Categories
мэдээ нийгэм

Бямба, ням гаригт автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн дөрөвний ажлын өдрийг ирэх бямба гарагт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан улсын дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөс хамаарч хөдөлгөөнд оролцох шийдвэр өөрчлөгдөхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тодруулбал, ирэх бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хориглосон авто замаар 08.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус албанаас анхааруулав. Харин шинийн нэгнээс дөрвөн буюу ирэх сарын 5-8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ирэх бямба, ням гарагт “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөрийн и-баримтаа авснаар төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 заалтад заасны дагуу нийслэлийн хэмжээнд Татварын ерөнхий хууль болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор МОХ, нийслэлийн Татварын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Татварын буцаан олголтыг авахын тулд заавал и-баримттай байх тухай хуулинд тусгагдсан байгаа. Харамсалтай нь 2018 оны 9-р сард оюутнууд сургалтын төлбөрөө төлөөд и-баримтаа авах ёстой боловч энэ талаарх мэдээлэл хомс байсан учраас дийлэнх нь и-баримтаа аваагүй байсан. Иймд Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо хамтран оюутан залуучууддаа их, дээд сургуульд төлсөн сургалтын төлбөрийн и-баримтаа авч хэвшье гэсэн уриалгыг гаргаж, хуулийг сурталчилах, мэдээ мэдээллэл өгөх ажлуудыг зохион байгуулсан. Сургалтын төлбөрийн хөнгөлөлийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Их дээд сургуулиудын санхүүгийн болон сургалтын албанаас илүүтэйгээр оюутан залуучуудын хувьд мэдээ мэдээлэл бага байна. Үүнээс үүдэн сургалтын төлбөрийн и-баримтаас НӨАТ-ын 2 хувь орж ирэхгүй юм чинь аваад хэрэггүй гэсэн ойлголт их байгаа. Сургалтын төлбөрийн и-баримт нь 2 хувийн буцаан олголт орохгүй ч гэсэн сугалааны тохиролд оролцох мөн жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой.

И-баримттай холбоотой ямар нэгэн асуудал их, дээд сургуулиудад үүсэж байвал санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх боломжтой. Сургууль дээр түгээмэл үүсэж байгаа асуудлууд гэвэл “намар авах байсан одоо боломжгүй” гэх хариу их өгч байна. Мөн и-баримтаа аваагүй оюутнуудыг авсан гэж мэдээлсэн /Монгол улсын их сургууль СИСИ оюутны системд/, “чиний баримт байхгүй байна өөр хүүхдийн и-баримт авчих үнийн дүн адилхан” гэх мэт асуудлууд гарч байна. И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуулийн талаарх мэдээллийг Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдох, монголын оюутны холбооны фэйсбүүк хаяг руу өргөдөл гомдолоо өгч болно, Монголын оюутны холбооны төв байран дээр ирж санал хүсэлт, өргөдөл гомдолоо өгөх боломжтой. Нийслэлийн татварын газар бүх их, дээд сургуулиудын захиргаанд холбогдох хуулийн талаарх мэдээллийг албан бичгээр өгсөн, Монголын оюутны холбооноос нийт салбар холбоо, зөвлөлүүдэд мэдээлэл хүргэсэн байгаа. Мөн Татварын ерөнхий газраас нийт их, дээд сургуулийн санхүүгийн албаныханд сургалт явуулсан. Санамж бичгийн хүрээнд 2019 онд оюутанууд зөвхөн сургалтын төлбөр төлөөд и-баримт авдаг биш дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курст сурахдаа гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ авах бүртээ төлбөрийн и-баримтаа авч байх тал дээр илүү анхаарч ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн татварын газартай хамтран гаргаж ажиллана.

Хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдаж амжаагүй байгаа ч 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэнгүүт дараах 3 ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

1.Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж тухайн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулна.

2.“Манлайлал оролцоо хөгжил” сэдвээр 1000 лекц зохион байгуулна. Тухайн лекцийн үеэр татварын тухай мэдлэг мэдээл олгоно, зөвхөн 1000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк, сошиал дээр мэдээлэл хүргэж ажилана;

3. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын оюутны холбоо, зөвлөлийн дарга нарын дунд “И-БАРИМТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг Судлалын Хүрээлэн нь сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж, 2009, 2012, 2015 онуудад Стандарт хэмжил зүйн газраар тус тус итгэмжлүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Цаашид нэвтрүүлсэн чанарын стандартыг өргөжүүлэх зорилгоор “Дат Консалтинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд менежментийн тогтолцооны (ISO 9001, ISO 14001, ISO 45001) стандарт, сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын чиглэлээр сургалт зохион байгуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах юм.

Мөн гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, менежментийн тогтолцооны (ISO 9001, ISO 14001, ISO 45001) стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд мэдээлэл сурталчилгаа хийх, арга зүйн зөвлөмжөөр хангах, дотоодын болон гадаадын олон улсын холбогдох байгууллагуудтай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтын маргааш өглөөнөөс эхлэнэ

Засгийн газраас мэдээлэл хийлээ.

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр хоёр мэдээлэл өгье гэж бодлоо. Эхнийх хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэлээ. Хоёрдугаарт НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээлэл өгье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэл хийхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ тогтоолтой холбоотой зарим зүйлийг хэлье. Монголын уул уурхайн баялаг, ашигт малтмал зургаан боомтоор гарч байгаа. Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал байдаг.

1 Гарч байгаа эрдэс баялагийн сорьцын асуудал тодорхойгүй байдаг. Өнөөдрийн хурлаар авто тээврийн хэрэгсэл бүрээс сорьц авдаг түүн дээрээ үндэслэн татвараа авдаг байх тоглоолыг оруулж өгсөн.

2 Хилээр гарч байгаа авто тээврийн хэрэгслийг бүртгэдэг, цахим хэлбэрээр хянадаг байх шийдвэр гарлаа.

3 Ашигт малтмал гаргаж байгаа зургаан боомт дээр рентген тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, камержуулах нэгдсэн мэдээллийн нэг системийг бий болгож, хяналт хийх асуудлыг тогтоолд тусгасан.

НӨАТ-ын буцаан олголтоор нийт 800,8 мянган хүнд 120 тэрбум гаруй НӨАТ-ын буцаан олголтын маргааш өглөөнөөс эхлэн олгож эхэлнэ. Энэ жил НӨАТ-ын буцаан олголт 60-аад хувиар нэмэгдсэн. Хамралт мөн 40-өөд хувиар нэмэгдсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс Авлигийн индексээр 180 улсаас 93 дугаарт жагслаа

Transparency International байгууллага Авлигийн индексийг шинэчлэн танилцуулсан байна. Уг индекст 100 нэгж нь ямар ч авлигагүйг илтгэдэг бол 0 нэгж нь маш их авлигатайг илтгэдэг байна. Дани улс 88 оноо, Шинэ Зеландын 87 дугаар байранд оржээ. Финлянд, Сингапур, Швед, Швейцарь, Норвеги, Нидерланд, Канад, Люксембург, Герман, Их Британи зэрэг улсуудын үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа бол Сомали 10 нэгжээр, Өмнөд Судан болон Сири тус бүр 13 нэгжээр хамгийн “авлигад идэгдсэн” улсаар нэрлэгдсэн байна. Монгол Улс 2018 онд 37 нэгжийн үнэлгээ авч, уг индекст 93 дугаарт жагслаа. Тус тайлан нь улс орнуудыг авлигын талаарх баримт нотолгооноос илүүтэйгээр төрийн салбарт авлига хэр их байдаг талаархи ойлголттой уялдаж гардаг юм. Бүс нутгийн хүрээнд хамгийн өндөр оноотой нь Баруун Европ бөгөөд дунджаар 66 оноотой. Хамгийн бага оноо авсан бүс нутаг нь дунджаар 33 оноотой Сахарын Африк юм. Ази Номхон далайн дундаж нь 44 байхад Зүүн Европ / Төв Азийн дундаж нь 35 байна. Америк тивийн дундаж нь 44 байна. Дараахь13 байгууллагын судалгаанд үндэслэн улс орон бүрийн дунджийг тогтоодог. Африкийн хөгжлийн банк, Бертельманн Стифлун, Эдийн засагч Тагнуулын алба, Freedom House, Global Insight, Менежментийн хөгжлийн олон улсын институт, Улс төрийн болон Эдийн засгийн эрсдлийн зөвлөгөө, Африкийн Хөгжлийн Банк PRS групп, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн шударга ёсны төсөл, Ардчиллын янз бүрийн хэлбэрүүд ордог. 2016 онд улс төрийн эрдэмтэн Дан Ху Вашингтон Пост дахь нийтлэлдээ “Авлигын талаархи ойлголтыг хэмжих жагсаах нь нь зүйтэй гэж үзсэн бөгөөд түүний хэлснээр ингэж жагсаах нь бүс нутгуудын талаархи сөрөг хэвшмэл ойлголтыг бий болгоход нөлөөлсөн юм.

Эрүүл ардчилал авлигатай тэмцэх чадвартай байдаг.

Гэсэн хэдий ч энэ жилийн тайланд дэлхийн улс орнуудын авлигын төлөв байдлын талаархи ойлголтыг өгч, энэ нь сэтгэл гонсойлгосон хариу өгөв. 180 орны гуравны хоёр нь 100-с 50 ба түүнээс бага оноо авсан бол дэлхийн дундаж оноо 43 байгаа нь харамсалтай хэрэг билээ.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ спорт

“Байгаль нуурын тэшүүрийн марафон” тэмцээний бүртгэл эхэллээ

“Байгаль нуурын тэшүүрийн марафон” олон улсын тэмцээний бүртгэл эхэллээ. Тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Буриадын Ольхон дүүргийн Сахюрта тосгоны “Базарная губа”-д болно. “Тэмцээнд хүссэн хүн болгон оролцож болох бөгөөд хүүхдүүд 100 метр, насанд хүрэгчид 5-100 км-ийн зайд өрсөлдөнө”.хэмээн спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ. Энэ жилийн уралдаанд ОХУ, Герман, Голланд, Эстони, Япон, Хятад, Монголоос гадна Нигери улсын тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн байна. Гурван өдрийн дотор албан ёсны тэмцээнээс гадна шөнийн уралдаан, усны хувцастай тэшилт зэрэг олон сонирхолтой тэмцээн болно.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэв

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлээрэй

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол,Солонгос Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар болон ирэх хоёр жилийн хугацаанд хийх ажлын талаар ярилцаж, санал солилцлоо. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ноён Берт Хофмантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч,Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,2 хувьтайбайсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газаруйгагүй ажилласны үр дүнд өдгөө +6 орчим хувь болтлоо сайжирсан байна. Валютын нөөц, гадаадынхөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж,ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах талдээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Нүүрс, зэс, алт, жонш зэрэг уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Мөн олон улсын санхүүгийн зах зээлд бондуудыг амжилттай гаргахад Дэлхийн банкны шууд болон шууд бус дэмжлэг чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцолсон. Цаашид эдийн засгийн эрсдэлд суурилсан бодлого, экспортод чиглэсэн шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа учир энэ тал дээр Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол,Солонгос Улсыг хариуцсан захирал Берт Хофман, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөлбайдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийнгазарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахадмакро эдийн засгийн тулгамдсанасуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийнзасгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтынхэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой” гээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол Улс гадаад санхүүжилт авах хэрэгцээ шаардлага багассан гэдгийг тэмдэглэсэн юм.

Тэрбээр, тэтгэврийн сангийн шинэчлэл, нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох, зорилтот бүлэгт нь чиглүүлэх бодлого дутагдаж байна. Зөв шийдлийг олж чадвал төсөвт үүсэх ачаалал багасаж, татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай зарцуулагдана. Дэлхийн банкнаас өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан цаашид гурван чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Нэгдүгээрт, төрийн удирдлагыг бэхжүүлж, эдийн засгийн засаглалын ил тод байдлыг сайжруулах, Хоёрдугаарт, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийг солонгоруулах, Гуравдугаарт, Хүний хөгжил, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг чиглэлд ажиллана гэв.

Ноён Берт Хофман энэ удаагийн уулзалт Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирлын хувьд сүүлийн ажлын айчлал болж байгааг хэлээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд талархсанаа илэрхийлэв.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ноён Берт Хофманд олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жийн Паскал Нгану, Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан ахлах мэргэжилтэн Николас Вон Дэр Голц болон албаны бусад хүмүүс байлцав

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцлоо

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө орлогын мэдүүлгэд зөрчил илэрснийг албан бичгээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлсэн юм. Уг албан бичгийн дагуу нийслэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөллөө.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат холбогдох хууль, тогтоомжууд болон Авлигатай тэмцэх газар, нийслэлийн Засаг даргын албан бичгийг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан юм. Авлигатай тэмцэх газарт ч энэхүү шийдвэрээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан бичгээр хүргүүлжээ. НЗДТГ нь Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, жил бүр иргэдийн гомдол болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн. Мөн соён гэгээрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж ирсэн төдийгүй Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй ч байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Мөн ”Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод Улаанбаатар” болох зорилт тавин иргэдээс мэдээллийг шуурхай авах утас ажилуулж, өргөдөл гомдолыг ч цахимаар авдаг. Тиймээс дээрх хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, авлигатай тэмцэх хуулийг хэрэгжүүллээ.

Түүнчлэн нийслэлийн харьяа байгууллагын төрийн албан хаагчдыг хуульд заасан хугацаа буюу хоёрдугаар сарын 15-ны дотор Хөрөнгө орлогын мэдүүлэгээ Авлигатай тэмцэх газар гаргаж өгөхийг сануулсан байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал: