Categories
мэдээ нийгэм

С.Баатаржав: Бид мөрийтэй, бооцоотой тоглоом үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгаж байна

Тагнуул, цагдаагийн байгууллагынхан Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 800 хятад иргэдийг саатуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанд холбогдох албаны удирдлагууд мэдээлэл хийв. Энэ үеэр ЦЕГ-ын дарга С.Баатаржав сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цагдаагийн байгууллага энэ чиглэлээр ямар ажил хийж байсан бэ?

-Цагдаагийн байгууллага өөрийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг манайд байдаг. Энэ хэлтсийн үйл ажиллагаагаар өнөөдрийн ажлыг гүйцэтгэсэн.

-Байрлуулсан зочид буудалд хариуцлага тооцох уу?

-Байрлуулсан зочид буудалд хариуцлага тооцно. Баянзүрх дүүрэгт байрлах “Амар, Ориентал”, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион” зочид буудалд хятадуудыг байрлуулсан байсан.

-Хятадын дөрөв, монголын нэг иргэнийг ямар үндэслэлээр шалгаж байна вэ?

-Бид мөрийтэй, бооцоотой тоглоом үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар амжилттай дүгнэгдэв

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын дагуу улс орон даяар зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т Улсын Их Хурлын Тамгын газар хамрагдаж, амжилттай дүгнэгдэв.

Улсын үзлэгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Төрийн албаны зөвлөлийн референт Ц.Галбадрах, Архивын ерөнхий газрын ахлах байцаагч Д.Батжаргал, байцаагч Ч.Лхагвадорж, Үндэсний төв архивын зааварлагч-арга зүйч Ө.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газарт явуулж дүгнэсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газар улсын үзлэгт бэлтгэх зорилгоор Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 319 дүгээр захирамжаар “Улсын үзлэгт бэлтгэх комисс”-ыг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулж ажилласан байна.

Улсын Их Хурлын Тамгын газарт “Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл хяналт”, “УИХ-ын архивыг бүрдүүлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалалт хамгаалалт”, “Архивын баримтын мэдээллээр үйлчлэх”, “Цахим архив бүрдүүлэх” ажил холбогдох хууль, журам, заавар, стандартын дагуу явагдаж байгааг улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтдээ онцлоод архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах талаар удирдлагын зүгээс идэвхи санаачлагатай ажилласан тухай дурдаж, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг хүргүүлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т үндсэн 4 үзүүлэлтийн дунджаар 95,8 хувь буюу “маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг шинэчлэн баталж 2021 оны төсөвт тусгана

Image result for сурагчдын амралт

Товч мэдээ

– БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсантай холбогдуулан тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагын мэдээллийг сонсов. Дээрх байгууллагууд өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна. БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хил нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийг зохион байгуулсан Монгол Улсын нэг, БНХАУ-ын дөрвөн иргэнийг баривчлан саатуулжээ.

– Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохыг судалж үзэхээр болов.

– Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг шинэчлэн төсөвт багтааж, 2020 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлэх, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг шинэчлэн баталж 2021 оны төсөвт тусгахаар боллоо.

– Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа. Үүнийг өөрчилж 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэв.

– Спортын салбар, тамирчид, өсвөр үе, залуучуудад допингийн эсрэг сургалт зохион байгуулах, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнгийн менежмент хийх чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрөв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав

Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжид хамруулан санхүүжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд:

– Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах

– Эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх

– Ахмад настны чадамжийг дэмжих

– Амьдрах орчин, нөхцлийг нь сайжруулах чиглэлээр 62 арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

Манай улсын 60 ба түүнээс дээш настны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9, 2050 онд 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна.

Categories
мэдээ нийгэм

116.000 айлын шөнийн цахилгаан 0 төгрөг боллоо

Өнөөдөр “Үндэсний мэдээлллийн төв”-д Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбулган нар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар 433, 434 тоот тогтоол гаргалаа.

Энэхүү тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Мөн Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Categories
мэдээ нийгэм

Тархины цус харвалтаас сэргийлье

Иргэдийн амьдралын хэвшил, дадал, зан үйлтэй холбоотой харвалт залуужиж жилээс жилд нэмэгдсээр байна. Монголд 100 мянган хүн ам тутамд 290 хүн шинээр харвалт өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Эдгээр 290 хүний 49 нь нас бардаг аж. Харин 100 хүн харвасан тохиолдолд 80 нь хөдөлмөрийн чадвараа алддаг байна.

Цус харвалт өвчинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан өртдөг боловч нас баралт эмэгтэйд илүү өндөр байдаг байна. Жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ, цэвэршилт зэрэг хүйсийн онцлог, нийгэм сэтгэл зүйн хямралд хөгжиж буй орны эмэгтэйчүүд хамгийн их өртөж цус харвадаг байна. Тиймээс цусны даралтаа тогтмол хянан, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгож, мэдээлэлтэй байх нь энэ өвчнөөс сэргийлэх томоохон гарц гэдгийг эмч нар зөвлөж байна.

Тархины цус харвалт нь хүн бүрт өөр, өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюул учруулдаг аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Уг хэргийг удирдан зохион байгуулсан хүмүүсийг саатуулсан

Image result for Д.Гэрэл

ТЕГ-ын дарга Д.Гэрэл болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, “Бид наймдугаар сараас хойш мэдээлэл авч ажиглаж байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн. Дараагийн саруудад энэ тоо өссөөр өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой. Одоо байцаалт өгч байгаа.
Тэдгээр хятад иргэд 1000-аад компьютер, 10000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айх, эмээх хэрэггүй.

Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Энэ дээр манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа.

Удирдаж,зохион байгуулж байгаа хүмүүсийг саатуулсан. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалд нь байлгаж байгаа. Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа. Наймдугаар сараас хойш жуулчлалын визээр 20-30-аараа цуварч орж ирсэн. Тэдгээр иргэд жуулчлалын визээр орж ирсэн ч ажил хийж байсан. Тиймээс бид албадан гаргах бүрэн боломжтой”. гэлээ

Categories
мэдээ улс-төр

Шахмал түлшинд шинэ барьцалдуулагч хийж туршихаар ажиллаж байгаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсож, гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Түр хорооны дарга А.Сүхбат, гишүүн Л.Болд нар “Саяхан зуух дэлбэрсэн асуудал гарлаа. Тэсэрч дэлбэрэх бодис шахмалт түлшинд байдаг уу. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа юу, шаардлага хангаагүй зуух уу? Хордлогын дуудлага их ирж байна. Шалтгаан нь юунаас болж байна. Сайжруулсан түлшний хангалт ямар байгаа” талаар асууж, тодруулав. Үүнд холбогдох албаны хүмүүс хариуллаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа н.Чүлтэмсүрэн “Пийшин дэлбэрсэн гэдэг мэдээлэл яваад байгаа. Манайд ирсэн дуудлагаар ахуйн объектын гал гарсан. Тухайн айл нам даралтын зуух ашиглаж байсан. Гэр нь дотроосоо ахуйн гал гарсан” гэсэн бол “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал н.Ганбаатар “Түгээлтэд 200 орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод үйлчилж байна. Шахмал түлш үйлдвэрлэлийн хангалтын хүчин чадлыг дахин нэмэгдүүлнэ” хэмээн тус тус хариулав.

Нийтдээ угаартсан 471 дуудлагыг нийслэлийн цагдаагийн газар хүлээж авсан байна. Үүн дотор пийшин эвдэрсэн 66, яндан намхан 34, сойлтоо хаасан 64 дуудлага байжээ. Шахмал түлшинд шинэ барьцалдуулагч хийж туршихаар ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Одоогоор хэн нэгнийг саатуулсан хорьсон зүйл байхгүй гэв

Image may contain: 2 people, screen and indoor

БНХАУ-ын иргэдийг саатуулан шалгаж байгаа асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн. ТЕГ-ын дарга Д.Гэрэл, “Яг одоогийн байдлаар нийтдээ 800 орчим БНХАУ-ын иргэнийг шалгаж байгаа бөгөөд тэдний хувьд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсөн. Түүнээс хойш Тагнуулын байгууллага болон хууль хяналтын байгууллага хяналтдаа аван, шалгаж байсан. Одоогоор цагдан хорьсон асуудал байхгүй. Харин эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зохион байгуулсан таван хүнийг шалгаж байгаа бөгөөд дөрөв нь БНХАУ-ын иргэн бол нэг нь Монгол Улсын иргэн байжээ. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Богино хугацаанд шалгаж тогтооно” гэлээ. Харин ЦЕГ-ын дарга С.Баатаржав “Эдгээр иргэдийг мөрийтэй тоглоом, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэж үзэж байна гэсэн юм. Мөн одоогоор хэн нэгнийг саатуулсан хорьсон зүйл байхгүй. гэлээ.
Categories
мэдээ улс-төр

​Хятадын Элчин сайдын яам мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Тагнуул болон цагдаагийн албан хаагчид тусгай ажиллагаа явуулж олон тооны хятад иргэдийг баривчилсан мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

2019 оны 10-р сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.

Монгол улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.