Нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан “Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгах шалгалт удирдамж”-ийн дагуу нэгдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт зохион байгуулагдана. Тус шалгалтын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж байцаагч нарт үүрэг чиглэл өгсөн байна. Шалгалтаар Улаанбаатар хотод 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгын 1, 2 дугаар давхруудад үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал. Мөн худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хамтран шалгах аж. Үүнээс гадна иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана гэв.
Month: January 2019
Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд нийт 139 эрүүл мэндийн ажилтан (77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан) 31 чиглэлээр 7 улс (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс)-д 5-160 хоногийн сургалтад суралцана. Гадаад сургалтад шаардагдах 534.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Суралцах чиглэл:
- Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын болон мэс заслын дараах хяналтыг сайжруулах – 8
- Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа тогтолцооны хяналт, эмчилгээний үр дүнг тооцох – 7
- Дурангийн мэс засал – 1
- Хүүхдйн дурангийн мэс засал – 1
- Тархины гүн хэсгийг цочроох стеротакси мэс засал эмчилгээний арга – 3
- Тархины судсан доторх мэс заслын эмчилгээ – 2
- Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологи – 3
- Торлог шилэнцэрийн мэс заслын технологи – 1
- Нүдний даралтын мэс заслын технологи – 1
- Окулопластик мэс заслын технологи – 1
- Уушигны дурангийн оношилгоо, эмчилгээний технологи – 1
- Хүүхэд судлал – 2
- Хүүхдийн ерөнхий мэс засал – 7
- Хүүхдийн хавдрын мэс засал – 3
- Ихэр жирэмсэний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ – 2
- Ургийн мэс засал, үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо – 2
- Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, оношилгоо – 3
- Яс зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал – 3
- Ясны хавдрын оношилгоо, эмчилгээ –5
- Хүүхдийн гэмтэл согог, судлал – 10
- Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлалын шинжилгээ – 2
- Эсийн эмгэг судлалын шинжилгээ – 4
- Иммуногематологийн лавлагаа шинжилгээ – 3
- Шинээр тархаж буй халдварт өвчний оношилгоо, эмчилгээ – 10
- Мэдрэлийн өвчин эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ – 2
- Нян судлал, биоаюулгүйн 2,3 дугаар бүлэгт хамаарах эмгэг төрүүлэгчтэй ажиллах био аюулгүй ажиллагааны үндэс – 1
- Зоонозын халдварын оношзүйн тэжээлт орчин биоүйлдвэрлэл – 1
- Молекул биологийн оношилгооны арга зүй – 1
- Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт – 37
- Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ – 5
- Зайн анагаах ухаан – 7
Суралцах гадаад улсаар ангилбал:
- Бүгд Найрамдах Солонгос Улсад – 89
- Япон Улсад – 26
- Оросын Холбооны Улсад – 14
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад –6
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсад – 1
- Шинэ Зеланд Улсад – 2
- Бүгд Найрамдах Франц Улс – 1
Эрүүл мэндийн байгууллагаар ангилбал:
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага – 28
- Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад – 16
- Гэмтэл согог судлалын үндэсний төв – 15
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 14
- Улсын гуравдугаар төв эмнэлэг – 13
- Хавдар судлалын үндэсний төв – 13
- Халдварт өвчин судлалын үндэсний төв – 10
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 8
- Эмгэг судлалын үндэсний төв – 6
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 5
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 1
- Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 2
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 3
- Цус сэлбэлт судлалын үндэсний төв – 3
- Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
- Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
Монгол Улсын ардын багш, доктор С.Дуламын цомнолоор “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас санаагаа баяжуулсан тухайгаа доктор С.Дулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. “Хөмөргөн гурвалжин” гэдэг нь уруугаа харсан гурвалжин тамга буюу хар тэнгэрийн язгуур хэмээн С.Дулам доктор тайлбарласан байна. Энэ нь Монгол бөө нарын барьдаг хэнгэргийн дүрс гэж энэ өгүүлэлдээ дурьдсан аж. Тус жүжгийг 2016 онд анх тайзнаа тавьж байсан юм. Тэгвэл “Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж буй юм байна. Энэ талаар төслийн удирдагч МУСТА Ш.Эрдэнэцэцэг “”Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ тоглогдох тов гараагүй байгаа. 2019 оны сүүлээр юм уу, ирэх 2020 оны эхээр Юнескогийн тайзнаа тоглогдоно” гэжээ. Дэл уулын дурсгалт газрыг Бичээчийн Батмөнх судлаач нарийн судлагаа хийж иржээ. Тус бүжгэн жүжгийн бүжиг дэглээчээр СУИС-ийн багш Д.Энхгэрэл, Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд ажилласан аж.
УИХ дахь АН-ын бүлгээс “УИХ-ыг тарааж, ээлжит сонгуулийг зарлах тогтоолын төсөл боловсруулж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Хэрвээ энэ төсөлд гишүүдийн 3/2 нь гарын үсэг зурвал, УИХ-д өргөн барьж хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Уг тогтоолын төсөлд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Мурат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж нар гарын үсэ зураад байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар гарын үсэг зурсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт:
“Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа. Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж үг хэлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Улсын эдийн засаг уул уурхай гэсэн ганц салбараас хараат байх нь олон эрсдэлтэйг та бид харж байна. ХАА нь Уул уурхайгаас дутахааргүй ашигтай салбар бөгөөд Монгол улс үе шатанд дэвшихийн тулд ХАА-ыг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай” хэмээн онцлон дурдсан юм.
Тус сургууль 61 жилийн тэртээ МУИС-ийн Мал эмнэлэг, Зоо техникийн тэнхимээс салбарлан Мал эмнэлэг, зоо техник, агрономи гэсэн гурван ангитай Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль байгуулагджээ. Өнөөдөр тэд таван бүрэлдэхүүн сургууль, гурван эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нь 500 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 5000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.
Б.ЦЭНДСАЙХАН
Өнөөдөр Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр (International Thank You Day) тохиож байна.
Оросын “спасибо” гэдэг үг нь “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүсчээ. Мөн ийм утгатай Английн Thank you гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс хавьгүй гүнзгий утгатай юм. Монголчуудын хувьд үгийн сангийн арвин их баялагтай. Тэр ч утгаараа гялайлаа, талархлаа, баярлалаа гэх мэт өдөр тутмын гэлтгүй хүндэтгэлийн үгсээр сэтгэгдлээ илэрхийлдэг. Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байдаг. Тиймээс энэ өдөр хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж “баярлалаа” хэмээн хэлдэг байна. Үгийн хүч юунаас ч хүчтэй гэдэг. Сайхан үгийг бие биедээ хэлж, өнөөдөр гэлтгүй өдөр тутамдаа багахан зүйлийн төлөө ч баярлалаа гэж хэлж хэвшицгээе.
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ. Осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба 8 осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ. Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, тээврийн хэрэгсэл 27-г илрүүлэн шалгаж байна. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 30 хувиар, гэмтсэн хүн 46 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 12 хувиар тус тус буурсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал-“Өргөмжлөх бичиг”-ийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч, иргэн Д.Ламжавт өчигдөр гардуулав. Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийг хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг хүртээжээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр түүнд хандаж хэлсэн үгэндээ, “Та бол шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлалцахад оролцсон төдийгүй Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлж баяжуулах ялангуяа Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулийг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулиа мэддэг, сахьдаг болгоход оруулсан Таны хувь нэмэр үлэмж их юм” гэдгийг онцоллоо.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зарласан Сэдэмж бичлэгийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа.
Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү уралдааныг дөрөв дэх удаагаа зохион байгуулав.
Уралдаанд ирүүлсэн судлаачид, оюутны илтгэлийг эхний үе шатанд эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлж шалгаруулсан бөгөөд дараах үе шатанд шалгарсан илтгэгч нар “Эрх чөлөө”, “Цэцийн шийдвэрийн биелэлт, хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх асуудал: Процессын тусгай журам”, “Үндсэн хуулийн дээд хяналт”, “Шүүх эрх мэдэл-шүүхийн хараат бус байдал-шүүх засаглалын авлига”, “ Хууль дээдлэх зарчим”, “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг” сэдвээр өнөөдөр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Шүүгчид Сэдэмж бичлэгийн уралдааны Тэргүүн байрны бүтээлд тавигдах шалгуурыг бүрэн хангахуйц илтгэл байгаагүй гэж үзэж уг шагналыг олгохгүйгээр шийдвэрлэв. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит 2019 оны Сэдэмж бичлэгийн уралдааны Дэд байранд “Шүүх эрх мэдэл-шүүхийн хараат бус байдал-шүүх засаглалын авлига” сэдэвт илтгэл тавьж оролцсон судлаач Н.Онударь, Гутгаар байранд “Цэцийн шийдвэрийн биелэлт, хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх асуудал: Процессын тусгай журам” сэдвээр илтгэл тавьж оролцсон судлаач Д.Амарбаясгалан нарыг тус тус шалгарууллаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” хэмээх долоо дахь цомгоо өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэрээр хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг ихэд татсан. Энэ уран бүтээл нь түүний шинээр гарч байгаа дээрх цомогт багтсан байна. Дуучин Т.Ариунаа 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа 2017 онд шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо гаргаж байсан юм.
Индонезийн нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн өчигдөр/01.10/ эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Монголын дугуй холбоо /МДХ/-ны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар оролцож буй.
Тэмцээний эхний өдөр “Scratch” буюу бөөн гараанд ОУХМ Б. Тэгшбаяр уралдаж, мөнгөн медаль хүртсэн байна. Түүний урд Тайландын тамирчин орсон бол гуравт Хонконгийн дугуйчин хурдалжээ. Хуваарийн дагуу ОУХМ Б. Тэгшбаяр маргааш/01.12/ 20:00 цагаас “Point race” буюу оноо цуглуулах уралдаанд уралдах юм байна. Харин ОУХМ С.Жамбалжамц өнөөдөр 08:00 цагаас “Omnium” буюу олон төрөлт уралдаанд хурдаа сорьжээ.