Categories
мэдээ улс-төр

Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, үг хэлэв. Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 орчим “цэнхэр дуулгатан”-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна. Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна. Засгийн газрын 140-р тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг 2005 оноос тэмдэглэх болжээ. Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг “Энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” гэсэн уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

Хүн ам, орон сууцны улсын тооллогын комисс хуралдлаа

Манай улс 10 жилд нэг удаа хүн амаа тоолдог. Энэ дагуу 2020 онд хүн ам, орон сууцны тооллого хийх ёстой.Одоогоор урьдчилсан тооллого хийж байгаа юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдсан байна. Тооллогыг одоогоор аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Одоогоор Хүн ам, орон сууцны улсын тооллогын комиссынхон Дорноговь аймагт ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ урьдчилсан байдлаар аймгийн комиссын гишүүдтэй уулзаж, тооллогын удирдлага зохион байгуулалт, онцлог, зорилго, ач холбогдол, арга зүйн талаар мэдээлэл өгч байгаа гэнэ. Энэ удаагийн хүн амын тооллого нь 11 дэх удаагийн ээлжит тооллого аж.

Categories
мэдээ нийгэм

Тариалалт 62.8 хувьтай байна

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хаврын тариалалт хоцроод буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 259.6 мянган га-д үр тариа суулгажээ. Үүнээс 250.8 мянган га-д улаанбуудай, 9.6 мянган га-д төмс, 2.7 мянган га-д хүнсний ногоо, 6.2 мянган га-д тэжээлийн, 13.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 292.1 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 68.2 хувьтай, төмс 69.8 хувь, хүнсний ногоо 30.3 хувьтай явагдаж байна. Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.

Categories
мэдээ улс-төр

МАН: ЦЭЦ-ийн шийдвэртэй санал нийлэхгүй байна

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэнтийн 42-р тойргийн сонгуульд МАН оролцох болно гэдгийг мэдэгдлээ. МАН хуралдаж байх явцад ЦЭЦ шийдвэр гаргалаа. Би энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна гэсэн мэдэгдэл хийв.

Энэ талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “МАН Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж бэлтгэлээ хангасан байсан. Өнөөдрийн яг энэ цаг мөчид МАН-ын V бага хурлаа зарлан хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах байсан. Манай намын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан. Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа”.

МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригч намын захиалгаар ҮХЦ шийдвэр гаргалаа гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Харин ч энэ сонгуулийн явуулахгүй байх бодлогыг С.Эрдэнэ баримталж байгаа. МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдах байсан. МАН улс төрийн сонгуулиудад байнга оролцож, улс төрийн соёл гаргаж ирсэн улс төрийн хүчин. Бага хурлаас нэр дэвшигчээ албан ёсоор зарлах байсан.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Хүүхдээ сонсох өдөр”

Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудаас Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 29, 30 болон зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Эдгээр өдрүүдэд ямар ямар ажлууд зохиогдох талаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл сонсгосон юм.

НИТХ-ын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг Улаанбаатар хот “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан. Энэ жилээс энэ арга хэмжээг илүү өргөтгөж байгаа аж. Хүүхдийг зөвхөн хүүхдийн баяраар эсвэл нэг өдөр л сонсоод өнгөрөх биш тогтмол сонсдог байя гэж эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ уриалах нь өдөрлөгийн гол зорилго ажээ.

Нийслэлээс энэ жилийг эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах жил болгоод зорилт, хөтөлбөрүүдээ ийш нь чиглүүлсэн байгаа аж. Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн эрхийг зөрвсөн асуудлууд арилна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Харин тавдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хүүхдийн төлөөх зөвлөл хуралдах юм байна. Энд өмнөх хурлаар гарсан шийдвэр, түүний хэрэгжилт болон энэ жилийн анхаарвал зохих ажлуудыг ярилцах гэнэ.

хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зурган илэрцүүд

Зургадугаар сарын нэгэнд уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ болно. Нийслэлийн соёл, урлагийн газар энэхүү арга хэмжээний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Сүүлийн хоёр жил энэхүү нэгдсэн арга хэмжээг “Монгол хүүхдүүд” сэдвийн дор зохион байгуулж ирсэн. Энэ жил ч мөн энэ сэдвээр хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаа юм байгаа бөгөөд Монголын хүүхэлдэйн театртай хамтарч ажиллаж байгаа. Нийт 1500 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэл ажлаа хийгээд явж байна хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн мэдээллийн үеэр хэлж байв.

Харин Нийслэлийн цагдаагийн газраас хүүхдийн баяын арга хэмжээний үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эхнээс нь авахуулаад дуусан дуустал 24 цагийн хамгаалалт авч ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Мөн бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруул, гараас нь байнга хөтөлж яваарай хэмээн анхааруулсан юм. Энэ үеэр аав, ээж асран хамгаалагчийнх нь гар утасны дугаарыг бичсэн гарын бугуйвчийг хүүхдүүдэд зүүж өгөх юм байна.

хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зурган илэрцүүд

Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүрийн хүүхдийн баярын өдөрлөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Энэ жилийн хувьд 18 эмч, эмнэлгийн ажилтан хүүхдийн баяраар ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа бөгөөд яаралтай тусламжийн хоёр цэгийг Сүхбаатарын талбайд байрлуулах аж. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эмч нар ажиллах юм байна. Тухайн өдөр +22 градусын дулаантай байх урьдчилсан мэдээ гарсан. Тиймээс хүүхдээ наршихаас хамгаалах болон баталгаагүй хүнс идүүлэхээс сэргийлээрэй хэмээн анхааруулж байлаа.

Түүнчлэн хүүхэд төөрсөн тохиолдолд асран хамгаалагчтайгаа уулзтал байлгах түр хамгаалах байрыг Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 189 байцаагчаар хүүхдийн паркийн тоглоомуудыг шалгах ажил зохион байгуулжээ.

Баярын өдөр хүүхдүүд гол дээр очиж тоглож, сэрүүцэх дуртай байдаг. Энэ үеэр эцэг эхийн хараа хяналт суларснаар хүүхдүүд амь насаа алдах тохиолдол гардаг. Иймээс энэ дээр анхаарч ажиллана хэмээн Нийслэлийн онцгой байдлаас мэдэгдсэн.

Холбоотой Зураг

Нийслэлийн тээврийн цагдаагийн газраас иргэдийг хүүхдийн баярын өдөр аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөсөн юм. Энэ нь түгжрэл гацааг багасгах, цаашлаад хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх сайн талтай гэж онцолж байлаа. Учир нь энэ өдөр хүүхэд, тээврийн хэрэгсэл нь холилдоод зам ачааллаа даахаа больдог. Яг ийм үзэр аваар осол их гардаг, хохирогчид нь бага насны хүүхдүүд байдаг гэнэ. Хувийн машинаа зайлшгүй унах шаардлагатай бол жирийн үеийнхээс 10-20 км цагаар хурдаа багасгаж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцоорой гэж анхаарууллаа.

Хүүхдийн баяр нь нэг өдөр хүслээр нь байлгаж, хоол бус хор болох амттан авч өгөх өдөр биш. Харин хүүхэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрхээ эдэлж, эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах өдөр. Хүүхдэдээ өгөх бэлгэндээ ч эрүүл хүнс, тэднийг хөгжүүлэх зүйлсийг сонгоорой хэмээн холбогдох албаныхан зөвлөж байсан юм.

А.МӨНХЗУЛ

Б.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Энэ Бямба гаригт Монгол, Хятадын авто замын боомтууд ажиллахгүй

2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Бямба гарагт тохиож байгаа ч бүх нийтийн баярын өдөр юм. Тиймээс энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллана гэж Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээллээ. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасан байдаг.
Categories
мэдээ нийгэм

Лабораторын шинжилгээгээр үхэж хорогдсон малын мах байсныг тогтоолоо

Энэ сарын 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Тус махнаас 7 дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоолоо. Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Польш улсын Элчин сайдын яам Улаанбаатарт нээгдэнэ

Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ноён К.Бойког Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Мөн Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэн урлаг соёл, спортын харилцааг өргөтгөх хүсэлтэй гэдгээ хэллээ. Өнөөдрийн байдлаар Польш улсад монголын 1000 орчим иргэн байнгын оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 600 орчим нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг байна. Тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж байгаа монгол эмч нар Польш улсад амжилттай явааг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, тэднийг лицензжүүлэх болоод нийгмийн хамгааллын асуудлаар ноён Элчин сайдтай дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Мөн хоёр талаас хөдөө аж, ахуйн хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцаж, Монголын хөдөө, аж ахуйн салбарт Польшийн технологийг нэвтрүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж хооронд худалдаа, бизнес эрхлэх шинэ гарц нээх боломжтой зэргээр ярилцлаа.

Мөн талууд Монгол, Польшийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд байнгын үйл ажиллагаатай Элчин сайдын яам чухал үүрэгтэй гэдэгтэй санал нийлж, Польшийн тал Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод нээх асуудлаар тогтож ярив.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 30-нд болох “Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал”-д оюутнууд нэгдэнэ

Ардчилсан намаас энэ сарын 30-нд зохион байгуулах “Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал”-д Ардчилсан оюутны холбоо /АОХ/ нэгдэнэ гэдгээ мэдэгдэв.

Тэдний зүгээс “Төрөөс оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар тогтсон ч үүнийг олон сургууль хэрэгжүүлээгүй. Ирэх жил дахиад сургалтын төлбөрийг нэмэх хандлагатай байна. Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гадаадад тэтгэлэгтэй суралцах оюутны тоог даруй хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн ч амлалтдаа хүрээгүй. Тиймээс оюутан залуус дуу хоолойгоо илэрхийлж, энэ сарын 30-нд болох Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалд нэгдэнэ. Жагсаалд нэгдэхийг оюутан залуустаа уриалж байна” гэлээ. АН-аас улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, Д.Сүхбаатарын талбайд “Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал”-ыг энэ сарын 30-нд зохион байгуулна хэмээн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 22-нд мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар их хэмжээний химийн бодис хил нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ийн импортлож буй цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.