мойн хотоос холгүй орших өөрийн фермдээ “Синьхуа”-д ярилцлага өгөх үеэрээ хэлсэн юм.

АНУ-ын Айова муж улсын Атлантика хотын фермерч Билл Пеллет шар буурцгийн

талбайдаа комбайн жолоодоод явж буй нь. 2019 оны 10 дугаар сарын 16-нд авсан зураг. (Синьхуа/Ван Ин)

ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛ ЧУХАЛ

2018 оноос АНУ Хятадын им­портод хэд хэдэн удаа гаалийн нэмэлт татвар ногдуулснаар дэл­хийн хамгийн том хоёр эдийн зас­гийн хоорондын сунжирсан худал­даа­ны маргааны эхлэлийг тавьсан билээ.

Үүний хариуд Хятад улс АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнүүдэд, тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдэд гаалийн нэмэлт татвар ног­дуулсан.

2017 оны санхүүгийн жилд Америкийн тариалан, мал аж ахуй эрхлэгчид Хятад руу 22 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсон аж.

Харин 2019 оны санхүүгийн жилд энэ үзүүлэлт ердөө 6.5 тэрбум ам.доллар болж буурах төлөвтэй буйг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээлэл харуулж байна.

2019 он нь шар буурцаг та­риа­ланчдын хувьд “сорилтын жил” болж байна гэж Кимберли хэлээд “АНУ-ын шар буурцгийн экспорт жилээс жилд буурсаар байна. Хятад руу экспортолж буй шар буурцгийн хэмжээ энэ жил багаар бодоход 20 хувиар буурах төлөвтэй байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Шар буурцгийн үнэ ханш нэг үеэ бодвол аажмаар сайжирч байна. Гэхдээ бид алдагдалгүй ажиллах хэмжээний түвшинд хүрэхийн тулд шар буурцгийн үнийг илүү өсгөх шаардлагатай байна” гэлээ.

Айовагийн шар буурцгийн аж ахуй эрхлэгчид бусад улс руу хийх экспортоо нэмэгдүүлэх замаар алдагдлынхаа тодорхой хувийг нө­хөж байгаа аж. Гэхдээ Хятад бол шар буурцгийн хэрэглээгээр дэл­хийд тэргүүлэгчдийн нэг учир тус улс руу хийх экспорт буурснаас үүдэлтэй алдагдлыг бүрэн нөхөх нь тийм ч амар ажил биш гэж Кимберли ярилаа.

Тэрбээр “АНУ-ын Засгийн газ­раас хэрэгжүүлж буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрүүдийн дэмж­лэгтэйгээр фермерчид “бо­гино хугацаа”-ны зарим асуудлаа шийдвэрлэх боломжтой. Гэхдээ бид “урт хугацаа”-нд зах зээлийг тогтвортой байлгахыг хүсэж бай­на. Энэ нь эндхийн фермерчид болоод Хятадын хэрэглэгчдийн аль алинд нь ашиг тустай. Ашиг эсвэл алдагдлаас шалтгаалан засгийн газраас хараат байхыг бид хүсэхгүй байна. Бид тусламж авахаас илүүтэйгээр шударга ху­далдаа хийхийг хүсэж байна” гэв.

Харин 1998 оноос бизнест хөл тавьсан Каннингем ярихдаа “Хятадтай тогтвортой худалдаа хийх нь АНУ-ын сүү, сүүн бү­тээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ирээ­дүйд ч маш чухал” гэсэн юм.

Түүний хэлснээр, одоогоор АНУ нь үйлдвэрлэсэн сүү, сүүн бү­тээг­дэхүүнийхээ 15 орчим ху­вийг экспортод гаргаж байгаа аж. Тус улс энэ үзүүлэлтийг 20 хувьд хүргэхийг зорьж байна.

2018 онд Мексик улс нь АНУ-аас импортолсон сүү, сүүн бүтээг­дэхүүнээрээ дэлхийд тэр­гүүлж байжээ. Тухайн жил АНУ-аас им­­портолсон сүү, сүүн бүтээг­дэхүү­ний хэмжээгээр гуравдугаарт орсон Хятад улс нь ойрын хэдэн жилийн дотор дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болох төлөвтэй байна.

АНУ-ын Айова муж улсын Атлантика хотын фермерч Билл Пеллеттийн шар буурцгийн талбайгаас ургац хурааж буй нь.

2019 оны 10 дугаар сарын 16-нд авсан зураг.(Синьхуа/Ван Ин)

ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛА

“Айовагийн фермерчдийн хувьд Хятад бол хамгийн чухал худалдааны түнш. Сая болсон худалдааны хэлэлцээ нааштай болсон гэх мэдээ бидэнд … урам зориг өглөө. Талуудын хэлэлцээнд ахиц дэвшил гарсан нь манай хөдөө аж ахуйн экспортын зах зээл ямар чухал болохыг харууллаа. Хоёр улс эдийн засгийн тогтвортой байдлын төлөө урт хугацааны тохиролцоонд хүрч чадна гэж би найдаж байна” гэж Айова муж улсын хөдөө аж ахуйн сайд Майк Найг “Синьхуа”-д илгээсэн и-мэйлдээ дурдсан байна.

АНУ болон Хятад улс худал­дааны асуудлаарх зөр­чил­дөөн­дөө цэг тавьчихвал хоёр улсын эдийн засаг улам бүр хүчир­хэгжиж, ху­далдааны ха­рил­цаа нь гүнзгийрэх болногэжнай­дажбуйгааАйовагийн Шар буур­цаг тариаланчдын хол­боо­ны маркетинг хариуцсан за­хи­рал Кимберли илэрхийлээд “Үл ойлголцлоо шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээгээ тасралтгүй үр­гэлжлүүлэх нь чухал” гэв.

Харин Пеллетт хэлэхдээ “АНУ болонХятад гэхэнэхоёртом эдийнзасгийнхарил­цаахөн­дийрнө гэ­дэг “маш ноц­той асуу­дал”. Энэ хоёр улсыг “худал­даа­ны түншүүд” хэвээр байлгахыг бид бүхэн хүсэж байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хамт­ран ажиллаж л байвал нь бид бүхэн тэр хэрээр ашиг тусыг нь хүртэх болно. Нө­хөрлөлийг улс­төр­жүүлэхийг тэв­чихгүй” гэсэн юм.

Тэрбээр цааш нь ярихдаа “Та­лууд биебиеэхарилцанхүндэт­гэж, хүлээн зөвшөөрч, дэлхий дахины төлөөилүүсайнярилцаж хэлэл­цэх хэрэгтэй” гэлээ.

Олон арван үнээ сааж, зах зээлд өдөрт 128700 орчим литр сүү нийлүүлэх хүчин чадал бүхий орчин үеийн техник технологиор тоноглогдсонфермийг удирдаж буй Каннингем зах зээл тогтворгүй буй энэ үед бизнесийнхээ тогт­вор­той байдлыг хангасаар байна.

Гэсэн хэдий ч энэ оны есдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаа нь түүний фермийн хувьд “хамгийн бага ашиг олсон” жилүүдийн нэг болжээ.

Хэрвээ энэ маягаар эрэлт нэ­мэгдэхгүй, нийлүүлэлт нэмэгд­сээр байвал үнэ улам л буурна гэж санаа зовж буйгаа Каннингем хэллээ.

Тэрбээр ярихдаа “Бизнесээ цааш авч явахад бидэнд Хятад улс хэрэгтэй. Бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой, боломжийн хэмжээнд байлгахын тулд бидэнд олон улсын зах зээл хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг давуу тал болгон ашиглана

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан өчигдөр төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөлөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай ярилцсан юм.


-Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Таньд баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. Энэ ойн хүрээнд бид нэгэн түүхэн үйл явдлыг эхлүүлж байна. Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хотуудаас анх удаа төв талбайгаасаа сансрын бөмбөлөг, хүүхэд залуучуудын бүтээсэн бөмбөлөг болон Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг тоон үзүүлэлтээр хэмжих төхөөрөмж бүхий гурван цуврал бөмбөлгийг хөөргөлөө. Энэ нь нийслэлчүүд, Монголчууд бидний хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг болж байна. Хотын иргэд оршин суугчдын 65 хувь нь хүүхэд. Тиймээс бид нийслэлийнхээ ойг тэмдэглэхдээ илүү бүтээлч, оюунлаг, шинжлэх ухаанч хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

-Нийслэл хот одоогийн бууриндаа суурьших гэж 28 удаа нүүсэн гэдэг. Богд хааны үеийн түүхийн дурсгалт хэд хэдэн ордон музей нийслэлд бий. Үүнийг хамгаалж, дахин сэргээж, шинэчлэх асуудал байгаа. Та бизнесмэн хүн. Түүхэн дурсгалт газруудыг хөрөнгө босгож, ойн хүрээнд сэргээх төлөвлөгөө бий юү?

-Богд хааны музейн 150 жилийн ой тохиож байна. Нийслэлийн 380 жилийг ойгоор түүхээ сурталчилан таниулах, хамгаалах, сэргээх хүрээнд Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнг гурван тэрбум төгрөгөөр тохижуулж байгаа. Тохижуулалтыг ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд Чойжин ламын музей болон Гандан хийдээ шинэчлэн тохижуулж байна. Олон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хөлбөмбөгийн талбайг бий болгож байна. Түүхийн дурсгалт олон сайхан газруудаа хадгалж, хамгаалах ажлуудыг өрнүүлж байна даа.

-Өдгөө нийтийн тээврийн асуудал тулгамдаад байгаа сэдэв. Таныг үлдсэн хугацаанд энэ салбарыг хөл дээр нь босгох байх гэж олон иргэд чих тавьж байгаа. Агаарын дүүжин тээврээс эхлээд нийтийн тээвэрт шинэчлэл хийх тухай асуудал бий. Энэ ажил хэзээнээс хэрэгжих боломжтой вэ. Мөн хэдэн төгрөг зарцуулах бол?

-Бусад оронд жагсаалаас гарсан нийтийн тээврийг оруулж ирж, эрсдэлтэй, аюултай үйлчилгээ үзүүлдэг баймааргүй байна. Нийтийн тээврийг зөвхөн автобусаар төсөөлж болохгүй. Нийтийн тээвэрт шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай. Агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус зэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Тус төслийг эхлүүлэхэд бэлэн болсон. Улаанбаатар хотын төв гудамжаар цахилгаан соронзон автобус гэхэд метротой харьцуулахад бага хөрөнгө, богино хугацаа шаардагдах ажил. Мөн Баянхошуу, Дэнжийн мянга, Толгойт орчмын гэр хорооллыг төв замтай холбосон агаарын дүүжин зам барих ТЭЗҮ нь бэлэн болсон. Нийтийн тээвэр гэхээр автобусаар л төсөөлдөг. Гэвч энэ автобуснууд чинь гэр хорооллын уул толгодод очихгүй шүү дээ. Ийм газруудын асуудлыг шийдэх гарц бол дүүжин тээвэр. Энэ төслийн ТЭЗҮ бэлэн болж санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Одоо Засгийн газар, Сангийн яамтай ярилцаад зөвшөөрлөө авчихвал эхлүүлэхэд бэлэн. Нийтийн тээвэрт нэвтрүүлэх үйлчилгээ бүрт тус бүр өөр санхүүжилт шаардлагатай юм билээ. Багадаа 50, 60 сая ам.доллараас эхлээд 500 сая ам.долларын өртөгтэй байна. Нийтдээ хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай учраас Сангийн яамнаас санхүүжилтийг батлаад өгвөл ирэх хавраас нийтийн тээвэрт шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой.

-Ирэх онд нийтийн тээвэрт явж байгаа 400 гаруй автобусны ашиглалтын хугацаа дуусах юм билээ…

-Эхний ээлжинд автобус-ныхаа парк шинэчлэлийг хийнэ. Нийтийн тээвэрт явж байгаа нийт автобусны 60 хувь нь энэ он дуусаад жагсаалаас гарна. Энэ хэрээр нийтийн тээврийн хүрэлцээ багасч, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломж хумигдана гэсэн үг. Тиймээс бид энэ асуудлыг 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаан шийдэхээр ажиллаж байна.

-Парк шинэчлэл хийгдэх гэж байгаа гэлээ. 1200 автобус гаднаас орж ирнэ. Үүнийг тантай холбоотой шахааны бизнес гэх юм…

-Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Хаанаас авах нь тодорхойгүй байна. Төсөв хөрөнгө нь ч шийдэгдээгүй. УИХ-аар энэ асуудлыг ярилцаж байгаа. Ер нь парк шинэчлэл хийгдэнэ. Шинэчлэхэд ямар нэг шахааны зүйл байх ёсгүй. Нийслэлчүүд явгарахгүйн тулд хэн нэгэн нь хэзээ хийж бүтээх нь мэдэгдэхгүй юмыг хүлээж, эсвэл хэн нэгэн хүний аль нэг улсаас авчирсан гүйлт, хугацаа нь дуусчихсан автобусаар явсаар бид хангалттай золиослогдож байна. Тэгэхээр хэн чадаж, хэн чанартай богино хугацаанд нийлүүлж чадаж байна, тэр газраас л автобуснуудаа авна шүү дээ.

-Улаанбаатар хотыг 1950-аад онд анх төлөвлөхдөө 600 мянган оршин суугчтай байхаар төлөвлөсөн. Гэтэл одоо энэ хотод сая 500 мянган хүн амьдарч байна. Нийслэл хот ачааллаа дийлж байна уу?

-Өнөөдрийн хүн амын төвлөрөл, нягтаршил гээд олон хүндрэлтэй асуудал бий. Гэвч үүний хажуугаар бүтээлч ажил хэрэгч, хөгжиж дэвшиж буй олон сайхан гэгээлэг зүйлс бий. Анх хагас сая хүнд төлөвлөгдсөн хот хоёр, гурав дахин их хүн амтай болчихжээ. Нэг талаараа энэ хүндрэл ч гэсэн хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг учраас хүн амын төвлөрлөө давуу тал болгож, зах зээлээ өргөжүүлж, хөгжүүлэх, хотоо тэлэх, дагуул хот бий болгох, эдийн засгаа хөгжүүлэх боломж болгож ашиглах ёстой. Ийм боломж бий. Гол нь иргэн бүр үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүн бүхэн хичээн ажиллаж чадвал хүн амын төвлөрлийг боломж гэж харагдаж байгаа.

-Иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ тухайд?

-Иргэдийн орлогод нь нийцүүлэн орон сууцжуулах ажил эхэлчихсэн. Хямд өртгөөр иргэдийг чанартай орон сууцаар хангах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ирэх онд энэ ажлыг эрчимжүүлнэ. Төсөв санхүүгийн асуудлыг ч шийдвэрлэсээр байгаа. Ингэснээр ирэх таван жилд багадаа 55 мянган өрхийг орон сууцжуулна.

-2020 оны улсын төсвөөр нийслэлд хэр их хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хотын амьдрал битгий хэл хорооны амьдрал мэдэхгүй хүмүүс хотын төсвийг ярьж батлаад байна. Онолын ширээнээс сангийн ширээний ард суучихсан амьдрал мэдэхгүй залуус яам, Тамгын газар оччихоод хотын амьдрал ахуйтай холбоотой төсвийг баталж ирсэн учраас хот олигтой төсөвгүй явж ирсэн. Хот орлогоо нэмэгдүүлэх, газар болон хөрөнгийнхөө үнэлгээг өсгөх, хувийн хэвшлийн оролцоотойгоор зарим аж ахуйн ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Үүний тулд хууль эрх зүйн орчноо сайжруулахаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулж байж хот чадамжтай, хараат бус, бие даасан болно. Мөн албан хаагчдынхаа хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Ингэж байж төсвийн хөрөнгө үр дүнтэй зарцуулагддаг болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдэнд Монгол Улсыг хорлох ямар шалтгаан байдаг юм бол?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Алт олзворлолтод гэнэтхэн 68 хувийн татвар тогтоож орхилоо. Мэдээж хэрэг Төв банкинд тушаадаг алтны хэмжээ 70-80 хувь хорогдов. Алт бол улсын нөөц бүрдүүлдэг гол хэрэгслийн нэг. Жилд 15-17 тонн алт 10 хувийн татварыг нь төлөөд аль аль талдаа зүв зүгээр болж байсан бизнис шүү дээ. Ингээд олзворлогсод байтугай мөрөөрөө явж байсан олон иргэн алт хууль бусаар хил давуулах аймаар ашигтай гоё бизнист татагдан оров. Тэр жилүүдэд ердөө ганцхан Бороо гоулд хэмээх Канадын компани л тэр өндөр татварыг нь төлөөд банкинд алтаа тушааж байв. Тиймээс ч 2009 онд улсад татвар төлөлтөөрөө нэгдүгээр байр эзэлж Эрдэнэтийг ардаа орхиж байсан юм.

Утгагүй өндөр татвар тавьснаараа энэ чиглэлийн бизнис далд эдийн засаг болж, гэмт хэрэг, хулгай дээрэм, хууль бус үйлдлийн үүр болдог төдийгүй дараа нь хуулиа зассан ч нэгэнт хэлбэржсэн гэмт хэргийн бүлэглэлүүд тогтсон барилаасаа салдаггүй юм гэж гадаад дотоодын мэргэжилтнүүд анхааруулахаараа нэг болсон. Ёстой нэг түй май гээд тэд тоогоогүй дээ. Монгол Улсын хилийг даван алт урсаж өглөө. Янз бүрийн замаар, есөн шидийн аргаар. Өдөртөө хэдэн удаа хил гараад дороо эргээд ороод ирдэг алтан хүн олон болсон. Алтан бугуйвч, бүс, бөгж гээд нуль алт болсон хүн хил давчихаад хэдэн цагийн дараа бараг шалдан буцаж ирнэ. Эргээд л алт болчихоод гараад явна. Үүнийг анзаарсан хил гаалийнхан тэднээс татвар авч хөөрхөн подхийнэ. Нүүрсэн дор нуучихаад гарна. Онгоцны нисгэгч, үйлчлэгч нар бишгүйдээ л баригдаж байсан. Арга технологийг тоочихын аргагүй. Үүнээ дагаад хичнээн олон хүн шоронд орсон гэж санана. Австралийн нэг нисгэгч Оюутолгойн дээжийг Тэнжинд аваачиж шинжилгээнд оруулдаг ажил гүйцэтгэжээ. Угаасаа тэгэх ёстой юм, энэ нь гэмт хэрэг, нууц явуулга биш. Харин манай алт олзворлогчид түүнд алт дайж хил гаргаж байсан нь нууцлаг үйлдэл. Нэгэн алт дайгч ярихдаа, дараагийн бараагаа нисгэгчид дайх гэсэн чинь цаадах нь татгалзжээ. “Ганц зуны дотор бараг дөрвөн тонн алт би Тэнжин рүү зөөлөө. Одоо боллоо. Бүх насаараа олоогүй их мөнгөтэй боллоо. Цааш нь шунах хүсэл алга, баригдвал шоронд орно. Дахиж Монголд хэзээ ч ирэхгүй”.

Гишүүн асан Портуун хэвийн нэгэн биш л дээ, хөөрхий. Гэхдээ муу нэртэйгээр нь бүхий л тэнэг шийдвэрийн эзнээр түүнийг тодруулж гүтгэх нь онцгүй биз дээ. Алтанд 68 хувийн татвар тогтоохыг тухайн үед Хууль зүй Дотоод яамны сайд асан Нямдорж санаачлан хууль болгосон юм. Протоколыг нь үзээрэй. Олон хоригдолтой болж аваад шоронгийн төлөвлөгөө давуулан биелүүлье гэж бодоогүй байлгүй дээ, арай ч? Гэхдээ л үнэхээр алт хууль бусаар хил давуулсан хэрэгтэй олон хүн шорон дүүргэсэн нь үнэн.

2016 онд эрх баригчаар тодрогчид Монгол Улсын сан хов хоосон болсныг дэлхий нийтэд зарлаж шоудав. Нэгэн сэтгүүлч-гишүүн авгай улсын нөөцийн 15 тэрбум доллар салхинд хийсээд тэр чигээрээ алга болчихсон гэж орилсоор орж ирэх нь тэр. Тэр нь арай юу юм, ядахнаа бүх аймаг сумд руу очсон хэзээ ч зарлагаа нөхөж дийлэхгүй хар замууд өртөггүй биш байлгүй дээ. Гээд улсын нөөц ёроолдоо хүрсэн нь үнэн. Дээр нь ДНБ-ийг хоёр нугалахаар их өртэй болсон нь ч үнэн. Валют олдог ганц эх үүсвэр болох байгалийн баялгийн үнэ нөөцийн агуулахын нэгэн адил ёроол нь гялтайсан энэ нөхцөлд жоор авдраа ухахаас өөр аргагүй гэдгийг арай гэж ухаарлаа. Энэ авдранд алт бий. Ингээд алтны татварыг ердөө 2,5 хувь болгон бууруулав. Жаран наймаас өмнө 10 хувийн татвартай зөв зүгээр болоод байсан эд шүү дээ. Гайхамшиг боллоо, 2018 онд олзворлогчид бараг 22 тонн алт банкинд тушаасан нь шууд л урьд өмнө байгаагүй рекорд.

Хариу үйлдэл тэр дороо гарлаа. Алтчингууд баяжаад аягүй бол биднээс илүү бийлэгжүү болох нь гэсэн гомдол гишүүдэд үүсэв. Одоо тэднийг чангалаад татварыг нь эргүүлээд нэм! Бага татварын буянаар алт тушаалт нэмэгдлээ, дөнгөж сая ийм хууль гарсан болохоор дасгах зорилгоор бага татварыг хэсэгтээ үлдээнэ үү гэсэн хүсэлтийг Засгийн газраас УИХ-д оруулжээ. Энэхүү маш сонирхолтой асуудлаар их хурал өдөр шөнөгүй хуралдаж бараг бүгдээрээ үг хэлэн сонирхлоо илэрхийлэх нь тэр. Ганц алт биш ер нь бүхий л түүхий эдэд өндөр татвар ноогдуулахаар гишүүн болгон хошуу нэмцгээлээ. Хачирхалтай нь бага татварыг хэвээр үлдээхээр санал оруулж ирсэн Засгийн газрын гишүүн сайд нар өнөөдүүлтэйгээ нийлж аваад баялаг бүтээгчдэд хонзогнож явдгаа илэрхийлж гарах нь тэр.

Протоколыг үзэж байхад их марзан. Жонш түүхийгээр нь гаргадаг Болорчулуун гээд гишүүн байх. 2.5 хувь гэдэг бол татвар биш гэж тунхаглалаа. Түүний хатгаасаар ашигт малтмал олдворлон түүхийгээр гаргавал татварыг 5 хувь хүргэж нэмэхээр болж байна. Өөрөө хохирч байгаа юм, гэхдээ эх оронч байгаа биз? Гэтэл санаа нь цаанаа байж. Дорнодын Цагаан-Овоо, Сэлэнгийн Гачууртын ордуудыг дээрэмдэхийн тулд Төв аймгийн Ноён уулыг аврах хөдөлгөөн зохион байгуулан ихээхэн мөнгө цаас үрсэн. Чукча не дурак, айн? Харамсалтай нь яг хусдагийн даваан дээр өөрөөс нь том махчин загаснууд өрсөөд залгичихсан. Тэгвэл май, тэр ордууд, тэр муу Ноён уул! Татвараа төл хулгайчууд аа, май!

Ингээд боловсруулсан бүтээгдэхүүн экспортлоход татвар 10.5 хувь байхаар тогтов. Уг нь боловсруулсан бүтээгдэхүүн алт төдий биш л дээ, бүхий л ашигт малтмалыг ядахнаа угааж цэвэрлээд хагас боловсруулж байгаа. Тэгээд ч өст Эм Си Эс ганцаараа нүүрс угаааж байгаа биш, олон газар ганц нүүрс төдийгүй өөр бусад ашигт малтмалыг ч цэвэрлэж боловсруулан, өөрсдийнх нь баталж байгаагаар “нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн” зах зах зээлд гаргаж буй. Ухаан нь төмрийн үйлдвэр дээр жишээ авъя л даа. Төмрийн хүдрээ боловсруулалгүй түүхийгээр нь олзворлосон бол таван хувь, ашигласан, боловсруулсан бол таван хувь дээрээ нэмээд тухайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч өсөн нэмэгдэх гурав хүртэлх хувь, нийт 10.5 хүртлэх хувийн төлбөрийг авахаар зохицуулсан. Харин төмрийн хүдрийг боловсруулахгүйгээр шууд экспортонд гаргасан нөхцөлд Болорчулууныг хохироон байж өсгөөд ч таван хувийн л төлбөр төлөхөөр тохирчихлоо. Энэ мэтээр жишээ нь манай гол экспорт нүүрсийг ухаж аваад түүхийгээр нь хятадуудад аваачиж өгвөл таван хувийн татвартай, харин нүүрсээ угааж боловсруулаад гаргавал даруй хоёр гаруй дахин их татвар төлнө.

Эх орны хайран сайхан баялгийг боловсруулалгүй түүхийгээр нь гаргаж баяжигчдыг жигшин зэвүүцэж хөрөнгийг нь хураан, болж өгвөл цаазаар авъя гэх маягийн лоозон хэлж уриалж байгаагүй гишүүн эдний дотор ганц ч үгүй. Мөрийцсөн ч болно. Хүнтэй байтугай малтай, нүүрстэй, шороотой таарсан ч энэ үгээ хэлж нулимс дуслуулсаар байгаад хип хопын үглэл гэдэг шиг юм болчихсон, тэр яриаг нь дэлхий даяараа мэддэг, цээжилчихсэн юм шүү дээ. Гоё байгаа биз? Тэгээд яахав гэхээр тэд ганц л хариулттай, “Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хавьгүй өндөр үнээр экспортлохын төлөө би амь насаа ч хайрлахгүй”. Гэтэл хуулийн үр дүн юу хэлж байна? Ашигт малтмалын тухай уг нэмэлт, өөрчлөлтийн хуулиар төрийн тусгай зөвшөөрөлтэй этгээд нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүртээ өсөн нэмэгдүүлсэн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр зохицуулсан. Энэ хуулийг энгийнээр тайлбарлавал уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улсад эрхлэх боломжгүй болгож Монголдоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтгээдэхүүн үйлдвэрлэх бүх боломжийг хаасан зохицуулалт болчих нь тэр. Үр дүн гэвэл нүүрсээр жишээ авахад манайхан таван хувийн татвар төлөөд түүхий нүүрсээ гаргахад хятадууд өөрийн улсдаа импортын татвар гэж байдаг бол тэрийгээ төлчихөөд дотооддоо боловсруулсан гэж аягүй бол хөнгөлөлт авна. Харин бид нүүрсээ угааж боловсруулчихаад гаргах болбол “хохь чинь ээ” гэж тавлуулаад 10,5 хувийн татвар дотооддоо төлнө. Үнэн гоё, тээ? Гишүүд энэ марзан хуулиа “татвар нэмснээр нинжа нарыг хорлож байгаа юм” гэж тайлбарлацгаасан нь протоколд тодорхой. Татвар нэмэхээр нинжа нар алуулдаг нь ямар ч учиртай юм? Эрүүл ухаанд ойлгогдохгүй юм билээ. Юутай ч хууль бусаар алт тээвэрлэгчид олширч шорон тийш чиглэх ардын зам балрахгүй сэргэж буй бололтой.

Олон жил нүүрсээ түүхийгээр нь гаргалаа. Энэ хооронд Гашуунсухайтын цаахан нь Өмнөд Монголын Баяннуур аймагт нүүрс угаах хэд хэдэн үйлдвэр барьчихжээ. Тэдгээрийгээ ажилтай байлгахын тулд Монголоос боловсруулсан нүүрс импортлох хэмжээндээ квот тогтоочихсон. Түүхийгээр нь л нааш өг гээд байгаа. Манай их хурал болохоор нөгөө талаас нь түүхийгээр нь аваачиж өг гээд татвар нэмээд байгаа. Хадан завсар хавчуулсан хөөрхий халиуны зулзаганууд. Төстэй явдал! Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш бараг зуун жил монголчууд Орос руу амьд мал хөлөөр нь гаргажээ. Явцад нь оросууд Монголын хилийг тойруулаад дөрвөн том мах комбинат барьчихсан. Хожим нь Монголд Унгар, Германы тусламжаар хэд хэдэн мах комбинат баригдсан боловч оросууд зөвхөн хөлөөр нь авна гээд боловсруулсан мах экспортлох бололцоо үгүй байв. Монгол мал Сибирийн хэрэгцээнд гарч байсан гэдэг худлаа юм билээ, тэд зөвхөн Зөвлөлтийн цэргийн хэрэгцээнд зориулж импортолдог байж. 1923 онд Монголд анх удаа малын тооллого болсон, 1990 он хүртэл мал ерөөсөө өсөөгүй, 25 саяас доош байв. Малыг хөлөөр нь гаргахыг хорьсноос хойш малын тоо ч хэд дахин өссөн, доозыг нь хэтрүүлээд зөндөө олон орчин үеийн мах комбинатууд баригдсан. Одоо мал эмнэлгээ янзалчихвал экспортын том үүд нээгдэнэ.

Эх оронч гэхээ больё, юутай ч бололцоо гарсан юм байлгүй, ашигт малтмалыг Монголдоо боловсруулж гаргавал илүү унацтай гэж үзсэн нэлээд компаниуд угаах боловсруулах (өөрснийх нь баталж буйгаар нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгосон аймаар эх оронч) үйлдвэрүүд барьж байгуулж, түрүүнээсээ ашиглалтад оржээ. Алдарт жаран наймын шинэ хувилбар болсон энэ хуулиас болж тэд алдагдалтай биш гэхэд ашигтай биш нөхцөлд орсон тул зарим нь бэлэн болсон үйлдвэрээ ашиглалтад оруулж чадахгүй хойтонгийн сонгууль хүлээхээр шийдсэн аж. Цөстэй нэг нь Үндсэн хуулийн Цэцэд хандсанд цаадуул нь хуульд хориг тавьсан. Харин УИХ түүнийг нь хүлээж аваагүй, “түй май” гэсэн. Тэгэхээр энэ нь санаандгүй алдаа биш, гарах хортой үр дүнг нь анзаараагүй биш, зориудын явуулга байгаа биз? Боловсруулах үйлдвэртэй Гарамжав гуай мэтийн ганц хоёр нь “еэ балраа!” гээд тархиа зөөлөн зөөлөн тогшсон гэнэлээ.

Алт ярьж байснаа халиад нийтэд нь хориг тавин улсаа хоролдог энэ дадал шинэ юм биш. 2012 оны тавдугаар сард буюу сонгуулийн өмнөхөн Занданшатар, Бямбацогт нар гадаадын хөрөнгө оруулагчдад хориг тавих хорон бодол санаачлаад түүнээ хууль болгосон. Эхлээд хойч үедээ хадгалан үлдээх зорилгоор байгалийн ашигт малтмалд империалистуудыг хялайлгахгүй гэж хөөрөлдөж байснаа халамцсан уу, шартсан уу яасан, улам цаашлан халиад барилга, банк, боловсрол гэх мэт нэлээд салбарт гадныхныг ойртуулахгүй хориглосон хууль батлуулсан. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулагчид дайжжээ. Булаах дээрэмдэх гадныхан үгүй болсон тул дотоодын үйлдвэрлэгчид рүү халдан довтлохоос өөр аргагүй боллоо. Зандкаг Баянхонгорт дивтаат болохоор үзэлцэхэд тэтгэврийн тагнуул Гэрэл хамаг бие сэтгэлээ дайчилсан учир түүнийг дараа нь ТЕГ-ын даргаар шагнасныг ойлгож байна л даа. Түүний зүтгэлээр одоогийн Ерөнхийлөгч болон олимпын аварга маань годройтоод өгсөн нь факт. Тэгэхээр өртэй байх л даа. Гэхдээ тагнуулын байгууллага нь Үндэсний аюулгүй байдал хариуцах цөм инстүүц болохоос нүүрээ халхалж баг өмсөөд хөргөгч ухан мах хайдаг, уул уурхайн компаниуд руу очин харуул хамгаалалтыг нь зоддог террорист бүлэглэл биш шүү дээ. Гадаад орнуудад монгол дайчид террористуудтай тэмцэж ядаж явахад эх оронд нь ийм үүрэг бүхий байгууллага өөрөө террор хийгээд явах нь аль зэрэг зөв бэ, Монгол Улсыг маань удирдан жолоодогч нар аа?!

2019.10.26

Categories
мэдээ нийгэм

10 дугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт МҮХАҮТ-д “Монголын эдийн засгийн чуулган 2019” эхэлнэ.

09.00 цагт Төрийн ордонд “XXI зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн зөвлөгөөн болно.

09.00 цагт ШУТИС-ийн Номын санд “Зар сурталчилгааны тухай хууль ба олон улсын сайн туршлага” семинар болно. Утас: 88114841

09.30 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд “Улс төрийн намын тухай хууль, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Монгол-Япон Сургалтын эмнэлэгт “Хөхний хорт хавдрын эсрэг хамтдаа” өдөрлөг болно. Утас: 88067919

11.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлш, уул уурхай, сургууль, цэцэрлэгт хийсэн шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 91989890, 99094993

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын хүний төлөө намаас “Эзэн Монгол хөтөлбөр”-ийн талаар мэдээлнэ.

13.00 цагт Үндэсний түүхийн музейд Л.Хадбаатарын “Ардчиллын алтан шонхрууд” номын нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагт Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлнэ.

11.00 цагт Монголын багш нарын холбооноос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд боловсролын талаар оруулах саналыг УИХ-д хүргүүлэх талаар мэдээлнэ.

11.30 цагт АН-ын Шинэчлэл хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбооноос Чингис хаантай холбоотой үнэт зүйлүүдийг ард түмний хамгаалалтад авах талаар мэдээлнэ.