Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цас орно

Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд баруун аймгуудын зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3, 6-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх хутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

2019-2020 онд зарлагдах Засгийн газрын тэтгэлэгүүд

2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлгийг БСШУСЯ-наас гаргажээ. Монгол залуус БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ гээд 13 улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав

Баяр, бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн Засаг дарга Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах захирамж гаргасан билээ. Тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 29-өөс 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан дүүргийн Тамгын газар болон хороодын албан хаагчид хариуцлагатай жижүүр томилон цаг тутам мэдээлэл солилцон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дүгээр сарын 29-ны өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар гал түймрийн дөрвөн дуудлага ирж түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүчний судалгааны үзэл баримтлалыг хэлэлцлээ

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төсөл, Ажиллах хүчний судалгааны үзэл баримтлал, түүврийн дизайн, асуулга, нөхөх зааврын төслийг хэлэлцлээ.

ҮСХ нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран Хөдөлмөрийн статистикийг сайжруулах болон үндэсний статистикийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг болох олон ажлуудыг хэрэгжүүлдэг. Тиймээс Олон Улсын Хөдөлмөрийн Статистикчдын 19, 20 дугаар бага хурлаас гаргасан тогтоолын дагуу Монгол Улсад мөрдөгдөж буй “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэх шаардлага бий болсон ба энэхүү шинэчлэлийн хүрээнд ҮСХ болон ХНХЯ хамтран ажиллаж байна.

Энэхүү аргачлалыг шинэчилснээр Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа хөдөлмөрийн дутуу ашиглалтыг бүрэн харуулах статистик үзүүлэлтийг бий болгон, улмаар бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Categories
мэдээ спорт

Сэм авгын бөхчүүд 350 мянган доллар хүртэв

АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан” (LDMF)-гаас 2018 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 350 мянган ам.доллароор урамшуулжээ. Будапештийн дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, эмэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд мөнгө, хоёр хүрэл, сонгомол бөхийн тамирчид нэг мөнгөн медаль хүртэж, нийт 350 мянган “ногоон” гардсан нь дэлхийн аваргын дээд амжилт. Сэм авгын бөхчүүд 2016 оны Риод 600 мянгыг хүртэж байсан нь олимпийн наадмын рекорд. “Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмыг аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 50, 25, 15 мянган ам.доллароор шагнадаг юм. “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 480 мянган “ногоон” авснаар тэргүүлдэг бол “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер (375000 $), Хелен Марулис (365000 $), “Лондон-2012” олимпийн аварга Жейк Вернер (265000 $), дэлхийн дөрвөн удаагийн аварга Аделине Грей (180000 $) айрагддаг. Тус сан нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 10 жилийн хугацаанд 2.5 сая ам.долларыг бөхчүүдэд зарцуулжээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2019 оны дэлхийн болон дотоодын тэмцээний хуваарь, хамтарсан бэлтгэлүүд

2019 оны Монголын чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн болон хамтарсан бэлтгэлийн календарьчилсан төлөвлөгөө. Дотоодын зарим тэмцээнүүд нэмэгдэхээс гадна хугацаанд бага зэргийн өөрчлөлтүүд орж болзошгүй.

Categories
мэдээ спорт

Б.Гангаамаа “Дэлхийн Монгол хүн”-ээр тодров

Уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамааг Дэлхийн Монгол хүнээр өргөмжлөн шагнал гардуулжээ. Уулын спортын олон улсын мастер Б.Гангаамаа долоон улсын ноён оргилд авирсан Монголын цорын ганц уулчин. Өнгөрсөн гуравдугаар сард түүнд зориулсан маркийг хэвлэн худалдаанд гаргасан юм.

Тэрээр К2 ууланд гарсан, анхны монгол хүн бөгөөд 28 дахь жилдээ уулын спортоор хичээллэж байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой 13 улс

Categories
мэдээ нийгэм

​Баянхонгор аймгийн Онцгой байдлын газaр “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарав

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2018 оны “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарлаа.

Байгууллага хамт олныг биеийн тамир спортоор тогтмол хичээллэх таатай нөхцөл боломж, орчин бүрдүүлэх, бие бялдарын соёл олгох, биеийн тамир-спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулсан тул ийнхүү шагнаж, урамшуулсан байна.

Онцгой байдлын газар нь 2017 онд орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын өөрсдийн дотоод хүч, нөөц бололцоог ашиглан “Аврагч” спорт заалыг барьж, ашиглалтад оруулсан юм.

Ингэснээр алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдэн, ажиллаж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хацү башёд гурван их аварга барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё нэгдүгээр сарын 13-нд Токио хотод эхэлнэ. Уг башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нар барилдана.

Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын зэрэг өндөр цолтон бий.

Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чёошёома Г.Мөнхсайхан нарын зэрэг Монгол бөхчүүд барилдана.

Жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд тодруулбал 24 Монгол бөх хүч үзэхээр болжээ.

2019 оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-нд Токио хотод болно.