Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 86,325,996 төгрөгийн үнийн дүн бүхий 693,616 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Базальт ХК (MBW+6.53%) болон “Ард Даатгал ХК (AIC+4.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хишиг уул ХК (HSX-8.33%) болон “АПУ” ХК (APU-1.52%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр шинэчлэгдсэн “TOP 20” индекс 0.58 хувиар өсч 21614.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,485,699,439,194 төгрөг боллоо.
Month: January 2019
Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх сарын 2-нд тэмдэглэнэ.Ойн хүрээнд Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.
Эссэг энэ сарын 28-ны хүртэл НАМОХ-ны байр буюу Тусгаар тогтнолын ордны 203 тоотод хүлээн авах юм байна.
Тэргүүн байр-1 Өргөмжлөл 300.000₮
Хоёрдугаар байр-2 Өргөмжлөл 250.000₮
Гуравдугаар байр-3 Өргөмжлөл 200.000₮
Тусгай байр-4 Өргөмжлөл 150.000₮
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Улсын хэмжээнд томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), А(H3N2), томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирусүүдийн идэвхжил нэмэгдэж буй асуудалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл нэн яаралтай хийхийг шаардав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр нарын өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзлээ.
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байгаа талаар мэдээлэл буй. Иргэд гадаадад ажиллах амьдрах болсноос энэ бүхэн үүдэлтэй гэх. Нөгөө талаасаа ядуурал, ажилгүйдэл, архидалтаас үүдэн хүүхэд өнчрөх, өрх толгойлсон эцэг, эх нэмэгдэж байгааг ч албаныхан тайлбарладаг. Өнгөрсөн онд харин энэ үзүүлэлтүүд буурсан мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө. Үүнд үндэслэн нийгмийн холбоотой зарим мэдээллийг хүргэе. Манай улсад 3.1 мянган бүтэн өнчин хүүхэд байгаа аж. Тэгвэл өрх толгойлсон 72 мянган эх, 19 мянган эцэг байна. Харин ганц биеэрээ амьдарч буй өндөр настан 39.6 мянга байгаа юм байна.
Энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүрэг байрлах “Хас” банкны “Содон” салбарт хуурамч мөнгө илэрсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус банкинд ажилтан О орлогын гүйлгээнээс /АВ8699998/ серийн дугаар бүхий 20000 төгрөгийн хуурамч дэвсгэрт нэгийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас эд мөрийн баримтаар 20000 төгрөгийн дэвсгэрт хурааж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Нисэх” салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ. Тус банкны орлогын гүйлгээнээс /РА62068211/ серийн дугаартай хуурамч 100 юань нэг ширхэг илэрчээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Уулзалтын өмнө Чилийн Гадаад хэргийн дэд сайд хатагтай Каролина Вальдивиа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, бүхий л боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр тал цаашид улс төрийн хүрээнд зөвлөлдөх механизмтай болов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр улсын Уул уурхайн яамд хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын үед байгуулах, чилийн тал мэргэжилтэн сургах, уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлсэн тухай болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ирсэн туршлагаасаа хуваалцах, хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог нэмэгдүүлэх, улмаар бизнес форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн хоёр тал НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотлохын зэрэгцээ Зүүн Хойд Ази, Төв Ази, Латин Америкийн бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтыг айлын талаас Чилийн ГХЯ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Патрисио Торрес тэргүүлэн оролцсон бөгөөд Чилийн ГХЯ-ны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын удирдлагууд, уул уурхайн яам, Чилийн экспортыг дэмжих байгууллага болох “ПроЧили”-гийн төлөөлөл оролцсон.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-гийн зээл олголтыг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа холбоотой асуудлаар гишүүн асуулт тавьж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Улс төрийн зорилго байгаа учраас ноцоод байна гэж үзээд байдаг юм билээ. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдсэн. Энэ асуудлаар Хуульзүйн байнгын хорооноос гаргасан саналыг яагаад оруулж ирэхгүй байна вэ, М.Энхболд дарга аа. Тийм шаардлага байгаа талаар урт хугацаанд гуйж, гувшиж байгаа. Миний ярьсаныг худлаа гэж нэг ч хүн хэлэхгүй байгаа. Хүний эрх, өмгөөлөх эрх хөндөгдсөн ноцтой асуудлаар их удаан явж байна. Та “Эрдэнэт”-ийн 49 хувиар ажлын хэсэг байгуулсан гээд та яриад байна лээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг та нар өрөөндөө засах гэж оролдсон. Бүгд баримттай асуудал. Намайг энэ хоёр асуудлаар их ярьдаг гэдэг юм. Би цөхрөлтгүй ярина.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Засгийн газрыг огцруулах үндсэн шалтгаан “ЖДҮ”-тэй холбоотой байсан. Та “ЖДҮ”-чидтэй яс махандаа тултал үзнэ гэсэн. Гэтэл та улаан цайм хамгаалаад үлдсэн, өнгөрсөн долоо хоногт.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Би хамгаалаад байсан зүйл байхгүй. Намын бага хурал дээр би “ёсзүйн хувьд огт уучлахгүй” гэсэн. Дэд хороо таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Нэг удаад аваад үлдье гэсэн. УИХ-ын л шийдвэр шүү дээ. Олон гишүүний нэр дурдагдаад байдаг, сугалж дөрвөн гишүүнийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Дөрвөн гишүүний нэг нь яллагдагчаар татах тогтоол дээр гарын үсэг зурсан, бусад нь зугатаагаад байна юм билээ. Тэгэхээр таны шийдвэр биелэх боломжгүй болоод байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Дөрвүүлэнг нь нэг нэг удаа гэрчээр байцаасан үе байсан. Энэ гишүүдтэйгээ уулзаагүй, яллагдагчаар татаагүй байхдаа Ерөнхий прокурор саналаа оруулж ирсэн. Яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй байж асуудлаа өргөн барьсан байсан.
УИХ-ын дарга М.Энхболд:
-С.Зоригийн хэргийн асуудлаар түр хороо байгуулах саналыг Л.Болд гишүүн гаргасан. 11 дүгээр сарын 07-ны өдөр таван хүн тэр санаачлага дээр гарын үсэг зурсан. Би 11 сарын сарын 17-нд хүлээж аваад Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлсэн. Хуульзүйн байнгын хороо 11 дүгээр сарын 27-ны өдөр энэ асуудлаар хуралдаж, хэлэлцэх байсан. Гэвч Л.Болд гишүүн хуралдаандаа ирээгүй.
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар миний өрөөнд л лав ямар нэг зүйл хэлэлцээгүй. Харин ажлын хэсгийн гаргасан тогтоолын төслийг батлах ёстой гэж би дараалалд оруулаад өгсөн.
Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэлэлцэх тал дээр удаашралтай байгаа. Энэ асуудлыг Засгийн газар дээр хэлэлцэхгүй байгаа талаар Я.Санжмятав гишүүн надад хэлсэн. Шүүх хурал дээр үнэн бодит байдлыг тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна. Үүнд УИХ-ын удирдлагыг нялзаах шаардлага байхгүй.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Бүхэлдээ далай тэнгисээр бүрхэгдсэн цэнхэр гэх тодотголтой манай дэлхий үзэсгэлэнт байгалийн тогтоцтой газруудаар баялаг. Мянга сонсохоор нэг үз гэдэг үгийн хүч тэдгээр газруудаар аялах сэдлийг төрүүлж өгдөг. Харин хаана ч, хэзээ ч ямар ч асуудалд оролгүйгээр аялахад хамгийн түрүүнд туулах чадвар өндөртэй автомашин шаардлагатай байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан аялагчдад зориулагдсан нэгэн гайхалтай, тохилог ачааны тэргийг онцолж байна.
Миний гэр бол миний хэрэм цайз гэдэг эртний үг өнөө үед үл хөдлөх хөрөнгийг хэлэх бус харин тээврийн хэрэгслийг нэрлэх томоохон шалтгаантай болсон. Үүнийг мэдээж аяллын зориулалтын, туулах чадвар өндөртэй, тав тухтай ачааны автомашиныг төлөөлүүлэн хэлсэн егөөдөл юм. Mercedes болон Action Mobil компани хамтран энэхүү “Action mobile zetros 5000” нэртэй аяллын машиныг бүтээжээ. Аялагчдыг хүссэн газарт нь төвөггүй хүргэж өгөх олон талын давуу талтай. Хамгийн гол нь тав тухтай байлгах нөхцлийг сайн хангаж өгсөн.
Дэлхийд алдартай “MAN” брендийн ачааны автомашины кузовын стандартыг барин боссон. 6,2 литрийн багтаамжтай, 6 цилиндртэй, 322 морины хүчин чадалтай турбо хөдөлгүүртэй. Дизель шатахууны нөөцийн сав нь 300 литр түлшний багтаамжтай. Цэвэр усны болон хэрэглээний усны 460 литр мөн 140 литрийн багтаамжтай савтай тул усны хангалттай нөөцтэй. Цахилгаан эрчим хүчээ нарны зайн хураагуурын 1,1 кв-ын системээр хуримтлуулдаг. Батарей нь 540 ампер цаг багтаамжтай. Дотроо угаалгын машин, хөргүүрийн сэрүүцүүлэгч төхөөрөмж зэргийг суурилуулж өгсөн. Гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө, саруул өрөө тасалгаатай. Одоогоор үнийн талаар мэдээллээ өгөөгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийн хамгийн үнэтэй 4 дугуйт чингэлэг байх болно хэмээн онцолжээ.
“Яг түүн шиг” шоуны ялагч дуучин, жүжигчин П.Баярцэнгэл ирэх сарын 13-нд “UB palace”-н концертын их танхимд анхны бие даасан “Санахдаа” тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тус тоглолтонд дуулагдах “Хөгжим л намайг” дууныхаа клипийг энэ долоо хоногт цацсан юм.
Дуучин П.Баярцэнгэл өмнө нь Швейцарь, Австрийн ардын урлагаас бий болсон орчин үеийн “Ёодол” хэмээх дууны урлагийн төрлийг Монголд нутагшуулж, “Еодол” нэртэй цомгоо гаргаж байсан билээ.