Categories
мэдээ нийгэм

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт боллоо

Вакцин дархлаажуулалтын “Глобал Алянс” сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна.
Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг хандлага сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл явц амжилттай хэрэгжих юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах зорилтыг тавьж ажилласны дүнд 1988 оныг 2008 онтой харьцуулахад өвчлөлийг 99 хувь бууруулсан ч зэрлэг омгийн полиовирүс Афганистан, Пакистан гэсэн 2 оронд нутагшмал хэвээр үлдсэн тул зөөвөрлөгдөн дэгдэлт үүсгэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс 2013 онд ДЭМБ-аас “Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Дэлхий дахинд 2008-2013 онд бүртгэгдсэн вакцинаас үүдэлтэй омгоор үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөлийн 500 гаруй тохиолдлын 98 хувь нь 2-р хэв шинжээр үүсгэгдсэн байжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн улс орнууд 2016 оны дөрөвдүгээр сард халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэн аж.
Шилжилтийн дараа Монгол Улсад шинээр төрсөн 100 гаруй мянган хүүхдэд халдварт саагийн 2-р хэв шинжийн эсрэг дархлаа байхгүй тул тус дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөл бусад орноос зөөвөрлөгдөн орж ирэх үед өвчлөх эрсдэл тулгарч байгаа юм. Иймд халдварт саагийн 1, 2, 3-р хэв шинжийг агуулсан идэвхигүйжүүлсэн вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан цаг сунган хуралдана

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Дараагаар нь Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явагдана. Тиймээс хуралдааныг цайны завсарлагагүй, ажлын цаг сунган хуралдахыг УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд анхааруулж, хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриалав.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн компанид нэгжлэг хийжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү болох Х.Болдбаатарын эзэмшлийн компанид Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өчигдөр нэгжлэг хийжээ. Одоогоор нэгжлэг аль компани дээр болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нээлттэй мэдээллээс шүүж үзвэл яг ийм нэр хаягаар нийт 16 компаниудын мэдээлэл гарч ирж байгаа аж.

Гэхдээ эдгээр нь бүгд тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү болох Х.Болдбаатарын компани гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл яг ийм овог, нэртэй бусад хүнтэй давхардах магадлалтай гэдгийг анхааруулж буй хэрэг юм.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг эх орондоо амжилттай хийж байна

Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийсэн байна.

Түүгээр ч зогсохгүй Улсын нэгдүгээр төв эмнэлэг Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг өдөр бүр хийж, хэвшүүлж чаджээ. Ингэснээр нүдний салбарт нэлээдгүй ахиц гарч, гадаадад болон хувийн эмнэлэгт хийгддэг байсан өндөр төлбөртэй хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийлгэх боломжтой болсон байна.

Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Харин уг зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр болох юм. Тэрээр өглөө 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийг шалгасан ажлын хэсгээс ТЕГ-аас хоёр, ШШГЕГ-аас хоёр хүнийг саатууллаа

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтаж байсан хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гуравдугаар сарын 18-ны өдөр 14 хоног саатуулан шалгах шийдвэр гаргасан билээ. Саатуулагдсан хоёр ажилтан нь ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсгийн дэд дарга М болон өөр нэг ажилтан Б нар хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор дахин хоёр хүнийг өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр саатуулсан гэх албан бус мэдээлэл байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтныг АТГ-аас саатуулсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Саатуулагдсан хоёр ажилтны нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан, харин нөгөө нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан байсан бололтой.

Учир нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гх асуудал яригдаж байна.

Categories
гадаад мэдээ

Казахстан улсын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоор боллоо

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр албан тушаалаасаа огцрохоо албан ёсоор зарлалаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн нь ард түмнийх нь хувьд гэнэтийн мэдээ байсан юм. Үүний зэрэгцээ өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Казахстан улсыг гуч гаруй жил халаагүй удирдсан Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө халаагаа өгч байгаа юм. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгогдтол Казахстаны парламентийн дээд танхимын дарга Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэж ажиллах аж. Учир нь тус улсын хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд эрх үүрэг нь парламент /Сенат/-ын даргад шилжих учиртай. Казахстан улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болох юм. Касым-Жомарт Токаевын тухай халаагаа өгсөн Ерөнхийлөгч ийн тодорхойлжээ: “Улс орноо, эдийн засгийг нь сайн мэдэх хүн” гэв. Нурсултан Назарбаев гэнэт халаагаа өгөх болсон шалтгаан нь эрүүл мэндийн асуудал байж болзошгүй гэдэг мэдээлэл гарч байгаа юм. Гэхдээ түүнийг тааруухан ажиллаж байна гэх үндэслэлээр огцорч магадгүй гэх яриа сарын өмнөөс л гарч байжээ.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын төсөл Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд хэрэгжинэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй хамтран ‘’Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх’’ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэл бүхий гэр хорооллын долоон хороонд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үерийн аюулыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх юм. Дэлхийн сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөлд дүүргийн есдүгээр хороо шалгарсан бөгөөд тус хорооны үерийн аюул, эрсдэл, эмзэг байдлын талаарх судалгааг гаргаж, оршин суугчдыг үерийн аюулыг даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж үерийн эрсдэлийг багасгах ажлыг хийхээр төлөвлөж өнөөдөр эхлэлийн семинарыг зохион байгууллаа.

Дашрамд, тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, НҮБ-ын Хабитатын төслийн менежер Ш.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан дараах хариуг өгчээ. “Женко технологи. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $-ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу? ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд томоохон ажлуудыг хийнэ

Түүхт 80 жилийн ойг угтаж томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол цэргийн музейтэй хамтран “Халх гол-80” үзэсгэлэн гаргана. Ахмад, дунд, залуу гурван үеийн уулзалт хийнэ. Дайн байлдаан тулаанд оролцсон дайчдад хүндэтгэл үзүүлж эмчилгээ, сувилалд амраана. “Цэргийн алдар” цэрэг дайчдын концертыг толилуулна. Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтуудыг зохион байгуулна.