Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Эцэг өвгийн гал голомт Эх орондоо болон дэлхий дахинд ажиллаж, амьдарч буй элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баяр-Цагаан сарын мэндийг өргөн дэвшүүлж, золбоо хийморь, баяр жаргалыг хүсэн ерөөе.

Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээгч Азай буурал ахмадуудынхаа амар мэндийг хүндэтгэн айлтгая.

Улиран одож буй нохой жил монгол хүн бүрийн хичээл зүтгэлээр амжилт ололт арвижиж, ахиц дэвшлийн алхамд тэмүүлсэн, үр өгөөж, буян хишиг дүүрэн жил боллоо.

Монголчууд 80.000 үрсээр ам бүл нэмж, эрдэнэт мал сүрэг маань 67 саяд хүрч, газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 723 мянган тонн үр тариа, төмс, хүнсний ногоо хураан авчээ.

Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7 их наяд болж, 2017 оныхоос 2.7 их наядаар өслөө. Унаж уруудаж байсан эдийн засаг эргэн сэргэж, 6.4 хувийн өсөлтөд хүрсэн нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын таамгийг давж, Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхийд өндөр өсөлттэй эдийн засгийн нэгд тооцогдох боллоо.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2018 онд 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. 2018 оны дүнгээр татварын орлого 2.2 их наяд төгрөгөөр давсан нь ойрын жилүүдэд үзэгдээгүй түүхэн амжилт юм.

Энэ мэт амжилтын жишээ баримт олон байна. Олсноо бататгах, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх, үр шимийг нь айл өрх, иргэн бүхэнд хүртээх нь Монгол төрийн цаашдын зорилго байх болно.

Түүнээс дутуугүй, нийт иргэд, нийгэм даяар хүсэн хүлээж буй чухал зорилт бол шударга ёсыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг газар сайгүй хэвшүүлэн мөрдөх асуудал юм.

Монгол хүн монгол газартаа, эрдэнэс баялагтаа эзэн нь байх ёстой. Төр нь түвшин, улс төр эрүүл, хууль ёс алагчлалгүй хэрэгждэг байх нь хөгжил дэвшлийн суурь нөхцөл мөн. Иргэд маань ажил төрөлтэй, тогтвортой орлоготой, амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

Монгол хүн бүхний итгэл, хүслийг тээсэн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх болно.

Эв эе, итгэлцэл ойлголцлыг эрхэмлэж, зөв мэргэн, уужим саруул ухаанаар ирээдүйгээ харж, Монголоороо нэг сэтгэл, нэгдмэл итгэлтэй байж, сайхан маргаашийг авчрахын төлөө хамтдаа зүтгэцгээе ээ.

Эрхэм иргэд ээ,

Цагаан сар бол ариун тунгалгийг, айсуй өдрүүдийн тэгш дүүрнийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.

Тиймээс өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын тэмцэл, хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид баярын өдрүүдээр хүч нэмэгдэн ажиллана

Сар шинийн өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах хүсэлтийн дагуу ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 450 сонсогч хоёрдугаар сарын 4-8 хүртэл нийслэлийн төвийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 200, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 250 сонсогч ажиллах аж.

Сонсогчдыг өөрсдийн болон иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэхийг тус их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батбаяр чиглэл болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй хоол хүнсний таван түлхүүр

Categories
мэдээ нийгэм

Хоол хүнсийг хөргөгчинд нэгээс дээш хонуулалгүй хэрэглээрэй

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна

Сар шинийн баяраар мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, хорио цээрийн бүс нутгаас хүн, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриалж байна

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдээр дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ болон НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ард иргэдэд уриалж байна. Үүнд:

1. Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
2. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
3. Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
4. Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
5. Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
6. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
7. Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
8. Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
9. Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
10. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
11. Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
12. Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
13. Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
14. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
15. Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
16. Ууцыг халуун газар хадгалахгүй байх
17. Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
18. Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
19. Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
20. Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
21. Хамгаалалтын бүс хэрэглэх
22. Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
23. Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
24. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаныханд төрийн дээд одон, медаль хүртээлээ

Монголын Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр гардууллаа.

Шагналыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генрал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатар,

“Цэргийн гавьяаны одон”-оор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалан, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч Д.Болдбат, ХСИС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Баттөмөр, ОБЕГ-ын ахмад ажилтан, хурандаа Л.Эрдэнэбилэг нарыг,

“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг, Улсын нөөц обьект-03 салбарын нярав, ахлах ахлагч Л.Нямсүх, Давтан сургалт, сэргээн заслын төвийн слесарь О.Урамбаяр,

“Цэргийн хүндэт медаль” –аар НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Отгонбаяр, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Жанчив, нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн номын санч, соёлын аргазүйч, ахлах ахлагч Э.Энхсайхан, Үндэсний аврах бригадын Десантын бүлгийн дарга, дэслэгч Г.Түмэнбаяр, ХСИС-ийн ОБС-ийн Эдийн засаг нөөцийн удирдлагын тэнхмийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав нарыг,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Гамшиг судлалын хүрээлэнгийн лабораторийн техникч, ахлагч О.Баттулга, “Шударга журам медаль”-аар НОБГ-ын ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга нарын 21 алба хаагчийг шагнасан юм.

Энэ үеэр Бригадын генерал Г.Ариунбуян, Төрийн дээд одон, медаль хүртсэн болон нийт Онцгой байдлын байгууллагын алба хаагчдадаа XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүслээв

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Архи (видео)

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Урвуулагч хэмээх шороон “ГАХАЙ” жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага өнөөдрөөс /2019.02.04/ эхлэн 11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулалт хийж ажиллаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллана.
Алба хаагчдаас нийслэл хотын хэмжээнд нийт 240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана. Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт зохиомол ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болдог тул замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бусдад хүлээцтэй хандан Та-Би-Та зарчмаар соёлтой хөдөлгөөнд оролцохыг тус албанаас зөвлөж байна.
Түүнчлэн тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1 хамтран ажиллах ба олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлж ажиллана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ууц тавих ёс

Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар дайлах ёс байдаг.

Монголчуудын бvхэл махан зоогийг зум,их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс,шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан,дээрээс нь ууцаараа бvтээж,хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хvмvvстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сvвэрдгэн талаас нь барьж,баруун гараараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггvй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зvсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нөгөө талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нөгөө талд нь шийрийг тавина.Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бөгөөд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулана. Дэд хvндэтгэлд өвчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл өвчvvгээр дайлах ёстой. Өвчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.