Categories
мэдээ нийгэм

51,642,672 төгрөгийн хувьцаа арилжжээ

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 51,642,672 төгрөгийн үнийн дүн бүхий 156,065 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Жуулчин Дюти Фрий” ХК (SUL+14.89%) болон “Сүү” ХК (SUU+7.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Савхи” ХК (UYN-14.92%) болон “Монноос” ХК (MNS-6.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.4 хувиар өсч, 19401.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,479,507,184,333.02 төгрөг боллоо.

Categories
мэдээ спорт

Хүүхдийн спортын VI наадам болно

Монгол Улсад ирэх жил болох “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмыг угтаж Хүүхдийн спортын уламжлалт VI наадам есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Үндэсний шигшээ багийг бэлтгэх, амжилтыг нь бататгах, спорт сонирхогч хүүхдүүдийн урам зоригийг бадраах зорилготой энэхүү наадмын шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулах бөгөөд шилдэг тамирчин, дасгалжуулагч, спорт хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34, нийт 36 спортын төрлөөр зохион байгуулах бөгөөд үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай олимпийн 3 төрөлд хурд, хүч, ур чадвараа сорих юм. БТСГ-ын хэлтсийн дарга О.Баттулга мэдээлэхдээ “Энэ жилийн наадмын гол онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах зорилгоор спортын 12 төрлийг нэмж оруулсан. Бид энэхүү наадмаар дамжуулан олон улсын наадам, олимп, тив дэлхийд өрсөлдөх шинэ үеийн тамирчдынхаа залгамж халааг бэлтгэхэд орших юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчдад “Mitsubishi L200” загварын 45 машин хандивлана

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-нд Арабын орноос 1.5 сая ам.долларын үнэ бүхий нийт 45 “Mitsubishi L200” загварын автомашиныг буцалтгүй тусламжаар өгөхөөр болжээ. Байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүлээлгэн өгөх автомашинууд улсын хилээр орж ирсэн бөгөөд орон нутгийн байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Арабын орнууд Монгол Улстай байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа билээ. Тухайлбал, Арабын орнууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр 1-2 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийг БОАЖЯ-нд үзүүлдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 60 гаруй хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ

Цаг уур орчны шинжилгээний газраас Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргасан байна.

Нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага хэвийн, 30 гаруй хувьд дунд зэргийн үнэлгээтэй байна. Харин нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Ховд аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.

Мөн Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Булган аймгийн Рашаант, Говь-Алтай аймгийн Халиун, Төгрөг, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Тарагт, Уянга, Хайрхандулаан, Төв аймгийн Дэлгэрхаан, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Булган, Буянт сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн.

Иймд өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэргээр мал өвөлжилт хаваржилтад эртнээс бэлдэхийг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрлийн хугацаа нь дууссан барилгын ажлыг зогсоожээ

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн хоёр блок барилгад Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд барилгын ажлын гэрчилгээний хугацаа дууссан зөрчил илэрчээ.

Тодруулбал, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй тул үйл ажиллагааг нь түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, үүрэг даалгавар өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас хуралдахаар товлосон. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна.

Өчигдөр мөн л гишүүдийн ирц бүрдээгүйгээс өнөөдөр хуралдахаар хойшлуулсан билээ. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нэгдсэн байр суурьт хүрээгүй бололтой.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд оролцож байна

Тайланд улсын Бангкок хотноо НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжав оролцож байна.

Хуралд оролцогчид гамшгийн эрсдэлийн менежментийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, харилцан туршлага судалж байгаа юм.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авахад оновчтой, хүртээмжтэй нэгдсэн зарлан мэдээллийн системийн талаар санал солилцож, зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мал төхөөрөх, мах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийгдлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан №01/109 дугаартай Мал төхөөрөх, мах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа өлөн гэдэс боловсруулах хоёр аж ахуйн нэгж, дөрвөн иргэн, мал төхөөрөх, нядлах гурван аж ахуй нэгж, долоон иргэн, малын гүзээ боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар аж ахуй нэгж байгууллага иргэнд дөрвөн заалт бүхий 17 албан даалгавар, дөрвөн заалт бүхий нэг албан шаардлага өгч биелэлтийг хангуулав. Мөн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу таван аж ахуйн нэгж, 12 иргэнд нийт 10 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Халхын голын дайнд оролцсон Зөвлөлтийн нисгэгчдэд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд цэцэг өргөлөө.

Тус үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Ахмад дайчин Я.Өсөх, Халхын голыг зорьсон эрэлхэг охидын нэг ахмад дайчин Ц.Чимэдцэрэн болон холбогдох албаны удирдлагууд, иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын автобусыг мөргөснөөс нэг хүний амь хохирчээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Хоёр даваа” гэх газар 2019.08.28-ны өдрийн 00.00 цагийн орчимд том оврын ачааны машин өгсөж явахдаа унтарч ухарсаар Дархан чиглэлээс Улаанбаатар луу явж байсан нийтийн тээврийн 32 зорчигчтой автобусыг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас нэг хүн нас барж таван хүн эмнэлэгт хүргэгджээ.