Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс хилийн боомтууд ажиллаж эхэлнэ

Хилийн боомтууд гурван хоног амарч, өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэллээ.

Тодруулбал, Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр Цагаан сарын баяр тохиож байгаа тул ажиллаагүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай хоёр тамирчин “Токио-2020” олимпийн эрх авлаа

Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болж манай хоёр таеквондочид Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпийн эрхийг анхлан эх орондоо авчирлаа. Паралимпийн эрх олгох хариуцлагатай тус тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцжээ. Эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа. Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд тэр бас Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртээд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аварга боллоо.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг цацлаа

“Авьяаслаг Монголчууд” тэмцээний ялагч О.Энх-Эрдэнэ Америкийн Виржиниагийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болж өнгөрсөн долдугаар сард Америкийг зорьсон билээ. Тэгвэл О.Энх-Эрдэнэ шилдэг авьяастан шалгаруулах зорилготой Faith Hill тэмцээний эхний шалгаруулалтад амжилттай оролцжээ. Тэрээр Amirillo by Morning хэмээх каунтри дуу дуулсан байна.

Түүнчлэн дуучин О.Энх-Эрдэнэ өнгөрсөн онд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ.

Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг “Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа. Тэгвэл .

monstersandcritics.com цахим хуудсанд түүнийг маш сайн дуулсан гээд алдарт дуучин Элвис Преслитэй зүйрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу шинийн 1-4-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Учир нь Засгийн газрын хуралдаанаар шинийн 4 буюу хоёрдугаар сарын 8-ны баасан гарагийг амралтын өдөр болгон шилжүүлсэн. Тиймээс бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд халдварт өвчний 42 мянган тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 10 000 хүн амд 132 ногдож байгаа юм. Ингэснээр өмнөх оны мөн үеэс халдварт өвчний тохиолдол 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна. 10 000 хүн амд ногдох халдварт өвчлөл Дорнод 354 буюу хамгийн их байгаа аж. Дараа нь Хөвсгөл 184, Баянхонгор 167.3, Говьсүмбэр 150.7 Улаанбаатар хотод 164.4 байгаа нь өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн цусан суулга, гонококкт халдвар, бактерийн гаралтай бусад хоолны хордлого, мөөгөнцөртөх, трихомониаз, гахайн хавдар зэрэг өвчний тохиолдол улсын хэмжээнд нэмэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.

Зарлигийг энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосны дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайллаа.

Тууль хайлахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.

МӨН МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ С.ДУЛАМ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” гүнзгий утга агуулгатай зарлиг буулгаж, туульчид болон тууль судлаачдын магнайг тэнийлгэсэн. Монгол баатарлаг туулийн гүн зузаан уламжлалыг хойч үедээ үлдээх, төрийн түвшинд хүндэтгэн дээдлэх тухай онцгой чухал зарлиг буулгасан байна. Өнөөдөр Монголд хэдий ховордож байгаа ч уламжлалаа авч үлдсэн туульчид, туулийн төлөөлөгчид залран ирсэнд баяртай байна.

Монголын баатарлаг туулийн ёс заншлыг яривал дуусахгүй их зүйл бий. “Дэлгэвэл дээврийн чинээ, хумивал хуруувчийн чинээ” болно. Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангай хоёроо хайлж, магтдаг. Алтай, Хангай хоёрыг хайлахгүйгээр тууль эхэлнэ гэсэн журам байхгүй. Алтайгүй тууль гэж байхгүй, авгайгүй айл гэж байхгүй гэсэн зүйр үг хүртэл гарсан байдаг. Алтай, Хангай хайлна гэдэг нь Алтайн эзэн, Хангайн эзнийг урьж дуудан, гэрээсээ гарч цацал өргөдөг заншилтай юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Туулийн тухай товч:

Монгол түмний бүтээсэн агуу их туурвилуудын нэг баатарлагийн эрэн үеийн дуулал болсон тууль бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй соёл, шүтлэг бишрэл, зан заншил, түүхийг багтаасан үнэт өв юм.

Монгол туульс нь агуулга, хэлбэр, дүр дүрслэл, өгүүлэмжээрээ дэлхий дахинд нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдөж түгэн тархсан Грекийн алдарт “Илиад”, “Одиссей”, Францын “Роланд баатрын дуулал”, Энэтхэгийн “Махабхарата”, Оросын “Игорийн хороон дуулал” зэрэг бүтээлүүдтэй эн зэрэгцэх, заримаас нь бүх талаараа хол илүү бөгөөд “туульч хүн” аялгуулан хайлж хэлдгээрээ ялгардаг юм гэдгийг тууль судлаачид цохон тэмдэглэжээ.

Монгол туулийг 2009 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаал”-д бүртгэсэн юм. Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдэлж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог байв. Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.


Дараа нь Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр хайллаа.

Туульчид Алтай, Хангайн магтаалыг хайлсны дараа “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайлав.

“МӨНХ САЙХАН ТӨРТ АЛТАН ТОРЦ” БААТАР ТУУЛИЙН ТОВЧ АГУУЛГА:

Дээд тэнгэрээс нэгэн баатар хүү ирж Хаан Чингилийнд хүү болон мэндлээд гурван нас хүрэхэд ууланд амьдардаг Цагаан ерөөлч өвгөн ирж: Хүминай/хүний чимэг хүрэн халзан морьтой арван орны Алтан Торц баатар бол гэж ерөөв. Найрын дунд Алтан Торц баатар хий хүлгээн эмээллэж өөрийн биеийн ид буураагүй байхад алтан замаа заалгаж холын замд гаръя, толгой минь өрхөөр гарлаа хаан аав, хатан ээж минь найраа таслалгүй байж байгтун гэхэд Хаан Чингэл хүүдээ дагина бэрийг нь зааж өгнө.

Алтан Торц баатар хаян торолж мордоод хүлэг мориныхоо хурдаар явж байтал хүлэг морь зог тусч учрыг нь асуувал, хэлтэй хүн хэлэхээр хэцүү болон хэдэр, хатуу болоод хажир дайсан хүлээж байна. Хүчит цоохор бар, хүрэн улаан бүргэд, хавт хар нохой, хадарч урдаг хамраараа шавддаг хөх заан, царын чинээ гэдэстэй царцаан чинээ гуятай, зээрэн шилбэтай, зэс хоншоортой нүдэндээ үзэгдсэнийг оргүй хийдэг Зэгц гилайн эмгэн тавыг явуулж араас нь хажир хатуу, хэцүү хэрцгий хоёр зуун тавин толгойтой хотгор хар Мангас зуун уулын дундуур тоос татуулаад ирж явааг мэдээлэв. Арван орны Алтан Торц эрийн сайнаар хатуу хэцүү дайснуудыг ээлж дараалан арга ухаан зарж ялна.

Хүлэг сайн морь нь түүнд хамжин таван угтлагат дайсныг дарж устгаад цаашаа явж хоёр зуун тавин толгойтой хүчит хар мангасыг удтал тэмцэлдэн ялж хүлэг эзэн хоёр дайчин тэнгэрээ тахиж мангасын гэдэснээс гарсан олон үндэс ястан сайн эрчүүлд хувааж өгөөд, цаашаа явж Цаст нуруугаар гүйлгэн, цалгиат тэнгисийн хаяагаар явж айшгүй зүрхтэй аваршгүй сэтгэлтэй, ар Ууралт уул нутагтай арван муж албаттай Алтан баатартай тааралдаж тулалдаад Алтан Торц ялж алах гэж байтал мориныхоо зөвлөснөөр больж тэр хоёр ах дүү болов. Хоёр баатар зүсээ ижилсүүлж Алтанбаатарын өргөөнд очиж найр хийгээд Алтан Торц цаашаа явлаа. Сайлуур Мөнгөн гадар далай наана чимэгт Сарт Албан уулаар нутагтай, Саяат хаанаа өргөөнд хүрвэл дагиныг нь мөн залахаар нэгэн сайн эр болох Идэр Хавт баатар сууж тааралдана.

Тэгээд хоёр сайн баатар мөрийцөж Алтан Торц мөрийгөө авч сайхан Сарны Алтан шил өргөөнд саатан ёсоор нь дагинаа залж айраг цагааны сав архад, адууны ахлаач азарга, тэмээний ахлаач хар буур гурвыг нь авч дагина бэрээ зална. Алтан торц баатар түүний дагина хоёрт зориулж нэгэн их хаан найр хуримыг хийнэ. Найрын дунд Алтай Чингэл баатар их ерөөлөө буулгахад, дээд огторгуйн их заяачмад халиагдаж, өрхөөр 18 өнгийн солонго татахад дээд ихэрлэгийн нэгэн цагаан Айдаа /үүтгэгч/ Ташир ногоон уулан дээр дээд огторгуйгаас бууж ирж харагдан галан сэнтий дээр сууж харагдахад хамаг олон хурайлж, идэр залуу Алтан Торц баатар гурван их том андгай тавина.

Дээд их заяач Айдаа тэнд чуулсан хүмүүст дээд огторгуйн ампанга бэлэглэхэд тэр хүмүүс бүгдээр оюунт хэлээр ярилцаж дээд Ихэрлэгийн сор сүрт Хас хайрханыг харж гурван ертөнцийн далд учрыг мэдэхэд Их Айдаа холын одондоо буцна. Алтан Торц энэ Алтан нартад гурван их сайн үйлээ бүтээж Галт дүүлүүр одны нутагт очиж Алтан Ундаргаас хим нэмж ирээд их ерөөл буулган Алтан нартай гурван буман жилийн зун авчирч хад мэт суурьтай мөнх сайхан төрөө байгуулж бур бур хуртай сэр сэр салхитай амар мөнхийн Бөргилдүүгийн хүсэмжит орноо байгуулж мандуулан оюунт ухааралт мандалын ёсонг тогтоож амар сайхан оршино.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
мэдээ нийгэм

Маргааш хилийн боомтууд ажиллаж эхэлнэ

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр “Цагаан сар”-ын баяр тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Categories
мэдээ нийгэм

Гэрийн нөхцөл гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?

Алимны шүүс

Гэдэс цэвэрлэхэд хамгийн их үйлчилгээг үзүүлдэг жимсний нэг бол алим юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, өтгөн хатахаас сэргийлнэ. Өдөр бүр 1 ширхэг алим идэх нь таны өдрийн авах хэрэгцээт шим тэжээлийн хангадаг байна. Гэхдээ шинэ ургацын монгол алим авахыг хичээгээрэй. Юун түрүүнд шүүгээгүй, цэвэр алимны шүүсийг ууж, түүнээс хойш 30 минут бүрт бүлээн буцалсан ус уух хэрэгтэй. Энэ маягаар хэд хэдэн удаагийн давтамжтай ууснаар та удалгүй хүндэрч, гэдэс цэвэрлэгдэх болно. Усаа нэг дор ихээр биш бага багаар уухаа мартуузай. Үүний дараа аль болох шинэ ногооны салат, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.

Лимоны шүүс

Лимон нь витамин С-гээр баялаг антиоксидант жимс юм. Тиймээс гэдэс цэвэрлэх, хорт бодисыг гадагшлуулах тал дээр өндөр үйлчилгээтэй. Үүнийг бэлдэхийн тулд, 1 ширхэг лимоны шүүсийг нь сайтар шахаад, дээр нь 1 чимх далайн давс хийгээрэй. Дараа нь 1 цайны халбага зөгийн балыг нэмж өгөх хэрэгтэй. Хольсон зуурмагаа 1 аяга бүлээн усанд хольж, сайтар уусгаад үүнийгээ өглөө бүр өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулан, эрч хүч энергийг нэмэгдүүлэхээс гадна, арьсыг толигор зөөлөн болгодог юм. Мөн 1 ширхэг лимоны шүүсийг шахаж, дээр нь 2 халбага цэвэр алимны шүүс нэмэн өдөрт 3-4 удаа цайны халбагаар ууж ч болно.

Тараг

Тараг, аарц, цагаан идээ нь биеээс хорт бодисыг гадагшлуулан, шим тэжээлээр хангах өндөр ач тустай. Мөн кальцигаар баялаг учраас үс хумс, яс бэхжилтэд сайнаар нөлөөлдөг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингэцэд өндөр ач тус үзүүлдэг. Тиймээс та өдөр бүр тогтмол цэвэр гэрийн аргаар бүрсэн, элгэн таргийг идэж хэвшээрэй. Эсвэл шинэхэн жимстэй хольж, амтлан идэж ч болно шүү дээ…

Ширхэг ихтэй хүнс

Та өдөр тутамдаа артишоки, броколли, вандуй, алим, лийр, маалинга, бүхэл үрийн хүнс, самар, шош, эрдэнэ шиш, овьёос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэж байгаарай. Учир нь тэдгээр хүнснүүд биеийн дотоод эрхтнийг цэвэрлэж, илүүдэл бохирдол хуримтлахаас сэргийлдэг байна.

Ус

Тогтмол ус ууж байх нь элдэв бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү үйлчилгээтэй, биед хоргүй аргуудын нэг юм. Тиймээс та өдөрт дунджаар 10-12 стакан цэвэр ус уух хэрэгтэй. Энэ нь өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжийг багасгаж, байгалийн аргаар гэдсийг цэвэрлэх болно.

Далайн давс

Далайн давс нь таныг санаж байгаагаас ч илүү өндөр үйлчилгээтэй. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, шимэгч хорхой, зэргийг зайлуулдаг. Харин хэтэрхий их давс хэрэглэх нь эсрэгээрээ түүнээс илүү хортой учир, хэмжээг нарийн баримтлах нь зүйтэй. 1 стакан халуун бүлээн усанд 1 цайны халбага далайн давсыг хийж, түүнийгээ сайтар уусгана. Бэлдсэн уусмалаа өглөө, өлөн элгэн дээрээ ууна. Бүлээнээр нь уувал илүү өндөр үйлчилгээтэй гэдгийг санаарай. Уусны дараа хэсэг дээш харж хэвтээд, гэдсэндээ иллэг хийх хэрэгтэй. Учир нь ингэх нь өтгөнөө гадагшлуулахад өндөр үр дүнг үзүүлдэг.

Овьёос

Овьёос нь омега 3 хэмээх шимтэй бодисоор дүүрэн байдаг. Тиймээс ч таны гэдэсний илүүдэл өтгөнийг гаргаж, цэвэрлэж өгдөг. Үүний тулд 1 стакан халуун бүлээн усанд хэсэг 1 амны халбага овьёосыг хийж өгнө. Үүнийгээ сайтар дэвтээж байгаад дээр нь бага зэрэг халуун ус нэмэн бүлээтгээд уух хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг ууснаас цагийн хугацаанд ямар ч хоол идэж болохгүй тул, анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн өглөө эсвэл орой хийхэд тохиромжтой. Мөн тараг, сүү, салад зэрэг хоолондоо хольж идэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг санаарай.

Цагаан гаа

Цагаан гаа нь гэдэс цэвэрлэх, биеэс хорт бодис гадагшлуулах өндөр ач тустай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Цагаан гаагаар гэдсээ цэвэрлэхийн тулд, 1 цайны халбага цагаан гааны шүүсэн дээр, ижил хэмжээтэй зөгийн балыг холино. Бэлдсэн зуурмагаа 1 стакан халуун бүлээн усан дээр хольж, үүнийгээ өдөрт 2-3 удаа уух хэрэгтэй. Мөн уух дуртай ургамлын цайн дээрээ багахан цагаан гай холиод ууж болох байна.

Зуун наст

Зуун настын ашиг тусыг тоочоод барахгүй олон юм. Биеийн эрүүл мэндийг сайжруулж, арьсны элдэв өвчлөл, шарх түргэн эдгээх, биеийн эсэргүүцэл сайжруулах гэх мэт өндөр ач тустай. Зуун настын гелийг лимоны шүүстэй холиод, хөргөгчид 3-4 цаг байлгах хэрэгтэй. Ийнхүү бэлдсэн шүүсээ өдөрт хэд хэдэн удаа ууж хэвшээрэй.

Жимсний шүүс

Бид бүхний өдөр тутамдаа идэж хэвшсэн олон төрлийн хүнсний ногоо, жимсний шүүс нь гэдэс цэвэрлэхэд маш өндөр үр дүнтэй байдаг ажээ. Та өдөр бүр хүнсэндээ шинэ жимс, шүүсийг хэрэглэж сурснаар өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжүүд болон гэдэс хэвлий хэсгээрээ мэдэгдэхүйц турснаа ч анзаарах болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Монгол Улсад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав

XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа.

Хүндэт төлөөлөгчдийг Төрийн ордны Өргөө гэрт угтан авч, төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэн мэндчиллээ.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НАР БОЛОН БАЙГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГҮҮН НАРЫН АМАР МЭНДИЙГ ЭРЭН, САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ҮГ ХЭЛЭВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Монголын Цагаан сар бол хаврыг угтах баяр, урин цагийн бэлэгдэл байдаг. Урин цаг ирж байна. Гадаад харилцаа маань ч гэсэн Та бүхний идэвх оролцоогоор илүү найртай сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ирж байгаа гахай жилд миний бие хөрш хоёр улсууд болон Европын бусад орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Та бүхнийг дэмжин ажиллана байх аа гэж найдаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын хамгийн ахмад нь болох Дипломат корпусын тэргүүн, ноён Элчин Калыбек Кобландин талархал илэрхийллээ.

Ноён Калыбек Кобландин дипломат корпусын нэрийн өмнөөс Цагаан сар, гахай жилийн мэндийг хүргээд, Монголын ард түмэнд хөгжил, цэцэглэлтийг хүсэж байна хэмээн ерөөв. Мөн энэ жил Монгол Улсын төр засаг эдийн засгийн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ, ард иргэдийн аж байдал дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүрийн Цагаан сарын үеэр зохион байгуулахаар тогтож буйд дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид талархалтай хандаж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2630 төгрөгтэй тэнцэж байна

Оны эхэнд 2432 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2630 төгрөг байна. Ханшийн өсөлтийг Төв банк тайлбарлахдаа АНУ-ын Холбооны банкны бодлого, манай улсын мөнгөний гадагшаа урсгалтай холбож байгаа юм. Өөрөөр хэлбэл, экспртын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байна. Мөн АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ энэ онд өсгөхөө мэдэгдсэн. Ирэх жил ч мөн үе шаттайгаар өсөх юм. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд Төв банк өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн.