Иргэд та бүхэн автомашины хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!!!
Иргэд та бүхэн автомашины хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!!!
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байна.
Сайн дураар нутаг буцах аянд хамрагдах давуу тал:
Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлнө.
Хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлнө.
Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана.
Эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч дахин тус улсад ирэх боломжтой. /Өөр хүний бичиг баримтаар орж ирсэн иргэдэд энэхүү өршөөл үйлчилнэ. Харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд өршөөл үйлчлэхгүй/
Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулах боломжтой.
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Учир нь баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн болон бэлэгний төрлийн бараа ихээр оруулж ирэхээр иргэд БНХАУ-ын Эрээн хот, Бээжин рүү зорьж байгаа юм. Мөн өмнөх жилүүдэд галт тэрэгний билет шаглах наймаа иргэдийг ихээр хохироож байсан. Шагын буюу иргэний гар дээрээс авсан билет нь галт тэргэнд хүчин төгөлдөр үйлчлэхгүй. Учир нь вагоноор зорчих билет авахдаа тухайн иргэн заавал өөрийн иргэний үнэмлэхээр авсан байх шаардлагатай байдаг бөгөөд эргээд зорчихдоо мөн л иргэний үнэмлэхээ шалгуулдаг. Энэ байдлыг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаагаас болж билет шаглаж буй иргэдээс худалдан авч, товлосон цагтаа явж чадахгүй хохирдог байна. Иймд Тээврийн цагдаагийн албаны Төмөр дахь цагдаагийн газар урьдчилан сэргийлэх үүднээс “Цагаан сар-2019” арга хэмжээг зохион байгуулж, эргүүлийн цагдааг 24 цагаар ажиллуулж байгаа нь шагын наймааг буруулжээ. Иймд галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнуудыг өөрсдийн ББСБ-аараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж гэх хардлага нийгэмд байгаа. Одоогоор УБЕГ-т нийт 595 ББСБ бүртгэлтэй байдаг аж. Тэгвэл улстөрийн болон төрийн албан хаагчдын ХОМ-тээ дурдсанаар нийт 82 албан тушаалтан ББСБ-тай гэжээ. Гэвч доорх хүмүүс бүгдээрээ ямар нэгэн байдлаар төсвийн мөнгийг угаагаагүй нь мэдээж юм. ХОМ мэдүүлдэг эдгээр хүмүүсийн зарим нь одоо тухайн үед хашч байсан албан тушаалаа буусан нь байна. Зарим хүмүүсийг тухайн үед хашч байсан албан тушаалаар нь хүснэгтэд бичсэнийг анхаарна уу.
# |
ББСБ |
Байгууллага |
Албан тушаал |
Овог нэр |
1 |
Капмон ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Дашдондог Ганбат |
2 |
Жи Эс Би капитал |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Гаваа Батхүү |
3 |
Инвесткапитал ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд |
Дашдэмбэрэл Бат-Эрдэнэ |
4 |
Би энд Жи финанс ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Эрчим хүчний дэд сайд |
Дуламсүрэн Доржпүрэв |
5 |
Доштдаймонд ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Ерөнхий прокурор |
Дамбий Дорлигжав |
6 |
Старкредит ББСБ |
Дундговь аймгийн ИТХ |
Дундговь аймгийн Засаг дарга |
Сандаг Од-Эрдэнэ |
7 |
Гэрэлфинанс ББСБ |
Төрийн банк |
Орлогч захирал |
Намсрай Батгэрэл |
8 |
Женералфинанс ББСБ |
Хөгжлийн банк |
Хэлтсийн захирал |
Нэргүй Будбаяр |
9 |
Трасткапитал ББСБ |
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК |
Удирдах зөвлөлийн гишүүн |
Лувсансамбуу Дашмягмаржав |
10 |
Праймлайнс ББСБ |
Хавдар судлалын үндэсний төв |
Дотоод аудитор |
Хүрэлбаатар Гансүх |
11 |
Түмэн ембүүт финанс |
Зам, тээврийн хөгжлийн яам |
Төслийн зохицуулагч |
Цогтбаатар Түмэнбаяр |
12 |
Эм Эс Эм Эс капитал |
Гадаад харилцааны яам |
Элчингийн зөвлөх |
Лүндээжанцан Мөнхдэмбэрэл |
13 |
Аас-Инвест ББСБ |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба |
Референт |
Чойндон Мөнхбат |
14 |
Ашидголомт ББСБ |
Хан-Уул ДЗДТГ |
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга |
Нямсүрэн Мэндбаяр |
15 |
Ингүүмэл-Инвест ББСБ |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
Мэргэжилтэн |
Жаргалсайхан Амгалан |
16 |
Болдган ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Зам, тээврийн сайд |
Амаржаргал Гансүх |
17 |
И Зэт Би финанс ББСБ |
Мэдээлэл, нэгтгэн боловсруулах газар |
Газрын дарга |
Очирхуяг Зоригт |
18 |
Тэнүүн капитал групп ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Янгуг Содбаатар |
19 |
Үндэсний баялаг ББСБ |
Улсын Их Хурлын Тамгын Газар |
Ахлах зөвлөх |
Цэвээнжав Батбаатар |
20 |
Ялгуулагч ББСБ |
Монгол банк |
Салбарын захирал |
Төмөрзандан ГАН-ОД |
21 |
Баруун-Урт хөгжил |
Монгол банк |
Салбарын захирал |
ЦЭРЭНЖАВ МӨНХБАЯР |
22 |
Бат энд инвест ББСБ |
Монгол банк |
газрын захирал |
ТАМИР АМАРСАЙХАН |
23 |
Авуурьд ББСБ |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
Ерөнхий захирал |
Базаррагчаа Амар |
24 |
Бүрэнтөгрөг ББСБ |
Төрийн банк |
газрын захирал |
Хүүхээ Эрдэнэбилэг |
25 |
Эрхэт зоос ББСБ |
Чингэлтэй ДЗДТГ |
Дарга |
Раднаабазар Очирпүрэв |
26 |
Даш кредит ББСБ |
СБД ИТХ |
Дүүргийн Засаг дарга |
Хөххүү Болормаа |
27 |
Арвис-Итгэл ББСБ |
Монгол банк |
Ахлах хянан шалгагч |
Данжилаа Ганбат |
28 |
Барскапитал ББСБ |
Монголын Төмөр зам ТӨХК |
Ерөнхий нягтлан бодогч |
Дорждэрэм Даваадорж |
29 |
Үнэнч-Итгэл ББСБ |
Улсын дээд шүүх, Шүүгч |
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч |
Чагдаа Хосбаяр |
30 |
Капитал премиум ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Батбаяр Ундармаа |
31 |
Ардкредит ББСБ |
Эрдэнэс Монгол ХХК |
Дэд захирал |
Одончимэд Одбаяр |
32 |
Болд кредит ББСБ |
Монгол банк |
Хэлтсийн захирал |
ПҮРЭВДОРЖ ЭРДЭНЭТУЯА |
33 |
Гүнсан-Эрдэнэс ББСБ |
ДЦС-3 ТӨХК |
Хэлтсийн дарга |
Батбэлэг Эрдэнэ |
34 |
Эбо-Инвест ББСБ |
ЧД ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Дэмбэрэл Отгонбаатар |
35 |
Алтанхот ББСБ |
Нийслэлийн ИТХ |
Засаг даргын орлогч дарга |
Жанцан Батбаясгалан |
36 |
Хас хаан ББСБ |
Нийслэлийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Банзрагч Түвшин |
37 |
Завхан санхүүгийн нэгдэл |
Нийслэлийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Банзрагч Түвшин |
38 |
Эрдэнэт санхүүгийн нэгдэл |
Нийслэлийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Банзрагч Түвшин |
39 |
Хан алтайн нуруу ББСБ |
Нийслэлийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Банзрагч Түвшин |
40 |
Ирээдүй-Инвест ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Лувсан Энхболд |
41 |
Ган хүлэг капитал групп |
Гадаадын иргэн, харьяатын газар |
Нэгжийн дарга |
Ядамсүрэн Эрдэнэсайхан |
42 |
Кибернетик ББСБ |
Нийслэлийн ЗДТГ |
Газрын дарга |
Жамсрандорж Батсайхан |
43 |
Алаг уул ган ББСБ |
Нийслэлийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Батсүрэн Батнасан |
44 |
Праймлөүн ББСБ |
Эрдэнэс Монгол ХХК |
Охин компанийн гүйцэтгэх захирал |
Бэгзжав Мөнхбаатар |
45 |
Трасткапитал ББСБ |
Нийслэлийн ЗДТГ |
Газрын дарга |
Лувсансамбуу Төмөрбаатар |
46 |
ТА финанс ББСБ |
Төрийн банк |
Орлогч захирал |
Даш Бямбасүрэн |
47 |
Сонгомол финанс ББСБ |
Гадаадын иргэн, харьяатын газар |
Нэгжийн дарга |
Лхамаа Батсүх |
48 |
Алтанхот ББСБ |
Нийслэлийн ЗДТГ |
Дарга |
Энхбат Анар |
49 |
Өрнөд монгол капитал ББСБ |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч |
Батсүрэн Хишигбаатар |
50 |
Авшиг-Одсэр ББСБ |
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар |
Хэлтсийн дарга |
Бадамжунай Гаваа |
51 |
Хөгжилфинанс ББСБ |
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар |
Мэргэжилтэн |
Батмөнх Өнөрмаа |
52 |
Рилайнс ББСБ |
Ашигт малтмал, газрын тосны газар |
Ахлах мэргэжилтэн |
Шийрэвдамба Маргад |
53 |
Норт эйшиа инвестмент ББСБ |
Ашигт малтмал, газрын тосны газар |
Ахлах мэргэжилтэн |
Нямдорж Алтанцог |
54 |
Трасткапитал ББСБ |
Төрийн банк |
Дэд захирал |
Лувсансамбуу Жамбасүрэн |
55 |
Гүнсан-Эрдэнэс ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд |
Жаргалтулга Эрдэнэбат |
56 |
Хосмөнх инвест ББСБ |
Татварын ерөнхий газар |
Татварын улсын ахлах байцаагч |
Санжаа Цэрэнжамц |
57 |
Барскапитал ББСБ |
Дархан-Уул аймгийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Дугар Баасанжав |
58 |
Рилайнс ББСБ |
Засгийн газрын хэрэг эрхлэх газар |
Чөлөөт бүсийн захирагч |
Жамбаа Амаржаргал |
59 |
Эксимфинанс ББСБ |
Улсын Их Хурлын Тамгын Газар |
УИХ -ын гишүүний зөвлөх |
Дашдондог Ганбат |
60 |
Харжыгер |
Эрчим хүчний зохицуулах хороо |
Орон тооны гишүүн |
Жунисхан Ховдахан |
61 |
Ашидголомт ББСБ |
Эрдэнэс шивээ энержи ХХК |
Санхүүгийн албаны дарга бөгөөд, ерөнхий нягтлан бодогч |
Тэрбиш Найдан |
62 |
Юу Би кредит ББСБ |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
Хэлтсийн дарга |
Мөнхбаатар Мөнхдэлгэр |
63 |
Ашидголомт ББСБ |
УТОХГазар |
Хэлтсийн дарга |
Чүлтэм Хандаа |
64 |
Сэлементс ББСБ |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
Мэргэжилтэн |
Хангарьд Мөнгөнтулга |
65 |
Эрхт прогресс ББСБ |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
Ахлах мэргэжилтэн |
Лхагваа Мандваа |
66 |
Хайрхан-Агула ББСБ |
Эрдэнэт үйлдвэр ХХК |
Дарга |
Даваа Батбаяр |
67 |
Үйзэн-Ивээлт ББСБ |
Нийслэлийн цагдаагийн газар |
Хэлтсийн дарга |
Цэдэндамба Амгалан-Энх |
68 |
Мэжиккапитал ББСБ |
Алтай Улиастайн Эрчим хүчний систем ТӨХК |
Хараат бус гишүүн |
Баатар Мягмаржав |
69 |
Алтанхот ББСБ |
Эрдэнэс стийл ХХК |
Удирдах зөвлөлийн гишүүн |
Лхагвасүрэн Одхүү |
70 |
Баян-Агула ББСБ |
Нийслэлийн цагдаагийн газар |
Ахлах офицер |
Эрдэнэбаатар Энхболд |
71 |
Монгорүматрикс гинко ББСБ |
Монгол Шуудан ТӨХК |
Хараат бус гишүүн |
Чулуун Чинзориг |
72 |
АБТС ББСБ |
Буянт-Ухаа дахь гаалийн газар |
Гаалийн улсын ахлах байцаагч |
Дагва Батболд |
73 |
Хөгжилбадрах ББСБ |
Тариалан сумын ЗДТГ |
Байцаагч |
Дэлгэрсүрэн Тэмүүл |
74 |
Хөгжилбадрах ББСБ |
Тариалан сумын ЗДТГ |
Санхүүгийн албаны дарга |
Бүдээ Пүрэвдорж |
75 |
Наран кредит ББСБ |
Нийслэлийн ЗДТГ |
Тамгын газрын дарга |
Магнайдорж Отгонбаяр |
76 |
Магна профит энд инвестмэнт ББСБ |
Нийслэлийн ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Мангалжав Эрдэнэтуяа |
77 |
Хөгжилбадрах ББСБ |
Хөвсгөл аймгийн ЭМНДХ |
Улсын байцаагч |
Доржпалам Бадамням |
78 |
Хөгжилбадрах ББСБ |
Тариалан ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Баасанхүү Гантулга |
79 |
Хөгжилбадрах ББСБ |
Тариалан ИТХ |
ИТХ ын төлөөлөгч |
Намсрай Алтанцэцэг |
80 |
АБТС ББСБ |
Эрдэнэс таван толгой ХК |
газрын захирал |
Самдандовж Ашидмөнх |
81 |
Газаркапитал партнерс ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Жадамба Энхбаяр |
82 |
Газаркапитал ББСБ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Жадамба Энхбаяр |
Эх сурвалж: ikon.mn
Японы мэргэжлийн сүмо бөхөөр улсынхаа нэрийг мандуулж яваа монгол залуус эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлэхээр болсон байна. Уг төслийг мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал санаачилжээ. Хүүхдийн эмнэлэг барих ажлын ерөнхий төсөв нь дөрвөн сая гаруй доллар болж байгаа аж. Харин Монголын талаас газар олгох асуудал тулгараад байгаа юм байна. Мөн монгол сүмочдын эхлүүлж буй уг төслийг японы томоохон бизнесмэнүүд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд 35 хоножээ. Нийслэл хот маань сар гаруй хугацаанд эзэнгүй айл мэт байсаар байна. Утааны асуудал нийгмийг бухимдуулж, ханиад томуу тартагтаа тулж, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвдсөн хүүхдүүдээр хахчихсан энэ үед хотын албатууд тодорхой шийдэлд хүрч чадахгүй өдөр хоног өнгөрсөөр л. Ямартаа ч ирэх лхагва гаригт хотын даргыг сонгох эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон. Нийт дөрвөн ч хүн хотын даргад горилж байгаа нь тодорхой болоод буй.
Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт гахайн мялзан өвчин амьд гахай болон гахайн мах, махан бүтээнд илэрсэнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлан хуралдууллаа.
Энэ үеэр Мал эмнэлэгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл:
“Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид үхсэн гахайнаас авсан эдийн дээжээр Гахайн африкийн мялзан өвчин болохыг тогтоосон. Гахайн африкийн мялзан өвчинтэй холбогдуулан холбогдох газруудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд гахайн мах, махан бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг 10 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс дөрвөн байгууллагын агуулахад шинжилгээ хийсэн”хэмээн танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
“Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 3-наас эрчимжиж орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар ажиллаж байгаа” хэмээн мэдээллээ.
Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.
Үүнд:
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:
-БНХАУ, ОХУ, Герман, Польш зэрэг улсаас импортолж буй гахайн мах, өөхийг түр хугацаанд улсын хилээр импортлохыг хориглох,
-Улсын хэмжээнд гахайн африк мялзан өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор багтаан хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх,
-Уг өвчинд сонгомол үйлчилгээтэй “иод, лемон гэх мэт” халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх, гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэх ажлыг зохион байгуулах,
-Гахайн африк мялзан өвчнөөр өвчилсөн гахайг холбогдох журам, зааврын дагуу устгах, нэгдсэн цэгт булшлах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллах,
Мал эмнэлэгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд:
-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед батлагдсан журмын дагуу шаардагдах бүх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллах,
-Гахайн африк мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг олон нийтэд сурталчлан таниулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран мэдээллийг нэг цэгээс үнэн бодитой хүргэх ажлыг МХЕГ-тай хамтран зохион байгуулах,
-Мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэлийн тойм судалгааг хийж, гарсан үр дүнд хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:
-Гахайн африк мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний тархалтыг зогсоох арга хэмжээнд шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг 2019 онд батлагдсан аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх,
-Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллагууд орон нутагтаа ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулах,
-Гахайн африк мялзан өвчин гарсан халдварын голомтын бүсээс хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээг авах,
-Уг өвчний халдвар илэрсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, үйлчилгээний газруудад холбогдох заавар, журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах,
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд:
-Хил, гааль, хилийн боомтууд дээр ахуйн тээвэр, түүвэр ачаанд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх талаарх мэдэгдэл хүргүүлэх,
-Хилээр зорчиж буй иргэдийг гар тээш, ачаандаа хүнсний зориулалтаар гахайн мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж хилээр гаргахгүй байх санамжийг танилцуулж, хяналт тавьж ажиллах,
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:
-Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох асуудлыг шийдвэрлэх,
-Хүүхдийн эмнэлгийн орны тоог 500-гаар нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх,
-Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгийн хувиас шалтгаалж үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад захиалсан вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг тус тус олгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсад томуугийн А хүрээний H1N1 вирус 11 аймаг болон нийслэлд дэгдээд буй. Өнөөдрийн байдлаар улирлын томуу лабораторийн шинжилгээний 40 хувийг томуу эзэлж байна. Өвчний амбулторийн үзлэг харьцангуй бага байгаа ч хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдсээр буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд буй аж. Эмнэлгүүд орны зохицуулалт хийж байгаа ч байдал хүндэрч буй гэнэ. Цаашид цагаан сарын баяртай холбогдуулан томуугийн нөхцөл байдал, орны ачаалал хүндрэх төлөвтэй байгааг ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Томуугаар өвдөж, хүндэрсэн хүүхдүүд ЭХЭМҮТ-д ихээр ирж буйг н.Цэвэгмид эмч хэллээ. Тус төв нэг тасгаа хааж, амьсгалын замын эмгэгтэй хүүхдүүдийг авч байна. Яаралтай тусламжаар ирж буй хүүхдүүд 39-40 хэм хүрч халуурсан, бөөлжиж суулгасан, нүдний салс үрэвссэн, хоолой үрэвсэн шинж тэмдэгтэй байгаа аж. Тиймээс хүүхэд халуурч эхэлмэгц өрхийн эмчид үзүүлж, гэрийн нөхцөлд дулаан байлган, халуун хоол хүнс хэрэглэх, илүү хөлөргөж, шингэн их уулгах шаардлагатай байгааг эмч анхааруулж байна.
2019 он гарсаар хоёр аймагт амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн байна. Дэлхийд жилд нэг тэрбум хүн улирлын томуугийн халдвар авч, 650 мянган хүн энэ өвчнөөр нас бардаг аж.
Томуугийн А хүрээний дэд хэв шинжийн H1N1 вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна. Гол вирус нь томуугийн А хүрээний Н1N1 вирусээр илэрч байгаа. Уламжлалт цагаан сарын баяраар томуугийн дэгдэлт эрчимтэй тархах магадлалтай байгаа талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл тайлбарласан юм. Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүхдийн кабинетийн зөвлөгөө өгөх утасны жагсаалтыг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаар ахлуулсан нийслэлийн Онцгой комиссын гишүүд өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хөрсний ус ихээр гарч буй газруудад ажиллав. Нийтийн эзэмшлийн гудамж талбай устаж хөлдсөн, үерийн далан шуудуу дүүрч халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хоёр айлын хашаан дотроос булаг гарснаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, айл өрхийн хашаанд хөлдөлт үүссэн нөхцөл байдалтай байгаа юм. Мөн 5 дугаар хороо Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хойд үерийн даланг дүүргэж халиа, дошин үүсгээд байгаа аж.
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр “Өнгөрсөн жил их хэмжээний бороо орсны улмаас хөрсний ус маш ихээр гарч ирж байна. Манай дүүргийн 5, 22 дугаар хорооны үерийн далан хөрсний усаар дүүрээд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ийм байдал үүссэн. УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсээс гурван хоногт нэг удаа даланг чөлөөлж, мөсийг ачиж, зайлуулах ажлыг хийж байгаа” хэмээн танилцуулав.
Тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд айлууд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан аж. Үүнээс үүдэн булгийн усны урсах голдирол алдагдаж зарим айл усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгаа юм. Үүгээр барахгүй халиа дошин энэ жил ихээр нэмэгдэж Амгалан ДЦС-ын хашаанд тулж ирээд байгаа аж. Яаралтай арга хэмжээ авч, мөсийг цэвэрлэж, зөөж зайлуулахгүй бол станцын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм.
Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү “БЗД-ийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт дамнасан олон булгийн устай газар байдаг. Энэ нь өвлийн улиралд тогтмол дошин үүсдэг. Өнгөрсөн жилийн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас хөрсний ус дээшилж, усны гарц их хэмжээтэй байна. Булгийн гарц дээр ШУА-ийн Цэвдэг судлалын салбараар судалгаа хийлгэсэн. Хөрсөн дээрээ нэг цагт 15 тонн ус гарч ирж байна гэдгийг хэлсэн. Энэ ус Амгалан ДЦС-ийн хойд талд их хэмжээгээр бөөгнөрч дошин үүссэн. Өнгөрсөн өдрүүдэд хүйтний эрч сулрахад энэ дошин задарч 12-ны шөнөөс эхлээд Амгалан ДЦС-ын хойноос хашаа руу нь орж эхлээд байна. Дүүргийн зүгээс хоёр эксковатор, дөрвөн хог тээврийн машинтай ажиллаж байна. Эхний ээлжинд мөсийг тогоолж, ундарч байгаа усыг тогоондоо хураагаад нам дор түвшинтэй газар луу шилжүүлж байна. Нэн даруй молдоктой хүнд тоног төхөөрөмж авч ирж том тогоо үүсгэж мөсийг зөөвөрлөхгүй бол станц руу ус орох нөхцөл үүсээд байна” хэмээлээ.
Нийслэлийн онцгой комиссын гишүүд Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд ажилласан. Тус хороодод мөн булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч нийтийн эзэмшлийн гудамж талбай, айл өрхийн хашаанд хөлдөлт үүссэн нөхцөл байдалтай байгаа юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Манай дүүргийн 7, 8, 12, 17, 18 зэрэг таван хорооны 27 цэгт булаг ундарсан байдалтай нөхцөл байдал хүндрээд байна.Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос хойш дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 86 сая орчим төгрөгийн зардал гаргаж, дүүргийн онцгой комисс мөсийг цэвэрлэх, ачиж тээвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулсан” гэв.
Чингэлтэй дүүргийн Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин голомтод ажиллаж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд мөн адил хөрсний ус нэвчин гарснаас болж айл өрхийн хашаа, гудамж талбайд дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн газруудад ажиллаж байна. Нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай оруулж, арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн жилийн усархаг борооны улмаас хөрсний ус нэмэгдэж, урд нь байгаагүй газраас булаг гарч байна. Зарим газарт үерийн далан сувгийн ажил хийгдэх байсан ч зөвшөөрөлгүй айлууд бууж, газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод үерийн далан сувгийн ажил зогсонги байдалтай байна. Иргэд ААН-үүд үерийн далан сувгийг хаах, дээр нь шороо асгаж буух зэргээр усны нэвтрэх чанар, урсгалыг хаан боогдуулснаас болоод усны шууд урсгал саатаж айл өрхүүдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байна. Нийслэлийн зүгээс үерийн суваг шуудууг чөлөөлж, цэвэрлэнэ. Үүссэн мөсийг мөн зөөвөрлөж шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах болно. Цаашдаа үерийн далан суваг дээр буусан, хөрсний усны ундарга дээр байгаа айлуудыг нүүлгэхгүй бол энэ байдал жилийн жилд давтагдах болно” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хороонд хөрсний ус дээшилсэнтэй холбоотойгоор халиа, дошин үүсээд байна. Ийм байдал үүсэхэд иргэд маш ихээр нөлөөлж байна. Байгалийн голдирол, ундарга дээр хууль бусаар буусан, үерийн далан шуудууг тэгшилж байшин барилга барьсан зэрэг асуудал байна. Үүнээс гадна өмнө нь гарч байгаагүй газраас булаг гарч, нөхцөл байдал хүндэрсэн асуудал байна. Нийслэлийн Онцгой комисс яаралтай арга хэмжээ авна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.