Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлд заагдсан байршилд үйл ажиллагаа явуулаагүй эмийн санд арга хэмжээ авлаа

Иргэний ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, тус дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоот хаягт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд 1911001044 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүллээ.


Categories
мэдээ нийгэм

Улсын аварга шатарчид тодров

Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын шигшээ тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод есдүгээр сарын 20-29-нд амжилттай зохиогдож өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор явагдсан тус тэмцээнд эрэгтэйчүүдээс “Хан-Алтай” клубийн тамирчин, спортын мастер Ү.Агьбилэг түрүүлж, “Оюунлаг” сургуулийн тамирчин, спортын мастер С.Ган-Эрдэнэ, “Шунхлай” групп, “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын их мастер Б.Гүндаваа нар удаалжээ. Эмэгтэйчүүдээс “Дагшаахүү” клубийн тамирчин, ДШХ-ны мастер Б.Алтантуяа тэргүүлж, Завхан аймаг, Алдар спорт хороо, “Сакура” сургуулийн тамирчин, олон улсын их мастер Б.Мөнгөнтуул, Сэлэнгэ аймаг, Дотоодын цэргийн 805-р анги, “Монголчехметалл” ХХК, “Элит Брайн” клубийн тамирчин олон улсын их мастер А.Энхтуул нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшийг “Сайн” картаар худалдана

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж үздэг. Үүнтэй холбогдуулан, өнгөрсөн хавраас эхлээд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, “ХАНГАМЖИЙН БААЗ-ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ-ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ” гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55286 тонн түлш борлуулсан байна.

Мөн сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа иргэд “Сайн” картаар худалдаж авна. Тус картыг хороогоор нь дамжуулан үнэгүй тарааж байгаа юм. Мөн иргэд өөрийн оршин суугаа газрын орчинд буй түлш борлуулалтын цэгээс авч болох аж.

Сайн карт түгээх ажил

  • Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй,
  • Чингэлтэй дүүрэгт 94 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэг 54 хувь,
  • Баянзүрх дүүрэг 44 хувь,
  • Баянгол дүүрэг 89 хувь,
  • Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж.

Одоогоор нийт 163369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэжээ. Сайн картаар нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заажээ.

Дашрамд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албанд томилгоо хийгдлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/987 дугаар тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжавыг тус газрын Холбоо, зарлан мэдээлллийн хэлтсийн даргаар, Б/877 дугаар тушаалаар НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Т.Мөнхдоржийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар, Б/874 дүгээр тушаалаар НОБГ-ын БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Оюунболдыг Дорноговь аймгийн ОБГ-ын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус томиллоо. Мөн ОБЕГ-ын даргын Б/883 дугаар тушаалаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Чинбатыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, Б/925 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга-гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Д.Бэхбаярыг НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус томиллоо. Түүнчлэн ОБЕГ-ын даргын Б/1033 дугаар тушаалаар НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханыг ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, мөн тушаалаар ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэнг БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус сэлгэн томиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй ажилласан эмийн санг шалгаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, тус дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоот хаягт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд 1911001044 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдахгүй

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, өнөөдөр /2019.10.01/ хоёр ч байнгын хороо хуралдахаар төлөвлөөд байсан юм. Байнгын хороод Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч МАН, АН-тай болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг яг одоо УИХ-ын даргатай зөвшилцөх уулзалт хийж байна. Хоригийн асуудлаар зөвшилцсөний дараа байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх юм байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын цагдаа, хууль хүчнийхэн иргэнээ багалзуурдаж, мөрийтэй тоглуулж, хар тамхи татуулж… Юу болоод байна вэ?

Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын байгууллагаас муу бүхэн гардаг боллоо. Саяхан гэхэд л Төв аймгийн Угтаалцайдам суманд өөрийнхөө өвөө шиг 60 гарсан тариаланч өвгөний амь насыг егүүтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Хулгайн хэрэг мөрдөж явсан цагдаа нар тариалангийн ажилдаа гарахаар зэхэж байсан жирийн иргэнийг чирч, машиндаа суулгаж сумын төвөөс 10 гаруй км-ийн зайд аваачаад нас барсан хойно нь эмнэлэгт авчирчээ.

Тариаланч иргэнийг авч явахдаа цагдаа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна. Цагдаа нарын машинаас архи, ууж байгаад үлдээсэн пиовны шил гарсныг талийгаачийн ар гэрийнхэн нь зургаар баримтжуулжээ.

Мөн энэ сарын 25-нд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан нь олонд ил боллоо. Хууль бус автомат тоглоомын газрын ойр орчмыг бүрэн камержуулжээ. 2018 болон 2019 онуудад тухайн байгууллагад хэд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авч байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэр бүү хэл тухайн тоглоомын газар үйлчлүүлэгчдийнхээ байр, машиныг барьцаалж зээл олгодог байсан гэх. Тоглоомондоо халуурч, мөнгөө сэгсрүүлсэн нөхөр газар дээр нь л байр, машинаа барьцаанд тавиад үргэлжлүүлэн тоглож таарна. Мөрийтэй тоглоомонд донтож байр, машинаа алдсан иргэдийн ар гэрийнхэн нь тэнд очиж хэл ам хийн хаалгыг нь бариулдаг ч хэдхэн хоноод л үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг байжээ. Ийм хэрэг өдөр болгон шахуу гарч байхад байрны эзэн хурандаа нь огт мэдээгүй байна гэдэгт үнэмших хүн өөрөөс нь өөр хаана ч алга.

Түүнчлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон юм. Энэ мэтчилэн цагдаа, прокурорын балаг тасрахгүй байх жишээтэй.

Ц.Нямдорж сайд таны шууд удирдлагад байдаг цагдаа, прокурорынхон чинь иргэнээ амьд авч яваад үхүүлээд авчирдаг, мөрийтэй тоглуулж, хар тамхи хэрэглэж, зарж борлуулж байна. Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын удирдлагуудыг оройгоос нь улыг нь хүртэл солих цаг нэгэнт болжээ. Сайд та яагаад дарга нарыг нь сольж, хариуцлага тооцохгүй байна вэ. Сайд нь шийдэж чаддаггүй юм бол хүний аминд хүрч, хууль бусаар мөрийтэй тоглуулдаг цагдаа, хар тамхи хэрэглэж зарж борлуулдаг прокурорын байгууллагын удирдлагууд өөрсдөө хариуцлага хүлээж огцрох ёстой.

Хар тамхи зарж борлуулсан гадаад иргэнийг өглөө нь цагдаагаас барьж хорьдог ч үдээс хойш нь прокурорын зөвшөөрлөөр суллаад явуулчихаж байна. Ийм завхарсан цагдаатай, прокурортой бид амь нас, аюулгүй байдлаа хэнд даатгах болж байна аа. Монгол Улсын иргэнийг үхүүлээд бай, мансууруулаад бай гэж бид нар татварын мөнгөөрөө та нарыг цалинжуулдаг хэрэг үү.

Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонд унаж амиа алджээ

Image result for нүхэн жорлон

Өчигдөр нүхэн жорлонд хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нүхэн жорлонд цогцос байна гэсэн дуудлага 13:19 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн зургаан алба хаагч 13:30 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 27 настай, эрэгтэйн цогцсыг дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 180 тэрбум төгрөг төсөвлөжээ

Засгийн газраас ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 180 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд төрийн албан хаагчдийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгасан гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний алба хаагчдад олон жил ажилласны нэмэгдэл олгодог болохоор төлөвлөж байна. Олон жил ажилласны нэмэгдлийг дунджаар 10 хувь байхаар тооцож, 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн соёл урлаг, байгаль орны салбарынханыг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгодог болж буй юм” гэлээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх аж. 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 41 мянган иргэнийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан бөгөөд улмаар 1996 онд тэтгэвэр бус нөхөн олговорт шилжүүлжээ. 1996 оноос нөхөн олговор авч эхэлсэн иргэд одоо тэтгэврийн насанд хүрсэн хэдий ч бага тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг нэг удаа нийгмийн даатгалаа нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг хаана

Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс 10-р сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд та бүхэн Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ.