Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчний шинжилгээг түргэвчилсэн сорилоор хийдэг боллоо

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн лабораторийн оношлогоондоо тарваган тахал өвчний түргэвчилсэн тестийг шинээр нэвтрүүллээ.

Ингэснээрээ өмнө нь нян судлалын шинжилгээний хариуг 72 цаг хүлээдэг байсан бол одоо дуудлага хүлээж авсан өдөрт нь буюу шууд гарах боломжтой болж, илүү түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг боллоо гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай санал хүргүүлжээ

Image result for согтууруулах ундаа

МХЕГ-аас согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа ХХААХҮЯ-д хүргүүлжээ. Тухайн ААН-үүдээс үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг зөрчил илэрчээ. Саналыг ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Будапештын ДАШТ-ээс Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртэв

“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 74 кг-д үндэсийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадорж хүрэл медаль хүртжээ.

Түүний энэ амжилт Будапештын дэвжээнд Монголын баг тамирчдын анхны хүрэл медаль болов. Мөн эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг 125 кг-д залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ М.Лхагвагэрэл хүртлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд нас насны ангиллаас хамгийн хүнд жинд дэлхийн анхны медальтан болж байна.

“Монголын чөлөөт бөхийн хүнд жинг манлайлах М.Лхагвагэрэл Будапештэд тэгшитгэлийн барилдаанд Киргизийн тамирчин Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр /12:1/ ялсан, харин 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан. Тэр дагах барилдаанд /2019.10.30/ БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр, Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг хүнд барилдааны эцэст 4:4-өөр яллаа.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.

Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байгаа тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхааруулж байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багаа дэмжин ажиллахаар боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны үүсгэн байгуулагдсаны 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болоод Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин 3-н жилийн хугацаанд, нийтдээ 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо

Тус хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Яармаг орчимд бүтээн байгуулагдаж буй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны стандартын дагуу Монгол улсад баригдсан хамгийн том хэмжээтэй “73 харьцах 115 метр” бүхий хөлбөмбөгийн талбайн орчны тохижилт болоод Үндэсний шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдэд зориулан дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хувьд амжилт нь жил ирэх тусам өсөж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дахь сунгаанд анх удаа шалгарч, анхны гоол цаашлаад анхны хожлоо авсан нь үүнийг бэлхэн харуулж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11-р сарын 19-ний өдөр энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл болгож тэд тун удахгүй Камбож улсыг зорих гэж байна.

Аливаа спортод тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй, хүч хөдөлмөрөөс гадна Үндэсний компаниудын дэмжлэг туслалцаа, үнэнч хөгжөөн дэмжигчид хамгийн чухал байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад хөлбөмбөгийн спортын хөгжил хурдасч, Үндэсний шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам сайжирсаар байна. Мөн цаашид ч Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргах Үндэсний шигшээ багийнхаа амжилтыг бататган ахиулахын төлөө тоглолтын өмнөх бэлтгэл, сургуулилт болон тэмцээн уралдаануудад ХХБанк шигшээ баг тамирчдаа дэмжин, хамтран ажилласаар байх болно.

Хүн төрөлхтний агуу гайхамшиг болсон хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Монголынхоо тамирчдыг, үнэнч хөгжөөн дэмжигч Та, бид бүгдээрээ нэгдэж сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.

Багийн спортыг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш нар Дорноговь аймаг дахь АШУҮИС-д айлчиллаа

Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа”-ны төслийн Монголь дахь баг болон МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш нар Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуульд айлчлан очив.

Монгол дахь төслийг хариуцаж байгаа Пак Даль Рим багш төслийн талаар болон Монголд хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Үүний дараагаар МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш Б.Болорчимэг нь уг төслөөр дамжуулан шинээр нэвтэрсэн “Үр дүнд суурилсан” сургалтын хөтөлбөрийн тухай, МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш Э.Сувд-Эрдэнэ нь МҮИС-д “Үр дүнд суурилсан” сургалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон мэргэжлийн сурах бичгийн тухай илтгэл тавьсан. Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн сувилайхуйн тэнхимийн багш Ган-Эрдэнэ нь энэ удаагийн танилцуулга илтгэл нь их тус болсон бөгөөд цаашдаа уг төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа болон төсөл эхлээд удаагүй ч олон ажлыг хийсэнд мэргэжил нэг хүнийхээ хувьд төслийн багийханд талархаж буйгаа илэрхийлсэн.

БНСУ-ын засгийн газар болон Солонгос судлалын сангийн дэмжлэгээр явагдаж байгаа “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагаа”-г дэмжих төсөл нь МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн сургалтын чанарыг сайжруулах болон эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнг гэрээр асрах төслийг дэмжин явуулж байгаа болно.

Төслийн багийн ахлагч Чусонь Их Сургуулийн багш Ким Жин Хый нь “Өнгөрсөн 2017 оноос эхлэн явагдаж буй уг төсөл нь багш нарын сургалтын чадварыг сайжруулах, мэргэжлийн сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэн гаргах ажлыг үргэлжлүүлэн явуулж сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгохыг зорьж байна. Мөн төслийн үр дүнг Монголын сувилахуйн салбарт тараан түгээж, Монголын сувилахуйн сургалтыг илүү хөгжингүй болгоход хувь нэмэр оруулж, Монголын сувилахуйн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд хичээх болно” гэж хэлсэн.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Угаарын хийнд хордсон дуудлагын тоо эрс буурчээ. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон 2 өрхийн 4 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй аж.

Мөн өнгөрсөн шөнө нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.

НОБГ-аас нийслэлийн гэр хорооллын иргэдэд зориулан дараах гурван зөвлөмжийг хүргэж байна.

  1. ЕБС-иийн нэгдүгээр улирлын амралт эхэлж, хүүхдүүд гэртээ байгаа. Эцэг эхчүүдээ ажилдаа явсны хойгуур хүүхдүүд гал түлэх нь эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх, зууханд гал түлэхгүй байхад онцгой анхаарна уу.
  2. Маргаашнаас гэр хорооллын цахилгааны тарифийг тэглэнэ. Үүнтэй холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, муудсан цахилгаан утас хэрэглэхгүйгээр аюулгүй байдлаа хангахыг анхаарна уу. Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
  3. Угаарын хийн хордлогын тоо буурч байгаа ч эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн ихэнхийн гэрийн яндагийн сойлтуурыг хаалттай хоносон, үнс нурам ихтэй, зуухаа цэвэрлэдэггүй, зуух яндан нь цоорхой байна. Үүнээс үүдэн угаартсан тохиолдол цөөнгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.

Тавантолгой түлш компанийн дэргэд 300 орчим хүнтэй “Зуух сервис” үйлчилгээний нэгж ажиллаж эхэлжээ. Тус нэгжтэй 7011-4900 дугаарын утсаар холбогдож бүх төрлийн зуухны галлагааны талаар зөвлөгөө авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтнүүд тухайн айлд очиж зөвлөгөө зөвлөмж өгөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг Италийн элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хоёр орны найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа өргөжиж байгааг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглэв. Тэрбээр Итали Улстай хамтран нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Итали технологийг Монгол ноолууран бүтээгдэхүүнтэй хослуулан Европын зах зээлд экспортлох боломжтой болохыг онцлов.

Элчин сайд Л.Ботта Монгол Улсад шинээр Элчин сайдаар ажиллах хугацаандаа урлаг, соёл, боловсролын салбарт онцлон анхааран ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн хамтарсан Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ирэх жил Ром хотноо зохион байгуулах, ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав.

Categories
мэдээ эдийн-засаг

Дуудлага худалдаагаар 100 сая ам.доллар нийлүүллээ

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж Монголбанк энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.

Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан удирдах хорооны аравдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хамтарсан удирдах хорооны аравдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Тус хуралдааныг нээж, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

image

Уг төслийн хүрээнд Эрсдэлийн үнэлгээний заавар, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний заавар, Гамшгаас хамгаалах Цагаан ном, Мэдээллийн сангийн заавар, Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Дэд бүтэц, ИШС-ий газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Барилгын хүчитгэлийн зураг төсөл, Сургуулийн гамшгаас хамгаалах боловсрол, Орон нутгийн гамшгаас хамгаалах боловсрол, төслийн ерөнхий үр дүнд хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

image