Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургагч багш нартай хамтран “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, Улаан бурхан өвчний оношилгоо, эмчилгээ, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн үеийн асаргаа, сувилгаа” сэдэвт сургалтыг харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, сувилагч, халдвар судлагч нартын дунд зохион байгууллаа.

Тус сургалтад Нийслэлийн түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, дөрвөн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нийт 227 эмч, сувилагч хамрагдлаа.

Энэхүү сургалтаар эмч, сувилагч нарын хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үзүүлэх, тууралтат халдварт өвчнүүдийг ялган оношлох, амьсгалын замын өвчтэй хүүхдэд үзүүлэх асаргаа, сувилгааны талаарх мэдлэг, ур чадвар дээшилснээр хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан зохицуулах хорооны долдугаар хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны долдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “Жайка”-ын Хүрээлэн буй орчны газрын Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга Ко Гото нар оролцож, үг хэлсэн юм.

Бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлагаас суралцаж, сайн туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллалаа. Түүнчлэн төслийн хүрээнд барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг ОБЕГ-т нийлүүлсэн. Мөн НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна” хэмээн онцолсон юм.

Төслийг хүрээнд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, Гамшгийн мэдээллийн сан ашиглах заавар, гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллага хооронд санамж бичиг байгуулах, Инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ хийх тухай барилгын норм, дүрэм, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах талаарх агуулгыг оруулах суралцахуйн удирдамж, Олон нийтийг гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулаад байгаа юм.

Мөн Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргаад байна.

Хурлын төгсгөлд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд байрлуулах газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажлын явцын талаар болон 2019 онд гаргах гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг боловсруулах ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ

Categories
мэдээ нийгэм

Нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг үнэллээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Энэ жил нийслэлийн Захирагчийн ажлын алба болон, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн үйл ажиллагаанд дүгнэлт хийснээрээ онцлого ажил болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 90 байгууллага хамрагдсанаас 33.3 хувь нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан бол 64.4 хувь нь “Хангалттай”, 2.2 хувь буюу 2 байгууллага ажил сайжруулах шаардлагатай үнэлгээ авчээ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргүүд болон нийслэлийн Авто зам хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагууд ажлаа “Бүрэн хангалттай” үнэлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тогтоох улсын үзлэг явууллаа

Монгол Улсын үндэсний стандартыг олон улсын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэх замаар үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх, экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах нь нэн чухал.

Тиймээс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад стандартчиллаар дэмжлэг үзүүлэх, стандартчиллын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд мөрдөж буй нийт стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тогтоох үзлэгийг зохион байгуулжээ.

Улсын үзлэгийн төв комиссыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж салбарын яам, агентлагууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны академийн төлөөлөл бүхий 19 гишүүнтэйгээр ажиллаа.

Мөн ажлын гүйцэтгэлийг шуурхай зохион байгуулахаар салбар комиссыг зохион байгуулж, тэдгээрт үндэсний стандартчиллын техникийн хорооны гишүүд, стандартын шинжээчид, яам, агентлаг, хяналтын болон салбарын эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 30 салбар комисс, 500 гаруй мэргэжилтнүүд ажилласан юм.

Ингээд саяхан Шадар сайдаар ахлуулсан төв комисс хуралдаж улсын үзлэгийн дүнг авч хэлэлцсэн байна.

Стандартын үзлэгт Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа нийт 6217 гаруй стандарт хамрагдсан бөгөөд үүнээс стандартын төрлөөр нь авч үзвэл 1709 бүтээгдэхүүний, 2528 шинжлэх турших аргын, 670 нэр томьёоны, 1310 бусад стандарт байна. Үзлэгт хамрагдсан нийт стандартын 40,8 хувь буюу 2540 стандартын шинжлэх ухаан техникийн өнөөгийн түвшин олон улс, бүс нутаг, гадаад орны түвшиндхүрсэн гэсэн дүн гарчээ.

Үзлэгийн дүнд үндэслэн стандартын үзүүлэлт, шаардлагыг дээшлүүлэх, стандартчиллын ажлын хэтийн чиглэлийг тодорхойлох зорилгоор одоо мөрдөж буй 367 стандартыг хүчингүй болгох, 2074 стандартыг дахин хянаж шинэчлэх, 591 стандартыг шинээр боловсруулах үндэслэлийг тусгасан жагсаалт гарав.

Улсын үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа Засгийн газарт танилцуулахаар төв комисс шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ил тод, хариуцлагатай уул уурхай хэвлэлийн хурал хийв

УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.

  1. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
  1. 1. Улсын төсөвт оруулсан татвар хураамж

2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 80.0 тэрбум төгрөг,

– Нүүрс 910.6 тэрбум төгрөг,

– Цайр 76.9 тэрбум төгрөг,

– Зэс 871.9 тэрбум төгрөг,

– Төмөр 17.1 тэрбум төгрөг,

– Жонш 16.3 тэрбум төгрөг,

– Бусад 78.8 тэрбум төгрөг,

Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өссөн.

  1. 2. Аж үйлдвэрийн салбар
  • Аж үйлдвэрийн салбарынгол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2018 оны 12 сарын байдлаар 50.0сая тн нүүрс, 1.3сая тн зэсийн баяжмал, 20.7тн алт, 5.5мян.тн молибдений баяжмал, 3.4сая тн төмрийн хүдрийн баяжмал, 80.7мян.тн хайлуур жоншны баяжмал, 87.9мян.тн цайрын баяжмал, 6.4сая баррель газрын тос, 14.2мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.9 (6.2%)сая тн, алт 806.2 (4.1%)кг, хайлуур жоншны баяжмал 25.5 (46.2%)мян.тн, цайрын баяжмал 5.2 (6.2%)мян.тн-оор тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 6.8 (0.5%) мян.тн, молибдены баяжмал 288.6 (5.0%) тн, төмрийн хүдрийн баяжмал 269.5 (7.3%)мян.тн, газрын тос 1.2 (16.2%) сая.бар, катодын зэс 515.1 (3.5%) тн-оор тус тус буурсан байна.

  • Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 15.7их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 (21.0%)их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.2их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (19.6%)их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6 (63.1%)их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 (3.4%)тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.7%-ийг эзэлж байна.

  • Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 18.3их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.1(20.7%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.7их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (20.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 4.2их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 (35.8%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 5.5их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 929.4 (14.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 12.6(68.7%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 10.5(57.5%)их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.

  1. 3. Гадаад худалдаа

2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 (22.3%)тэрбум ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1 тэрбум 136.7сая ам.доллараар эерэг гарсан байна.

  • Экспорт

Экспорт 7 тэрбум 11.8 сая ам.долларт хүрч,өнгөрсөн оны мөн үеэс 811.1 (1.1 дахин) сая ам.доллараар өссөн байна.

  • Импорт

Импорт 5 тэрбум 875.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1 тэрбум 539.6 (1.4 дахин) сая ам.доллараар өссөн байна.

2. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3085 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

3085

100%

8 810 668

100%

5.6%

Хайгуулын

1408

45,6%

7 ,191,844,

81,.6%

4.6%

Ашиглалтын

1677

54,4%

1 618 823

18.4%

1.0%

2018 оны 12 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-9
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-14
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-110
  • Цуцлагдсан дуусгавар болсон-653. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • 3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр: Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 6.4 сая баррель / 866.3 мянган тонн/ газрын тос олборлон, 6.18 сая баррель /840.4 мянган тонн/ газрын тос экспортолж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн ба төсвийн орлогын үүргийг 100% биелүүлсэн. Энэ оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 434637 баррель буюу 58896 тонн газрын тос олборлож, 388771 баррель буюу 52836 тонн газрын тос экспортлоод байна.

3.2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

 А-80 автобензин 97;

 Аи-92 автобензин 37;

 Дизелийн түлш 35;

 ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

2018 онд нийт 1,87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосноос автобензин 494,7 мянган тонн, дизель түлш 953,9 мянган тонн, онгоцны түлш 65,8 мянган тонн, шингэрүүлсэн шатдаг хий 39,5 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 316,9 мянган тонныг тус тус импортолжээ.

2019 оны 01 дүгээр сард шатахууны хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа төрлөөс хамаарч 86-107 ам.доллараар буурсан. Тухайлбал, А-80 автобензины хилийн үнэ 86 ам.доллараар буурч 501 ам.доллар, Аи-92 автобензиний үнэ 86 ам.доллараар буурч 531 ам.доллар, дизель түлш 107 ам.доллараар буурч 599 ам.доллар болсон байна.

ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-наас шатахууны жижиглэнгийн үнэ улсын хэмжээнд А-80 автобензин 76-100 төгрөг, АИ-92 автобензин 89-100 төгрөг, Аи-95 автобензин 70-100 төгрөг, дизелийн түлш 80-100 төгрөгөөр тус бүр буураадбайна.

4. САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1.Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд:

  • Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/13 дугаар тушаалаар батлагдсан. Энэ онд үргэлжлэн хэрэгжих геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 26 төслийг 20,521,949,500 төгрөгөөр, шинээр хэрэгжүүлэх геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 17 төслийг 4,100,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа буюу нийтдээ 24,621,949,500 төгрөгийг геологийн судалгааны ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн.
  • Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд геологийн салбарын түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, зөвлөгөөн, ажил мэргэжлийн уралдаан, аялал, соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр алт, жонш, шороонд орд, төмөр, газрын тос гэсэн 5 төрлийн ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төслийг салбарын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байна.

4.2. “Алт-2 үндэсний” хөтөлбөр

  • Алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлосон алтыг худалдан авах нөхцлөөр зээл олгох ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банк, Монголбанктай хамтран алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ алтны 26 төсөлд 53.273 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд нэмж 43.821 тэрбум төгрөг олгох үлдэгдэлтэй байна.
  • Монголбанкнаас “Алт” аяныг санаачлан зарлан жил дараалан хамтран зохион байгуулсны үр дүнд хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтийн алт олборлолтын төлөвлөгөө биелж, 2018 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 21.9 тн-д хүрсэн.

4.3. Гадаад хамтын ажиллагаа

  • Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 23-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо. Тус форумд дэлхийн 100 гаруй улсын Засгийн газрын тэргүүн болон олон улсын тэргүүлэх 1000 гаруй компанийн удирдлагууд, нэрт эдийн засагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Энэ үеэр сайд Д.Сумъяабазар “Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, “Бүс ба зам санаачлагыг урагшлуулах” зэрэг салбар хуралдаануудад оролцов.

Түүнчлэн салбарын сайд УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Categories
мэдээ нийгэм

Э.Батхишиг: Төр эхлээд ард түмэндээ боломжийг нь олгож өгдөг байх ёстой

Э.Батхишиг улс төр судлаач багш мэргэжилтэй. Тэрбээр эдүгээ Үнэн ба зөв намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.ТүүнтэйМонгол Улсын хөгжлийн бодлого, хувь хүний ёс суртахууны талаар ярилцлаа.


-Өөртэй чинь би Монгол Улсын хөгжлийн сэдвээр ярилцъя гэж төлөвлөсөн юм. Энэ талаархи танай намын бодлогыг сонирхоё?

-Бид Монгол улсыг шинжлэх ухаанд суурилсанхүчирхэг улс орон байх ёстойгэсэн байр суурьтай байгаа. Энэ бол Үнэн ба зөв намын бодлого зорилго. Инженер хүн улс орноо удирдаад аваад явдаголон улсын жишиг байна. Бид инженерүүдээ дэмжсэн,мэргэжлийн хүмүүс нь салбар салбараа удирдаад явахад хөгжил зайлшгүй ирнэ гэж бодож байна.

Өнгөрсөн 28 жилийг эргээд харахад ямаршуухан үр дүнд хүрэв, хөгжлийн аль үе шатандаа явж байнагэж олон хүн асуудаг. Тэгж хөгжлөө, тийм шатандаа хүрлээ гэхчлэн хэлэх хүн олон байгаа байх.Харин Үнэн ба зөв намын хувьд энэ 28 жилийн хөгжлийг хангалтгүй гэж үздэг. Яагаад гэвэл энэ 28 жилийн хугацаанд ард түмэн илүү их уур уцаартай боллоо, амьдралын түвшин доройтлоо, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх алдагдлаа. Тийм учраас энэ бүх зүйлийг засч залруулахын тулдулс эх оронд хэн хэрэгтэй вэ гэвэл эрдэмтэд, инженерүүдзайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр салбар салбарын олон эрдэмтэн мундагуудыг цуглуулж байх ёстой байранд нь тавьж ажиллуулах хэрэгтэй. Энэ бол Үнэн ба зөв намын зорилго.

-Аль талаас нь харахаас хөгжлийгдүгнэж цэгнэдэг байх. Тийм болхоор улс орон хөгжиж байна аа гэх хүн ч бас цөөнгүй байх шиг харагддаг…

-Бид хөгжил гэхээр олон янзаар харжболно. Барилга байгууламж, зам гүүр аль эсвэл томоохон инновацийн төсөл ч гэдэг юм уу. Үнэн ба зөв намын хувьддээр хэлсэн шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг орон болгоно оо гэж. Улс орноо ийм хэмжээнд аваачна гэдэг ньэнэ улсын иргэн бүр нь аз жаргалтай амьдрах тэр нөхцөл боломжийг бий болгоно гэсэн үг юм.Аз жаргалтай байна гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээрэнэ бол энгийн ойлголт. Тухайлбал, хүүхдүүд нь цэцэрлэг сургуультай, сургууль руугаа явахад явган хүний замтай, авулгүй орчинд амьдардаг байх ёстой. Ямар ч л гэсэн одооных шиг цэцэрлэгтсуглаагаар ордогбайж болохгүй. Энэ нь хөгжлийн түвшин дорой байгааг харуулж байгаа юм.

Аз жаргалтай Улаанбаатар гэж ярьж байна. Харин бидний хувьд иргэн бүр нь аз жаргалтай Монголыг цогцлооё гэж ярьж байгаа юм. Хэрэв иргэн бүрээ аз жаргалтай болгочих юм бол залуучууд нь төгсөөд ажлын байртай, авч байгаа цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг байх гахчлэн шалгуур үзүүлэлтүүд байна гэсэн үг.

-Хөгжилд хүргэх олон хүчин зүйл байдаг байх. Төрийн оновчтой бодлого, хөрөнгө мөнгө, бүтээн байгуулалт, техник технологигэхчлэн…

-Хөгжилдхүрэхэдтаны хэлсэнчлэн олон хүчин зүйлийн нөлөөлөл бий гэдэг нь тодорхой. Гэхдээ хөгжлийн тухай ярихад өөр нэг хүчин зүйлийн тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Тэр нь юу вэ гэвэлиргэн бүрээ ёс суртахуунтай,хүмүүнлэг үнэнч шударга болгох ёстой. Аливаа нийгэмд хамгийн чухал зүйл болиргэдийнх нь ухамсар, хүмүүжил байдаг.Бид иргэдээ ёс суртахуунлаг хүмүүжилтэй болговолМонгол улс хөгжихөд маш амархан гэж бодож байна. Ийм бэлээхэн жишээ байна ш дээ.Япон, Солонгос гээд орнуудын хөгжлийг аваад үз л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ямаршуухан улс орон үлдээд одоо яаж хөгжиж цэцэглээд байгаа билээ. Япон хүн үр хүүхдээ хүмүүжүүлэхдээбүхнийг эх орноо гэх сэтгэлтэй нь холбож өгдөг. Жишээ нь, чи эх орныхоо төлөө сурч байгаа шүү гэхчлэн. Өнгөрсөн жилийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы тамирчидхожигдчихоод цэнгэлдэх хүрээлэнгийн хогийг цэвэрлэчихээд оросуудад хандаж талархлаа илэрхийлээд стадионоос гарч байсныг анзаарсан байх.

Ер нь эх орон ч үзэл гэдэг бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Магадгүй, хогоо ил задгай хаяхгүй байхаас эхэлнэ.

-Яахав, иргэдийн эх оронч сэтгэл, ухамсар хүмүүжил маш чухал гэдэг нь үнэн. Гэхдээ төрийн зүгээс иргэдээ хөгжилд хэрхэн хөтлөх ёсётой вэ?

-Төр бол эхлээд ард түмэндээ боломжийг нь олгож өгдөг байх ёстой. Боломжийг нь олгож өгснийхөө дараа хариуцлага нэхдэг байх хэрэгтэй. Төр чамайг ажлын байраар ингэж хангалаа. Харин чи үүний хариуд ийм хууль журмаар ингэж ажиллана гэхчлэнгээрараас нь хууль ярьдаг, араас нь хариуцлага нэхдэг.Боломж олгоогүй байж иргэнээ хэзээ ч хуулиар дарамталж болохгүй.Ийм төр байж болохгүй.

-Боломж гэж яг юуг хэлэх вэ?

-Боломж гэдэг бол иргэн бүртээ шударга ёсыг тогтооход тэгш үйлчлэхийг хэлдэг. Боломж мэдээж олон янз. Хийе бүтээе гэсэн хүн бүрийг дэмжиж, шударга үйл ажиллагаагаарааамжилтад хүрэх, хангалуун амьдралаа цогцлон бүтээх нөхцлийг нь төр бүрдүүлж өгдөг байх хэрэгтэй. Тэр чинь л боломж шүү дээ. Энэ нь иргэн бүрдээ тэгш шударгаар очдог байх хэрэгтэй.

-Шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг Монголын тухай ярилаа. Тэр нөхцлийгМонголын шинжлэх ухааны өнөөгийн түвшин хангаж чадах уу?

-Монголын мянган мянган залуучууд шинжлэх ухаанд суралцаж байна. Сайтар бэлтгэгдсэн олон мянган эрдэмтэд байна.Энэ хүмүүс бол Монголын баялаг. Энэ хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ чадамжийг ашиглах зайлшгүй шаардлагатай.ЭдүгээМонголчууд оюун ухааны чадавхиараа дэлхийд 5-т үнэлэгдэж байна.Дэлхийд 10-хан байдагэлэгний мэс засалчийн нэг нь Монголд байна ш дээ.Ийм жишээ олныг хэлж болно.Майкрософт,Apple, Google гэхчлэн дэлхийн хэмжээний том компаниудад олон зуун монгол залуучууд ажиллаж байна. Тэд эх орондоо ирж ажиллая гэхээр ажлын байр, цалин ажиллаж амьдрах орчин нь байдаггүй. Маш зөв зохион байгуулалттайгаар ийм хүмүүсээ дэмжддэггүй. Тэр бүх хүмүүсийг бидэнтэй нийлж нэгдэж ажиллааасай гэж хүсдэг.

– Тэгэхээр хөгжлийг зөвхөн материаллаг талаас нь буюу бүтээн байгуулалт талаас нь харж болохгүй юм байна. Гэхдээ хөгжилдхувь хүний улс төрийн оролцоог чухалчлах шалтгаан юу вэ. Энэ чинь тэртэй тэргүй их байгаа улстөржилтийг улам өдөөх юм биш үү?

-Материаллаг талаасаа бол Монгол хөгжиж байгаа юм шиг харагддаг, тодорхой хэмжээний юм хийгдэж байгааг үгүйсгэхгүй. Тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Гэхдээ тэр бүхэн чанар шаардлага,дэлхийн хэмжээний стандартыг хангаж чадаж байна уу гэдэгт асуудал бий. Тухайлбал, нэг зам тавьчихдаг, тэр нь ганцхан зуны бороонд эвдэрчихэж байх жишээний.Гэтэл байгалийн гамшиг байнга тохиолдож байдаг Япон улс доод зах нь 100-аас 200 жилийн настай зам барьж байнаш дээ. Манайд нэг гүүр барьчихаад 100 жилийн баталгаа өгчихөөд л явж байна. Тэгэхэээр бид ийм он удаан жил оршин тогтох үнэт баялгийг бүтээмээр байгаа юм.Хөгжил материаллаг талаасаа ийм.

Харин оюунлаг талын хөгжил гэвэл иргэн бүрнь зөв оролцоотой байх явдал. Иргэн бүр нь улс төрд оролцдог байх ёстой. Улс төрд оролцоно гэхээр юм бүхнийг шүүмжлээд хэн нэгнийг муухай харагдуулах тухайасуудал биш л дээ.Харин иргэн бүр нь улс төр надад хамаатай гэсэн өнцгөөс хардаг байх ёстой гэсэн үг.Өнөөдөр цэцэрлэгтхүүхдээ хүргэж өгөх гэсэн түгжрээд асуудалтай байх юм бол энэ улс төр надад хамаатай юм байнаа гэдгийг л иргэн бүр ойлгох учиртай юм. Тийм учраас хөгжил гэдэг бол иргэн бүр нь улс төрийн идэвхи оролцоотой байх, иргэн бүр бүр нь соёлтой, хүмүүжилтэй байх явдал юм.Бидбие биеэ хүндэлдэг хайрладаг зөв нийгэм рүү хамтдаа явмаар байна. Одоо бол монголчууд бие биеэ үзэн яддаг болчихоод байна. Гэхдээ үзэн ядах шалтгааныг бүрдүүлээд байгаа олон хүчин зүйл байгаа учраасийм болсон байх.

Тийм учраасбид хүмүүжил боловсролд суурилсанзан төлвийг бүрдүүлмээр байна.Ер нь боловсролынхоо салбарт анхаарах цаг болсон. Иргэн бүртээ зөв боловсрол, зөв менежмент, зөв зохион байгуулалт зөв мэдлэгийг олгож чадвал хөгжил бол ойрхон байна. Товчхондоо хөгжил гэдэг бол хүн бүрийн айл бүрийн аз жаргал шүү дээ. Ийм л мэдрэмж. Ямар нэгэн асуудалгүй. Гэтэл одоо залуу гэр бүлүүдийн 70 хувь нь эдийн засгийн асуудлаас болж бие биедээ гоморхдог, эцэстээ салж сарнидаг явдал байна. Ийм байвал Монгол Улс хөгжихгүй байх нэг шалтгаан болсоор байх болно.

-Бид хөгжлийн тухай зөндөөн ярилаа. Харин хөгжил гэж яг юуг хэлэх вэ?

-Товчхон хариулъя. Аливаа дэвшлийг хоёр хувааж болно. Сөрөг ба эерэг гэж. Аливаа зүйлд эерэг дэвшил бий болоод тэр дэвшлийг ард түмэн хамтдаа хүртээд сайхан амьдарч чадаж байвал түүнийг хөгжил хэмээн томъёолж болно. Хүндээ ч ээлтэй, байгальд ч ээлтэй тэр дэвших үзэгдлийг л хөгжил гэж болно.

-Боловсролын тогтолцооны тухай дээр цухас дурдлаа. Монголын боловсролын тогтолцоог хэрхэн хардаг вэ?

-Монголд өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн аугаа түүх соёл бий. Үүнийгээ боловсролынхоо тогтолцоонд зохицуулаад явуулах боломжбий гэж хардаг. Гэтэл бид одоо тогтсон систем байхгүй л яваад байна. Нэг сайд гарч ирээд нэг янзын систем хөтөлбөр хэрэгжүүлээд явдаг. Кембриж ч гэхшиг, Оксфордын хөтөлбөр,Европ стандартч гэх шиг. Энэ мэтчлэн гадны боловсролыг туршаад байх юм бол бид зөв гольдролдоо орж чадахгүй.Тийм учраас бидэнд өв уламжлал ёс зүй,ёс суртахуун дээрээ тулгуурласан боловсролын үндэс суурь байх ёстой. Монгол ахуйгаа шингээсэн боловсролын тогтолцоо зайлшгүй чухал. Өөрөөр хэлбэлмонгол ахуйгаа шингээсэн дэлхийн стандартын боловсрол чухал байна.Ингэхдээ хүмүүжилд суурилсан. Яагаад гэвэл одоо бид дэндүү академик боловсролоор яваад суурь хүмүүжил, эцэг эхийн оролцоонд нь анхаарахгүй байна. Хүүхдийн хүмүүжил эцэг эх, багш, орчин тойрнынайз нөхөд гэсэн гурван нөлөөнөөстөлөвшдөг. Одоо эцэг эхчүүд манай хүүхэд сургуульд сурч байгаа бол сургууль хүмүүжүүлэх ёстой гэсэн хандлага ойлголттойболчихсон.

-Улсын хөгжилд хувь хүний ёс зүй маш чухал нөлөөтэй гэсэн санааг дээр хэллээ. Энэ үнэхээр чухал байх. Харин яаж иргэдээ, залуу үеэ ёс зүйтэй болгох вэ?

-Энэ бол том асуудал, үүнд төрийн оролцоо зайлшгүй чухал. Үүнд эцэг эхээс гадна хүн бүрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Би л болж байвал гэсэн сэтгэхүйөнөөгийн нийгэмд их түгээмэл байна. Юуны өмнө энэ сэтгэхүйгээс салмаар байна.Өмнөх нийгмийн үед хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэдэг байжээ. Энэ бол үнэн үг. Хамтдаа л бид урагшлах ёстой.

-Хоёулаа хөгжил хүмүүжил гэсэн сэдвээр ярилаа. Нэгэнт Монголын улс төрийн нэг намын ЕНБ-тэй даргатай ярилцаж байгаагийнхулс төрийн сэдвээр товчхон ярилцъя. Танай нам 2020 оны сонгуульд оролцохоорбэлтгэж байна уу?

-Үнэн ба зөв нам 2020 оныбүх шатны сонгуульд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа нам. Энэ сонгуульдиргэн бүр идэвхтэй оролцоосой гэж бид хүсч байна. Хамгийн гол нь манай нам иргэн бүртээ боломж олгоё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл зөв хүмүүсийн төлөөллөөр Монгол төрийг бүрдүүлье гэсэн том зорилготой явж байна.

– Ийм боломжийг яаж бүрдүүлэх вэ. Зөв хүмүүсээ хаанаас хэрхэн олох вэ?

-Зөв хүмүүсээ бидиргэдийн санал оролцоотойгоор олно. Бид энэ тухайгаа телевизээр ярьсаны дараа хөдөө орон нутгаас иргэд холбогдож байна. Жишээ нь, манай сумандБат гэж хүн байна шүү. Энэ хүн сум орон нутагтаа ийм ажил хийсэн,үнэнч шударга, төрд л байх ёстой хүн байгаа юм гэхчлэн ярьж байна.

Ярилцсанд баярлалаа

Я.БАЯР

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө өчигдөр оройноос эхэлж иргэдийн дансанд орж эхэллээ. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх эхлээд орох бол иргэдийн олонх нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнөөдөр орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусах ажээ. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт хэлбэрээр энэ онд нэг удаа ийнхүү авч байгаа юм. Дашрамд дуулгахад, 2018 онд иргэдэд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэж өгсөн компаниудыг “Мобиком корпораци” тэргүүлсэн бол “Номинтав трейд”, “Юнител”, “Петростар”, “Монос-Улаанбаатар”, “Миний дэлгүүр”, “НИК”, “Алтан жолоо трейд”, “Моннидер” зэрэг компани удаалжээ. ААН-д хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон дээрх есөн компанид өнөөдөр Сангийн сайд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм. НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2017 онд 497,000 татвар төлөгчид 35.1, 2018 онд 654,000 татвар төлөгчид 78.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Categories
мэдээ нийгэм

“1000 инженер” төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулна

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны хурал өчигдөр/01.31/ боллоо.

Хурлаар Япон улсад энэ оны дөрөвдүгээр сараас зэргийн сургалт буюу судлаач оюутан, магистр, докторын хөтөлбөрт хамрагдах 16 оюутны нэрсийг баталж, хоёр оюутны суралцах хугацааг сунгалаа. Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оны гуравдугаар сарын 11-15-ны хооронд төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан судалгааны баг хоорондын болон Монгол-Японы их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ба бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг ойртуулах, мэдлэгийн эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулах, төсөл ба хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний хүрээнд хийгдэх нэг том ажил нь Монгол-Японы хамтарсан судалгааны нэгдсэн хурал юм. Мөн “1000 инженер ба ажлын байр” өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, танилцах аялал зэргийг хөтөлбөртөө багтаасан байна. Төслийн долоо хоног арга хэмжээний хөтөлбөрийг өнөөдрийн Удирдах хорооны хурлын тогтоолоор баталлаа. Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр, 2023 он хүртэл хэрэгжих төслийн хугацааг 2024 он хүртэл болгон нэг жилээр сунгасантай холбоотой төслийн зарим бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдаж, их дээд сургуулийн удирдлагууд арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ нийгэм

Хулгай хийдэг бүлэг этгээдийг барьжээ

Нийслэлийн хэмжээнд хүн ихээр цуглардаг томоохон худалдааны зах, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн анхаарлыг сарниулж ХУЛГАЙН гэмт хэрэг үйлддэг насанд хүрээгүй бүлэг этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид олж тогтоон тэдний үйлдсэн 20 гаруй хулгайн үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Залуу гэр бүлийн амьжиргааг дэмжих” төслийг Сүхбаатар дүүрэгт эхлүүллээ

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас 2019 онд Сүхбаатар дүүрэгт хэрэгжихээр болсон гурван тусгай төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Лоринет сангийн Монгол дахь төлөөлөгч Б.Тамир, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эверт, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, тус дүүргийн ХХҮХ-ийн дарга М.Отгонтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Сүхбаатар дүүрэгт хэрэгжих уг гурван тусгай төслийн хувьд өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар зорилтот залуу гэр бүлийн амжиргааг дэмжих, зорилтот бүлгийн хүүхдүүдийн үндсэн хэрэгцээг хангаж, хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлаа хангах болоод гамшгийн менежментийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Төслийг Дэлхийн зөн Монгол, НЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, МЭЭ-ийн холбоо Сүхбаатар дүүргийн хамтын ажиллагааны баг хамтран хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Монгол улсад олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. НЗДТГ-тай газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төсөл дээр хамтран ажиллаж байна. Тэр дундаа Сүхбаатар дүүрэгт “Залуу гэр бүлийн амжиргааг дэмжих”, “Хүүхэд халамж ба эрүүл мэнд”, “Гамшигт тэсвэртэй хотууд” гэх гурван тусгай нийгэмд хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байна. Дээрх төсөл, хөтөлбөрүүдэд зорилтот бүлгийн хүмүүс хамрагдах ёстой. Үүн дээр бид хяналт тавьж, хамтран ажиллах болно. ХНХЯ, Нийслэл, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Сүхбаатар дүүргийн ХХҮХ бүгд нэг баг болж, энэ том төслийг амжилттай хэрэгжүүлж, гарах үр дүнг өндөр байлгахын төлөө хамтран ажиллах болно. Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эверт:Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хувьд өнгөрсөн хугацаанд та бүхний дэмжлэгтэйгээр төслүүдээ амжилттай хэрэгжүүлж ирсэн. Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж эхэлж байгаа 3 тусгай төслийн хувьд Сингапур, Дэлхийн зөн Монгол улс, Дэлхийн зөн Солонгос, Лоренит сангууд нэг дор цуглаж хамтдаа энэ төслийг хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Төслийн хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сараас судалгааны ажлыг эхлүүлж, зорилтот бүлгийн 160 айлыг сонгож, төсөлд хамруулах ажлыг эхлүүлсэн. Бид төслийнхөө ард амжилттай гарч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бидний ажлыг үргэлж дэмжиж хамтран ажилладаг НЗДТГ болон Сүхбаатар дүүргийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.