Categories
мэдээ нийгэм

10 дугаар сарын 31-нд цахилгаан, шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Image result for эрчим хүч

Маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:30 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

09:00-18:00 цагт: Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумд болон Нарны орон, Морьтон шанкур, Иргэн Бадамханд, Александр, Ууганбаяр, Энхням, Жадамба, Отггонбаяр, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болоод байсан эмэгтэйн цогцосыг олжээ

Image result for Ховд гол

Баян-Өлгий аймаг дахь Ховд их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр 13.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид сураггүй алга болсон 23 настай эмэгтэйн цогцосыг Ховд голоос олсон байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын гишүүдэд өчигдөр орой болсон гүйцэтгэх ажиллагааны асуудлыг танилцуулна

Image may contain: 2 people, screen and indoor

Холбогдох байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж хятадын 500 шаран иргэнийг саатуулсан. Тэгвэл энэ тоо өсч 740 гаран болоод байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдэгджээ. Тэрээр, “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр өнөөдөр хуралдаж байна. Эдгээр асуудлын төгсгөлд хуулийн байгууллагууд Засгийн газрын гишүүдэд өчигдрийн гүйцэтгэх ажиллагааны асуудлыг танилцуулах юм. Үүний дараагаар мэдээлэл өгнө. Засгийн газарт байгаа тодорхой мэдээлэл гэвэл, прокурорын хяналт дор цагдаа, тагнуулын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн гадаад улсын иргэдийг саатуулж байгаа.

Яг одоогоор 740 орчим гадаадын иргэнийг саатуулсан байна. Гэхдээ нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийнхан хэлж байна. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний дараа мэдээллийг хэвлэлийнхэнд өгөх учир одоогоор үйл явцыг хуулийн хүрээнд прокурорын хяналт дор мэдээлж байгааг ойлгоно уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ

Image result for China

Мэдэгдэлд:

“2019 оны 10-р сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.

Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс тээвэрлэж явсан таван зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1118 дугаартай захирамжийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн 6 дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна

Өчигдөр буюу 2019.10.29-ний өдөр тус албаны алба хаагчид түүхий нүүрс тээвэрлэж явсан 5 зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

Мөн ЧД-ийн 19 дүгээр хорооны иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж байсанг илрүүлсэн байна. Иймд иргэд та бүхнийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл сонсов

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсож, гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Түр хорооны дарга А.Сүхбат, гишүүн Л.Болд нар “Саяхан зуух дэлбэрсэн асуудал гарлаа. Тэсэрч дэлбэрэх бодис шахмалт түлшинд байдаг уу. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа юу, шаардлага хангаагүй зуух уу? Хордлогын дуудлага их ирж байна. Шалтгаан нь юунаас болж байна. Сайжруулсан түлшний хангалт ямар байгаа” талаар асууж, тодруулав. Үүнд холбогдох албаны хүмүүс хариуллаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа н.Чүлтэмсүрэн “Пийшин дэлбэрсэн гэдэг мэдээлэл яваад байгаа. Манайд ирсэн дуудлагаар ахуйн объектын гал гарсан. Тухайн айл нам даралтын зуух ашиглаж байсан. Гэр нь дотроосоо ахуйн гал гарсан” гэсэн бол “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал н.Ганбаатар “Түгээлтэд 200 орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод үйлчилж байна. Шахмал түлш үйлдвэрлэлийн хангалтын хүчин чадлыг дахин нэмэгдүүлнэ” хэмээн тус тус хариулав.

Нийтдээ угаартсан 471 дуудлагыг нийслэлийн цагдаагийн газар хүлээж авсан байна. Үүн дотор пийшин эвдэрсэн 66, яндан намхан 34, сойлтоо хаасан 64 дуудлага байжээ. Шахмал түлшинд шинэ барьцалдуулагч хийж туршихаар ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд 11-318003 утсанд мэдээлээрэй

Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.

Нийслэл хотод зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэхийг хүсье.

Categories
мэдээ нийгэм

НМХЕГ: ЕБС-ийн багш нарын 20 хувь нь сүрьеэгийн үзлэгт хамрагдаагүй байна

Image result for мхег

МХЕГ-аас мэдээлэл хийлээ. Тус газар өнгөрсөн хугацаанд байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Нийт 72 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалт хийж, 1682 зөрчил илрүүлэн 230 зөрчил арилгуулсан байна. Мөн 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож улсын орлогод 452 сая төгрөг төвлөрүүлсэн бол 1.3 тэрбумын нөхөн төлбөр тавьсан аж.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс илэрсэн нийтлэг зөрчил нь ажилтнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин олгосон, НДШ төлдөггүй, тэр нь хуримтлагдсан өр үүсгэсэн, түүнийгээ барагдуулж ажилладаггүй. Илүү цагаар ажиллуулдаг ч илүү цагийн цалин олгодоггүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг дутагдал илэрсэн байна. Тухайлбал, Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлдэг “Петрочайна Дачин тамсаг” компанид нэг тэрбум төгрөгийн торгууль тавьжээ.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд ЕБС-ийн багш нар сүрьеэгийн үзлэгт хамрагдсан байх ёстой аж. Гэвч 20 орчим хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон Улсын Элчин сайд хүлээн авалт зохион байгууллаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авалт зохион байгууллаа.

Хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа болон албаны бусад хүмүүс оролцов.

Япон Улс, Монгол Улс нь стратегийн түншлэлийг байгуулж, олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирлээ. Ерөнхий сайд Ш.Абэ тус албанд томилогдсоноосоо хойш гурван удаа Монгол Улсад айлчилж, мөн Ерөнхийлөгч Х.Баттулгатай гурван удаа уулзалт хийсэн.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн хааны Хаан ширээнд суух ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийж, хоёр орны Ерөнхий сайд нар стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-г хамтран цогцлоон хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Япон Улс, Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа зэрэг олон улсын энх тайвны төлөөх идэвх, санаачилгатай оролцоог өндрөөр үнэлж, тэрхүү ур чадварыг улам дээшлүүлэхийн төлөө 2012 оноос тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа, барилга байгууламжийн салбарт зам барих зэрэг сургалтуудыг зохион байгуулж, мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байгаа бөгөөд тус сургалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчний чухал сургалтуудын нэгд тооцогдож, Монгол Улсын инженерийн цэргийн ангийн энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд ч тусалж, дэмжлэг үзүүлж байгаа юм.

Монгол Улс, АНУ-тай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургуульд энэ жил Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцсон. Япон улс цаашид ч тус сургуульд идэвхтэй оролцох талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан хоёр орны Ерөнхий сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчний 57 офицер Япон улсад суралцаад байна. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээн дэх төслийг саадгүй хэрэгжүүлэхэд Японд суралцсан оюутнууд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Ийнхүү хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагаа өргөжиж, ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлье

Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2019 оны эхний 09 сарын байдлаар 26.314 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2236 хэргээр буюу 7.8 хувиар буурчээ. Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 706 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 114 хэргээр буюу 19.3 хувиар өсч бүх хэрэгт эзлэх хувийн жин 2.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 нэгжээр өссөн байна.

Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэргийн 470 буюу 66.6 хувийг хөнгөн, 236 буюу 33.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 56.6 хувь нь Улаанбаатар хотод, 43.4 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Мөн гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирч, үүнээс 105 хүүхэд нас барж, 472 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 56 буюу 4.4 хувиар өсч, нас барсан хүн 41 буюу 64.1, гэмтсэн хүн 56 буюу 13.5 хувиар тус тус өссөн байна.

Иймээс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү.