Categories
мэдээ нийгэм

Цагаан морь өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, цагаан морь өдөр. Өдрийн наран 06:49 цагт мандан 18:35 цагт жаргана. Энэ өдөр нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг амлалт өгөх зэрэгт сайн. Байшин сууц тохижуулах, морь худалдан авах зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д П.Хашчулууны “Сайжруулсан түлш” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Аэробик гимнастикийн
олон улсын хэмжээний мастер,
олон улсын шүүгч, олон
улсын хоёрдугаар түвшний
дасгалжуулагч, ШУТИСийн багш Галбадрахын
Ерөөлбатынд өнжлөө. “Уламжлалт танайд өнжье” булангаа нэг, 13 дугаар нүүрнээс уншаарай.

Уул уурхайн салбарынхныг
17 дахь жилдээ цуглуулсан
“Дисковер Монголиа-2019”
өнгөрсөн баасан гаригт
ШангриЛа-д болж өнгөрсөн. Энэ тухай сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Манай сонины гол бичлэгийн гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Сайжруулсан түлш” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай
хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрнээс уншаарай.

Төв аймгийн Борнуур, Сэргэлэн
суманд авто осол гардаг хамгийн
олон “хар цэг” байдаг. аж. Энэ тухай нийтлэлийг “Баримт, үйл явдал”-ын долдугаарө нүүрэнд хэвлэлээ.

Дэлхийн мэдээгээр НҮБ-ын чуулганд хэлэлцсэн асуудлуудыг онцлон бэлтгэлээ, есдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

МҮОНТВ-ийн сэтгүүлч
А.Бүрэнбаатартай
ярилцсаныг 19 дүгээр нүүрэнд хэвлэлээ. Тэрээр “Сэтгүүл зүйн салбар Х.Мандахбаяр
мэтийн хүмүүсийн улс төрд орох, ард түмний хайртай хүү
болж жүжиглэхэд нь тусалдаг гишгүүр биш” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, бусад хэсгээр 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Шонхор” баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа

Энэ сарын 20-нд зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Уг тэмцээн нь аймгийн хэмжээний ЕБС-иудын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, тэдний тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой болдгоороо онцлогтой.

Тэмцээнд 17 сургуулийн 120 сурагч тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа, мэдлэг сорих тест, усанд нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, химийн хордолтын цэг зэрэг таван цэг, хоёр саад бүхий зайд зохион байгуулав. Тэмцээний нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг тэргүүлж, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн “Десант” баг дэд байр, Зүүнбүрэн сумын “Аврагч” баг гутгаар байрт шалгарчээ. Мөн Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль, Спортын сургууль, Сайхан сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус тусгай байр эзэлсэн амжилт гаргалаа.

Тэмцээнд байр эзэлсэн багуудад үүрд хадгалагдах цом алт, мөнгө, хүрэл медаль, бэлэг дурсгалын зүйлс мөн нийт баг тамирчид болон багш нарт дурсгалын зүйлс гардуулан өглөө.

Аймгийн аварга шалгаруулах эл тэмцээнийг аймгийн ОБГ, аймгийн БСУГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмай хороо хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс халилт үүсчээ

Налайх дүүрэгт бохирын шугам задарснаас тэнд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газруудын бохир болох их хэмжээний цус ил гарчээ

Газар дээр МХЕГ, УСУГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлы хэсэг гарч ажиллаж байгаа юм. Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс халилт үүсчээ. Ажлын хэсэг хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах, халдваржгүйжүүлэх үүргийг өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр /2019.09.27/ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингамийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг хүлээн авч уулзлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар хэлэлцэж буй энэ цаг үед уулзалт болж байгааг онцлон тэмдэглэлээ. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд Улс төрийн намуудыг ардчилсан, нээлттэй, хариуцлагатай болгоход олон улсын чиг хандлага, манай улсын улс төрийн орчин, соёл, нөхцөл байдалд тохируулан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар санал солилцлоо. Түүнчлэн хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа, намын гишүүнчлэлийн босгыг хэрхэн тогтоох талаар бусад улс орны туршлага зэрэг асуудлаар ярилцлаа.

Ингээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай улс төрийн намын тухай хуулийн төслөөр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зам хаах хуваарь

Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2019.09.28-ны 23:00 цагаас 2019.09.29-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэхийг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан шугамд засвар хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 29-ний Ням гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-20:00 цагт: Батсүмбэр сум 1-р баг, Отгонбаатарын ферм, Бигхарвест, Поливит, МУИС-ийн полигон, Даваасамбуу, Үдлэг орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь ажиллаж байна

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос болж үүдэлтэйгээр цусан гол урсаж байгаа гэх иргэний мэдээлэл цахим орчин шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллаж байгаа юм байна.

Шалгалтын явцад хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс халилт үүссэн гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид иргэдэд түргэн шуурхай, тэгш үйлчлэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинэ ажлын байрны тоо 25 хувиар өсч 442 болсон байна. 2018 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 30 хувь байгаа нь 2016 онтой харьцуулахад 16,8 пунктээр буурсан гэсэн үг юм.

Аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөл байна. Орон нутгийн зүгээс хариуцлагатай, ил тод уурхайг дэмжиж, хууль, дүрэм, журам зөрчвөл тухай бүр нь таслан зогсооно гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албан хаагчдад улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, авто болон төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хамгийн гол нь иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ төрийн албан хаагчид алхам тутамдаа ухамсарлаж ажиллах ёстойг онцгойлон анхаарууллаа. Цөөн хэдэн хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаад дүгнэлт хийж иргэдэд тэгш, ямар нэг хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг сануулав. Мөн ажил хийдэггүй, хийсэн дүр эсгэдэг, бие биедээ шаардлага тавьж чаддаггүй, найзан дундаа орсон байдлаар өдөр хоног өнгөрөөдөг байдлыг тэвчиж болохгүй гэв.

Ерөнхий сайд уулзалтын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төв, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулан бүтээсэн гэрэлт хөшөөний нээлтэд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.