Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Дорнод аймгийн Чойбалсан хотноо байрлах Монгол дайчдын хөшөөний өмнөх 60м2 талбайд “Халхын гол” сэдэвт монументаль ханын чимэглэл, шигтгэмэл цуврал зургийн цогцолборыг бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.
Нээлтийн үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Халх гол Дорнод аймаг дахь ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл нар нээв. Нээлтэнд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, ойг зохион байгуулах комиссын гишүүд болон Дорнод аймгийн ард иргэд энэхүү бүтээн байгуулалтыг орон нутагт нь бүтээсэн явдалд сайшаан талархал илэрхийллээ.