Categories
мэдээ нийгэм

Үс засуулахад тохиромжтой

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 3. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг ирэх сарын нэгэн хүртэл түр зогсоолоо

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.

Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

Мөн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж НЭМГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн жилд 80 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлжээ

Өнгөрсөн нохой жилд манай улсад 80 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлжээ. Сар шинийн баяраар мэндчилгээ дэвшүүлсэн төрийн гурван өндөрлөг үүнийг онцолж байлаа. Монгол Улс 2015 онд гурван саяулаа болсон бөгөөд төр засгийн зүгээс хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгө, одонтой ээжийн урамшуулал, цалинтай ээж зэрэг хөтөлбөр, арга хэмжээ нь хүн амаа өсгөхөд чиглэгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээр зорчих нь цөмрөх аюултай

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна.

Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул баяр наадмын өдрүүдэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хот хооронд 1200 автобус үйлчилж байна

Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал эрс нэмэгддэг билээ.

Тэгвэл Авто тээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1200 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байгаа аж.

  • Сонгино-Хайрхан дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Драгон авто вокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл,
  • Баянзүрх дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах авто буудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл,
  • Шинээр нээгдсэн Хан-Уул дүүргийн “Лавай” авто буудлаас найман чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар өвөлжилт хүндэрч болзошгүйг анхааруулав

ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, газрын дарга нар орон нутагт ажиллаж мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж байна.

Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байна. Баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм.

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс урьдчилан мэдээлээд байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 7-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7,8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Иймд мал төллөх хугацаа ойртож байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг ХХААХҮЯ-наасанхааруулж байна.

Сар шинийн баяраар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцлагатай жижүүр, “Малчин лавлах 109 мэдээллийн төв”-ийн утас тус тус ажиллаж байгаа тул цаг үеийн шуурхай мэдээллийг өгч хамтарч ажиллах хэрэгтэй юм. Энэөдрүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон суманд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, мэдээллийг шуурхай хүргэхийг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийг зорихдоо хурдаа тохируулж, бүсээ зүүж, гэрлээ шилжүүлнэ үү

Цагаан сараар хөдөө орон нутгийг зорих автомашины хөдөлгөөн нэмэгддэг билээ.

Өнөө өглөөний байдлаар орон нутгийг чиглэсэн замын ачаалал их байгаа талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээлж байна.

Гэхдээ орон нутгийг зорихдоо хурд хэтрүүлж яваад мөргөлдөх зэрэг ослууд гаргасаар байна. Өчигдөр гэхэд Дарханы замд буюу Урьханы цаана дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тиймээс орон нутгийг зорихдоо хурдаа тохируулж, бүсээ зүүж, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлж явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ачаалал ихтэй зарим газруудад хайс, хаалт, тэмдэглэгээ нэмэлтээр тавив

Сар шинийн баяртай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутгуудад хөдөлгөөний эрчим ихтэй авто замын хэсэгт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөн тусгаарласан 2300 метр хайс, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2.а, б, в-д заасан тэмдэгүүд болон 200 ширхэг хуванцар хаалтыг байрлуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын ус түгээх газруудын сар шинээр ажиллах цагийн хуваарь

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хуваариар ажиллана. Үүнд:

А. Шугамаар ус хангах алба

Сар өдөр

Гараг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05

Мягмар

10:00 -14:00

16:00 -20.00

Амарна

2019.02.06

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.02.07

Пүрэв

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.08

Баасан

Амарна

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.09

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.10

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Б. Зөөврөөр ус хангах алба

Сар өдөр

Гараг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05

Мягмар

10:00 -14:00

16:00 -20:00

10:00-14:00

16:00-20:00

2019.02.06

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.02.07

Пүрэв

Амарна

Амарна

2019.02.08

Баасан

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.09

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.10

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин 22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Хоёрдугаар сарын 05.06.07-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны хоёр машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр хөдөө явахаа олон нийтийн сүлжээгээр зарлахгүй байхыг анхааруулав

Цагдаагийн газраас цагаан сарыг угтаж сэрэмжлүүлэг гаргасан байгаа билээ. Баяр ёслолын үеэр хулгайч нар ид ажлаа хийдэг бөгөөд эзэнгүй айлыг ухах, эд зүйсийг хулгайлах зэрэг гэмт хэрэг үйлддэг байна.

Тухайлбал, манайхан “Хөдөө гадаа золгуултаар явлаа” хэмээн өөрсдийнхөө зургаа цахим ертөнцөд хийж байршуулдаг. Энэ нь хулгайч нарт боломж олгож, эзэнгүй айлуудыг ухдаг байна.

Тиймээс гэр орныхоо болон хулгайч нарт өгөөш болох зураг хөргөө олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хөдөө гадаа золгуулт хийж явахдаа хорооны цагдаа нартаа хашаа хороо, гэрээ бүртгүүлж орхихыг анхаарууллаа.