Categories
мэдээ нийгэм

“Их хурд” уралдаанд оролцох унаач хүүхдүүдийг бүртгэж байна

Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” Монгол туургатны морьтны өв соёлын наадмын хүрээнд 3 насны морьдын уралдаан зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хуй долоо худагт ажиллаж байна.

Уралдаанч хүүхдийг 2019 оны 07 сарын 19 өдөр 09:00-21:00 цагийн хооронд, 20-ны өдөр 07:00-08:00, 10:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд, 21-ний өдөр 07:00-08:00 хооронд бүртгэнэ.

Бүртгэлийн үеэр:

– Уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх

– Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэгсэлд хяналт тавих, эрсдэлийн даатгалд хамруулах

– Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах

– Арга хэмжээний үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол судлаачдын зуны сургууль ирэх даваа гарагт эхэлнэ

Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт энэ сарын 22-ны 10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр болох юм байна. Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Герман, Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 12 орны 21 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа ажээ. Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нью-Йорк хотод ажиллаж байна

Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийв.

Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагуудын талаар санал солилцов

Categories
мэдээ нийгэм

Түймэр гарах эрсдэлийг таслан зогсоожээ

Хээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Хараа голтой ойрхон оршин суудаг Дархан сумын 2,3 дугаар багийн 28 айл өрхийн 112 иргэн, Хараа голын ай сав газраар амарч, зугаалж явсан 68 иргэн нийт 180 иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгууллаа.

Дээрх ажлын явцад иргэн “Б” гэр бүлийн хамтаар Хараа голын эрэгт амарч байсан ба ахуйн хэрэглээний газын баллоны галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал алдсан байсныг газар дээр нь унтрааж хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж аюулгүй болгов.

Мөн Хараа голын эрэгт согтуу унтаж байсан гурван иргэнийг усны осол болон гэмт халдлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж тус багийн олон нийтийн цагдаад хүлээлгэн өгч ажиллалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн нас баржээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өчигдөр 15.25 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн хүн нас барсан байна. 45 настай эрэгтэй Ц, 45 настай эмэгтэй Т, 26 настай эрэгтэй Б, арван настай Б нар гэмтлээ даалгүй газар дээрээ нас барсан бол 55 настай эмэгтэй М, 42 настай эрэгтэй Б, 32 настай эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй А нар гэмтэж Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт 4.6 магнитудын хүчтэйгээр газар хөдөлжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23 цаг 47 минут 27.9 секундэд Төв аймгийн Баянцогт сумаас зүүн урагш 5 км зайд газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн хүч магнитудаар 4.6 байсан талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн салбарын дарга М.Өлзийбат мэдээллээ.

Одон орон геофизикийн хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сард улсын хэмжээнд долоо, зургаадугаар сард нэг газар хөдлөлт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Зургаадугаар сарын 12-нд Улаанбаатарын цагаар 23 цаг 25 минут 20 секундэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн хойд зүгт 29км зайнд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 20-нд Улаанбаатарын цагаар 15 цаг 34 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Алтай сумаас баруун урд зүгт 90км зайнд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 16-нд Улаанбаатарын цагаар 20 цаг 28 минут 46 секундэд Баянхонгор аймгийн Заг сумаас баруун урд зүгт 22км зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт ,
  • Тавдугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон зэрэг мэдээллийг бүртгэсэн байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиож байна

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй. Улмаар Ардын хувьсгалын анхны жилээс цагдаагийн алба нь Цэргийн яамны харьяа мэдэлд ажиллаж байв. 1924 оноос аймаг, орон нутаг, хошуудад салбар байгуулагдан өргөжиж байжээ. Харин цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц нь 1962 онд байгуулсан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас үндэстэй юм.

Мөн энэ жил Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой мөн тохиож байна. Монголын цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь энэ албан ажиллаж байсан түүхтэй. Орчин цагийн Эрүүгийн цагдаагийн алба нь дүн шинжилгээ, гүйцэтгэх ажлын шугамаар үндэстан дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүлэгч хамт олон болохоор зорин ажиллаж байна. Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан баярын хурал, шагнал гардуулах ёслол өнөөдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд тэргүүтэй Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болон төв орон нутгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, ахлах мэргэжилтэнүүд оролцсон юм.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажавын хэлсэн үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрүүгийн цагдаагийн албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, албан хаагч, хамтран ажилладаг байгууллагын удирдлага, ажилтнууд та бүхний энэ өдрийн амрыг эрье. Ардын хувьсгалын болон цагдаагийн байгууллагын 98, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчийн өдөр”-ийн баярын мэндийг Эрүүгийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлье.

Анх 1934 оны 02 дугаар сард Цагдан сэргийлэх байгууллагад гүйцэтгэх ажил эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй гүйцэтгэх ажлын тасгийг байгуулсан нь анхны зохион байгуулалттай бүтэц болж, өнөөдрийн Эрүүгийн цагдаагийн албаны үндэс суурь тавигдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл түүхийн бүхий л цаг хугацаанд Эрүүгийн цагдаагийн алба нь төр засаг, түмэн олныхоо амар төвшин, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүхэн гавьяатай билээ. Энэхүү гавьяаг энэ албатай ажил, амьдралаа холбож, мэдлэг чадвар, оюун ухаан, бие сэтгэлээ зориулсан үе үеийн удирдлага, ахмад ажилтан, албан хаагчид та бүхний хичээл зүтгэл, хоёргүй сэтгэлийн үр дүн гэдгийг бахархан тэмдэглэж хэлмээр байна.

Бид бүхэн албаныхаа түүхт 85 жилийн ойг ажлын үр дүн, ололт амжилтаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж нийт 56 ажил, арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлээд байна. Тухайлбал:

Бид түүхт албаныхаа залгамж халаа болж, энэ цаг үед ажиллаж байгаадаа бахархаж, албаныхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй гүйцэтгэх ажлын шугамаар тэмцэх, мөрдөн шалгах чиг үүргээ хуулийн хүрээнд шударгаар, нэр төртэй хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярт уригдан оролцож байгаа Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, ахмад ажилтан, албан хаагчид,зочид Та бүхэндээ ажлын амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМТ-д 6 кг 50 грамм жинтэй охин мэндэлжээ

ЭХЭМҮТ-д өчигдөр 6050 гр жинтэй охин мэндэлжээ. Энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр тус төвд 5 кг 750 грамм жинтэй хүү мэндэлж, манай улсын хамгийн том хүүхдээр нэрлэгдэж байв. Өчигдөр мэндэлсэн охин энэ рекордыг эвджээ Эмч нарын хэлж буйгаар эмнэлэгт ийм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй аж. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэдгийг эмч нар хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл

Дарханы чиглэлийн 204.11км зам засварын шинчлэлтэй холбогдуулан Архангай, Дархан, Эрдэнэт аймгуудын салдаг уулзвараас-361 дүгээр гарам хүртэлх замыг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хаагаад байгаа. Энэ хугацаанд Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгаас ирж байгаа болон тус чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгсэл Эмээлт, Хүй долоон худгийн замаар хөдөлгөөнд оролцох болсныг ТЦА-аас мэдээлсэн.

Мөн авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгсэл 22-ын салдаг уулзвараас Баруун аймгууд руу явдаг замаар салж, Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Бас нэгэн маршрут нь зам засвартай байгаа үед дээр дурдсан чиглэлд вагоноор зорчих боломжтой. УБ-Дархан-УБ чиглэлийн зорчигчийн вагон өдөр бүрийн 10:45, 17:45, 20:35 цагт аялалд гардаг.

Тасалбарын нөөц, үнэ, онлайн захиалгын талаар мэдээллийг 1900-1949/Төмөр замын лавлах утас/ дугаараас лавлах боломжтой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Тэмүүжин: Эрэг дээр олон хүн байсан. Гэвч гол руу орох зоригтой хүн байгаагүй

Өнгөрсөн долоо хоногт баяр наадмын өдрүүд тохиосон. Энэ үеэр хүмүүс хөдөө гадаа явж, голын эргээр амардаг. Долдугаар сарын 11-нд Мойлтын тохойд амарч байсан есөн настай хүү усанд живж байхыг харсан нэгэн хүү шууд л үсрэн орж аварсан байдаг. Уг үйл явдал цахим орчинд хүчээ авч, баатарлаг гавьяа байгуулсан хүүг алдаршуулаад байгаа билээ. Тус аврагч хүүтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Жаргалан овогтой Тэмүүжин гэдэг. Би арвантаван настай, “Тэмүүжин өрлөг” сургуулийн наймдугаар ангийг сая төгссөн. Намар 9а ангид орно. Ангийн маань багшийг Батцэцэг гэдэг. Математикийн багш. Манай анги таван охин, 33 хөвгүүнтэй.

-“Тэмүүжин өрлөг” цэргийн сургалттай шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиудаас юугаараа онцлог вэ?

-Хичээлийн хөтөлбөр бол ерөнхий боловсролын сургалттай адилхан. Түүнээс гадна давхар цэргийн мэдлэг олгодог. Орой 18:00 цагт хоолноосоо өмнө жагсаалын бэлтгэл хийдэг. Анх долдугаар ангид байхад нэг удаа карентинд гарч байсан. Түүнээс хойш гараагүй. Курсдээ орохоор 14-18 хоногоор карентинд гарна.

-Анх таван наснаасаа эхэлж сэлж сурсан гэсэн. Өмнө нь ингэж хүүхэд живж байгаа тохиолдолтой таарч байсан уу?

-Өмнө нь таарч байгаагүй.

-Долдугаар сарын 11-ний өдөр яг юу болсон юм бэ?

-Өдрийн 11:30 цагийн үед нэлээд халуун байсан. Би ахтайгаа, хоёр дүүтэйгээ цуг сэлчихээд уснаас гарахад 12:30 цаг болсон байлаа. Тэгээд эрэг дээр жараахай барьж байсан юм. 12:50 цагийн үед дээрээс хүмүүс голын хоёр эргээр “Авраарай, авраарай” гээд гүйлдээд байсан л даа. Би юуг нь ч мэдээгүй гол руу хартал нэг хүүхэд ус залгичихсан орилж ч чадахгүй, уснаас нэг ил гараад нэг далд ороод байсан. Тэр үед би юу ч бодолгүй шууд гол руу орсон. Тэр хүүхдийг авч гарч ирээд наад талын эрэг дээр амьсгааг нь авахуулж, тайвшруулж гайгүй болгоод цаад талын эрэгт нь гаргаж өгсөн. Ээж, аав нь хүүхдээ тэврээд баярлалаа гээд уйлаад байсан.

-Ээж, аав нь чамтай эргэж холбоо барьсан уу?

-Эргэж холбоо бариагүй.

-Тэр үед голын эргээр хэр их хүн байсан бэ?

-Баяр наадам болж байсан болохоор голын эргээр нэлээн олон хүн байсан. Гэвч гол руу орох зоригтой хүн байгаагүй.

-Тэр хүүхэд чамаас хэр зайтай байсан юм. Чи хэр зайнд сэлж хүүг аварсан бэ?

-Надаас 3-4 метрийн зайтай байсан. Би үсрээд орсон болохоор нэг их хол сэлээгүй.

-Хэр гүн байв. Чи голын тэр хэсэгт урьд нь сэлж байсан юм уу?

-Урьд нь ах нартайгаа цуг сэлдэг байлаа. Тэр хэсэгт үсэрч ордог байсан юм. Ах нарыг байхгүй үед бол ганцаараа айгаад ордоггүй байсан л даа. Яг тэр хэсэгт 2,5 метрээс дээш гүнтэй гэж сонссон.

-Хүүхэд живж байхыг хараад юу бодогдсон бэ?

-Тухайн үед би өөрөө ч сандарчихсан байсан. Аварчих юмсан л гэж бодсон. Тэгээд л шууд үсрээд орсон байх.

-Цэргийн сургуульд сурдаг, хүүхэд аварсан туршлагатай болчихлоо. Мэдээж өөрөө сэлэх дуртай юм чинь усчин аврагч болох талаар бодож байв уу?

-Тэр талаар бодож үзээгүй. Өөрийгөө золиослоод хүн аварна гэдэг хэцүү шүү дээ. Би цэргийн сургуульд сурдаг болохоор цэргийн хүн болно л гэж боддог.

-Гэр бүлээ танилцуулаач. Танайд чамаас өөр сэлдэг хүн бий юү?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Аавыг маань Жаргалан гэдэг. Аав минь сэлдэг л дээ. Ээжийг маань Уранчимэг гэдэг. Дүүг Билгүүтэй гэдэг. Аав, ээж хоёр хувиараа ажил эрхэлдэг.

-Танай гэр Мойлтын тохойд байдаг юм уу эсвэл зусландаа түр амарч байв уу?

-Манайх 2000 оноос хойш тэнд байгаа. Гэхдээ одоо хотод амьдардаг л даа, сүүлийн үед зундаа л очдог болсон.

-Тэр хавиа хэр сайн мэдэх вэ?

-Таван наснаасаа тэнд тоглож сэлж өссөн болохоор тэр хавиа гарын арван хуруу шигээ сайн мэднэ. Газрыг нь ч андахгүй. Энэ хавьд хүүхэд орж болохгүй цүнхээлтэй, тэнд сэлж болно гээд баримжаа сайтай. Ах нар маань бүгд сэлдэг болохоор ах нартайгаа явж байгаа үедээ л тэр хэсэг рүүгээ орж сэлдэг. Гол руу явахдаа том хүнгүй явдаггүй. Заавал гэрийнхнээсээ зөвшөөрөл авч том хүнтэй цуг явдаг л даа.

-Хүүхэд аварсан гэхэд нь аав, ээж нь юу гэж байв. Зэмлүүлэв үү, магтуулав уу?

-Загнаагүй ээ. Болж байна, тэгж байгаад өөрөө живчихвий гэж л хэлсэн.

-Ер нь тэр хавиар зундаа голын эргээр хүмүүс их амардаг уу?

-Тийм ээ. Хүмүүс зөндөө ирж амардаг. Амрах гэхээсээ илүү архи л уудаг. Хүүхдээ анхаарч харж байгаа хүн бараг харагддаггүй. Ихэнх нь машиныхаа ард суугаад архи ууж байдаг.

-Тэдгээр хүмүүст хандаж хэлэх үг бий юү?

-Архи ууж болно оо. Гэхдээ өөрсдөдөө тааруулж хэрэглээд, хүүхдэдээ анхааралтай байгаарай л гэж хэлье дээ.