Categories
мэдээ нийгэм

“Төвлөрсөн ариутгал, нян судлалын лаборатори”-ийн их засвар, тоног төхөөрөмж хүлээн авах арга хэмжээ боллоо

Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийгдсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лаборатори”-ийн их засварын ажил, тоног төхөөрөмжийг хүлээн авах арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд МУ-ын УИХ, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, ЭМСХХ-5 төслийн хамт олон, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл болон УГТЭ-ийн удирдлага, хамт олон оролцлоо.
Төслийн хүрээнд тус эмнэлгийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторид нийт 483 сая төгрөгийн санхүүжилт бүхий их засвар, тохижилтын ажил хийгдсэн бөгөөд эмнэлгийн төвлөрсөн ариутгалын үйл ажиллагаанд ашиглагдах 12 нэр төрлийн 17 ширхэг тоног төхөөрөмж бүхий 1.04 тэрбум төгрөг, нян судлалын лабораторид 24 нэр төрлийн 37 ширхэг тоног төхөөрөмж бүхий 408 сая төгрөг, хог хаягдлын менежментийг сайжруулах бүрэлдэхүүний хүрээнд 11 төрлийн 110 ширхэг багаж хэрэгсэл бүхий 16.786.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд төслийн хүрээнд тус эмнэлэгт нийт 1.911.786.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус эмнэлгийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний халдварын сэргийлэлт хяналт сайжирч, эмнэлгийн хэмжээний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй, халдварын сэргийлэлтийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл, дэвшлийг бий болгож, орчин үеийн дэвшилтэт, шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүдээр хангагдсан МУ-ын ЭМСалбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ нмч мэргэжилтэнд хардварын сэргийлэлт, хяналтын талаархи шинэ мэдлэг олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, улмаар хуучин мөрдөж хэвшсэн уламжлалт арга барил буруу дадал хандлагаа өөрчилөн шинэчлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааныхаа цаг мөч бүрт зайлшгүй мөрдөж хэвшүүлэх зэрэг шат шатны олон арван сургалтуудыг зохион байгуулснаар салбарын эмч мэргэжилтнүүдэд томоохон оюуны хөрөнгө оруулалт хийсэн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлийн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ.


Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах А/05 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилов. Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.

Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь
02 сарын 16, 17, 18
Тайлбар
1 Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981 24 цаг Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2 Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ 10-16 цагийн хооронд
3 Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет 10-16 цагийн хооронд
4 Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ 11-631108
ХУЭМТ 98008082
ХУНЭ 11-379258
БЗНЭ 11-454004
СБНЭ 11-350790
БГЭМТ 11-362539
ЧДЭМТ 11-314587
24 цаг
5 Нийслэлийн түргэн тусламжийн төв
Хүүхэд, насанд хүрэгчид
103
70110103
24 цаг
6 Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 325731 10-16 цагийн хооронд

Доорхи зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.

  1. Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
  2. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  3. Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
  4. Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
  5. Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
  6. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
  7. Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
  8. Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
  9. Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
  10. Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
  11. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
  12. Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
  13. Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
  14. Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
  15. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
  16. Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
  17. Ууцыг халуун газар хадгалахгүй байх
  18. Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
  19. Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
  20. Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
  21. Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
  22. Хамгаалалтын бүс хэрэглэх
  23. Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
  24. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.





Categories
мэдээ нийгэм

ГССҮТөв олон улсын тусгай олимпийн хорооны дээд шагналыг хүртлээ

2018 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Тусгай Олимпийн Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан олон ажлуудыг хийлээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр “ТАВХАЙН ЭМГЭГ, СОГОГИЙН ҮЗЛЭГИЙГ ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ХИЙХ НЬ” сэдэвт сургалтыг 120 гаруй эмч нарт онол, дадлагатай хослуулан явуулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эмч нарыг дадлагажуулах практик үзлэгийг нийслэлийн 70 дугаар тусгай сургуулийн 100 гаруй хүүхдэд хийсэн.

Олон улсын Тусгай олимпийн хорооны Том Голизано сангийн нэрэмжит “2018 ОНЫ ГОЛИЗАНО ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөлд МТОХ-ноос ГССҮТ-ийг нэр дэвшүүлсэн байна. Оны өмнөхөн шалгаруулалт явагдаж, Монгол Улсын ГССҮТ-д АНУ дахь Олон улсын тусгай олимпийн хорооноос шагналыг хүргүүлж, 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон хамт олонд МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг гардуулж өглөө. АНУ-ын Вашингтон хотод төвтэй Олон улсын Тусгай Олимпийн хороо нь нийт 170 гаруй улсад төлөөлөлтэй ба дэлхийн дахинд 5 сая гаруй оюуны бэрхшээлтэй тамирчинтай. Тухайн орондоо оюуны бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах, тэднийг эмчлэх, шаардлагатай хяналтанд оруулахад манлайлан ажилласан байгууллагыг сонгон шагнадаг ОУТОХ-ны дээд шагнал юм.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгуур хөдөлгөөний эрхтэний согогуудаас түгээмэл тохиолддог нь тавхайн эмгэг согог юм. Олон улсын тусгай олимпийн хороо 2002 оноос Тавхайн эмгэг, согогийн үзлэгийн оюуны бэрхшээлтэй хүмүүст хийж эхэлсэн. Энэхүү үзлэгт хамрагдсан нийт хүмүүсийн 50 хувь тавхайн ямар нэгэн эмгэг согогтой, 53 хувь арьс, хумсны өвчлөлтэй, 21 хувь ясны гажигтай, 41 хувь нь хэт том өмсгөлтэй гутал өмсдөг гэсэн үзүүлэлт гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлгүй хамгаалж ажиллажээ

Цагдаагийн байгууллагаас 2018 онд гэрч хохирогчийг хамгаалах 51 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулснаас Урьдчилан сануулах 31, Тодорхой үйлдлийг хязгаарлах гурав, Биечилсэн хамгаалалт 9, Мэдээллийн нууцлалыг хангах нэг, Тусгай техник хэрэгслээр хангах дөрөв, аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээ гурвыг тус тус хэрэгжүүлж, шүүгч нэг, прокурор хоёр, гэрч 6, хохирогч 39, хамаарал бүхий этгээд 17, нийт 65 иргэний аюулгүй байдлыг эрсдэлгүй хамгаалж ажилласан байна.

Хамгаалалтанд авагдсан тав, зөвлөгөө мэдээлэл авахыг хүссэн хоёр, нийт 7 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө, 8 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, сэтгэл зүйн хамгаалалтанд нэг иргэнийг авч, хамгаалалтанд байгаа хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх ажлыг хоёр удаа, хамгаалалтанд авагдсан иргэдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг тухай бүр, хохирогчийг шүүх хуралдаанд оролцох үед сэтгэл зүйчийг байлцуулах арга хэмжээг хоёр удаа тус тус хэрэгжүүлж ажиллаа.

Categories
мэдээ спорт

“Сахалин – 2019” өвлийн спортын наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдах билээ.

Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд, Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан болон Сахалинск мужийн нийт 20 гаруй багийн 1500 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Өнөөдөр “Сахалин – 2019” анхдугаар өвлийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордонд болж өндөрлөлөө.

Ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Сахалин – 2019” Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ЗГХА БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, ЗГХА БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцож баг тамирчдад амжилт хүсэв.

Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцох бөгөөд баг тамирчдын замын зардал болон багийн нэгдсэн хувцсыг ЗХАГ БТСГ-аас санхүүжүүлэв.

“Сахалин – 2019” наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэх болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт УИХ-ын гишүүн М.Энхболд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, хүндэтгэл илэрхийллээ.

Тэрбээр:

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллага билээ. Таныг Монголын парламентыг тэргүүлэхэд бүрэн бэлтгэгдсэн хүн гэж үзэж байна.

Миний бие УИХ-ын даргын албан тушаалыг Ардчилсан Намын даргаас хүлээн авч байсан бол өнөөдөр өөрийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Танд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ бол миний улс төрийн товч тайлан юм.

Танд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе гэв.

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр өргөн баригдсан хууль тогтоомжийн жагсаалтыг хүлээлгэн өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд талархал илэрхийлээд,

-Таныг 2 жил хагасын хугацаанд УИХ-ыг тэргүүлж ажиллах үед энэ парламент өмнөх парламентуудаас илүү бүтээлч ажиллаж, олон хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлсэн. Түүнчлэн сөрөг хүчний байр сууринд байсан МАН-ыг 65 суудалтай эрх баригч нам болгоход оруулсан Таны хүчин чармайлт, хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гээд цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Дараа нь Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт баяр хүргэсэн юм. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Ингээд ЗТХ-ын сайдыг чөлөөлөх эсэх талаар санал хураахад нийт 55 гишүүн оролцож, 69.1 хувийн саналаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг чөлөөллөө.

Тэрээр “Зам тээвийн салбар бол том салбар. Хүлээгдэж байсан хэд хэдэн чухал ажил байсан. Салбарын мэргэжлийн хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэх ёстой. Тиймээс инженерүүд ажиллах ёстой гэдэг байр суурин дээр байсан. Салбарын хуулиуд сүүлийн 10 жил шинэчилсэн найруулгаар ороогүй. Эдгээр хуулиудыг хаврын чуулганд шинэчилсэн найруулгаар оруулахаар бэлдэж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд хэд хэдэн томоохон ажил хийгдсэн. 2020-2030 онд Улаанбаатар төмөр замын шинэчлэх том хөтөлбөр батлагдсан. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд долоо хоног Солонгосын талаас нэг, Монголын талаас 11 нислэг хийдэг болох гэж байна. Онгоцны тийцийн үнэ бодитой буурах ажлуудыг хийсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Баянгол дүүргийн IX хорооны иргэн Д.Батсуурийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв.

Шадар сайд мөн Монголын Хүүхдийн ордны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ. Багш С.Ганчимэг өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтийн тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын хүүхэд, залуучуудын дуу хоолойг төлөөлсөн “Бид нэг дэлхий” хүүхдийн дууны найрал дууны тоглолтыг удирдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүкт нэвтэрч, мөнгө залилсан охиныг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, 340 гаруй иргэний фэйсбүүкт нэвтэрч, мөнгө залилсан 16 настай, эмэгтэй А-г БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсээс илрүүлэн баривчилсан байна.

Тэрбээр өмнө нь бусдын биеийг үнэлүүлэх, худалдах гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон ч насанд хүрээгүй шалтгаанаар ялаас мултарч байжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: Би Г.Занданшатар сайдад санал өгч амжаагүй

УИХ-ын даргад Г.Занданшатарыг томилох асуудлаар санал хураахад гурван гишүүн эсэргүүцсэн санал гарсан. Тодруулбал, Д.Сумъяабазар, О.Баасанхүү, Н.Оюундарь гэсэн гишүүд дэмжээгүй юм.

Г.Занданшатар гишүүнийг ямар учир шалтгааны улмаас дэмжээгүй талаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тодрууллаа. Тэрээр “Би бүлгийн хурал болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хүртэл дэмжсэн. Надад дэмжихгүй байх шалтгаан байхгүй. Саяхан таван толгойн IPO гаргах асуудлаар болон ногдол ашиг тараах асуудлаар Ерөнхий сайд мэдэгдэл гаргачихсан байгаа. Үүнийг зохицуулахаар ажиллаж байна. Санал хураах явцад кнопоо дарж амжсангүй. Гадуур ажилтай байсан тул санал өгч чадаагүй” гэсэн тайлбар хэллээ.